3-English in Australia


Англи хэлний талаар.

2-who-is-more-racist Австрали нь Англи хэлтэй цөөхөн баян улсын нэг бөгөөд Австраличууд нь өөрсдийгөө British English-р ярьдаг гэх боловч цэвэр Ozzie (Ози) яриануудыг бол анх ирсэн америк, англиуд нь хүртэл сайн ойлгодоггүй. Ерөнхийдөө оззинууд өөрсдийнхөө англи хэлийг “Broken english” гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байхаа. Жижиг хотынхон, Хөдөөнийхөн юм уу, боловсрол нимгэн Австраличуудынх нь ярьж буй англи хэл гэж маш хээгүй, хэнэггүй, шир шир хийсэн, шүднийхээ завсраар сийгүүлсэн, шоронгийн архаг ялтангуудын л яриа байх гэмээр, бусад англи хэлтэй улсуудаас эрс ялгагдах өвөрмөц англи хэлтэй улс боловч олон үндэстний хэл соёлыг дээдэлдэг, гадаадынхан маш ихтэй учраас том хотуудаар нь амьдрахад монголдоо англи хэл сурч байсан хүмүүст хэл ойлгохгүйн зовлонгүй. Ялангуяа сурах гэж ирж байгаа ихэнх хүмүүсийг цэвэр дуудлагатай, хотожсон, гадныхантай харьцаж сурсан, найрсаг ард түмэн, барууны хөгжлийг илтгэх шил толь болсон аятайхан орчин угтаж авах болно. Монголд очсон гадныхан ч гэсэн учиргүй хөдөөгүүр ажиллаж, амьдраад байдаггүй, хотынхонтой л илүү хэл амаа ойлголцдог шүү дээ, тэрүүнтэй л адилхан.

Гэхдээ очиж буй улсынхаа хэлийг сурахгүйгээр нүдэн балай, чихэн дүлий, ямар ч мэдээлэл, мэдлэггүйгээр шууд гүйгээд оччихдог ч Монголчууд бий. Тэд хичнээн таньдаг хүмүүс дээрээ очсон ч учраа олтолоо тэдэндээ дараа болох нь элбэг, хэл мэдэхгүйн зовлон эхний хэдэн саруудад нь заавал тохиолдож л таарна. 200 гаруй жилийн өмнө аборегенууд (аборижиналууд) нь амьдарч байх үед анхны суурьшихаар ирсэн англичуудын ам руу нь ялаа дайраад байснаас болоод амаа жимийж ярьсаар байгаад Aussie аялга үүссэн гээд түүхэндээ биччихсэн байсан гэсэн шүү. Олж уншина бизээ. Амаа жимийж, амьсгаагаа дотогш нь татаад яриад байвал нэлээн төстэй яриад эхлэнэ гэж мэд. Гэхдээ зарим хүний хувьд заавал тэрийг нь ойлгоод, суралцаад байх шаардага гарахгүй байж бас болно шүү. Ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр англи хэлээ хараад байсан хүнд бол алзахгүй яваад байж болох байх.

Хэлгүй бол хөлгүй

Австралид англи хэлгүй ирж буй хүмүүсийн хувьд Монголд монгол хэлгүй хүн амьдрах, хятадад хятад хэлгүй хүн очиход яадаг билээ, яг л адилхан л санагдана. Хүнээс ихэнх юм нь хараат, бүх юмандаа л хүн гуйж орчуулганд явуулна шүү дээ. Харин хүнтэй их нийцтэй, арга чарга сайтай, сэргэлэн хүмүүс заримдаа А В С ч байхгүй мөртлөө хэлгүйчүүдийнхээ ажлаа л нэг олчихвол тэрийгээ хийгээд дажгүй л явцгаадаг юм билээ. Хар ярианы хэл их л удаж байж, чармайж хичээвэл сурвал сурна. Тэр нь дараа нь монголд хэрэглээтэй юу гэвэл үгүй л гэх байх даа. Монголд илүү үнэлэгдэж, хэрэглээнд ордог академик англи хэл гээч чинь ердийн англи хэлээс бас өөр юм байдаг шиг байнаа. Энд их удах улсууд женерал англи хэл гээчийг нь Австралид хэрэглэх юм байна шүү. Монголд бол бичиг баримт сайхан боловсруулчихдаг, англиар уншиж, бичихдээ гаргуун байхад төсөл энэ тэр гээд өндөр цалинтай ажил бол зөндөө л байна, харин ярихаас цаашгүй хүмүүст бол бас л аялалын хөтөч, аман орчуулгаас цаашаа ч хэцүү дээ. Ямар ч байсан англи хэлийг Монголдоо ядаж дунд зэрэг болгочихсон байхад гадаадад гарч, ажил хайгаад явсан ч урамтай ш дээ. Хэлгүй бол гадаадад юугаа хэнтэйгээ ярьж, яаж хэлээ сайжруулах юм бүү мэд шүү дээ, хэхэ.

Хэлгүйчүүдийн ажил хийхээр хэл сайжирдаг гэсэн үлгэрийн ном одоогоор уран зөгнөлийн тасагаас л олдож магадгүй байх. Хэлний шалгуургүй ажил 5 жил хийгээд, хоккей тоглож (шал угааж), тарвага далласан (тоос арчсан), жонглёр тоглосон (аяга угаасан), DJ хийгээд нисдэг тавгаар занималдсан (таваг арчсан) улсуудын ярьж байгаагаар өдийг хүртэл анх ирж байснаасаа ялгарах юмгүй, ялгаагүй л хэл муутайгийн тоонд л ороод яваа гэсэн шүү. Тэр байтугай AUSAID-н англи хэл сайтай улсууд ирээд ярианы англи хэл нь лав муудчихаад харьдаг нь тун олон хүнд тохиолдсон явдал. Хүн болгонд хэл усаа хэрэглээд, оффист суугаад, хөнгөвтөр юм хийгээд байх боломж тэр бүр гарах биш дээ. Ихэнх нь л хэлгүйчүүдийн юмаа дуугай хийж байгаад л хэдэн доллартай болоод, бушуухан харихаа л бодоод байгаа харагддаг шүү. Гадаадад учиргүй карьер хөөгөөд, мандаж мацаж, баахан цагаа үрээд Монголдоо дараа нь дахиад л шинээр эхлэнэ гэвэл хэцүү л байдаг байх л даа. Ясаа тавих гэж харина л гэдэг, ямар оршуулгын газар биш дээ, хогноос нь яаж багасгах талаар санаа зовцгоосон улсууд л зөндөө байхад чинь, хэхэ, эх орондоо эзэн нь болж, хүн шиг амьдрахын тулд л гадаадад гарч гахай шувууны мах идэж үзээд, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм, эрдэнэ өвөртөлж харина шүү дээ. Миний хувьд ид юм сурах насаа аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэж өнгөрүүлээд, ид хийж бүтээх үеээ эх орон хүүгээ дуудаж байна гээд л нутгийн зүг жолоо залж, Монголдоо хөлс хүчээ зориулбал зүгээр юм шигээ. Гэхдээ хүн бүрийн сонирхол, сонголт өөр л байх л даа.

