Socializing Online MNnOZ


Welcoming all Australia wide Mongolians to have the following user grants and websites:

Admin: Have full permission to edit, add, delete posts, categories and users
Author: Sending posts, managing own posts. No user management
Contributor: Have your own website and contribute by your posts to GGN

Ask from State Representative to get login. See from here, who is in your state ->

https://gegeen.wordpress.com/2007/08/09/australia-wide-mongolians/

To get help with setting up a new weblog and login, contact gegeen@yahoo.com

Samples:
Post on GGN by ACTMongols: https://gegeen.wordpress.com/2007/09/11/canberra-mongolian/

ACT Mongols blog: http://ACTmongols.wordpress.com/
WA Mongols blog: http://WAmongols.wordpress.com/
Magi in Melbourne: http://mandakhbat.wordpress.com/
NZ Mongols blog: http://nzmongols.wordpress.com/
********************************
Блог гэж ер нь юу юм бэ?
Web+log->Blog = Веб тэмдэглэл гэсэн үгнээс гаралтай байсан энэ үг одоо илүү дэлгэрэнгүй утгыг илэрхийлэх болжээ. Блог нь өөрийн гэсэн веб хуудастай болох хамгийн амархан арга. Хэлмээр яримаар байгаа бүхнээ хамгийн амархан бусдад хүргэх боломж юм. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог.

********************************

mglausACT blog: http://mglausACT.wordpress.com/
mglausNSW blog: http://mglausNSW.wordpress.com/
mglausNT blog: http://mglausNT.wordpress.com/
mglausQLD blog: http://mglausQLD.wordpress.com/
mglausSA blog: http://mglausSA.wordpress.com/
mglausTAS blog: http://mglausTAS.wordpress.com/
mglausVIC blog: http://mglausVIC.wordpress.com/
mglausWA blog: http://mglausWA.wordpress.com/

HOW TO GET A BLOG?

http://www.wordpress.com , http://www.blogspot.com geed orj bolno.

mgl-s gevel
http://blog.banjig.net/
http://delhii.net , http://delhii.net/mongol-blog/
http://miniih.com/
http://Blog.mn.net
http://blog.gogo.mn

Сүүлийн үед манай блогчдын тоо асар хурдацтай нэмэгдсээр байна. Үүнийг та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дотоодын блогийн үйлчилгээ үзүүлдэг тав гаруй сайт дээр бүртгэгдсэн зуу зуун блогоос харж болох юм. Өдөр болгон шинэ хүмүүс Монголын блог ертөнцийн хаалгаар орж ирж байгаа үед Bugdeeree.mn сайт өөрийн Блог ертөц буландаа эдгээр бүх блогчдын бичлэгийг хамруулахын тулд http://blogportal.bugdeeree.mn сайтаа ашиглах гэж байна.

http://blogportal.bugdeeree.mn сайт нь өөрт бүртгэлтэй байгаа блогуудыг шинэчлэгдсэн даруйд нь шүүн харуулдаг учир блогчдын шинэ сонинг цаг алдалгүй унших боломжийг олгодог. Иймд та өөрийн блогоо тус сайтад бүртгүүлээрэй.
Таны блог http://Blog.mn.net, http://blog.banjig.net, http://blog.gogo.mn, http://Delhii.net, http://Miniih.com болон Eblogger гэх блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайт дээр нээгдсэн байж болно. Блогпортал.Бүгдээрээ.мн сайтад бүгд бүртгэгдэх боломжтой.
Та өөрийн блогоо бүртгүүлэхийн тулд блогийн хаягаа тус сайтад сэтгэгдэл хэлбэрээр үлдээх эсвэл info@bugdeeree.mn мэйл хаяг уруу илгээж болно.
Цаашид blogportal.bugdeeree.mn блогчидтой холбоотой бусад сонирхолтой үйлчилгээг нээхээр зорьж байна. Блогчдын хүчирхэг давалгааг бүгдээрээ бүтээцгээе.

Блог хувьсгал

From: http://www.emongol.net/emos/news/bloghuvisgal.htm
Интернэтийн хөгжил, ялангуяа бродбандчлал (өргөн зурвасын холболт) уламжлалт медиа, хэвлэл мэдээллийг үндсээр нь өөрчлөхөөр айсуй.
Сонины нийтлэлүүдийг хувь хүмүүсийн блогууд орлох болж, телевизийн сувгууд антеннаар биш, интернэт сүлжээгээр цацагддаг болж эхэллээ.
Сонинг гаргахад хэвлэх, олшруулах, зарж түгээх гэх мэт санхүүгийн болоод тоног төхөөрөмжийн хүчин чадал хэрэгтэй. Харин блог бичихэд компьютер програмчлалын ямар ч мэдлэг хэрэггүй.
Телевизийн нэвтрүүлгийг дамжуулахад орон даяар цацах антенн, нүсэр аппарат хэрэгтэй. Тэгвэл интернэт дээр хөдөлгөөнт нэвтрүүлэг гаргахад тийм зардал хэрэггүй.

Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл контэнтсийн өөрийнх нь үнэ өртөг биш, түүнийг дамжуулах зардал нь өндөр байлаа. Харин маргааш авьяас, шинэ санаатай л бол хэн ч гэсэн сонинг орлох, ТВ-ийг давах медиаг бэлтгэж чадна. Тэгээд бүх дэлхийгээр цацах боломжтой.

ЗАЛУУС ТА БҮХНИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ БЛОГИЙГ НЭЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
БЛОГТОЙ ХАМТ ИНТЕРНЭТ ДЭЭРХ МОНГОЛ ОЮУН ХӨГЖИНӨ. МОНГОЛЫН ОЮУН ХУРИМТЛАЛ БАЯЖИНА ГЭСЭН ҮГ.

ТАНД КОМПЬЮТЕРИЙН ЯМАР Ч МЭДЛЭГ ХЭРЭГГҮЙ.
ТЕХНИКИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮН Ч ГЭСЭН ӨӨРИЙН ВЭБСАЙТТАЙ БОЛОХ БОЛОМЖИЙГ БЛОГ ОЛГОЖ БАЙНА. УГААСАА ТҮҮНИЙ ТУЛД БЛОГ ҮҮССЭН БИЛЭЭ.

Жишээ нь доорх холбоосоор орвол өөрийн блогтой болох боломжтой.Ердөө 3 алхамаас бүрдэнэ.
http://www.blogger.com/start Одоо эхлэхгүй бол хэзээ ч эхлэхгүй…ЭМОС КЛУБ
************************************
E-Business MGL Blog
Блогийн нүүр » Блог таны ажил, амьдралд
Блог таны ажил, амьдралд
2007-10-24 18:01:46
Та өөрийгөө хувь хүн гэсэн байр суурьнаас “Би өөрийн үзэл бодлоо ямар арга хэлбэрээр хэрхэн илэрхийлж олон нийтэд хүргэж байна вэ? Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж чадаж байна уу?” гэсэн асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Энэ асуултдаа эерэг хариу өгч чадаж байна уу? Үүнд хариулт өгөхийг хүсвэл дараах нийтлэлийг анхааралтай уншаарай.

Энэхүү нийтлэлээ “Цаг төр” сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд блог нь интернэт бизнесийн нэгэн чухал хэсэг тул энд орууллаа.

