Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг-2008


Source1: Австралийн тэтгэлэг- Монгол хүн танд боломж олгож байна
Source2: http://groups.yahoo.com/group/mglaus/message/114

Related: Scholarship | Scholarship Information

2008 оны 5 сарын 19, Эзаяа

 

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно.  Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг  олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.  

 

Хүн болгонд олдоод байдаггүй, австралиуд өөрсдөө ч өчнөөн хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлэгийг Монгол хүн Танд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн  тэтгэлэг авах боломжтой.

 

ADS

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлэг жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнуудыг  баклавр, магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно. Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчидад, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна. 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарлаж авч эхлэх ба эцсийн хугацаа нь 8 сарын 25 юм байна. Дашрамд дурдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Тэтгэлэгээс тавьдаг гол шаардлагууд нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн  байгууллагтаа хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан ба ажлын туршлагатай байх, баклаврын зэрэг эзэмшсэн байх, австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагтаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр дор хаяж 6.0) хэрэгтэй.  

Хэлний төвшингийн хувьд танд одоогоор австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст монголд үнэгүй сурах боломжийг олгоно. 9 сарын дараа дахин IELTS –ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлэгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ  тодорхойлж, австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажлын болон байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эссэ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноог авах ёстой. Гэхдээ австрали явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас  анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлэгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм. 2008 оны 8 сараас Австралийн сургалтын тэтгэлэг, үйл ажиллагааг зохион байгуулах шинэ газартай болох юм байна.

 

ALA

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлэгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч нь дор хаяж баклаврын зэрэгтэй байх бөгөөд баклавараас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин ази номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг.

Өргөдөлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол имэйлээр илгээхээс гадна, oasis.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар өргөдөлийг бөглөж болно.

 

Эцэст нь хэлэхэд, монгол улсын иргэн төдийгүй австрали улсын иргэдэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурна гэдэг бол тэнгэрийн мундаг атгасантай адил том аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин монгол хүн танд австралийн засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилийн дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.

 

Бүгдэд нь амжилт хүсье.

Бүгдийг хүндэтгэсэн Эзаяа 2008 оны 5 сарын 19.

 

Хэрэгтэй хаяг, холбоосууд

MASP – Монгол дахь Австралийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөрийн газар

http://www.masp.mn Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

Австралийн хөгжлийн тэтгэлэгийн өргөдлийн тухай – 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 9 сарын 5-ны 2 цагт авч дуусна

http://www.masp.mn/ads.html

CabSaf in Mongolia

http://http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

 

AUSAID scholarships

http://www.ausaid.gov.au/scholar/ or http://www.australianscholarships.gov.au

ADS scholarships, Mongolia, commencing 2010

http://www.ausaid.gov.au/scholar/profiles/mongolia.pdf

ALA scholarship

http://www.ausaid.gov.au/scholar/ala.cfm

ALA scholarship how to apply

http://www.ausaid.gov.au/scholar/ala_apply.cfm

ADS, Mongolia, Priority Ministries and Sectors

Category 1 – Targeted Institutions

An indicative number of up to 18 Masters’ Degree scholarships will be available under Category 1 for core staff of the following agencies and for staff in leadership positions of their associated agencies:

− Cabinet Secretariat

− Government Service Council

− Ministry of Education, Culture and Science

− Ministry of Finance and Economy

− Ministry of Food, Agriculture and Industry

− Ministry of Foreign Affairs and Trade

− Ministry of Health, Social Welfare and Labour

− Ministry of Justice and Home Affairs

− Ministry of Nature, Environment and Mineralogy

Category 2 – Targeted Fields of Study

An indicative number of up to 10 Masters’ Degree scholarships will be available Category 2, on a competitive basis, covering the following fields of study:

Note: Staff from both state and private universities are eligible under this category.

− Mining engineering

− Construction engineering

− Mining, energy and natural resources law

− Resource economics

− Renewable energy

− Coal technology

− Biotechnology

− Environmental studies relating to resource development

− Agricultural economics and/or marketing

− Infectious plant diseases

− Pasture management

− Actuarial studies

− Non-bank financial regulation

− Epidemiology and public health

− Methodologies for teaching English as a foreign language.

 

 

Posted in Education, English, News, Scholarship, Stories.
Related: Scholarship | Scholarship Information

Advertisements

85 responses to “Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг-2008

  1. Esse ni heden ugtei bh yostoi be?
    Deadline hezee be?
    Huvtsas zagvar zohion buteegch mergejileer tetgelegiin surguuli bii yu?

  2. essay-d ug chuhal l bh gehdee gol ni chinii essay-nii aguulga l chamaig iltgej bh heregtei bh da
    busad 2iig medehgui yum Gegeen hariulchih bh aa 🙂 hehe good luck

  3. Eruul mendiin salbariin tukhaid niigmiin eruul mendees busad chigleleer surch bolokh bolov uu?

  4. essay sonirhson hun gegeen@yahoo.com -r email bicheerei.
    bas doorh contactuudaar holbogdood uzehed gemgui.