Америкад ч англи хэлгүй хүнд боломж бага гэжийшүү: http://www.hamagmongol.net/

Орчин заавал нөлөөлөх үү

Австралид ирэхээрээ л хэл сурна гээд гүрийгээд хойш тавиад байдаг Монголын сэхээтнүүдийг сэхээ ороосой гэж их л боддог юм. Хэл сурна гэдэгт толгой, авъяас энэ тэрийг хамаатуулж ярих гээд байдгийг би л лав буруу юм байна лээ шүү л гэе дээ. Толгой нь ажилладаггүй, муу сурлагатай, гоц гойд авъяас билгээрээ бусдаасаа тодорч сүйд болдоггүй байсан хүүхдүүд хүртэл англи хэлийг биднээс ч илүү сурчихсан л явж байдаг нь гашуун боловч үнэн. Тоондоо гавьдаггүйг нь хэлний сургуулиуд руу чихсээр байгаад ийм байдал үүсгэдэг ч байсан байж мэднэ.

Минийхээр бол англи хэл сурахад оролдлого, цаг хугацаа, зорилго байхад л хангалттай. Мань мэтийн мөнгө муутай үеийнх шиг ситуацтай хүмүүс бол гадаадад суралцах тэтгэлэгний шалгуур хангах хэмжээний хэлтэй болох гэсэн зорилго тавьж болно. Хэрэв оролдоод гүйгээд байсан ч цаг хугацааны туршид арга барил суухгүй удаад байвал хямдавтар шиг системтэй сургалтанд хамрагдаад үзэх хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л сайн байдаг. Орчин их нөлөөлдөг гэж туйлаас итгэдэг хүмүүсийг би социализмийн үеийн бэлэнчүүдийн армийнханы үлдэгдэл бөгөөд амандаа хоол халбагадуулах гэсэн арчаагүй хүн байна гэж үздэг болоод байгаа. Австралид 10-аад жил амьдарсан Англи хэлгүй Монголчууд байж л байна даг. Шалны мод нь Австрали, Аяга таваг нь Амeрик байснаараа Англи хэл сайжирдаг байсан бол маниус шиг тулж түших хүнгүй, хүнд юмаа ойлгуулахдаа муу, хүнээс юм гуйж сураагүй хэдэд нь Австралид л лав багтаж шингэх зай лав vлдэхгүй. /Хоолоо өөрөө халбагадахаас гадна, хийж сураад, дараа нь бусдыг хооллож сурахаас өгсүүлээд зөндөө олон үе шат цаашаагаа байна ш дээ, хэхэ/.

Эсвэл мэдээгүйгээсээ болж хэл сурахгүй, хойшлуулж, цаг алддаг байж болох л талтай. Бидний танил хүмүүс Австралид л очиж хэл сурдаг хүмүүс гэж гайхуулж ирээд том шатсан түүхтэй тул даруй гадаадад гарах нь хамаагүй Монголдоо ч хэрэгтэй хүн болохын тулд Англи хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр санаа тавибал сайн шүү. Хэрэгцээ байгааг мэдэрсэн ч мэдээгүй дүр үзүүлэх хэрэггүй, ард нь гарч байж л амар жимэр амьдрахаас биш айж зугтсанаар асуудлыг шийдвэрлэж, даван туулна гэж үгүй гэж Далай лам хэлсэн байдаг шүү.

Хэлний чадвар

Австралид Англи хэлийг 100% унаган хэл шигээ суралцах албагүй байдаг юм байна. Би өөрөө Англи хэлийг бусадтай адил сүүлд суралцсан, одоо ч алдаатай ярьдаг бичдэг, синхрон орчуулгын хэмжээнд хүрэхгүйгээ мэдээд орчуулганд гүйж онигоо болдоггүй, 70-80% ойлголцоод, Англи хэлтэй улсад мэргэжлийн ажлаа хийгээд болоод байдаг болохоор хүмүүсийг Perfectionist байхаа болиод чадамжынхаа хэмжээнд л бай гэж зөвлөх байна. Орчуулагч болох гэж хичээж буй хүмүүст харин өөр шаардлага тавигдах байх.

Өөрийнхөө болон 2-хон жилийн өмнө таг хэлгүй л байсан гэр бүлийн хүнийхээ жишээгээр үзэхээр, хэл ус муутай гэлтгүй л монголын хэлний авъяастай мэргэжилтэнүүд, онцоос өөр дүн авдаггүй мундаг эрдэмтэн, магистрант, докторантуудаас илүү цалинжаад Австрали мэтийн англи хэлтэй улсад мэргэжлийнхээ ажлуудаа хийцгээгээд л болоод байх юм байна шүү. Ашиглаж чадахгvй юм бoл аймаар тасарцан мундаг Англи хэлээр яaх вэ дээ.

Миний хувьд Их Мэдэх царайлаад байх сонирхол алга тул хүн хүн өөрсөддөө тохирох шийдвэрээ гаргаад өөртөө зөвийгөө хийцгээгээд л явцгаана бизээ. Би ямар ч байсан Монголдоо англи хэлээ үзээд нэлээн дөхүүлчихээд ирсэн нь цаг хугацаа, мөнгө төгрөгнөөс өгсүүлээд их л хэмнэгдсэн юм даг. Гэхдээ шууд дээд сургуульд тэнцэх хэмжээнд ирээгүй болохоор Австралид бас богино хугацааны хэлний курсэд нэмж суусан. Энэ сургалт надад хэрэг болоогүйтэй адил байсан.

Өөрөө л суръя гэхгүй бол гадаадад хүнийг сургая гэхгүй, биеэ дайчилдаггүй хүмүүст цаг, мөнгөний гарз болохоор юм билээ. Гарздах юмыг нь байлгаад байгаа хүмүүс монголдоо багаахан шиг гарз гаргасан нь дээр байдгийг анхааралдаа авна бизээ. Монголчууд голдуу Монголдоо англи хэлээ дунд зэрэг болгочихоод энд хагас жилийн 6000 долларын англи хэлний курсэд сураад, цаашаа их дээд сургуульдаа үргэлжлүүлэн сурдаг. Уул нь ч сарын 500 долларын хямд газрууд ч Сидней хавиар байдаг л гэдэг, чанарын хувьд бол ч асуудалтай л даа, угаасаа л визтэй хэвтэж мөнгө хураах гэсэн хэлгүйчүүдийн л цугладаг газар шиг дуулдаад байгаа юм. Хэлний курс гэсэн ерөнхий мэдлэгийн сургалтанд аль болох л богино хугацаагаар л суухгүй бол мөнгө зоос гээч юмыг чинь жинхэнэ хүүлнэ шүү дээ. Австралийн экспортын гол бүтээгдэхүүнд тооцогдоод байгаа энэ боловсролын салбарт нь муу ядруухан монголчууд маань маш их хувь нэмрээ оруулцгааж байна даа хөөрхий. Хаанаас олдсон мөнгө хаашаа гараад явж байгааг хянах хяналт гэж юм Монголд маань байдаг юм болов уу даа, хөөрхий.