20-р зууны сүүлээр англи хэлний үгийн санд шинээр бий болсон Blog хэмээх үг 21-р зууны эхээр интернэтийн хөгжилд хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нэгэн гол хэрэгсэл болсон билээ. Өнөөдөр та бидний хэлэх дуртай ч үнэндээ хүн болгон өөр өөрийнхөөрөө тайлбарлачихдаг Вэб 2.0 хэмээх ойлголтын гол үндсүүдийн нэг нь болсон Блог маань өнгөрсөн жил орчмын хугацаанд Монголчуудад танил болж, өнөөдөр Монголд ид хөгжлийнхөө үед явж байгаа нь сайхан хэрэг.

Блог үйлчилгээгээ нээгээд 4 сар болж буй Банжиг.Нээт портал хэд хоногийн өмнө 2000 дахь блогоо өлгийдөн авсанаа мэдэгдэж байсан. Үүн дээр гадаадын болон Монголын бусад блог үйлчилгээ үзүүлэгч сайтууд дахь блогийн тоог нэмвэл Монгол блогуудын гэр бүл өнөөдөр 5000 хол давсан гишүүдтэй болжээ.

Эдгээр блогууд дахь мэдээллийг амтархан уншдаг хүмүүс хэдэн арван мянгаар тоологдоно. Энэ нь блог хэмээгч нэгэн зүйл өнөөдөр өөрийн өвөрмөц, сонирхолтой байдлаараа иргэний сэтгүүл зүйг хөгжлийн шинэ түвшинд гаргаж ирж байна уу даа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Хэн нэг нь өөрийн өдөр тутмын тэмдэглэлийг хөтлөнө, хэн нэг нь алс холын Америк оронд хэрхэн амьдарч байгаагаа сонирхуулна, хэн нэг нь мэдээллийн технологи, эдийн засаг гээд өөрийн мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгнө бас нэг нь энэ нийгмийн эрээн барааныг нүдэнд харагдаж, гарт баригдтал уудлан бичнэ.

Бусад төрлийн мэдээллийн хэрэгслээс төдийлөн олдоод байхааргүй тийм л мэдээллийн чөлөөт урсгалыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд маань хэнээс ч хараат бишээр бий болгож эхэлж байна.

Блог гэж чухам юу вэ?

Магадгүй та энэ талаар ямар нэгэн тодорхойлолт бичүүлэхийг хүсэж байгаа байх. Тэгвэл блог гэдэг маань маш энгийнээр интернэт дэхь өөрийн гэсэн хаягтай таны орон зай (хувь хүний вэб сайт) гэж ойлгож болно. Арай дэлгэрүүлвэл, та сонины алга дарам зайд хэдэн үгээ нийтлүүлэх гэж, телевизийн 60 секундэд хэдэн үг хавчуулах гэж юу болдогийг мэдэх байх. Харин та блогтой болсноор хэнд ч мөнгө төлөхгүй, хэнээс ч хараат бус, хэзээ ч хүссэнээ бичиж, хэлж, үзүүлж болох тийм л нэгэн ид шидийн ертөнцийн эзэн нь болно.

Блогт дараах гол онцлог боломжууд байдаг:

1. Хувь хүн блогтой болоход өөрөө нэр сонгож авдаг.
2. Хүссэн үедээ блогдоо нийтлэл бичиж түүнийгээ засдаг. Мөн устгах ч боломжтой.
3. Нийтлэл бичихэд зураг, дүрстэй мэдээлэл (видео бичлэг) зэргийг оруулах боломжтой
4. Өөрийн бичсэн нийтлэлдээ бусдын сэтгэгдэлийг хүлээн авах
5. Өөрийн блогыг бусадтай хамтран хөтлөх урилга илгээх. Ингэснээр санаа бодлоороо нэгдсэн, ижил зорилготой хэсэг бүлэг хүмүүс хамтран онлайн сэтгүүл гаргах боломжтой болно.
6. Блогын өнгө, хэлбэр дизайныг хүссэнээрээ сонгох, өөрчлөн засах
7. Нийтлэлүүдээс гадна цаг, хуанли, цаг агаарын мэдээлэл гэх мэт өдөр тутам шаардлагатай мэдээллүүдийг ч харуулах боломжтой.
8. Өөрийн блогт хичнээн хүн хаанаас зочилсон, ямар нийтлэлийг их уншсан зэрэг статистик үзүүлэлтүүдийг харах боломжтой.

Блогыг өөрийн ажил төрөлдөө хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ?

Блог нь зөвхөн хувь хүний тэмдэглэл, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл байгаад зогсохгүй бизнесийн байгууллагуудад маркетингийн нэгэн шинэ суваг, боломж болж байна.

Мэдээлэл түгээх, уншигчдаас сэтгэгдэл, дүгнэлт, хүсэлт зэргийг шууд хүлээн авах, үнэ төлбөргүй зэрэг нь түүнийг ажил хэрэгтээ ашиглаж болох юм байна гэсэн бодлыг танд төрүүлэхгүй байна гэж үү!? Хэрвээ үгүй бол би зарим нэгэн боломжийг тоймлон дурдая.

* Та хэрвээ багш бол өөрийн блог нээгээд сурагч, оюутан нартаа өгөх даалгавараа байрлуулж байж болох юм. Ингэснээр та тараах материал хэвлэх зардал, цагаа хэмнэнэ.
* Хэрвээ та хувиараа бизнес эрхлэдэг бол өөрийн гэсэн дэлгүүргүй ч хийсэн бүтээгдэхүүнүүдээ блог дээрээ байрлуулан танилцуулж болно. Улмаар захиалга авах ч боломжтой.
* Хэрвээ танай компани вэб сайттай ч гэсэн өөрийн эрхэлдэг үйл ажиллгааны чиглэлээр үйлчлүүлэгч нартаа заавар, зөвлөгөө өгөх хэрэгтэй бол блогыг ашиглаж болно
* Мөн та эрдэм шинжилгээний ажилтан бол өөрийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлүүдээ байрлуулж бусад мэргэжил нэгт нөхөдтэйгээ санал бодлоо солилцож болох юм.

Хэрвээ та блогийн талаар бага ч гэсэн төсөөлөл авсан бол яг одоо өөрийн блогийг нээгээд, хэрэглээд үзээрэй.
Бичсэн: Болд, Огноо: 2007-10-24 18:01:46, Нээгдсэн: 431, Жоорло
************************************
http://deppsu.blogspot.com/2007_10_01_archive.html
Monday, October 01, 2007
Virtual Community, Blog.

Саяхан би найз залуутайгаа танилцсан мөчөө эргэн дурсангаа блогоо ямар бичлэгээр эхлүүлж байсан, юу бичдэг байсан, хэн хэн ямар ямар сэтгэгдэл үлдээсэн гээд бүхнийг эргэн нэг review хийв. Тэгээд энэ бичлэгийг бичих хүсэл төрснөө эрхэм уншигч авхай танд тонилуулюу гэж бодлоо.

Блог бол мэдлэгээ дээшлүүлэх, хэн нэгэнтэй санал бодлоо солилцон асуудлыг олон өнцгөөс харах, мэргэжил нэгт хүмүүстэй танилцах, тэдний ажил амьдралын туршлагаас суралцах, шинэ соргог мэдээллийг олж авах хамгийн нээлттэй талбар юм. Хэн ч хэнээс үл хамааралтай байж өөрийн үзэл бодлыг илэрхийлэн блог ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгож болно. Ерөнхийдөө хэн ч BLOG хэмээх Virtual Community-н гишүүн болж болно гэсэн санаа.