    CabSaf in Mongolia
    http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

    AUSAID scholarships
    http://www.ausaid.gov.au/scholar/ or http://www.australianscholarships.gov.au

    ADS scholarships, Mongolia, commencing 2010
    http://www.ausaid.gov.au/scholar/profiles/mongolia.pdf

    ALA scholarship
    http://www.ausaid.gov.au/scholar/ala.cfm

    ALA scholarship how to apply
    http://www.ausaid.gov.au/scholar/ala_apply.cfm

  5. ezaya Says:
    June 24, 2008 at 10:37 am

    Баагий асуулт:
    ADS хөтөлбөрт хамрагдахад заавал IELTS өгсөн байх шаардлагатай юу?

    Хариулт:
    Одоо дүрэмд өөрчлөлт орсон эсэхийг мэдэхгүй. 2005 онд өргөдөл өгч байхад заавал IELTS өгсөн байх шаардлаггүй байсан. Харин таны өргөдөл шалгарах юм бол КАБСАП-ын зардлаар хэлний шалгалтаа өгдөг дүрэмтэй байсан. Одоо өөрчлөгдсөн эсэхийг КАБСАП-ын 318852 утсаар лавлаарай.

    Халиун асуулт:
    ADS-n tetgelegt MBA-r surah bolomj bhgui yumuu.bi business-n udirdlagiin baklavariin zeregtei

    Хариулт:
    Та хэрвээ дээр нэр заасан байгууллагат(target category) ажилладаг бол Байгууллага чинь MBA хүлээн зөвшөөрвөл боломжтой. Харин та ерөнхий категорит хамаарч байгаа бол нэр заасан чиглэлээр суралцана.

    Chamia асуулт:
    Ajliin turshlaga togssonoosoo hoish hoyr jil baih ystoi yu? Surch baih hugatsaandaa mergejliinhee chigleleer ajillaj baisan odoo ch gesen ajillaj baigaa. Ajillasan jil maani hoyr jil hurch baigaach togssonoos hoish tootsvol hurehgui bna. Tgd Niigmiin daatgaliin devter deer 2 jiliin tolbor tologdson baigaa zereg ni minii ajillaj baisniig iltgeh uchraas odoo bi ene tetgelegt hamragdii gevel boloh bolov uu?

    Хариулт:
    Нэр дэвшүүлж байгаа байгууллагтаа 2 жил тасралтгүй ажилласан байх ёстой гэж заадаг. Байгууллагаасаа тодорхойлолтоо аваад очвол гайгүй байх аа. Сургууль төгссөн онтой тань тулгаж сүйд болохгүй биз. Харин та ерөнхий категорид хамаарч байгаа бол маш олон өрсөлдөгчтэй байх нь дээ. Амжилт хүсий.

    dema асуулт:
    sain bainuu bi SHUTIS-n barilgiin modon hiitsiin tehnologiin angid surdag tsaashid barilgiin injenereer surah sonirholtoi bakalavriig ene chigleleer tetgelegtei surgadag Avstrali Angli zereg ornuudiin surguuliudiin talaarh medeelliig uguuch?

    Хариулт:
    Дема таны чиглэлээр ёстой ямар сургууль байдгийг мэдэхгүй юм аа. Гэхдээ Design-ын их гоё ангиуд байдаг юм. энэ чиглэлээ өөрөө хайгаад үзээрэй …

  6. 2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

    2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

    ????
    Тайлбарлаад өгөөч

  7. 2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

    2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

    ????
    Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрт Насны хязгаар байна уу

  8. 2010 ond suraltsahiin tuld, 2008 onii zun materialaa burduulj ogno gedge het udaan bn, ter hoorond oor school-s admission garval yaah ve. Too long to wait.

  9. 2009 onii 2 sariinhiig ni 2008 onii 4 sard burtgej baisan sh dee. medq ee. Hangamj ondortei tetgeleguud bol argagui baihoo

  10. http://mglaus.com/2008/05/21/ads_ala/#comment-1456

    ezaya Says:
    August 21, 2008 at 4:47 am edit

    Нийтэд зарлал.

    Энэ жилийн Австралийн хөгжлийн тэтгэлэгийн талаар мэдээлэл, өргөдлийн маягтыг http://www.masp.mn/ads.html хаягаар орж татаж аваарай. 9 сарын 5-ны өдөр хүртэл өргөдлийг хүлээж авах юм байна. Тэтгэлэгийн танилцуулах уулзалт ярилцлага 8 сарын 28ны 10.00 цагт Пума империал зочид буудалд болох юм байна хүрэлцэн ирээрэй.

    Сайнаа асуулт. Австралид суралцахад ямар шалтгалт өгөх вэ.

    Хариулт
    Сайн байна уу Сайнааа, Австралид суралцахад IELTS ийн шалгалт өгнө. http://www.ielts.org дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    Баагийн асуулт. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн бичих вэ.