Хэлний курс

Энд хэлний курсууд нь бүгд чанартай юу гэвэл үгүй. Төлбөр нь монголоос хямд уу гэж асуух хүн гарахгүй л байгаа. Ангийнхан маань адилхан татаа тунгаанууд голдуу, багш маань арав хорин  хэлгүйчүүдэд бүгдэд нь хүрэлцлээ ч гэсэн дандаа сайн багш нар нь бидэнтэй тааралдаад, амьдралын зам мөр огтлолцоод байна гэж юу байхав. Ажил олж хийлээ гэхэд body language-аа л голдуу хэрэглэж, авъяасаа барна. Ёооё баахан англиар ярьцан чинь бүүр гар өвдчихлөө гэдэг шиг, хэхэ.

Дандаа англи хэлэнд нэмэр болоод байх ажил олоод авна ч гэж юу байхав, бараг хар ажил хайж давхих хар англи хэлээ ч мэдэхгүй хүнд бол асуудал тасрахгүй. Дургүйд хүчгүй гэгчээр ядахад ямар ч сонирхол байхгүй юмыг хүчээр албадаж сурах гэж үйлээ л үзсэн санагдана, дур сонирхолтой байсан бол ч боль гэсэн ч барьж аваад л гүйжаахгүй юу. Гэхдээ эндэхийн хэлний курсууд нь үнэн тамтай өдөр болгон өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг, завсараар нь бараг юу ч амжихгүй шахуу, сүүлийн үеээс л харин овоо эрт 3pm-с ч юм уу тараадаг болж. Маний үед тийм юм байсан биш, ийшээ тийшээ явж юм амжуулах, ажилд орох гэж байнга чөлөө аваастай, 80%-с дээш хувийн ирцтэй бүртгүүлж байхгүй бол бас визээр нь дарамтлаастай, орой хүртэл үхтэлээ залхаж аваад л, дараагаар нь ажил хийлээ гэхэд үнэн ядардаг, юун шархаа нөхөх манатай л болох юм шиг санагддаг байлаа. Монголд бол хурдан темпээр хамаагүй шуурхай, бага шиг залхааж, бага шиг ядрааж суралцуулдаг юм билээ шүү.

Австралид суралцсан хэлний курсын маань сургах арга барил нь над шиг орос ах нарын школоор автоматаар бөөндөж цээжилдэг арга барилд сурчихсан хүнд бол залхаан цээрлүүлэлт л гэсэн үг. Юу ч сураад байгаа нь мэдэгдэхгүй, шинэ үг ч өдөртөө ядаж ганц 2 ширхэг нэмэгдэж байна уу үгүй юу бүү мэд, миний хувьд бол ердөөсөө л тэр чигээрээ цаг алдалт, амьдрах явцад нь л өөрсдөөр нь суралцуулдаг юм шиг байгаа юм. Маш сайн курсэд, мөнгийг нь төлж дийлэх чадвартай ирсэн хүмүүсийн хувьд бол үүн дээр надтай санал зөрөлдөх юм гарах л байх. Гэхдээ тэрийгээ бусадтайгаа хуваалцах бодолгүй, завгүй л явдаг шиг байгаа юм. Миний хувьд 1 сарын дундаж сургалттай курсэд 1000 гаруй доллар төлсөн маань, авч үлдсэн сурсан юмтайгаа харьцуулбал хэтэрхий өндөр үнэ төлсөн мэт санагдаж байсан. Монголд энэ мөнгөөр энүүнээс илүү үр дүнд хүргэх зүйл сэтгэж болох л байсан байх. Гэхдээ яахав, туулаад өнгөрөх ёстой байсан амьдралын маань бас нэгэн шатны гишгүүр болсон учраас одоо бол тэрүүнд нэг их харамсдаггүй.

Гэр бүлийн хүн маань харин хэлгүйгээсээ авахуулаад хэлтэй болтлоо янз бүрийн л юм туршиж байсных сүүлд өөр монголчуудад бид гайгүй хэлний курсууд зааж өгөхтэйгөө болсон л доо. Гэхдээ л хэл сурах гэж хичээж байгаа ядуувтар Монголчуудад маань заавал ингэж олон дахин үнэтэй, цаг алдалттайгаар Австралид л ирж хэл суралцах хэрэгтэй гэж зөвлөх нь утгагүй зүйл. Жилийн төлбөр нь зарим магистрын сургалтнаас ч үнэтэй гээд бод доо. Монголд сайн хэлний курсууд байдаг шүү дээ. Өдөртөө ганц 2 цаг тэрүүндээ яваад завсараар нь амьдралдаа дарагдаад, ажлаа хийгээд явж байя гэвэл Монгол шиг боломжтой газар байхгүй. best-english-courses

Multi-tasking муутай, time management бүр байхгүй олон олон монголчууд ажлын хажуугаар англи хэлэнд цаг гаргаж чадахгүй байгаадаа шалтгаан хайгаад байдаг.

Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтагаа гэж.

Тэр хүний проблем бол тэр хүн өөрөө л байдаг. Зарим өдөр шоудахаа л болиод үз л дээ. Гадныхан Монголчууд шиг их ойр ойрхон шоуддаггүй л юм шиг байшдээ. ТВ-р бас орой болгон үр өгөөжгүй, бодит амьдрал дээр байх боломжгүй баахан хийх ажилгүй, завтай мөнгөтэй гаруудыг сурталчилсан балай сериалууд их үзэхээ багасгаад, Англи хэлний мэдлэгт нэмэр болохоор кино, сургалтын нэвтрүүлэг рүү сувгаа солиод тавь л даа. Мөнгөгүй Монголчууд бөөн л мөнгөөр бөөлжсөн хурим, гангстер, тэрбумтан, банк дээрэмдэгч, зодоонч цохионч, Дон Жуан ч гэх шиг болохгүй бүтэхгүй талаасаа Монголчуудад илүү их тусгагдахаар мэдээлэлд л толгойгоо мэдүүлж, хоосон мөрөөдөж, ажлаа алдацгааx нь ихсээд байна гэжийшдээ, хэхэ.

Тэгсэний оронд өөрөө хөл дээрээ бостолоо бусдад болон буруу юманд тарамддаг их цагаасаа боломжоороо хумих хэрэгтэй.

Инээмсэглэлийг зөвхөн өөртөө л бэлэглэ
Эрүүлийг зөвхөн өөртөө л хүс
Эрдмийг зөвхөн өөрөө л сур
Энх амгаланг өөртөө л ерөө
Тэр цаг дор та дээрх бүхнийг түмэнд өгөх чадалтай болно.