Анх блог гэж юу байдгыг Барбаяр найзаасаа мэдэж билээ. Бараа блогтой болоод URL-ээ надруу явуулсан. Блог хэмээх ертөнцтэй танилцсан Pearle Deppsu охины түүх ийм болой. Анхандаа ганц Бараагын блогыг уншдаг байлаа, тэгсэн ажлынхны блогууд гэсэн линк дотроос санамсаргүйгээр Mr.Очирхуягын блогруу орж билээ. Тэр хүний бичсэн зүйлс болгон нь миний мэдлэгийг улам ихээр нэмэгдүүлж мэргэжилдээ илүү ихээр дур сонирхолтой болгосон. Тэр мөчөөс эхлэн би олон хүний блогоос илүү олон мэдээлэлийг олж авч түүнийгээ мэдлэг болгохыг эрмэлздэг болсымдаа. Үнэндээ би азтай ч гэх юмуу блог бичдэг хүмүүсийн ихэнхи нь миний мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд өөрсдийн бодит туршлага дээр үндэслэн бичсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн би өөрийн мэдлэгийг дээшлүүлэх талаас нь блог ертөнцийг харсан нь.

Удалгүй би Mr.Чандмань , Бичхэн хөөлхөн Тэлмэн, Beck and Jenni , Конфигын блогуудыг уншдаг болсон. Тэд үнэхээр сайхан бичдэг шүү. Тэдний блогоос нэг л сайхан гэгээлэг мэдрэмж төрөөд байдаг юм. Ингээд л би блог бол зөвхөн мэдлэгээ дээшлүүлэх талбар биш харин бусдын орон зайд орж тэдний үзэл бодол, мэдлэгээс нь хуваалцан анд нөхдийн холбоо тогтоож харилцан бие биендээ мэдээлэл, сэтгэлийн дэм, инээд баясал өгөх агуу орон зай юм байнаа гэдгийг мэдэрч эхэлсэндээ.

Хүмүүсийн блог хөтлөх болсон шалтгаан нь янз бүр. Мэдлэг туршлагаасаа хуваалцах, бизнессийн түнштэй болох, өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан зуршил, үзэл бодлоо солилцох, мэргэжил нэгт мөн өөр мэргэжлийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож анд нөхөд болох, өөрийгөө нээх, тэр ч бүү хэл вэб дурлалыг хүсэх шалтгаанаас гэх мэт.

Царайг нь огт харж байгаагүй мөртлөө сайн найзууд болсон блоггэрүүд зөндөө л байдаг. Би ч өөрөө тэдний нэг. Үзэл бодлоороо нийлсэн найзууд илүү бат бөх байдаг гэх ба би өөрөө үүнтэй санал нэг байдаг хүн. Тийм олон найзуудтай болно гэдэг сайн хэрэг. Энэ бүхэн бол блог хэмээх тодотголтой ертөнцийн гайхалтай давуу талууд билээ.

Би хувьдаа блог уншихад өдөрт хангалттай цаг гаргадаг. Зарим тохиолдолд хичээл ажлаа хойш нь тавих нь ч бий. Миний Google Reader-т бараг зуу гаран блог байдаг. Account-аа шалгаагүй 2-3 хоноход л уншигдаагүй бичлэгийн тоо 100 гарсан байдаг.

Сайны хажуугаар саар бий, инээд баяслыг аньсагандаа багтаж ядан гарах нулимс дагадагтай адил. Бараг бүх блоггэрүүд өөрт тохиолдсон паян, бүтэлтэй бүтэлгүй хайр дурлал, ар гэрийн асуудал, өдөр тутмын тохиол, бухимдал, дурсамжаа бичсэн байдаг. Блоггэрүүд тэр бүхнийг уншаад дотноор хүлээж аван хамт инээж, хамт зовж, хамт гайхаж, хамт бахархаж өөрийн бодол болон зөвлөгөөг өгдөг. Гэтэл блог гэж юу байдгыг огт мэдэхгүй нэгэн уншигч орж ирээд бичсэн зүйлээр нь даапаалах, элдэв гаж сэтгэгдэл үлдээх явдал цөөнгүй.

Мөн тухайн блоггэрийг хувь хүний талаас нь мэддэг хүмүүс бичсэн зүйлд нь дургүйцэх нь ч бий. Гэхдээ энэ бүхэн бол байдаг л зүйл шүү дээ. Хэн нэг хүний шүүмжлэлээр өөрийн орон зайгаа хязгаарлах нь утгагүй. Гэхдээ мэдээж алдарт Сократын хэлснээр таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой.

За ингээд найзууд минь блогоо хөтлөцгөөгөөд байж дээ. Ойрдоо миний сэтгэл санаа гэж авах юм алга. Би гэдэг хүн хямрахаараа баахан зүйл бодож байдаг. Тэгээд нэгэн бодлоосоо хуваалцсан нь энэ бөлгөө.

Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu

posted by Pearle Deppsu @ 10:51 AM, 22 comments ,

Блог бичих хэрэгтэй юу?

Блог бичих хэрэгтэй юу?

Блогтой болоод хэд хонолоо. Яагаад блог бичих болсон бэ? гэвэл дараахь хэдэн шалтгаан байна аа. Юуны өмнө блог бичсэнээрээ би цэцэрхэх гээгүй, өөрийгөө рекламдах зорилгогүй болохыг тэмдэглэмээр байна.

Нэгд, би их шуумжлэгч хүн юм шиг байна. Сонинд бичсэн зарим нийтлэл, эсвэл хүний өгсөн ярилцлага уншаад л аль хэдийнэ түүний тухай шүүмжлэл толгойд хөвөрч байх юм, эсвэл хэн нэг дотний хүнтэйгээ хавь ойрын зүйлсээ шүүмжлэн ярьдаг “зуршил”-тай болж байгаа юм шиг анзаарагдлаа сүүлийн уед. Тэгээд би өөрөө тийм “мундаг” гар юм бол уу гээд, бас өөрийн бодож, санадаг зүйлсээс ганц, нэг нийтлэл бичиж үзлээ. Бичсэн зүйлээ хараад өөрөөсөө их ичлээ, нөгөө шуумжлээд байдаг хүмүүсийнхээ хаана нь ч хурэхгүй юмаа би.

Ганцаараа тийм үү гэтэл бас үгүй байна аа. Ойрхны жишээ гэвэл, хамт сурч буй найз маань бас ч шаггүй шүүмжлэгч бололтой. Бид 2 хамт нэг хичээл үзэв. Тэгээд урьд нь тэр хичээлийг үзсэн бас нэг танил залуугаас өнөөх маань зөвлөгөө авахаар уулзаад хэлж байна, “… тэр Батаа ч хөөрхий үзсэн хичээлээ мэддэггүй юм байна.” гэж сайрхлаа. Учрийг лавлавал, нөхрийн асуултад Батаа шууд хариулж чадалгуй (мартсан байх ), ном сурахаа эргүүлж харий гэж ээ. За тэр ч яахав, гэтэл дараахан нь лекц орж байтал, мань эр хамт сууж байснаа завсарлагаанаар хэлж байна аа, “… энэ багш ерөөсөө юу ч мэддэгүй юм байна” гэж авч бна. За энэ ч арай дэндэнэ ээ! Бид хоёр хамт хийж байгаа ассайнмент/даалгавраа тэвдүүхэн л хийж байсан улс, багшаас даваад гарчихсан юм байгаагүйг сайн мэдэж байна.