    Хариулт. Дээр дурьдсан байгаа. Өргөдлийн маягт дээр зааварчилгаа байгаа. Тэрийг уншвал ойлгомжтой болох байх. Надтай yahoo ID : genenzaya холбоо бариарай.

    Бааска асуулт. Австралид сурахад заавал IELTS ийн оноо хэрэгтэй юу. TOFEL болохгүй юу

    Хариулт
    Бааска хө, заавал австрали бүх сургуулиуд IELTS шаарддаг юм аа.

    Батсайхан асуулт. Биеийн тамирын мэргэжлээр суралцаж болохгүй юу.

    Хариулт.
    Одоогоор тийм мэргэжлээр сургахгүй байгаа байх.

    Дэлгэр асуулт. Баклаврын зэргээр тэтгэлэгтэй суралцах боломж хэр байна вэ.

    Хариулт. Өдөр тутмын сонингоор тэтгэлэгийн зарлал их явдаг юм аа. За тэгээд монголын Засгийн газар, японы засгийн газар, солонгосын Засгийн газраас баклаврын зэрэгт сургаж байгаа гэж бодож байна. Одоогоор Австралийн засгийн газраас баклаврт сургахгүй байгаа.

    by gegeen – TOEFL-n bas neleen ondor onoog zovshoordog yum bnaa. 2-n hoorond dundaj onoog bish shuu. ibTOEFL-n 77-s deesh, TOEFL-n 577-s deesh bol boldog yum bn lee. http://www.gegeen.com -n IELTS-s orj haraarai hoo.

  11. hey! baklaavriin zregt scholarship bhgui yumuu? tgul ielts ee ugsun tohioldold uur yamar 1n scholarshipd hamaragdah bolomj bga yu? ADS,ALA 2 yamar yalgaatai yum be?

  12. hi gegeen.ee tanai site yagaad bolohgui bn aa. http://www.gegeen.com gel bh yum. hunruu ybuulahaar home page chini l garaad bh yum

  13. Redirection-d ni toloogui baigaa. https://gegeen.wordpress.com/ … geed linkiig ni yavuulahaar bolno

  14. Hi gegeenii hamt olond amjilt! Bi graphic designer ene chigleleeree 3jil tasraltgui ajilchihsan. Toefl ogj bsan tanai site-tai taniltssanaas hoish odoo Ielts-d beldej uguhuur shiideed bnaa. Graphic designii chigleleer AUS-d tetegleg bdag bol uu mon ene chigleliin surguuliin web site baival helj ugnu uu.

  15. australia-d helnii beltgeld suraad IELTS-iin shalgalt ogood onoondo hurvel tetgeleg avj master-t surah bolomj her bdag bol? suraltsdag humuus bval helj ogooch,
    mon mgl-d bgaa NEW VOICE her batalgaatai baiguulga be? en baiguulgaar yavj bsan hun bnu?

  16. bakalavraar surah tetgeleg bddaggui yumuu surguuliud ni toefliig barag zovshoordog yum bna harin visan deer yah bol ibt or pbt ogch boldiin boluu

  17. Hi all. Bi neg yumnii talaar todruulj boloh uu? Mongold medeelelzuin bagsh mergejleer bakalavar zeregtei hun australi ruu uur chigleleer master hamgaalj boldog uu? Jishee ni bisnessiin udirdlaga yumuu ediin zasagiin chigleleer , managment chigleleer surch boloh uu?Surch bsan esvel battai medeh huv bval medeelel uguuch Please

  18. bolno. mgl-d huuliar bachelor togsson hun end MBA hiigeed butssan

  19. qldmongols Bayarlalaa nzaa.

  20. hi
    2010 onii tetgegt materialaa yavuulj chadsangui ee ….government scholarshipees oor yamar neg foundation ch yum uu tiim baiguullaguuudaas mgl oyutnuud tetgeleg hurtel her bolomjtoi bdag ve? /Phd-d /

  21. hi. gegeenee hyn byrt heregtei medeelliig tygeej baidagt chini ih bayarladag shyy. ene ond batgaad byrtgyyleh uur tetgelegt hutulbur baigaa bolov uu.

  22. Hi.! 2009 ond tetgelegiin burtgel awah uu? yag hezeenees ym bol?

  23. tetgeleguud bugd oor oor deadline-taigaar jil bur zarlagddag tul https://gegeen.wordpress.com/category/scholarship/ -r bainga orj hyanaj baisan ni deer.

    esvel australian scholarship 2009, 2010 geed oir oirhon google-r hailt hiigeed baij bas boldog.

  24. hi gegeenee chi ih buyantai hun yumaa buh hund heregtei medeelluudig n tuhai burd n ogson bn.bi ch bas neg yum asuugaadhay.ene australiin tetgelegt hel shinjleliin salbar bdag bolw uu.bi bakalawraa mongol angli heleer togsson yumaa.tegeed magistertsurah gesiin.mon tetgeleg n her ih huwitai bdag bol?ieltsiin onoonoos shaltgaalj tetgeleg n irdeg gedeg n unen uu.ter talaar hariulj ogooch.

