IQ vs EQ болон SQ



Жишээ: Нэг хэсэгтээ дэлхий даяар л IQ гэж шуурч, хүний чадварыг зөвхөн IQ –аар үнэлж, байгууллагууд ажилтан авахдаа хүртэл IQ – ийн тест бөглүүлдэг байлаа. Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд /магадгүй үүнээс ч өмнө байж болох/ EQ болон SQ гэдгийг IQ -аас илүү чухал зүйл хэмээн ярьж бичих болжээ.

EQ болон SQ гэж юу вэ? Сүүлийн жилүүдэд хүний оюуны чадварыг ойролцоогоор хэмжих төрөл бүрийн тест аргачлалууд нэвтэрч байна. Хүний баруун тархины чадварыг Ий Киү (EQ-Emotional Quotient) гэдэг итгэлцүүрээр, зүүн тархины чадварыг Ай Киү (IQ-Intelligent Quotient) гэдэг итгэлцүүрээр хэмжиж байна. Зүүн ба баруун тархи нь хоорондоо байнга мэдээлэл солилцож байдаг. Энэ солилцох хурд хурдан үр дүнтэй байх тусам оюуны чадвар өндөрсөнө гэж үздэг. Зүүн баруун тархины хөгжлийн балансыг бариулахад бясалгал гэх мэтийн маш олон арга хэрэглэдэг бололтой.

Алдарт менежер Ли Якокка “Менежерийн Замнал” номондоо ”Амжилтын үндэс бол маш их мэдээлэл боловсруулахад биш. Би чухал шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэх тохиолдол маш олон байдаг” гэжээ. Мөн тэрбумтан Доналд Трамп “Баялагт хүрэх зам” номондоо “Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ”.  Эдгээр жишээ нь дээрх хүмүүс баруун зүүн тархиндаа ижил ач холбогдол өгч байгааг харуулж байна. Дайны дараахан АНУ-д хүний оюун ухааныг Ай Киү буюу зүүн тархины хөгжлөөр хэмжиж ажилд авахдаа хүртэл гол шалгуур болгож байсан.  Гэтэл практик дээр Ай Киү багатай боловч оюуны чадвар өндөртэй хүнээс илүү амжилт гаргасан хүмүүс гарч ирсэн.  Энэ нь тархины маш олон чадварын зөвхөн зарим хэсгийг Ай Киү тестээр тодорхойлон хэмжиж болдгийг харуулсан.  Харвадын их сургуулийн профессор Даниел Күүлмэний (Daniel Coleman) Emotional Intelligence гэдэг ном 1995 онд гарч оюуны хөгжлийг хэмжих зарчмын хандлагыг өөрчлөхөд хүргэсэн.  Ер нь энэ эрдэмтний баруун тархиы хөгжлийн талаар хэд хэдэн бүтээл бичсэний лав л 2 нь “Нью Иорк Таймс” ын хамгийн хурдан гүйлгээтэй номонд орсныг санаж байна.  Энэ эрдэмтэн Далай ламтай хийсэн ярилцлагаараа сэдэвлэсэн Эерэг мэдрэмж (Healing Emotion ) гэдэг соинирхолтой ном бичсэн байна лээ. Дээрх номнуудын гол санаа юу байв? Ер нь хүмүүсийн харилцаанд сэтгэлийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.

Дэлхийд алдартай сургууль төгссөн хүмүүсийн төгссөний дараах хөдөлмөрийн замналыг хөөн судалж дүгнэлт гаргасан байсан нь маш сонирхолтой байв. Ээм Ай Ти ( MIT) -г 2 инженер төгсчээ.  Нэг нь мэргэжлийн хувьд нэг номер.  Гэхдээ бусдыг жаахан басамжилсан биеэ тоосон зантай. Хүн болгон түүнийг алт шиг толгойтой гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. 2 дахь нь мэргэжлийн хувьд дунд зэрэг гэхдээ хүнийг мэдэрч ойлгохдоо маш сайн байв.  Сургууль төгсөнгүүт эхний залууг том компаниуд булаацалдаад авсан нь ойлгомжтой. 2 дахь залуу маань 1 дэх тэй харьцуулахад тийм ч сайн ажил олсонгүй.  Тэгээд энэ 2-н ажлын замналыг судалж үзэхэд 10 жилиийн дараа 2 дахь залуу маань мөнгө,албан тушаал,сэтгэл ханамжийн хувьд нэг дэхээсээ хол түрүүлсэн байлаа.