Тэгэхээр зарим Монгол залуус бидэнд өөрөөсөө бусдийг үгүйсгэн шүүмжилдэг “өвчин” тархаад нилээд газар авчээ. За бодитой, бутээлч шүүмжлэл байх хэрэгтэй, гол нь бид тэгж бүтээлчээр шүүмжилэх чадвартай байна уу? Бага ч гэсэн эргэцүүлж, бодож сэтгэж байгаагаа уншсан хүнд ойлгогдохоор буулгаж сурмаар байна.

Хоёрт, өдий хүртэл дуулсан ном, сурсан жаахан “юм” аа мартагдаагүй байхад, хуучраагуй үед нь бусадтай хуваалций гэсийн. Хичнээн эрдэм ном суравч түүнийг хэрэглэхгүй бол, бусдад түгээн хүргэхгүй бол сурсан, мэдсэний хэрэг юу байх билээ?! “Дуслыг хураавал далай, дууслныг хураавал эрдэм” гэх ардын зүйр үгийг санан Та бүхний эрдмийн их далайд дусал нэмэрлэхийг эрхэмлэв.

Гуравт, Та анзаардаг байх. Бидний тархинд хүссэн, хүсээгүй, хэрэгтэй, хэрэггүй бодлууд эцэс төгсгөлгүй хөвөрч байдаг. Заримдаа шал хэрэггүй санагдах, заримдаа нээрэн энэ чинь чухал шүү гэж бодогдох үе байдаг. Оюуны бясалгал энэ тэр хийдэг хүмүүс бол өөр байх аа. Би тэднийг тархиныхаа үйл ажиллагааг удирдаж чаддаг, эмх цэгцгүй бодлуудыг зогсоон, бодол санаагааа удирдан тодорхой нэг зуйлд төвлөрүүлснээр тархинийхаа бүрэн хүч чадлыг тухайн төвлөрсөн зуйлээ бодож, бясалгахад ашигладаг, тийм чадвар олж эзэмшихийн төлөө хичээллэдэг гэж ойлгодог.

Тэгвэл, надад ч гэсэн байнга хөврөх эмх цэгцгүй бодлуудаас зарим үед цухас орж ирэх “мэргэн” санааг тогтоон санах бэрх байдаг тул энэ блогт тэдгээрээс тэмдэглэж, эргэн “бясалгаж” байхыг илүүд үзэв.

Эдгээр гурван шалтгаан намайг блог хөтлөхөд эргэлт буцалтгүй түлхсэн юм. Та ч гэсэн миний бичсэн зуйлд шүүмжлэлтэй хандаж, миний тархинд хургах “хуучирсан” бодлыг ялгаж таних, боломж байвал шинэчилэхэд тус болно гэж их найдаж байна.

Хуучирсан гэснээс, би өөрийн бичсэнээ харахаар их албархуу болсон санагдаад байдаг юм. Их сургууль төгссөнөөс хойшхи ихэнхи хугацааг төрийн албанд зориулсан. Тэрнээс болдог юм уу?, ямар ч байсан үүнийгээ эвдмээр байна.

Энэ хуртэл уншсанд баярлав, Танд амжилт хүсье.

О. Х

Нийтэлсэн: huga

Ийшээ орно уу www.110mb.com

WordPress-рүү нүүцгээе

Today, 14 September 2007, 4 hours ago | Автомат хариулагчGo to full article

Би хамгийн анх blogspot дээр блогтой байлаа. Тэгээд ч надад blogspot-ийн загварууд (template) таалагдаагүй. Нэг л хүн дуурайчихсан юм шиг бүх загварууд нь давтагдаад, мөн янз бүрийн зүйлс сэтгэлд байсан болхоор би WordPress-рүү өөрийн блогийн бичлэгүүдийг нүүлгэсэн юм. Нүүлгэсэн нь ч болсон. WordPress blogspot-оос олон зүйлээр давуу.

WordPress-ийн давуу талууд:

1. Загвар дизайны хувьд хамаагүй илүү дээр нь сонголт хийх боломж бүхий олон загваруудтай.
2. Өөрийн блогын судалгаа статистиктай. Үүнийг ашиглаад өөрийн блогийн хандалт, ямар бичлэгүүд их уншигдаж, илүү их хүнд хүрч байна, ямар линкүүдээс миний блогруу хандаж байна, хэдэн сарын хэдэнд хичнээн удаа хандсан байна, миний блогоос ямар ямар сайтуудруу орсон байна гэх зэрэг олон судалгааг харах боломжтой. (Энэ надад үнэхээр их таалагдсан)
3. Блогтоо хэрэглэгч нэмэж, тус хэрэглэгчийн эрхийг зааж өгөх боломжтой (Админ, модератор, нийтлэгч, уншигч). Үүгээр дамжуулан нэг блогийг олон хүн хөтлөх бүрэн боломжтой. Өөрийнхөө блогийг хөтлөхийн хажуугаар өөр хүнтэй хамтран блог хөгжүүлэх боломжтой.
4. Нэг хүн хичнээн ч блог хөтлөж болно. (blogspot-д байдаг ш дээ)
5. Блогтоо хуудас нэмэх боломжоор хангагдсан. Өөрөө хэлбэл вэб хуудас шиг олон хуудастай байж болно гэсэн үг. Мөн бичлэгүүдээ ангилаж каталог үүсгэх боломжтой.
6. Side Bar-ууд нь яг блог тохирсон (Блогийн зүүн баруун хэсгээр байдаг). Эрэлттэй их уншигдсан бичлэгүүд, найз блогууд, календар, тоолуур, шинэ бичлэгүүд, сэтгэгдэлүүд, хуудас, энгийн текст, RSS (өөр хүний блогийн бичлэгээс гарчиглах), каталог гэх мэт олон Side bar-уудтай. Энэ хэдээс тус нилээд хэд байгаа.
7. Хэрэв та blogspot ч юм уу өөр блогийн сайт дээр блогтой бол санаа зовох зүйлгүй. Тэр блог дээрээсээ өөрийн бүх бичлэгүүдийг импортлож оруулан ирэх бүрэн бломжтой, мөн тэр блогруугаа ч өөрийн WordPress дээрхи бичлэгүүдийг нүүлгэх болмжтой.
8. Өөрийн блогийн толгойны (header image) зургыг өөрийхөө хүссэнээр өөрчилөх боломжтой. Вэб сайтад толгойн хэсэг нь л гоё байх юм бол өнгө төрх уур амьсгалыг шал өөр болгодог шүү дээ.
9. Таны блогийн дээр ямар ч сурталчилгаа гарахгүй. (Blogspot дээр дээд хэсэгт сурталчилгаа гардаг даа)
10. WordPress өөрөө open sourse учираас та script-ийг нь http://www.wordpress.org сайтруу ороод татаж аваад өөрөө блогийн сайт ажиллуулах бүрэн боломжтой байгаа.

За тэгээд олон давуу талууд байгаа дөө. Та нарт зөвлөхөд хурдхан wordpress-рүү бичлэгүүдээ нүүлгэ. Bolgspot-ийг доош нь хийх гэж энэ бүгдийг бичээгүй шүү. Зүгээр л иймэрхүү давуу тал болмжуудтай гэдгийг нь л хэлсэн юм.
WordPress-ийн дутагдалтай талууд:

1. CSS болон HTML -д засвар хийх боломжгүй. Уул нь ч болно л доо. Гэхдээ мөнгө төлж байж тэр эрхийг эдлэнэ.
2. 50 mb файл upload хийж болно. Хэрэв та мөнгийг нь төлчихвөл 1 gb хүртэлх хэмжээний файл upload хийх боломжтой. Гэхдээ өч төчнөөн үнэгүй хостууд байж байхэд wordpress-д мөнгө өгч шатаад ч яах юм билээ. Энэ 2 оос өөр байж ч магадгүй гэхдээ надад нэг ийм санагдсан.