  25. Ih medeelel bagtaasan gegeend ih bayarlaj bnaa. Bi 18 nastai ongorson 10 sard IELTS ogood 5.5 onoo avsan. Tgd odoo yahaa sain meddeggui bolj ogvol tetgeleg avaad Avstralid bakalavrt surah huseltei bna. 100 huvi bish l dee tal n l bhad bolno. Surhiin tuld yu yug burduuleh heregtei ve hentei holbogdvol zgeer ve gdg dr nadad zovlogoo ogch tuslaach.

  26. IELTS 5.5 -r college-d helnii course-guigeer shuud irj boldog.
    tolbor ni semesteriin 1800-2300aud (1aud = 0.65usd). ajil hiij chaddag hun bol end jildee surahiin hajuugaar ajillahad 20 myangan dollar olno.

    web ni: http://www.ssbt.nsw.edu.au/
    busad hyamd gazruud:
    Studying for 1800-2200aud – Per semester (6 months)
    http://www.oxford-college.com.au/ Fees: Fee of Oxford
    http://www.centralcollege.edu.au
    http://www.bridgebc.com.au Fees: Fee of Bridge

    Edgeert 2 jil suraad togsvol Uni-d bacheloroor urgeljluulj 2 jil suraad bachelor avch bolno. Tolbor ni Uni-s 3 dahin hyamd.
    —————————-

    Uni-d bas shuud bacheloroor irj bolno. Uunii tuld 3 sariin helnii course-d bas suuj magadguim bn. IELTS 6.0 -g golduu shaarddag tul IELTS 5.5 + 3 sar ELICOS + bachelor of 3 years gej irj bolohnee.

    Uni-giin huvid tolbor ni semesteriin 6500aud hamgiin hyamddaa baigaa daa.
    Helnii course-uudiin huvid hyamd ni sariin 500$, dundaj sariin 1000$, shildeg ni 1300$.

    Oyutnii visa, australia-n bolovsroliin talaar edgeereer orj haraarai;
    https://gegeen.wordpress.com/visa/
    https://gegeen.wordpress.com/qa/

    cheers

    chamd tomoos tom amjilt husye

  27. semestriin 6500 ausd gedeg surguuliud her ner hundtei chanartai bdag bol bi gaigui ner hundtei sain surguulid l surmaaar bna aa 50-70% iin tetgeleg surguuliasaa ch yumuu avah bolomj her bdag bol 17000-18000ausd d bagtahbusneziin sain surguuli bval sanal bolgooch amijirgaaniihaa zardliig ajillaj olohoor tolovlood yavchihval her bolomjtoi bol
    Tanai site uneheer goy bas medeelel saitai shuu thanks gegeenee

  28. jijig mujid ugaasaa tsoon uni l baigaa. mujdaa ner hundtei hyamd surguuli gej bas bailgui l yahav. tetgelegnii huvid Ph.D-r lav mglchuud uni-eesee surgaltiin zardaliin hemjeenii tetgeleg avchihsan, unegui suraad baidag. Mastert bol ihenh ni mgl-s bolon busad ulsaas tetgelegee avchihaad orood irsen baigaa haragddag.

    chi http://www.mon2aus.com -s http://www.gu.edu.au -g asuugaad uz. gaigui hyamdavtartaa orno. ajil hiij amijirgaagaa nohohiin huvid yostoi l huvi huneesee l hamaarna. bolomj bol baigaa bolomjiig ashiglaj chaddag hun eseh chini l harin helj medehgui yumnii toond oroh baih daa.

    cheers

  29. ажиллахаар явхад яг яах естой вэ

  30. hi. ta hvhend shine onii mend hvrgie!
    bi mongold negen toriin baiguullagad ajilladag ym. bi baigaliin uhaaniii chigleleer Australiad master eswel doctoriin surgaltand suraltsah gesen ym.ymar negen tetgelegt hamragdah bolomj bgaa bolowuu.

  31. Тєрийн албан хаагчдад зориулсан богино хугацааны Англи хэлний сургалтын хєтєлбєр байдаг уу

  32. ta tulburtei surgalt sonirhoj bgaa yum uu, esvel tulburguig yum uu. Er ni ehleed angli helnii tuvshingee medehiig husvel santis bolovsroliin tuviin ali ch salbar deer ochood togtoolgoj bolno shuu

  33. oyutnii tetgelgiin talaar? yamar shaardlaga tavidag yum be? burduuleh materialuud? IELTS

  34. oyutnii tetgelgiin talaar? yamar shaardlaga tavidag yum be? burduuleh materialuud? IELTS-ees oor shalgalt ogoh uu? todorhoi medeelel ogooch? esvel yamar hayagaas ene talaar medeh bolomjtoi ve?