Хүн өөртөө байхгүй юмаа бусдад өгнө гэж юу байхав. Та яг одоогоор хүнд арван мянган төгрөгний ч үнэ хүрэхгүй тус хүргэж чадаж байгаа байх. За тэгээд түрээсний мөнгө дийлэх хүн цөөхөн болохоор зарим хүнийг бол тус болох нь бүү хэл бүүр холгож л амьдарч байгаа байх. Холгуулж байгаанууд нь ч яахав сайхан уужуухан ч дотортой юм даа зайлуул. 20 гарсан сахалтай хүүхдүүдэд хонгилын үзүүр дэх гэрэл нь харагдахгүй л явдаг юм гэнэ, хэхэ.

Та ирээдүйн сая сая-ыгаа олж харах, хийх, тэрүүнд хүрэх боломжуудаа одоо үгүй хийж амьдарч байгаа байж магадгүй шдээ. Ийм чигээрээ л үлдэхийн тулд өөрийнхөө сонголтыг хийж яваа ч юм билүү. Та дараа бусдад арван мянган долларын /1000 дахин их/ тус хүргэх чадамжтай болохын тулд өөртөө зорилго тавь, тэгвэл яг одоо таны цагаас хумсалж байгаа олон хүн, хамаатан, найз нөхөд, байгууллага, дарга нар таныг ойлгоно, дараа тань шиг сайн хүн тэдэнд олдохгүй болох цаг ирж л таараа. Үүнд эргэлзэх хүн байдаг гэх юм бол түүний амьдралын утга учрыг ойлгоход миний толгой лав хүрэхгүй л юм байна, хэхэ. Байгаа байдлаа сайжруулах чинь заавал стресс, депресс, challenge-тай холбогдож ойлгогдоод байх албагүй, аймхай, хулчгар, залхуу, зальхай, мөнхийн ядуу – за яахав, баян удамтай байлаа гэхэд буянаас нь хороодог уруудаж буй амьдралтай нүүр тулахыг хэн ч хүсэхгүй. Хичнээн мундаг ч, сэтгэл ханасан сайхан амьдралд хүрсэн ч бай, зорилготой, дээшээ тэмүүлсэн амьдрал бол угаасаа дийлэнхэд нь байх л ёстой зүйл байх. Тэгээд ч миний үеийн залууст лав хийх, бодох, хүсэх, хүрэх зүйлс асар их байгаа гэж бодож байна шүү.

Хувь хүний хөгжилөөс улс орны хөгжил хамаарна

Тэгэхээр та аль болох эрт хөл дээрээ босохын тулд аль болох яаралтай өөрийгөө бодох цаг иржээ гэдгийг ойлгож ав. Гадаадад гарсаны дараа л үүнийг эхлүүлдэг юм биш, Монголд байхдаа, яг одоо үүнийг мэдэж авч байгаа моментдоо л та өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол ирээдүйн их олон өөр юмнуудын хөгжлийн түлхүүр болдогийг ойлгох байх. Та хөгжвөл таны ойр тойрныхон сэхээд л явчихна, та бид тэднийгээ суга өөд нь татах чадалтай болоод ирэхээр л хэн нь зөв байсныг, хэзээ тэр нь мэдрэгдэж эхлэх ёстой байсныг ухаарах байх. Үүнийг хаа байгаагаасаа үл хамааран амьдралынхаа дадал зуршил болгож чадсан хойноо л гадаадад гарах хэрэгтэй. Заавал хөгжсөн улсад л хүний хөгжил гээч чинь явагдаад байдаггүй юм гэнэ. Хөгжихөд бэлэн байхгүй бол хөгжсөн улсад очоод ч нэмэр алга байдаг гэнээ. Хөгжлийн гүнд нэвтэрч, хүнд наалдацтай хэсгийг нь судлахын тулд дэлхийн хэл болсон Англи хэлийг гадарлаж, доторлодог болчихвол ч сонголт ч ихсэнэ, мэдлэг ч зузаарна, тэр хэмжээгээрээ хувь хүн ч хурдан хөгжиж хүчирхэгжинэ. Зарим нь ч яахав хөгжил гээчийг чинь бодитоор нь үзэхээс наашгүй ээ л гээд гүрийгээд байгаа байх. Нөгөө л орчин нөлөөлнө гэсэн бэлэн хоолоо горьдлого компани царайлж хүлээгээд байвал орчноо бүрдүүлэхийг нь хүлээгээд англи хэлний мэдлэг нь ч бас гүрийгээд гэдийчихнэ гэж мэд.

Сурахын хажуугаар ажилладаг уу, Ажиллахын хажуугаар Сурдаг уу

Энд нэг ирчихвэл ажил хийж амьдралаа залгуулах, төлбөрөө олохын тулд хэл сурах болон хичээл хийх зэрэг асуудлууд заримдаа хоёрдугаарт тавигдах нь бий. Аль алийг нь давдаг мундаг монголчууд ч байдаг. Маниус шиг мяанууд нь бол ёстой л өглөө бослоо, нүүрээ ч заримдаа угаах завгүй ажил, сургууль, хоол, гэр, ор гэсэн маршрутаар амьдрана. Дэлгүүр хэсч мөнгөө үрэх завгүй хэд нь л нэг юм жоохон хөрөнгөжих шанстай. Гэхдээ тэд нар нь ядаж байхад хэтэрхий цөөхөөн, угаасаа ч энд бид цөөхүүлээ байна. Ядаж байхад гайгүй Монголчууд нь түрүүлээд ирчихгүй дээ гэж их харамсах юм. Анх ирсэн хэд нь хэл устай, бүтээлч, сэтгэл сайтай, аятайхан, тулхтай түшигтэй хүмүүс байсан бол өдийг хүртэл өөрсдийгөө өөдтэйхэн аваад явдаг болчихсон, визний талаар хангалттай мэдээлэлтэй /зөвхөн оюутны виз биш, учир нь гадаадад сургалтын төлбөр өндөр, ажлын визээр ирсэн хойноо сурах мөнгөө хийвэл ядуу монголчуудад маань хэрэгтэй л байдаг байх/, Австралийн талаарх мэдээллийг ядаж Монголчлоод, Монголчуудад зориулсан Австралийн тухай ном энэ тэр ч болсон хийчих л байсан байх. Аймаар олон жил амьдарсанаараа л гайхуулсан улс байхаас биш, Австралид ирээд ийм тийм юманд хүрлээ, Монгол гэж юу вэ-г Австралид таниуллаа, Австралитай холбоотой Монголчуудад хэрэгтэй ийм ч юм хийгээд амжлаа, өөрөөсөө илүү гараад өчнөөн хүмүүст нэмэр тус болоод авлаа гэх улс үнэхээр гарын таван хуруунд багтана, визний мэдээллийг бараг орчуулж тавьсан хүмүүстэй нь зарим нь байлдана, тулалдана, устгуулна, улсын шүүхээр шүүхдүүлнэ ч гэх шиг, хэхэ, зарим хүнийг ч арай ч дээ гэмээр л санагддаг юм. Гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэгчээр, гариг андуурсан нислэг хийгээд явдаг хэдтэйгээ ч хааяа гөвшилцөж л таарах юм даа, ядаргаа гэж, хэхэ. Нөгөө баруун аймгууд руу явах гэж байгаад онгоцоо андуураад Австралид бууцан гарууд яасан олон юм бэ гэдэг онигоо чинь заримдаа давс хужиртай ч гэсэн үнэний хувьтай мэт санагдахад хүрээд байна.