WordPress дээр хэрхэн блогтой болох вэ:

Ямар ч хүндрэл гарахгүй. Бүртгүүлээд л өөрөө дотор нь өөртөө тохирох тохиргоог хийгээд тэгээд л болоо. Яг л мэйл хаяг нээх шиг амархан. ДЭЛХИЙ.НЭТ wordpress-ийн скриптийг ашиглаж хийсэн юм билээ. Тэгэхдээ wordpress-ийг гүйцэхгүй юм билээ. Хэрэв та үүнийг уншаад wordpress-рүү нүүхээр шийдсэн бол баяр хүргээд амжилт хүсэе. Мэдэхгүй асууж лавламаар зүйл гарвал comment үлдээчихээрэй. Би чадах чинээгээрээ хэлж өгөх болно. За амжилт.

http://wordpress.com/tag/%D0%93%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%81%D0%B0%D0%B9%D1%82%D1%83%D1%83%D0%B4/feed/

Monday, September 29, 2008

юуглээ гэж очиж очиж тэрмуу гамп, артагнаан идэртэй зиндаархалцаж доошоо оржээдийн, тийм биз?

хүн гээч амьтан хөгжлийнхөө түүхэндээ анх удаагаа хянуулж минуулж, хасуулж, тануулж редакторлуулахгүйгээр санаа бодол өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэх боломжтой болсон нь одоо энэ БЛОГ ГЭЭЧ ЭДИЙМ БАЙГӨӨМӨӨ, ЭНЭ ҮНЭНШҮҮ ГЭЖ дуугаа чангалаад агсамнаж тэнэгрэхгүй юу,хээ..
Гэтэл зарим нэг ноён сэтгүүлчид болоод тэднийг бэлддэг зарим нэг хэл шинжлэлийн мэргэжилтэнгүүд, даа илангуяа монгол хэлнийхэн өсөхөөс сурсан үндэсний хэл /үндсэний хэл гэдгийг үндсэн дадал гээ ойлгоо ойлгоо явчаарай/ мартаж болшгүй соёлоо яаж мартах билээ дээ, блогчдыг ирдаактарлах гээд цаана чэн чинь балай авсан байшт…
Хүмүүсээ тэд нарыг буруугаар ойлгоод яахий тэй, засаж ирдаахтарлах мэргэжлийн ажлаа л хийх гэжийшт, юуглээ гэж ПОРРЕСТ GUMP , AРТАГНААН МАРТАГНААН гэх мэт блогчингуудтай мэргэжлийн сэтгүүлч зиндаархалцаж доош орохов дээ, таануус хүнийг бас ойлго зааааааааа.. инкээл агсамнахгээдайхий яахуу? болихоос…Дүрэм итр гэснээс бол ааль динозааврын үед гэдэг билүү юугдэг билээ? динзааврын үед хэн нэг хүний зохиогооо тавьцан энэ монгол хэлний хэлзүйн дүрэм одоо блогчин маниусын эрэлт хэрэгцээг хангахгүй байгаа тул үүнийг цэгцэлж, янзлах хоншоортой аавын хүү ээжийн охиныг хайжийна, төслийн төсөв нэлээн өндөр шүү хүмүүсээ, тээндерт идэхтэй оролцоорой… илангуяа АеТи-чид монгол хэлнийхэнтэй хамтраад баг болоод ороод ирүүл гөөмөн сайхан ирээдүй монгол хэлний хэлзүйг хүлээжийнаа, юун монгол хэлний ирээдүй бүрхэг болжийн итр, ай? гэрэлтээл ирлээшвт!!!
Хэлний дүрэм, Хэлзүй гэдэг чинь өөрөө бөөн лоожик шт, бөөн бөөн томъёоо, тэнд цээжлэх дүрэм биш, харин тоймолж, томъёолдог юмнууд л байдаг шиг санагдаадайдгий, гүү энэ АеТичингууд нээрэээ монгол хэлний хэдзүйгээ сайн судалжаагаад нээрээ нээх сайхан эмх цэгцтэй параграам зохиогоод монгол хэлнээс тассссссссссскээл англи руу орчуулдаг, тассскээл орос гитд, гирмаан поольш руу, күй очж очиж поолш байхдаа яахуу дээ,ккээ.. поольш залуутай танилцахсий тэгээл гэхгүй юу, хээ… ОООО сооррри, тасс кээл өөр хэлрүү, тасс кээл өөр хэлнээс орчуулдаг параграамууд зохиочуул тэй,,, тэхийн тулд монгол хэлний одооны дүрэм арай илүү цэгцтэй байх хэрэгтэй байгаамааа, би бас зохиох гээд үзээдайнн, биеээр үзсэн хүний хувьд хэлжээнн, энэ монгол хэлний дүрэм болкүү байшүү нөхөөд… за бичлэг хаашаа хүрчүү бөө мэд… за яады яадый…. хадуурсан бол бүүрр гоё гоёёёёёёёёёёёёёёёёёёё

17 comments

Блог ертөнц

Posted by: Xocoo on: April 20, 2008

Би сая нэг зүйлийг google ахаас асуулаа юм мэддэггүйн л гай л даа мэдэж байсан бол юу гэж хүнээс асуух вэ дээ. Тэгсэн ах маань надад хэдэн блог, форумын холбоос өглөө, бусад вебсайтууд ер нь блогийн доор байна шүү. Яг хэрэгтэй мэдээлэл нь зүгээр л нэг форумын сэдэв, эсвэл нэг блогын бичлэг байдлаар байгаа юм л даа нөгөө вебсайтууд руу нь орохоор яг хайж байгаа хэрэгтэй мэдээлэл нь байхгүй баахан сурталчилгаа байгаам. Тэгэхээр нөгөө web2.0 гэдгийн маань үе нилээд өргөн цар хүрээтэй болоод иргэний сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой байх л даа. Саяхан банжиг.нет 5000 хол давсан блогтой боллоо гэж байсан.

Иргэн бүр хүссэн зүйлээ нийтлэх болсноор интернетэд жинхэнэ хувьсал ирж ардчилал оршин тогтнож буй хэрэг юм. Одоо ер нь вебсайт биш блог, форумаас мэдээ, мэдээллээ авдаг болоод байна. Интернет ардчилалын үеээ гэж. Блог форум зэрэг нь яг юугаараа вебсайтаас давуу байна вэ гэхээр хүн өөрийнхөө дуртай сэдвийг нээгээд ярилцах, санал бодлоо солилцох, хичээл сургууль номоор олж авах мэдлэгийг өөрийн зүгээс харж бичих гэх мэт маш их л дээ. Вебсайт бол зөвхөн хүмүүсийг ямар нэгэн мэдээ, мэдээллээр татаж реклам шахахыг л гол зарчимаа болгодог. Харин блогчид бол хүмүүст хэрэгтэй зүйл хүргэхийн төлөө байдаг болов уу.
За тэгээд интернет ардчилал мандтугай гээд төгсгөедөө.