  35. tetgeleg bur ooriin shalguurtai. australiar uu ielts-g l yer ni shaardana daa. mash toohon exception-r IBT-giin 77+ onoog zovshooroh ni bii. australian scholarship-g google-r, http://www.immi.gov.au -n student hesguudiig sain uh l daa.

  36. Tanai nomiig unshsan vnheer heregtei goy nom bna lee bayrllaa gehdee huudasnii huvid jaahan taaru salj undag ym bna lee shv! ene site ch bas mash heregtei tsagaa olson bna zaluuchuudad ene l dutdag ym oshoo ihiig hiigeerei bayrllaa

  37. hehe, saltal ni unshsan hereg uu. nice. bid harin tsaashid ulam saijruulah olon sanaa, sedel ogson anhnii buteeldee ih talarhaj baigaa. daraa hevleltiin chanar, shildeg redaktor, zuragchid holsloh, boditoi zov medeelleer hangah talaar ih yum tolovloj baigaa.

    site-nii huvid zavchlahgui l yavaad baigaa bolohoos medeej mash ih yumand husch temuulj l baigaa. sanaa baivch sachii hurehgui yum ih baidag. ta ch bas bidend gaigui site hyamdhan hiideg huuhduud olj ogoh talaar bodoj l baigaarai za.

    cheers

  38. haha ta yu, bi chine 18 tai neg asuuh ym bnaa IELTS ibtTOEFL ogood bachelort tetgeleg avna gedeg yr ni her boditoi boloo bodit jishee bolchohoor hvn bhgvi bolhoor negl itgej ogohgvi ym,

  39. medeej chi sh dee. bi ch gesen chamaas tsoon hedeer l ahmad sh dee. chamd bodit jishee gedgeer australia-d bacheloroor tetgeleg avaad suraltsaj mgl humuusiin tuuh heregtei baigaamuu

  40. thh harin hvmvvs neehl TOEFL IELTS ogood ondor onoo avaad yvdag gesen yria bdag bolhoos bish yg tiim amid jishee yr taarahgvi yn. Nomon deer bol australiin talaar ih goy ym bichsen bna le zvgeerl unshaad nvdend tusuulogdoj bgaa ym kkk harin odoo minii eelj irchheed samgardaj yvj bna oo ho yaj sain mergejil olj avnaa geel

  41. huyag_mgl@yahoo.com :
    on http://actmongols.wordpress.com/2007/09/11/canberra-mongolian/#more-3

    Одоогийн байдлаар Канберрад 30 орчим Монголчууд байна. Эднээс 11 нь эдийн засаг, олон улсын харилцаа, бизнес, санхүүгийн чиглэлээр мастер болон бакалаврын зэрэг горилон АҮИС-д суралцаж байна. Хувиараа төлбөрөө төлөөд суралцаж буй 2, тэтгэлгээр суралцаж буй 9 хүн байна. Тэтгэлгийн хувьд 6 хүн – AusAID, 2 хүн-IMF(International Monetary Fund), 1 хүн – ADB(Asian Development Fund).

    Chi bas daraah resource-uudaas hailt hiigeed uz:
    Америкт Senior Student байхдаа би Австралийн Queensland University-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр 2 жил магистрын зэрэгт сурах эрхийг хожсон юм. Энэ их сонирхолтой түүхтэй… by otgonbat_b@yahoo.com
    https://gegeen.wordpress.com/2007/08/29/scholarship-story/
    https://gegeen.wordpress.com/2009/01/27/scholarship-on-ggn-group/
    http://groups.yahoo.com/group/gegeen/message/194

    Aust-n scholarshiptei holbootoi asuultuud bainga irdeg tul email group-n medeelliin sangaas hailt hiij turshihiig urialya. Ene tal deer zaavar heregtei hun bn u.

    https://gegeen.wordpress.com/category/scholarship/

    Aussie scholarship: https://gegeen.wordpress.com/2008/03/04/scholarship-information/

    Scholarship updates;

    http://groups.yahoo.com/group/gegeen/message/168

    Some australian scholarship:

    http://www.masp.mn
    http://www.adb.org
    http://www.imf.org
    https://gegeen.wordpress.com/2008/03/04/scholarship-information/
    https://gegeen.wordpress.com/2007/06/26/ausaid-scholarship/
    https://gegeen.wordpress.com/2007/09/05/cabsaf-scholarship/
    https://gegeen.wordpress.com/2007/11/10/rio-tinto-scholarship/
    https://gegeen.wordpress.com/2007/11/16/au-scholarship-for-mn/
    https://gegeen.wordpress.com/2007/11/30/au-scholarship-ala/
    https://gegeen.wordpress.com/2007/12/14/open-society-scholarship/
    https://gegeen.wordpress.com/2008/02/01/rotary-scholarship-provider/
    https://gegeen.wordpress.com/2007/10/08/how-to-study-in-au/

    https://gegeen.wordpress.com/2007/09/05/mn-gov-scholarship/

    —————————-

    scholarship appication yarisan bol tuhain tetgelegnii shaardsan yumiig burduulne.
    student visa application yarisan bol https://gegeen.wordpress.com/qa – student visa,visa, bolovsrol hesgeer or

    surguuliin urilga yarisan bol agentuudtai holboj ogye

    ———————————
    bas aust-n mglchuudtai holbogdoj yum asuuh:
    http://groups.yahoo.com/group/mglaus
    http://groups.yahoo.com/group/mglausStudents
    http://groups.yahoo.com/group/mglausNSWStudents

  42. hi, IBT TOEFL, IELTS 2-n ali ni iluu hund bdag bol?