Асуудалтай Монголчууд

Визэнд орох гэж ядарч яваа монголчуудаа ядууг нь мэдсээр байж бас зөвлөгөөгөө үнэ хөлсөөр зардагууд нь хоол булаацалдлаа ч гэнэ үү, хачин ой тойнд ороогүй юмыг хүртэл асуудал болголцоод л гүйж явах юм даа, яанаа даа. Тархиныхаа хэмжээгээр сэтгэж, халаасныхаа хэмжээнд баригдаж амьдрахаас хойш яаая ч гэхэв. Ядаж ахиухан сонголт санал болгох чадвартай болчихвол ч хамаа алга ш дээ, бүгдийг нь л сайхан сурталчилаад л өгнө шүү дээ. Заавал өрсөлдөж байхаар бас дэмжиж хамжих гээд хичээгээд л байгааш дээ. Монголчуудыг дэмжсэн юм нэг ч гүй л сууж байгаагаа мэдсээр байж, энэтхэг бангла со хужаануудад дэмий атаархаж амьдраад ч яах юм билээ.

Австралийн Монголчууд гэж цээжээ дэлдэгчид маань арав гаруй жил юугаа хийж явсан нь ч мэдэгдэхгүй, Австрали нь өөрөө ямар улсыг ч мэдэж байгаа юм алга шиг л байна шүү дээ. Зөндөө л юм хийсэн гэж маргамаар байгаа улсууд нь тэр зөндөөнүүдээсээ нэгийг ч болов энэ байнаа гээд нийтэд танилцуулбал танил тал муутай, бор зүрхээрээ гүрийгээд явж буй хүмүүст нь их зүгээр байнаа. Хэрэв тэгэх боломжгүй, чадамжгүй хэвээрээ яваа бол чадаж магадгүй улсуудтай холбогдох талаар бодолцъёоо. Өдийг хүртэл хэн хаагуур дэлээд, дэвээд, Монголчуудад чиглэсэн юу хийгээд яваад байсан нь маниуст нь лав огт мэдэгдэхгүй байна, консул болон бусад Австралийн Монголчуудын мэдээллийн вэб лав 2 жилд нэг удаа update хийгдэж байна уу үгүй юу бүү мэдээ. Англи хэлгүй л бол Австралийн талаарх шинэ соргог мэдээ мэдээлэл, Монголчуудын амьдралд хэрэг болчихоор ямар нэгэн зарын суваг, медиа гэж юм лав бараг байхгүй гэхээр л байна. Байлгах тал дээр ажил, амьдралынхаа заваар аль боломжтойнууд нь ээлжлээд ч болов хөдлөх хэрэгтэй л байна даа.

Тэгэхгүй бол хэл ус муутай, танил талгүй шинээр ирэгсэдийн асуудал асар хүнд байсаар ирсэн байна шүү. Австралийг сонирхоод яваа Монгол дахь нөхдүүдэд ч бас алмасын үеийн мэдээлэл нь ч олдохгүй л тууж явдаг шиг байгаа юм. Өө Австралийн энэ хот чинь ийм түүхтэй, ийм нэртэй газруудтай, тэдэн ам метрт тэдэн хүн ноогдоно энэ тэр гэсэн формаль мэдээллийг ч яахав бусадтай бусадгүй олоод авах биз, эдгээрээс илүү бас маниус шиг хүмүүст нь Монголчууд яаж хөлөө олдог, юу угтдаг, хаагуур явж, яаж юмаа бүтээдэг, ямар дэлгүүрээс хэдэн долларт хүнсээ цуглуулдаг, Монголчуудад ямар ажил олддог, хэдийг зарцуулж, хаагуур амьдардаг зэрэг мэдээлэл лав танил талгүй монголчуудад олдохгүй л байна даа, сэтгэлээсээ хэлээд өгчих сайн монголчууд нь байтугай, амиа хичээсэн муухан монголчууд нь хүртэл нэг нэгийгээ ч олохгүй юм, хоорондоо ч уулзалдахгүй юм, шинээр ирэгсдэд байтугай өөрсөддөө ч олддоггүй юмаа л гэхийн, хэ хэ. Арай жаахан томхон хотуудаар л нэг баяр ёслолын арга хэмжээнүүдээс хааяа нэг мэр сэрхэн олдох гээд ч байгаа ч юм шиг, гэхдээ мэдэхгүй ээ.

Хүмүүс өөрсдөө хэл устай, аргатай арчаатай бол гадныхантай л найзалж нөхөрлөөд яваад өгдөг шиг байнаа. Австрали дотроо байгаа Монголчууд нь хэтэрхий цөөдөөд, ажил мэргэжлийн, танилын сүлжээ үүсгэхэд арай л багадаад байгаа юм байна. Олшрох талаараа ч бодож чадаж байгаа юм байна уу үгүй юу, нэг нэгэндээ нэмэр тустай байдаг сайхан уламжлал тогтоох, эхлэлийг нь тавих, цаашид сайжруулаад явах бааз суурь үүсгэх боломжыг нэмэгдүүлэх л хэрэгтэй харагдаж байна.