Tags:

WordPress-тэй танилцъя

WordPress гээч энэ яндаж баршгүй далайг хуванцар кыбоордоороо ганц хоёр хутгасу хэмээн энэхүү өгүүллийг бичиглэв. Нөхөд энэ далайд сэлмээр байна гэхээр нь хөтлөж аваачих үүднээс мөн сараачлаа. Далайд үзэж харах, хэрэглэж ашиглах олон юм бий. 😛

Нилээн урт бичлэг тул эндээс хойшхийг цааш хийв. Бүтнээр унших бол дараах холбоосыг дарна уу.

Эхлээд хэрхэн шинэ данс (account) нээх тухай хүүрнэе.

  1. Мэдээж wordpress.com хуудас руу шагайна.
  2. Тэнд sign up now гэсэн аварга ногоон товчин дээр дарж бүртгүүлэх маягтыг авна.
  3. Маягтад хэрэглэгчийн нэр (username), нууц үг (password), түүнээ баталгаажуулах (confirm), и-мээл хаяг (e-mail address) зэргийг бичиж бөглөнө. Нууц үг чинь хэр “нууц” болохыг too short, bad, good энэ тэр гэсэн мөр хэлээд өгнө.
  4. Ингээд Би тэр гайхалтай үйлчилгээний нөхцлийг чинь уншаад зөвшөөрч байна (I have read and agree to the fascinating terms of service.) гэсний урд байх дөрвөлжинг тэмдэглэнэ. Уншаад ч яах юм билээ, тэ?
  5. Дараа нь… данс нээгээд, танынэр.wordpress.com гэсэн блог авах бол Надаа блог өг! (Gimme a blog!) гэснийг, харин зөвхөн данс нээх бол Зөвхөн хэрэглэгчийн нэр (Just a username) гэдгийг сонгоорой. Тэгээд Next! товчийг дарна.
  6. Ингэснээр та блог хаяг, нэрээ сонгох хуудсыг үзнэ. Блогийн хаяг (Blog Domain)-аа сайн бодож байж сонгоорой, дахин өөрчлөх боломж үгүй шүү. Нэр (Blog title)-ийг харин дараа нь дураараа өөрчилж болдог. Хэл (Language) нь таны аль хэлээр блогдохыг заана. Гэвч одоогоор монгол орчуулга дуусаагүй байгаа тул ямар нэг хоосон зай ч юм уу, эсвэл англи гэснийг сонгочихгүй юу (орчуулгад оролцмоор байвал translate.wordpress.com-д нэвтэрч ороод хэл сонгох цэснээс монгол хэлийг сонгоод орчуулалцаж болно!). Нууцлал (Privacy) мөрөн дэх дөрвөлжинг тэмдэглэвэл таны блог Гүүгл мэтийн хайлтын систем дээр гарч ирэх боломжтой болно. Ингээд Sign Up! товчийг дарна.
  7. Гэнгүүт: Таны данс нээгдлээ! (Your account is now active!) гэсэн хуудас гарч ирнэ. Таны мээл хаяг руу нэр, нууц үг, API түлхүүр (энэ нь яг л нууц үг гэсэн үг, хэнд ч хэлж болохгүй, чшш) зэргийг илгээсэн байна. Ингээд та бичлэг хийж (write a post), загвараа өөрчилж (change your template), эсвэл нүүр хуудас (home page) руу зочилж ч болно.

Ингээд та амжилттай нэвтэрч орсон бол wordpress хяналтын самбараас авахуулаад танилцаад байж дээ:

DASHBOARD:

Dashboard [эх самбар нь бас адил нэртэй] буюу хяналтын самбар хэмээх гол хэсгийн баруун талын баганад(what’s hot) та WordPress саитын хөгжлийн шинэ мэдээ(wordpress news), хамгийн олон уншигдаж буй, сүүлийн үеийн , хурдацтай хөгжиж буй блогууд, таныг спамдах гэсэн оролдлогын тоог харж болно. Энийг ч хүн бүр мэдэх биз. Ямар блогийг хүмүүс тэгтлээ сонирхоод буйг тандахгүй юу.

Зүүн баганад(your stuff) таны блогийн бичлэг, сэтгэгдэл, мөн таны бичсэн сэтгэгдлүүд он цагийн дарааллаараа бий.

Blog stats хэсэгт та өөрийн блогуудын уншигдсан тоог үзэхээс гадна таны блог руу аль саитаас дамжиж орсон(referrers), ямар үгээр хайж таны блогийг олсон(search engine terms), бичлэгийн уншигдсан тоо, ямар холбоос дээр дарсан зэргийг өнөөдөр, өчигдөртэй нь харж болно. Таны блог руу ямар саитаас холбосныг(incoming links) мөн үзээрэй. Бас таны блогийг нийт хэдэн удаа үзсэн(total views), өдөрт хамгийн олондоо хэд үзсэн(best day ever), бичлэг, сэтгэгдэл, шошгоны тоо ширхэг зэрэг статистик баримтыг харах боломжтой. Feed stats буюу RSS-ээр уншигчдын тоог харуулдаг байснаа саяхнаас больсон.

Blog surfer хэсэгт та найз нөхдийнхөө WordPress блогийг бүртгэж тэдэнтэй үргэлж холбоотой байгаарай. Ялангуяа хувийн блогтой, RSS үзэгч дээр гардаггүй блогийг энд нэмж болно. Бичлэг хооронд j ба k товч даран шилжих боломжтой.

My comments хэсэг ойлгомжтой. Таны бичсэн сэтгэгдлүүд өмнөх, хойдхитойгоо дурайтал харагдана. Блог хэсч комээнтлэгчид юу хэзээ бичсэнээ харж байхад гэмгүй биз.

Tag surfer их гоё оо. Жишээ нь, та add хайрцганд mongolia гээд нэмээд үзээрэй. Mongolia гэсэн шошготой бичлэг бүхэн харагдах болно. [Миний харснаар монголд ирсэн жуулчид, говьд ажилладаг геологчдын блогууд байна лээ. Уншаад үзээрэй, гадныхан монголыг ямар нүдээр хардгийг мэдэхэд илүүдэхгүй шүү дээ.]

WRITE:

Write post. Бичлэг хийхээс гадна баруун багананд ангилал буюу шошго(categories), сэтгэгдэл авах(discussion), бичлэгээ нууц үгээр цоожлох(post password) эсэх, бичлэгийн богино нэр(post slug) [бичлэгт хүрэх холбоос урт байвал заримдаа бэрхшээл гардаг гэсэн, мөн цомхон харагдуулахыг хүсвэл энд нэр өгч болно, өөрөө л мэд], бичлэгийн төлөв(post status): хэвлэгдсэн, ноорог, нууц, эцэст нь бичигдсэн огноог дураараа өөрчилж болно.

Бичлэг хийх хайрцагны доор фаил ачаалах хэсэг(upload)[фаилын төрөл заагдсан], ачаалсан фаилуудаа үзэх(browse all), видэо(videos)[youtube, google video-гоос г.м.], слаид(slideshows)[slideshare, slide.com зэргээс] оруулах заавар бий.

Фаил ачаалаад сав чинь дүүрчихсэн, мөн та блогтоо мөнгө үрэхийг хүсвэл илүү их зай худалдаж авч болно(used: % of 50MB. buy more).

Trackbacks гэж их учиртай. Хэрэв та хэн нэгний блог дээрхтэй төстэй зүйл бичсэн бол энд тэр блогийн trackback uri-г бичээрэй. Энэ нь яг л ном зүй гэсэн үг. Мөн pingback гэж юм бий. Тэр нь ердөө л өөр блог руу холбоход үүсэх зүйл. Нөгөө блогийн эзэн таныг блогдоо иш татаж, холбосныг мэдэх болно.