  43. huneesee l boliishdee. zarim hund IELTS ni amarhan, zarimd ni hetsuu sanagddag l gedeg. alind ni zoriulj tuushtai beldsiin?

    https://gegeen.wordpress.com/2008/01/06/ielts-experience/

    Би энэ шалгалтыг өгөхөөсөө урд нь iBT (internet Based TOEFL – Хойд Америкт суралцахыг хүсэгчдээс шаарддаг англи хэлний шалгалт) өгнө гэж төлөвлөөд нэг жил гэрээрээ бэлдсэн байсан юм. Тэгээд гэнт өгөхөөсөө сар гаруй хугацааны өмнө iBT биш IELTS гэж шийдээд өгчихсөн.

    Их богино хугацаанд бэлдэх хэрэгтэй болсон болохоор хэд хоног интернэтээс эгчийн өгч явуулсан материал болон нэлээд хэдэн ном, видео, аудио файлууд татаж аваад үлдсэн хоногийг нь энэ материалуудаа судлахад зарцуулсан. Адилхан Англи хэлний л мэдлэг шалгах шалгалт болохоор урд нь iBT өгнө гэж бэлдэж байсан нь их хэрэг болсон. Өөрөөр хэлбэл энэ хоёр шалгалт хоёулаа адилхан сонсох, унших, бичих, ярих гэсэн хэсгүүдтэй. Гэхдээ мэдээж ялгаатай л даа. Өөр өөрсдийн гэсэн тусгай skill буюу чадвар шаардана, тийм болохоор яг өгнө гэсэн шалгалтаа тэрнийх нь дагуу л зориулж бэлдэхгүй бол хэчнээн сайн Англи хэл мэддэг байлаа гээд тухайн өгөх шалгалтынхаа бүтэц, үргэлжлэх хугацаа, ямар төрлийн асуултын дагуу бэлдэх, ямархуу зүйл ирэх талаар сайн ойлголт авахгүй л бол оноо алдах магадлал өндөрсөнө.

  44. puuh zunduu ih ym bna bayrllaa bvgdenlvv ni orj heregtei ymaa sudalnaa asuuh ym bval asuuj bono bizde ho

  45. bolkuu gejaah shig bn u aan, hehe

  46. TOEFL iin 90 ees deesh onoo avbal surguulid application bvrdlvvlj oghod tetgeleg avdag gesen her vnenii ortoi bol?

  47. IBT-77-s deesh onootoi, ielts-gui mglchuud tetgelegeer irtsen yavj baisan tohioldol bii shuu

  48. nhn za tegvel beldej bgaal mongoo shavhaal IELTS TOEFL ali aliniig ni ognodoo kkk

  49. post dok hotolbor baina uu? baigaa bol taniltsuulaach!
    ymar shalguurtaig ni bas medmeer
    thanks

  50. sain uu. ene medeeleliig say l avlaa. mash ih taalagdlaa. IELTS shalgaltand sain beldmeer bna, tanaihaas zohion baiguulah course bgaa yu. tulbur, haana, ymar nertei course ve
    . bi sistemtei beldehiig husej bna,Hariulj uguuch

  51. hi, AuSaid-n 2010onii deadline 2008 ond duussan bh, 2011 oniih hezee zarlagdah bol?Bas Toriin, Huviin ali alind hamaarahgui Public statustai ajiltai hun yern ali tetgelegt hamragdval deer ve?
    tnx

  52. hi o.mend tanai MGL-d ywuuldag English.nii 9 sariin surgaltand yaj ywah we. ymar shalguurtai b.dag ym.
    sariin tolbor n hed we?

  53. ezaya Says:
    February 2, 2009 at 10:17 am
    Юуны өмнө энүүгээр ороогүй тан бүхний асуултад хариулаагүйд уучлаарай.