Хэлгүйчүүд минь ээ, наанаа л А В С-тэйгээ болж байж наашлаарай хөө

Тэгэхээр монголчууддаа захихад болж өгвөл Монголдоо Англи хэлний мэдлэгээ дундаас дээгүүр болгочихоод энд ирвэл харин амархан хөлөө олж, аятайхан амьдралтай залгах боломжтой болно шүү. Австралид манай нас нь явцан монголчууд шиг тахир дутуу хэлтэй, тэрүүнээсээ бас жаахан ичингүйрэн балайрдаг хүмүүст үнэ хөлсгүйгээр цагаа үрээд суух Австраличууд байтугай Монголчууд нь олдоно гэсэн найдвар тун муу. Ичдэггүйгээрээ хэдэн жижиг хүүхдүүдийн англи хэл л харин ус, цас, МӨС болдог шиг байна лээ. Мань мэт шиг гарууд бол ч үнээрийн хэрэг байхгүй. Тэгэхээр хүн болгон зөвхөн гадаадад л хэл нь сайжирдаг гэвэл минийхээр бол шал худлаа шүү л гэе дээ. Ялангуяа хэлгүй мөртөлөө ядуу, дээрээс нь таних хүнгүй бол ирээдүйнхээ талаар их л сайн бодож байж л ирээрэй л гэе дээ. Аз хийморь гэдэг чинь авхаалжтай сэргэлэн, ажилсаг мундаг хүмүүст нь л олддог эд гэнэ шүү дээ. Англи хэл сурахад хүртэл ажил хэрэгч, айхтар хичээнгүй зан хэрэгтэй байдаг шиг байна. Австралид ирсэн Монголчууд болгонд аз тохиодоггүйг арваад жил амьдралаасаа илүү гарч чадахгүй яваа Австралийн Монголчууд маань батлалцаад л байна шүү дээ. Болсон болоогүйн хооронд, зүгээр л нэг амьдарсаар байгаад л өдийг хүрчихсэн, амьд байгаагаасаа өөр гавъяагүй шахуу гарууд л олонх болчихоод байгаа юм шиг байна. Зарим төрлийн хүмүүсийн хувьд ийм амьдрал сонгохыгоо зөвд тооцдог ч байж болохын. Гэхдээ л бидний ирээдүй хойч болсон залуу үеийг эдэн шигээр зэврүүлэн барин төсөөлөхөд эмгэнэлтэй л санагддаг.

Олон долоон юм бодож, төлөвлөдөггүй, зүгээр л нэг амьдраад л, эд нар шигээ өөрийгөө болговол болгоод, өрөөлд илүү гаргах бодолгүй, ямар нэгэн зорилгогүй хэвтэж байх хүмүүсийн хувьд бол яахав гадаадад хар ажлаа хийгээд хэвтээд байхад бололгүй л яахав, асуудал алга. Харин хөгшрөөд, хөдөлмөрийн чадваргүй болоод яах талаараа тас мартахгүй бол болохгүй шүү. Бас өвдөж болохгүй, үхэж болохгүй, ямар ч back-up төлөвлөгөөгүй, улаан шугаман дээр амьдарч сурах хэрэгтэй болно гэж мэд. Юун хадгаламж, юун мөнгө, юун байр, юун гэрэлт ирээдүй вэ, холуур явж хойгуур нь тойрч сурахгүй бол хотноосоо холдохгүй, хорголоосоо өөр тоолох юмгүй л ирээдүй байгаа юм шиг байнаа, хэхэ.

Алсдаа Монгол улсаар тэжээлгэнэ дээ гэж бодож яваа бол гадаад дотоодод байх нь хамаагүй хувиасаа нийгмийн даатгал төлөөд явах хэрэгтэй болно байх. ( http://www.ndaatgal.mn/content.php?mid=1&file=address11 ). Уул нь албан ёсны визтэй хүмүүс ажиллаж ажиллачихаад, дараа нь австрали дахь тэтгэвэрийн дансандаа цугласан мөнгийг авч болдог гэсэн. Тэрийгээ буцааж авахаа мэддэггүй монгол, гадаад улсууд Австралийн татварын дансанд овоо хэдэн тэрбум доллараа сул хэвтүүлээд л яваа дуулдсан шүү. Зарим нь ч авч болдогийг нь мэдлээ гээд буцааж авах аргаа мэдэхгүй л тууж явдаг байх дөө. хэхэ. Мэдээлэл гэж зүйлийг мэдлэг болгож хэрэгжүүлэхгүй л юм бол хэтэрхий их үнээр олддог, хэтэрхий ихийг алдахад хүргэдэг сонин зүйл шүү. 4-first-start

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

https://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Advertisements

34 responses to “3-English in Australia

  1. Gaihamshigtai yumaa uneheer erch huch itgel zutgel avch bn shuu

  2. odii boltol hiij buteej dorvison yumgyi bgaadaa ichih shig bolloo

  3. Unenees Unen Gej Ene Bulguu Mgl chuudaa 1 iig bish nileen heden uym bodotsgooE!!!

  4. Uuniig unshaad untarch bsan itgel sergej bna. Mash ikh bayarlalaa. Mongolchuud bid bugd bish gesen, zaluuchuudad iim l erch huch, setgel dutaj bdag uym shig sanagdlaa. Bie biedee dem ugch, erchtei amidrayaa.

  5. Uuriin chini site ruu oroood nileen ih yum boduulalaa. Ug ni bi Aus-t ochij hel surna gej naiz nartaa gaihuulaad l barag mungu tugruguu beldeed l shahuu bsan chini sain hun sanaagaaraa gegcheer uuruuu VIMO-goor orj irj hussen medeeleliig maani ugchihluu. Bas uuruuu uuruusuu ih ichij bna niitleg mgl-chuudiin neg tuluulugch bna daa bi. Ymar ih hudulmurch yum be yasan ih uigaggui humuuust medeelliig hurgej chadaj bgaagaar chini baharhlaa chamd bolon ger buliin hund chini az jargal eruul enhiig chin setgeleesee husej bna.

  6. Bi uurtuu itegh itgelee barag aldaj blaa. Yanz bvriin shaltgaanaas bolood…. Odoo harin ireedvinhee talaar bi sanasnaa bvteej chadah yum bnaa gesen itgel naidwar, erch hvch dvvren bolloo. Nadad hamgiin vnetei zviliig mini ergvvlj ugsund vneheer ih bayrlalaa.

  7. та их уншихад хөгжилтэй гоё бичжээ

  8. gegeen.com uneheer setgel saitai humuus baidag shig sanagddag. uneheer l tiim yum bna aa. amjilt husie.

  9. Ayataihan baigaache Mongolhun guai. Huneer ingej togloj bolohgui za. Ene sait-g yzeed, hogshin hun hoshgirood uuriin chini zaasan zamaar zamnah bat bodol torson baital… Bodohoos l… iii…. iiiiiiii. taitgarch chadahgui nee. Ingeed minii uram hugarch bi shar tsavuu yumuu skoch yvlaa. hugarsan urmaa naaj, devruun bodloo hazaarlahaas da

  10. Helgui, hugshin namaig ochvol heden huuhed, haltar amidraliig ni orovdood helguichuudiin hiideg ajild zuuchlaad ogohgui biz. Hamag amitanii tusiin tuld… Aan? Buulgand orson yher met ajillaval butslah ih husel mini mohoj, baidgiinhaa baruun haya ruu temuuleh bh daa. hehe

  11. hehe, hogjilteimaa. gol ni yag yah gej gadaad ruu garmaar baigaagaa l zov todorhoiloh heregtei l dee. ternees zuv zugeer l hund hetsuu ajil hiigeed l, baga tsalin avaad l, sursan yumgui yavaad l baiya gevel mongoldoo amidarsan ni deer baihaa. yadaj l tulah tushih huntei, naiz nohodtei. end chini yadaj uilaad ochyo ch gesen, uurlaad hashgirya ch gesen mongoloor oilgohgui humuusiig chini yaj ch bolkuu shd, kkk.

    yahav ger buliin hun, huuhdee surguuli soyol baraaduulchaad, tedniihee nomor noolgond, bas hen heniigee tusheed, heseg tesye gevel bolkuu ch yum baihgui l dee. mgl-d uneheer hetsuu hatuu amidraltai, sehel avahaa ongorson, bolovsrol, chadvaraar taaruu, zah deer zogsdog baisan ch gehiimuu, taxi baridag ch baisan gehiimuu, tiim yeronhii ajluud hiideg baisan humuust bol end teseed tevcheed amidrah ni tengeriin umdag atgasantai l adil zuil.

    yerdiin dundaj amidraltai mglchuud gadaadad udaan tesehgui ee, yund temuulj, yah geed baigaagaa sain bodoj baij gadagshilsan ni deer baih. turhen mongoo hiicheed hariad mgl-doo yum setgeh gej baigaa bol ch hamaa alga sh dee, naashaa zutgeed l baij dee, hehe.