Write page. Энд шинэ хуудас үүсгэнэ. Анх бүртгүүлэхэд about хуудас байдаг. Хуудас нь блогийн бичлэгт хамаагүй бөгөөд, тусдаа нэг үэб хуудас л гэсэн үг. Баруун багананд ерөнхий тохиргооноос гадна хуудасны хэв маяг (page template), эх хуудас (page parent) [жишээ нь, about хуудсанд about mongolia гэдэг дэд хуудас үүсгэх] зэргийг зааж өгч болно.

MANAGE:

Энэ хэсэгт бичлэг, хуудас, ангилал зэргээ өөрчлөхөд хэрэглэнэ.

Posts. Таны бичлэгүүд, тэдний шошго, хэдэн сэтгэгдэл бичигдсэн, бичигчийн нэр [зөвхөн таны блог бол таны нэр л байна], төлвийн [хэдэн удаа уншигдсан г.м.], үзэх, өөрчлөх, устгах товчнууд бий.

Pages. Хуудсаа үзэх, өөрчлөх, устгах, шинэ хуудас үүсгэх..

Uploads. Өгөгдлийнхөө сан дахь фаилуудыг үзэх, нэр, тайлбарыг өөрчлөх.

Categories. Шошго, холбоосын бүлэг, шошго хайгч(tag surfer) нэрүүд бүгд энд багтчихдаг болохоор жаахан замбараагүй талдаа. Доод хэсэгт шинэ ангилал нэмж болно.

Import. Та урьд нь Blogger, Livejournal, эсвэл өөр WordPress блогтой байсан бол тэндээсээ зарим мэдээллийг блог руугаа нүүлгэж болно. Бичлэг, сэтгэгдэл, хэрэглэгчид гэх мэт.

Export. Энд та өөрийн блогийн мэдээллийг XML болгон хадгалаад өөр WordPress хаяг руу нүүлгэж болно [хаягаа өөрчлөхөд л хэрэглэх юм уу даа].

COMMENTS:

Comments. Таны блог дээр гарсан бүх сэтгэгдлүүд, pings энд харагдана. Устгах, өөрчлөх зэрэг боломж.

Awaiting moderation. Сэтгэгдэл бичигдсэн бол энд хадгалагдаад таныг зөвшөөрөхийг хүлээнэ. Тохиргоо хэсэгт сэтгэгдлийг шууд зөвшөөрөх сонголт хийж болно.

Akismet spam. Энд Акисмэт гэгч гаргууд нөхөрт баригдсан спамууд хоригдоно. Та тохиргоо хэсэгт спамын шалгуурыг зааж өгч болно.

BLOGROLL:

Manage blogroll. Холбоосын жагсаалтыг өөрчлөх, устгах.

Add links. Холбоос нэмэх.

Тэгэхдээ target-ыг нь _blank болгоорой. Эс бөгөөс зочид чинь холбоос дээр дараад өөр хуудас руу арилаад өгнө шүү. Та холбоос нэмэх болгондоо тэр сонголтыг хийхээ мартваа.

Мөн зочдод харагдуулахгүй болгож болно(visible: no).

Import links хэсгийг өөр газраас холбоос, бүртгэл нүүлгэхэд хэрэглэнэ. Хаягийг эсвэл замыг зааж өгөөд холбоосоо тавих ангиллаа сонгоно.

PRESENTATION:

Themes буюу хэлбэрийг эндээс сонгоно. WordPress.com-д үе үе шинэ хэлбэр нэмэгдэж байдаг. Одоогийн байдлаар 60 хэлбэр байна лээ.

Widgets. Үйжит буюу нэмэлт хэрэгсэл. Доод хэсэг дэх хэрэгслүүдийг чирж дээрх хоёр баганад хийнэ. Олонхийн нь нэрийг өөрчилж болдог. WordPress үижитсээ байнга сонирхолтой зүйлсээр баяжуулж байдаг билээ.

  1. Meta. Энэ бол өөрчлөгддөггүй, блогийн үндсэн цэс. Нэвтрэх/гарах, хяналтын самбар, бичлэг ба сэтгэгдлийн RSS, wordpress-ын холбоос гэсэн зүйлс байдаг.
  2. Links. Холбоосны хэрэгсэл. Холбоосуудыг blogroll хэсэгт өөрчилнө.
  3. Categories*. Бичлэгийн ангилал буюу шошго. Үзэгдэх хэлбэрийг өөрчилж болно (dropdown, post count or hierarchy).
  4. Recent posts/comments. Сүүлийн бичлэгүүдийн/сэтгэгдлүүдийн нэр, холбоос. Хэдийг харуулахаа тохируулж болно. Recent comments үижитэд бичигчийнх нь хөрөг харагддаг болсон байна лээ.
  5. Search. Хайлтын хайрцаг. Таны блогоос хайна.
  6. Tag cloud. Шошгон үүл. Шошгонд хамрагдах бичлэгийн тооноос хамаарч нэрийн том жижиг харьцангуйгаар өөрчлөгдөж байдаг. Үсгийн хэвийн хамгийн том жижиг хувийг тохируулж болно.
  7. Flickr. WordPress олон саиттай хамтарч ажилладгийн нэг нь фликр юм. Хэрвээ та фликрт зураг тавьдаг бол энд RSS хаягийг нь хуулж тавиад л бяцхан үзүүлэнтэй болно гэсэн үг. 1-10 зураг харуулж болдог.
  8. Box.net file sharing. Box.net-д бүртгүүлж тодорхой хэмжээний/тооны фаилыг ачаалах бяцхан хэрэгсэлтэй болж болно.
  9. Blog stats. Таны блогийг нийт хэдэн удаа үзсэнийг өөрийг тань тооцолгүйгээр тоолно.
  10. RSS subscribe. Таны бичлэг, сэтгэгдлийн RSS-д бүртгүүлэх холбоос.
  11. Top posts/clicks. Хамгийн олон уншигдсан бичлэг/дарагдсан холбоосыг үзүүлэх хэрэгслүүд.
  12. Аkismet. Баригдсан спамын тоо.
  13. Archives. Бичлэгүүдээ сар сараар нь багцалж, сар бүр дэхь бичлэгийн тоог харуулах, гулсдаг цэс болгох боломжтой.
  14. Calendar. Цаг тооны бичиг. Бичлэг хийгдсэн өдөр нь холбоостой харагдана.
  15. Text*. Ямар нэг бичиг бичих. Ойлгомжтой.
  16. Pages. Таны хуудсуудыг үзүүлнэ. Эхэндээ бол та home, about гэсэн 2 л хуудастай байна.
  17. RSS*. Өөр блогд ямар ямар нэртэй бичлэг бичигдэж байгааг энийг хэрэглэснээр харчихаж болно.
  18. Meebo. Хэрвээ та Мибо данстай бол уншигчид тантай үүгээр холбогдоод байх боломжтой.
  19. Platial Mapkit, Sonific Songspot, Vod:Pod video зэрэг нь газрын зураг, дуу, видео гаргадаг хэрэгсэл юм шиг байгаан. Хэрэглэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Лав л цаад саитдаа бүртгэлтэй байх ёстой шүү.

* тэмдэгтэй үижитийг нэгээс олон сонгож болно. Эдгээрийг доод хэсгийн How many * widgets would you like? гэдгээс тоог нь сонгоно.