    Ariuk asuult: ADS-r surahad Expression of Interest form- deer n A specific university in Australia that you wish to attend and reasons for selecting the university gsn um bhiiin. teged University zaaval songoson bh yostoi u? todorhoi bichih heregtei u? hervee tiim bol ner zaagdsan university-uudees siongoh u? esvel hamagui u? uunig sain oilgohgui baa. please help me

    Хариулт.
    За хө тэрийг чинь би бол тухайн үедээ нэг сургууль сонгоод л бичиж байсан. Сурах мэргэжлээрээ нэг сургууль сонгоод бичнэ. Заавал бичих албагүй бичвэл өөрт чинь л оноо нэмнэ шүү дээ. Ер нь бол Австралид топдоо ордог сургуулиуд нэг л салбараараа нэр хүндтэй байдаг. Жишээ нь та хуулиар сурах бол Мельбурнийн их сургууль, багш бол Монашийн их сургууль, Эдийн засгаар монгол Австралийн үндэсний их сургууль гэх мэт сонгож болно.

    Халиунаа асуулт: bi odoo australid ajillaj bgaamaa, IELTS-iin 5n onootoi ungursun jiliin, mun 2010 oni tetgelegt hutulburiig sonirhoj bna, 9-n sariin 5-naas umnu online-aar burtguulj boloh bolomj bgaa yu? tiim bol yamar yamar material burduuleh shaardlagataig helj ugnu uu!

    Хариулт.
    Уучлаарай Халиунаа миний мэдэж байгаагаар дүрэмд өөрчлөлт ороогүй л бол ADS ийн тэтгэлэгт заавал монголоос бүртгүүлдэг юм. Харин ALA д бол та онлайнаар бүртгүүлж байна. Бүрдүүлэх материалын хувьд дээр байгаа холбоосуудаар ороод мэдээлэл авч болно.

    Түмээ асуулт: security chigleleer suralzah yamar bolomjbaidag yum be

    Хариулт: миний хэлж байснаар танай байгууллага жагсаалтад байгаа бол, мэдээ та энэ чиглэлээрээ байгууллагаасаа тодорхойлуулаад орж болно.

    Aagii асуулт: Анагаахын чиглэлээр юу байна.

    Хариулт. анагаахын чиглэлээр Epidemiology and public health гэж байна даа. Дараа оныход буюу 2011 оны зар гараагүй байгаа. өөрчлөгдөж юуны магад. сайтаас нь харж байхгүй юу даа.

    Ариунаа асуулт: bi English translator umaa, 9 n jil ajillaj bgaa bagsh orchuulagch, administrator hiij blaa, tegeed yamar ch bsan tetgelegt hutulburt oroltsmoor bna,
    nadad tuslaach

    Хариулт: Англи хэл заах арга зүйгээр сурч болох юм аа. Ер нь бол шалгуур өндөртэй. Эртнээс мэдээллээ MASP ын газраас очиж аваад, сайн бэлдвэл бүрэн боломж байгаа. Бууж өгч харин болохгүй шүү.

    http://mglaus.com/2008/05/21/ads_ala/#comment-3583

  54. hi! ta nariin ene gegeen buyantai uilsed uneheer ih bayarlaj bnaa. bas neg asuult bna. ene tetgelguuded hamragdahad zaaval jil neg gazar 2 jil ajillasn bx yostoi yu? 1 1 jileer 2 gazar ajillasan bval boldoggyi yumu?

  55. tetgelegiig ni hariutsaj baigaa gazruud tand buh torliin medeelliig ogdog.

    MASP – Монгол дахь Австралийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөрийн газар

    http://www.masp.mn Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

    Австралийн хөгжлийн тэтгэлэгийн өргөдлийн тухай – 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 9 сарын 5-ны 2 цагт авч дуусна

    http://www.masp.mn/ads.html

    CabSaf in Mongolia

    http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

  56. Hi. Ene tetgelegt chin baklavriin zeregtei, 2-oos dooshgui jil ajillasan, ielts-iin golch dun 5.5-6.0 … geh metchilen. iim l humuusiig hamruuldag yum uu??? tegwel ene ih bolowsroltoi hun dahij surah hereg bna uu??? … Tanii ch zow baij medeh yum… Hun meregjil bolowsroloo ahiulan, iluu ondor meregjil olj awah ni chuhal” gej ta heleh baih… Eswel tsaanaas ni tawigdaj bui shaardlaga geh ch yum uu,. Tegwel baklawr awch amjaagui, 2- jil ajillasan turshlagagui hoorhii oyuntanuud gadaadad surah gedeg bol zuud zereglee boloh baih.! Gehdee tetgelegt 26-c deesh nasnii hogshchuul hamragddagui bol shuu de.!!! Ta buhend hariu heleh zuil bna uu???

  57. hi.! bi uul uurhain baklawriin zeregtei, 3jil ajillasan turshlagatai, angli heleer cholootei yaridag. Australiin Perth dahi Murdoh Ih surguulid meregjileeree tetgelegeer surj boloh uu? odoo 29 tei… eregtei

  58. hehe, yagaad oor oor ID avch zoligtood bnaa. alind ni hariulahiin. henii zov gej. tetgeleg sonirhood yavaa bol ooriigoo shaardlaga hangaj bui esehee tetgeleg olgodog gazruudaas ni todruulah heregtei shuu.