  12. tetgevriin dansnaas munguu yaj butsaaj avah tuhai helj uguuch

  13. https://gegeen.wordpress.com/2007/09/05/unclaimed-superfund/

    Та тэтгэвэрийн сантайгаа холбогдож, хугацаа нь дууссан виз болон Австралиас бүрмөсөн гарсан тамгатай пасспортын хуудсаа хавсарган Монголдоо харьсаны дараа мөнгөө чекээр авч болно.

    http://www.unclaimedsuper.com.au/members/contact-us/
    Postal Address: PO Box 2468 Kent Town, South Australia Australia 5071
    Telephone: 1300 361 798 (cost of a local call)
    Facsimile: 1300 366 233 (cost of a local call)
    International Telephone: + 61 8 8205 4953
    International Facsimile: + 61 8 8205 4990
    Email: admin@ausfund.net.au

    http://www.ato.gov.au/super/content.asp?doc=/content/33301.htm&mnu=4750&mfp=001/007
    Online Begin your SuperSeeker search online.You will need to provide your:

    * tax file number (TFN)
    * name, and
    * date of birth.

    By phone Call 13 28 65 and following the prompts.You will be asked to provide your:

    * tax file number (TFN), and
    * date of birth.

    By paper Download and complete the Searching for lost super form (NAT 2476, PDF 137KB)).You will need to provide your:

    * tax file number (TFN)
    * name,
    * date of birth, and
    * contact details.

    Searching by paper will not be processed instantly

  14. zutgel baival zuugeer ch hudag uhna

    Хүний ёс суртахууныг хэсэг бусаг хичээл зүтгэлээр нь биш, өдөр тутмын амьдралаар нь цэгнэх хэрэгтэй. Паскаль

    Аливаад хамгийн гол зүйл нь зорилго ялалт хоёр байдаг бөгөөд түнийхээ төлөө л хүн бүх амьдралаа зориулдаг. Ван Гог

    Ухаантай хүн боломжийг өөрөө олж харахаас илүү бусдад боломж олгодог. Ф.Бэкон

    Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог.

    Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаараа гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаараа алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон

    Ганцаараа байхдаа ч гэсэн муу зүйлыг бүү ярь, бүү хий, Өрөөлөөс биш өөрөөсөө ичиж сур – Демокрит

    Бурхан ч (хүний) сэтгэлээс гардаг, Буг ч (хүний) сэтгэлээс бүтдэг – Данзанравжаа

    Жаргалтай байхад саад болдог хамгын том тээг бол хэтэрхий их аз жаргалыг хүлээх явдал юм – Бернар Фонтенель

    Сул дорой хүмүүс илэн далангүй байж чададгүй – Лорошфуко

    Зарим хүмүүс ой муутай болхоороо л бусдад муу юм хийгээгүй гэж гайхуулдаг- Лев Толстой

    Хараалын үг хэлээд сурчихсан хүн бүх л насан туршдаа өөр юу ч нэмж сурдагүй – Сократ

    Яавал архи уухаа болих вэ гэж үү? Би хариулья: Согтуудаа юу хийдгээ байсгээд л санаж бай – Пифагор

    Тэнэг хүмүүсийг “магтаж” алдаг. – Демокрит

    Ард түмэн ухааждагүй, хөгширдөгүй, тэд үргэлж хүүхдээрээ үлддэг – Гёте

    Дайсангүй байна гэдэг чинь өчүүхний шинж түүгээр бахархах хэрэггүй – Альфред

    Бужар- Хүн бүхний найз бол хэний ч найз биш – Аристотель

    Хайрлана гэдэг хайралсан хүнийхээ амьдралаар амьдарын нэр – Лев Толстой

    Сонгож авсан бүсгүйгээр нь тухайн эр хүн өөрийгөө хэрхэн үнэлдэгийг нь тодорхойлж болно – Гёте

    Эмэгтэй хүнтэй илэн далангүй байна гэдэг олны дунд нүцгэн яваагаас өөрцгүй – Сдендаль

    Алтыг галаар, эм хүнийг алтаар, харин эр хүнийг хүүхнээр сорьдог – Сенека

    Хэрвээ эмэгтэй хүн юу боддогыг мэддэгсэн бол эрчүүд хорь дахин эрээ цээргүй байхсан,

    Харин эрэгтэй хүн юу бодож явдагыг мэддэгсэн бол, хүүхнүүд улам л аальгүй байхсан – Альфонс Карр

    Хөнгөмсөг хүүхэн таныг хөнгөмсөг л хуурна харин намбатай буурьтай хүүхэн бол хуурч мэхлэхдээ ч гэнэ алдахгүй – Анри Рошфор

    Нэг эцэг зуун багшаас илүү – Жорж Херберт

    Амьдралыг дэнүү хуулбарлах нь урлагын сүйрэл – Ральф Эмэрсон

    Бага зүйлийг чададгүй хүнд том зүйл хийх боломж заяадагүй – Михаил Ломоносов

  15. dajgui zuir ugnuud bna.gehdee zarim ni jaahan utgaggui yumaa yaj ch hicheegeed oilgosongui keke

  16. Saihan zuvulguu bainaa ih taalagdalaa
    yg yaj bichej ihelehee sian medhgui baina tegehdee minii huvid bas hariin gazar ireed udaagui dashgui joohon tiiml baina tegehdee end ireed zuvhun angli helnees iluu bas olon ym oilgoj baih shig sangdsn ter unen shuu monglodoo angli helee dundaas deesh ugchuud daraan iish tiishee yvi gej bodoo,yu yuguul gadaadl garchval angli heltei bolool amidraln saihan bolool..iter geel baahan bodood buur yaj iij baigaad yvah geel zutgeed baidag zaluustai olon taarldsan tiim bishee huvi hun uuruu zuv bodoltoi zuv zorilogtoi terniihee tuluu zutgeed baival haanch baisan yg adilhan zaluusaa het ih uujuu baihaa bolioo syriaa medieey orldodood uzee. Tengerleg mongoliin ider saihan zaluuus mine zaluu nasandaa ihiig syrii buteeii “GOOD LUCK”

  17. i always agree with you! tnx for valuable advice!!!