Жишээ 2: Монгол дээр орчуулагдсан “Баян аав ядуу аав” гэдэг ном бас иймэрхүү санаа илэрхийлдэг. Өөрөөр хэлвэл дан онц сураад л, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхгүй бол орчин үед тийм ч амжилттай байж чадахгүй гэдгийг өгүүлжээ. Саяхан GOOGLE -н худалдаж авсан http://www.youtube.com гэдэг вэбийг үнлэслэсэн залуучууд тийм ч гялалзсан онц сурлагатнууд байгаагүй бололтой.  Сэтгэлийн хөдөлгөөний ач холбогдлыг анхлан нээж хүлээн зөвшөөрөгдсөн доктор Күүлмэний онолд суурилсан сургалт тестүүд АНУ-д нэлээд дэлгэрсэн бололтой.  Зарим компаниуд ажлын байран дахь сэтгэлийн хөдөлгөөн хичнээн чухал болохыг ойлгож шинээр ажилтан авахдаа тухайн хүнийг дан ганц академик бус өөр өнцгөөс харж эхэлж байна. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой.

IQ – Intellectual Quality эсвэл Intelligence Quotient, EQ – Emotional Quality эсвэл Emotional Quotient SQ – Social Quality эсвэл Social Quotient гэх мэтээр өөр өөрөөр нэрлэсэн байх авч уг чанартаа эдгээр олон нэршилийн ард нэгдсэн нэгэн утгыг хэлсэн байх юм. Эдгээр бол мэдээж шинжлэх ухааны нэршил томьёо гэж ойлгох бол сүүлийн үед хамгийн чухалд тооцогдох болж дэлхийн том том корпорациуд ажилчиддаа анхуурлан “захидаг” EQ, SQ-ыг нэгтгэн багтаасан сургааль бол Буддийн сургаалиуд юм. Буддийн сургаалиудын гол утга санаа хүн өөрийн сэтгэлийг ариусгах, хүндлэн нигүүсэх сэтгэлийг дадуулах талаар сургадаг. Энэ тухай сонирхолтой нэгэн зүйлийг манай багш хичээлийн завсар бидэнд дурьдаж байсан юм. Солонгосчууд ч гэсэн EQ, SQ буюу харилцааны ур чадварын тухай ихээхэн ярих болсон гэнэ.  Ингээд удирдахуйн болоод манлайлалын ур чадварын хичээлийн хөтөлбөрт нэмэлтээр EQ, SQ гэсэн нэмэлт хичээл заах болсон бөгөөд эдгээр хичээлүүдийн ихэнхи материалуудыг Буддын сургааль, гүн ухаанд тулгуурлан боловсруулсан гэж ярьж юм. Ингээд дэлхий нийт одоо яажына? Иймээс хол хоцорчихгүйн тулд ядаж Сайн уу гэдэг үгээ инээмсэглэлтэйгээ авч үлдий дээ.

Дүгнэмэр аядахад: Өнөөдөр Монголчууд соёлтой, өндөр хөгжилтэй орнуудад олон орны залуустай мөр зэрэгцэн боловсрол эзэмшиж байгаа боловч эцсийн мөчид эх орондоо эргээд очиход  өөрсдийгөө /Монголчуудаа/ хүндэтгэх, ойлгож сонсох чадвар нь хэлбэршээгүй, онгироо хийрхий бусдыг үгүйсгэн “дэвсэлдэг” зангаа гээлгүй очивол ……..  Боловсрол хэрэгтэй ч өнөөдөр Монголд цөлмөн үйрүүлэн, хамаж урсгадаг гадаад, дотоодын боловсролын дипломын үер урсаад, бүтээн босгох багахан хэсгээ үндэстэй юутай хийтэй нь үгүйсгээд байх шиг.

Эцэст нь хэлэхэд энд ширээний ард суугчдаас илүүтэй ажиллаж байгаа залуус илүү ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч, үнэ цэнийн мэдрэмжтэй байх шиг санагддаг юм шүү. Mainstream буюу ихэнхи гэдгийг цохон хэлэх хэрэгтэй болов уу!!!!!!!!

Эх сурвалжууд:

1. http://trinidadhunt.com/

2. http://www.amazon.com/gp/richpub/syltguides/fullview/BIUJ28SB9FGJ

3. http://yaruus.amjilt.com/index2.php?option=com_content&do_pdf=1&id=769

4. http://greathumancapital.wordpress.com/2007/03/04/holistic-development-integrate-sq-eq-iq-pq-true-knowledge/

5. American Heritage dictionary

6. Webster dictionary

7. http://www.chonoson.blogspot.com/

2 responses to “IQ vs EQ болон SQ

  1. үнэтэй мэдээлэл тавьсанд баярлалаа

  2. EQ хялбар тест, тестийн хариу боловсруулах аргатай нь хаанаас боломжийн үнэтэй олох вэ. Байгууллагын ажилтанг ажилд авахад нэг шалгуур үзүүлэлт болгох гэсийн

Сэтгэгдэл бичих