Extras. Энд үнэгүй үйлчилгээнүүд жагсдаг бололтой ч одоогоор Snap Preview л байна. Энэ нь юу вэ гэхээр, холбоос дээр заах үед цаад хуудасны зургийг жижгээр харуулдаг болгоно гэсэн үг л дээ. Мэдээж сонгочихсон нь дээр.

Colour options. Зарим загвар (theme) өнгө сонгох боломжтой байдаг. Загварын тайлбараас онцлогийг нь мэдэж болно.

Edit CSS. Хэрвээ та CSS мэддэг бөгөөд ганц хоёр ногоонтой бол CSS код бичиж загвараа өөрчилж болно. Захиалахын тулд Custom CSS upgrade-ийг сонгоно. За ер нь, CSS мэддэг хүнд би л заав гэж дээ, хэхэ. Мөн CSS-ээ бичээд, ямар өөрчлөлт гарахыг зүгээр л харж болно. Би бээр бичиж үзээгүй л байна, одоогийнхдоо сэтгэл ханаад, хэхэ.

USERS:

Authors & Users. Энд хэрэглэгч нэмж, хасч, эрхийг нь өөрчилж (admin, editor, author, contributor) болно. Хэрэглэгчийн ID, нэр, и-мээл хаяг, хийсэн бичлэгийн тоо харагдана. Хэрэглэгч нэмэхдээ и-мээл хаягийг нь бичээд, үүрэг эрхийг нь заагаад урилга илгээнэ.

Your Profile. Таны хөрөг. Хувийн мэдээлэл гэсэн үг. Энд та хөрөг зураг, хэл, үндсэн блог (олон блогтой бол), харагдах нэр, и-мээл хаяг, мэссэнжрийн ID, нууц үг зэргээ сольж, өөрчилж, сонгож болно. Мөн өөрийнхөө тухай бага сага зүйл эрээчиж ч болно.

Invites. WordPress блог аятайхан санагдаад, өөр хүмүүст дуулгамаар байвал энд нэр, и-мээл хаягий нь бичээд, зурвасаа хавсаргаад урилга болгон илгээж болно. Already invited хэсэгт уригдаад, блогтой болсон хүмүүсийн мэдээлэл харагдана.

OPTIONS:

Тохиргоо ч гэж хэлж болно. Хамаг юм аа л зохицуулж, тохируулах нь дээ.

General. Үндсэн хэсэг. Блогийн нэр, тайлбар (нэрийн доор хэдэн үг байдаг даа), өөрийн бичдэг хэлийг өөрчлөхөөс гадна, сэтгэгдэл үлдээхэд бүртгэлтэй, нэвтэрсэн байх эсэхийг (You must be registered and logged in to comment) тохируулна. И-мээл хаягаа өөрчилж болно. Хаяг руу тань сэтгэгдэл бичигдсэн тохиолдолд ч юм уу захиа илгээдэг. Date and time хэсэгт цагийн бүс, он сар өдрийг тэмдэглэх загварыг, долоо хоногийн эхний гарагийг тохируулна.

Writing. Бичдэг цонхны урт, :Р зэргийг шууд 😛 болгох эсэх, буруу бичигдсэн XHTML-ийг автоматаар засагдах эсэх, бичлэг, холбоосны ангиллын анхны нэрийг сонгох боломж.

Reading. Нүүр хуудсанд юу харуулах вэ, түүнээ сонгоно. Сүүлийн бичлэгээ юу, эсвэл статик хуудас уу өөрөө мэд. Блог хуудсанд хамгийн ихдээ хэдэн бичлэг харуулах, RSS уншигчид сүүлийн хэдэн бичлэг, хэр хэмжээтэй харуулах зэргийг сонгоно.

За энд хүргээд түр зогсоё.

16 responses to “Socializing Online MNnOZ

  1. mash goe medeelel bna. bayrlalaa. mash ih taalagdlaa. tanai sait uneheeriin ih taalagdaj bgaa shuu.

  2. neg yum asuuh gesiin. bi DW bolon Joomla deer web sait hiij chadna. gehdee ene deer baiga neg medeeleltei holbogduulj yum asuuh gesiin. 110mb hosting gej bga sh dee. bi web hiichlee gehed yaj ene deer webee bairluulah ve?

  3. Blogtoi bolsonii huchind Australia gej ul tanigdah ulsiig Mongolchuuddaa medruulj zamiig ni zaaj nudiig ni neesen tuhai olon sanal setgegdel huleej avsanaas gadna olnii tanil boloh, businessee orgojuuleh, busad muj hotuud dahi olon mongolchuudtaigaa holboo hariltsaa togtooh, blogger boloh huvi hun ni hurdan hogjij huchirhegjih, zochdoos irsen sanal setgegdeluuded tulguurlan yumiig olon talaas ni hardag boloh, olon shine zuil medej avah, sonirholtoi medeelluud ruu hotloh … geed toimgui olon davuu tal uusgesend bi bayartai yavdag daa. bi zavguidee tulbal asar zavgui hun ch gesen minii niigemdee oruulah byatshan huvi nemer heseghen ch bolov zaluusiin oyunii hogjild tus dem boldogt ni bolood dontoltiin zarim shinj temdeg ilertel uzej taraad l suuj bn.

    enjoy

  4. To be honest, simply because some bankers gave mortgages to people
    who are looking to purchase a home with little to
    no money due at closing. As an applicant,
    you have to be careful while choosing the
    provider. However it is imperative to prepare a detailed cash flow forecast to determine how much risk you
    bring to the transaction. A bad credit rating. Talmon’s response defines a financial situation faced by many students.

  5. What’s up, this weekend is pleasant designed for me, for the reason that this moment i am reading this great educational piece of writing here at my house.

  6. With havin so much content do you ever run into any issues of
    plagorism or copyright violation? My blog has a lot of unique content I’ve either written myself or outsourced but it seems a lot of it is popping it up all over the internet without my agreement. Do you know any solutions to help protect against content from being ripped off? I’d
    genuinely appreciate it.

  7. Наving read this I believed it was really informative.
    I appreciate you taking the time aand effort too put thijs content together.

    I once agakn find myself spеnding a significant amkount
    of tome both reaԁing aand commenting. But so what, it was still worthwhile!

  8. Thiѕ site was… how do I say it? Relevant!! Finally I’ve found somethіng which helped me.
    Thanks!

  9. Goоd blog yyou have here.. It’s hard to find good quality writing like yourѕ
    nowadays. I seriously аpρreciate people like you!
    Take care!!

  10. I ddo not evеn know how I ended up here, but I thought this post was
    good. I do not know who you are but certainly you are goig to a famouѕ blogger if you агe not alrеady 😉 Cheers!

  11. An intriguing discussion is definitely worth comment.

    There’s no doubt that that you should write more
    about this topic, it may not be a taboo matter but typically folks don’t talk about these subjects.
    To the next! All the best!!

  12. Thankѕ to my father who stated tto me сoncerning this web site, this web site
    іs truly amazing.

  13. It’s actuallу very complеx in this active life to listen news on
    TV, therefore I only use web for thаt reаson, and obtain
    the most recent news.

  14. I loved as much as you will receive carried out right here.
    The sketch is attractive, your authored subject matter stylish.
    nonetheless, you command get got an impatience over
    that you wish be delivering the following. unwell unquestionably come further formerly again as exactly
    the same nearly very often inside case you shield this hike.

Сэтгэгдэл бичих