  18. Sain btsgaana uu zaluusaa.anh udaa ened commentoo uldeej bnaa.Unendee bi ch busad zaluusiin adil gadaadad garch surah husel ermezleer duuren l yavdag hun.angli helnii tuvshin maani upper intermetiate l geed bgaa unendee ter tuvshindee hursen sain bish l bna.yahv bichig ni arai deer bj magadgui yarai maani yoroosoo bolohgui yumaa.shuud yarij chadahgui urid ni bodoj bgad yariagaa tsegtsleh heregtei bolod bhiin.nileed olon englsih coursed suugaad l bna.ug ni ali boloh enedee helniihee problemoos garchih sanaataa zutgeed l bna.zarimda buur setgel sanaagaar unahiin eneneese bolood mash ikh stresteed tegsen mortloo zaaval angli helnii problemoos garchihiinsan gej bodood hamag tolovlogoo bugdiig ni zogsoochihood zovhon algli helee suriya gej zutgeed l bna.Ene l davagaa davchihiin bol bi tsaashdaa Mongoldoo ch gadaadad ch ali ch gazar nadad bolomjuud garah bh gej naidaj bna. huvi huniihee huvid ajlin turshlagatai,yamarch ajliig hurdan surchih chadvartai l gej ooriigoo boddogiin ….ingeeed l her hugatsaa ongortol surahiin boloo.busad zaluusiina dilaar gadaghsaa yavj helee surchihiinsan gej bodoh l yum visa ene ter ni hestuu bhdaa.nad shig olon zaluuchuud bga bhaa.ene problemtei tulgaraad davaad garsan zalusaa turshlaguudaasaa haramgui ogooch.

  19. hi unexeer xeregtei medeelel ugsund thanks gexdee aimar gutruu ch yum shig sanagdaad bxiiin uuriiguu mash sn beldej bgad xar ajliin tuluu bish surch medex xeregteig ni uurtuu naaxaar yavna aa zaaval ex orondoo xereg boloxoor uuriiguu beldex bolno endee xelee surch bgad yavax xeregtei gedgiig mash sn oilgoloo bayarlalaa

  20. Sain bn uu?
    Mash saihan niitlel bolson bnaa. Tanii tsaashdiin aj amirald tani hamgiin sain asihniig husie. Tsag gargan niitlel bichij mongolchuuddaa hurgej bgad tani bayartai bn.
    Wish u all the best for your family.
    From-Japan

  21. yostoi unen ug mongold baigaa mongolchuud ni solongos hytadaar darluulaad l gadaadad baigaa mongolchuud ni gadniihaar deerelhuuleed l yg l hiimel daguul met getel mongoliin terguun gegdeh 76 gishuud bolon tednii torol sadanguud ni targalj tuntiin mongoliin
    tsoohon heden company ezed ni bolj holjood l eeee hoorhii ene mongol uls minii

  22. Tanii bichsen niitlel mash ih taalagdlaa. Uneheer helgui hun gadaadad garaad yavlaa gehed ter huniig hen ch oilgohgui, deer ni ter hunees bugd l tuvugshuuj ehlene. mgadgui mash uruvdmuur amidraliig tuulah bhldaa. hen ch bish.

  23. gehdee unuudur mongold zugeer l tsalingaaraa amidrahad ch hetsuu bgaa. avch bgaa tsalin zuvhun unaanii mungund l duusdag. gaigui english course d suriya geheer tsalin hurehgui. ihenh ni . tiimees bid metiin mongolchuud zugeerl gadaadad garch amiidrahiin tuus booldog. Minii huvid angli heliig gertee nom uzej surj bsan. ugnuud gaigui medeh bolovch sonsohdoo muu baidag. tiimees USA yumuu Australia yavj amidariy geheer oortoo itgeh itgel muu baisaar bsan. Gehdee tanii bichsen niitleliig unshaad nadad uram ugluu. Bayarlalaa

  24. sain baitsgaana uu zaluusaa?
    setgeld negiig bodogdohoor saihan medeelel zuvluguu ugsund bayarlalaa.
    angli hel bie daaj surj boloh ayataihan site bval helj uguuch.

  25. Сайн байна уу? Ингэж их сэтгэл гаргаж мэддэг сурсан туршлагаасаа хуваалцаж байгаа танд маш их талархаж байна. Миний хувьд өөрөөсөө ичээд сэтгэл жоохон гундчихлаа.Би одоо төгсөх курсын оюутан.10жилээсээ англи хэл үзсэн боловч одоо тийм ч хангалттай сайн биш. Ахисан дунд түшиний хэмжээтэй. Тиймээс хэлээ сайжруулахын тулд нэг жилийн хугацаатай америк эсвэл австралид зөвхөн хэлний курст суухыг хүсч байгаа юмаа. Мастер дегрий хийхгүй ээ. Шалтгааны улмаас тэнд жил л байх хэрэгтэй байгаа юмаа. Гэтэл таны бичсэн нийтлэлийг уншаад дэмий их мөнгө үрэх гэж байгаа юм шиг санагдчихлаа. Нэг үгээр бодол минь өөрчлөгдөх шиг.. Гэхдээ л толойнд “орчинд нь очиж байж л сайн болно” гэсэн тэнэг бодол таг суучихжээ.Бүр яаахаа мэдэхээ болиод нойр ч хүрэхгүй нь.хэхэ.. Та надад хувийнхаа зүгээс хэдэн зөвөлгөө өгөөд миний асуултанд хариулж тус болооч?
    1. Жилийн хооронд англи хэлний курст суухад хангалттай сайжирч ирж чадах уу?
    2. Америк, Австрали хоёрын аль нь дээр бол? (Хэлээ сайн сурахад)
    3. Австралид хэлний курстээ суухын хажуугаар ажил хийгээд (сургалтын төлбөрөөсөө бусад) амьдрах зардалаа олох болов уу?
    Танд баярлалаа, хариуг нь хүлээж байгаа шүү!

  26. Өө бас нэг чухал зүйлээ мартажээ.
    4. Хэлний курсын жилийн төлбөр дундажаар хэд болох бол?

  27. 11r angiin hvvhed ywah bolomj bnuu emchiin chigleleer suraltsmaar bna zuwluuguu uguuch ah egch nara

  28. Sain bna uu Gegeen uynii umnu bayarlalaa gej helmeer bna. Ni chinagaas bichij bna. Bi 16 tai 2 toi 2 huuhedtei uuruu 37 toi avstralid 2 huuhdiinhee ireeduig bodood yavmaar bna. Gol ni bolovsrol avah Saihan orchintoi gej oilgoj bna. Bi 2 huuhdee asran harj uuruu bas hel surah zorgoor yavah bolomj bii uy. Yamar shaardlaga tavih Bol hariu ugch tuslaach .bayarlalaa

  29. hi gaihaltai edgeer n bvgd taalagdlaa avstrali yawj surmaar bn.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s