  59. Sain uu Gegeen ee. Tanai site gadaadad ter tusmaa Australia-d suraltsah huseltei humuust ihheregtei yum aa. Bi geophysic-iin mergejleer bachelor-oo onts duntei tugssun. Odoo mergejleeree neg company-d 1 jil ajillaj bna. Geology, geophysiciin chigleleer Australiin ih deed surguuliud sain bdag gene. Bi magistr-aar tetgelgeer surmaar bna. IELTS ugch bgaagui ch angli helnii upper intermediate tuvshintei. Bi haanaas ene taliin medeelel olj hentei hariltsah ve? nadad tuslaach.

  60. Hi Gegeenee, BIznetwrokd bichsem linkiig avsan, mash ih bayrallaa

    Bi ene havar bacheloroo duurgene, tegeed namriin yumuu ovliin semestrees yavah tolovlogoo baina, australia switzerland ih zugeer sanagdaad baina, australiin tuhai sian sudalj amjaagui bolohoor tanai sitiig medeed tun ih olzuurhlaa. International economic relatins, international development strategy or whatever, chigleluudeer masteriin tetgeleg her ih baidag bol?

    endees hussen hariultaa, todorhoi guidance olj avna gedegtee tun ih naidaj baigaa shuu!

    Ta buhnii ajild amjilt husey!

    • mon2aus@bigpond.net.au
      http://www.dksydney.com.au

      geh met duriin education agentuud tand ene talaar unegui zovlogoo, hailt hiij ogch chadna. tetgelegiin huvid jil bur zarladag tetgeleguudtei taniltsaad, shaardlaguudiig ni harah heregtei. ih olon yanz baidag tul ta ooroo oortoo tsag gargaj bugdtei ni taniltsah heregtei.

      australia-n 40 ih surguuliudiin jagsaalt bolovsrol hesegt bii.
      australia-d masteraar surah tetgeleguudiin jagsaalt scholarship hesegt baigaa.

      tand amjilt husye!

  61. би уул уурхайн сургуулийн 2-р курсад сурдаг юмаа
    энэ тэтгэлэгт 2-3р курсын хүмүүс оролцож болох болов уу. Мөн бакалаврын зэрэгт иймэрхүү гадаадад суралцах тэтгэлэгийг австрали, шинэ зеландын орнууд зарладаг уу? энэ талаар та мэдэхүү?

  62. hi sn uu? bi odoo 1r course tgd odoo australian goverment scholarshid yaaj bvrtgvvleh we?odoo bi toefl-d beldej bgaa… yor ni tend ochood surhad her bolomjtoi we?zardal mongo ni her ih bdag bol gd medelel ogooch …

  63. Hi Gegeenee, ene ADS dahiad hezee zarlagdah ve?

  64. sain bn uu
    bi odoo australiin surguulid suraltsah huseltei bn
    herhen yaj materialaa burduuleh be

  65. odo ter hutulburt hamragdah bolomj bga bolov u? Odo uur ymar 1n tiim hutulbur bga bolov u?

  66. Sain baitsgaana uu? Bi say 6 sard surguulia togsson yum. tegeed masteraar suraltsah huseltei bgama. toefliin onoogoo awchihsan. tegeed odoo yah be? Yaj hootsoldoj tetgelegt hamragdah be? Ywmaar bna tuslaach?

  67. Setguulzuin chigleleer magistr yum u mergejil deeshluuleh tetgelegt surgalt bval helj ugnu uu,

  68. Australia-d doktoranturt tetgelegeer surah bolom bii yu? Helj ugch tuslaach.

  69. hi bi 1-r kursiin oyutan ene tetgelegt hutulburt hamragdag gsen ym yaj enend hamragdaj bloh ve

  70. sainuu bi odoo 3 kurst tomor zamiin ediin zasgaar suraltsdag. 2 jiliin daraa togsood tsaashid ene mergejleeree magistrt tetgelgeer suraltsahiig husej bn. esvel tsever ediin zasgaar. nadad tohiroh tetgeleg bval helj ogch tuslaach. yu yu beldeh heregteig maani. bas shengenii ornuudad suraltsah tetgeleg bdag bolovuu?

  71. hi bi odoo ediin zasgiin chigleleer 2r kurst surdag ene ulsad ielts-n ondor onoo ogood 3r kurseesee ug mergejleeree tetgelegt hamragdan suraltsah bolomj bga bolowuu gegeeniiheen

  72. SAIN BNA UU?Yunii umnu ta nrt ene udriin mend xurgie.Bi ungursun jil angli xelnii bagshiin angiig tugssun yum odo mergejileeree ajillaj baina 1 jil l bolj bgaa bi ene tetgelegt xamaaragdax bolomj bgaa yu . bi iluu delgerengui zuwulguu xaanaas awch bolox we? daraa jiliin tetgeleg xezee awax we?

  73. daragiin tetgelgiin urguduluu xezee zarlaj,awax
    we?

  74. ih taalagdlaa burtguulj bolohuu?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s