Гэгээний Төрсөн Өдөр-Өнөөдөр 1 ой хүрлээ


Today is June 3rd, 2008. Gegeen блог 1 нас хүрлээ. Энэ хугацаанд Internatiol Top Growing Blog-р 2 удаа шалгарч, 130,000 гаруй зочидтой болжээ. Монгол, Австрали, Өмнөд Солонгосын хандалтууд тэргүүлж, Япон, Хятад, Ирланд, Англи дахь Монголчууд мөн удаалжээ. Америк, Орос ах нар маань ч бас олон удаа хандаж, зарим нь 4500 орчим удаа спамдах оролдлого хийсэн байх юм. Энэтхэг, Европоос ч бас Монголчууд нэлээн их орж ирсэн байна. Асар олон нутаг нэгтнүүд маань олон сонирхолтой сэдэл өгч, асуултууддаа хариулт авч чаджээ.

Алсад суугаа Анд найзууддаа Австралид суугаа Гэгээний хамт олноос амжилт бүтээл, эрч хүч, цог золбоо, аз хийморийг хүсэн ерөөж ЮУ санасан есөн ЦАГААН хүсэл нь биелэж явахын ерөөлийг дэвшүүлье.

Блогийг үүсгэн байгуулахад чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн программист Цогбадрах анддаа маш их талархаж явдагаа уламжилъя. Өнгөрсөн нэг жилийн турш авъяас чадвар, мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцаж, нөр их хөдөлмөр, цаг заваа хайр найргүй зориулж байсан орчуулагч Сувдаа, Мелбурны Мандахбат, Эрдэнэзаяа, Батжаргал андууд, Канберрагийн Хуягаа, Пертийн Орлом, Ханна, Ганбаа андууд болон Сидней, Кьюинсландын найзууд, Аделейд, Тасманийнхан, мөн Монгол дахь бусад олон супер залуустаа мянга мянган нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, цаашид улам ихийг хийж бүтээх урам зоригоор дүрэлзэн асаж, биширмээр их амжилтанд хүрэх од нь гийж явдагт нь залуу үе чинь бахархаж, үлгэр дуурайл авч, ихийг хүсэн хүлээж, итгэж найдан, сэтгэл зүрхээрээ дэмжиж, шүтэж явдагаа дамжуулж байна.

Энэ ганцхан жилийн хугацаанд олон үйл явдал болж өнгөрчээ.
Эдгээрээс зөвхөн Гэгээн блогийн онцлох үйл явдлууд гэвэл
Тасманийн Монголчуудыгаа хооронд нь холбож чадсан
Баруун Австралийн Монголчуудыгаа блогтой болгож, уулзалт арга хэмжээнүүдэд олноороо оролцох боломжыг нээж өгсөн
– Бүх мужын Монголчуудын төлөөллийг хамарч Интернет-хурал зохион байгуулахад гар бие оролцсон
– Австралийн тухай урьд өмнө нь монголчуудынхаа мэддэггүй байсан олон зүйлсийг дэлгэн харуулж, нутаг нэгтнүүдийнхээ хувьд Австралийн тухай Монгол хэл дээрх мэдээллийн гол суваг болж чадсан – Gegeen
Австралийн тухай Монгол ном гаргасан
– Австрали даяарх 300 гаруй Монголчуудыг хамарсан mglaus-Имейл сүлжээ-г өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж чадсан
– Олны талархал хүлээж, бусад төрлийн үйлчилгээ тусламжуудтай холбоотой маш олон сайшаал, талархалын үгс хүлээж авсан
Визэнд зуучлагсадын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үнэт мэдээллүүдээр хангаж, тэднийг сурталчилж, олон Монголчуудын эргэлзээтэй байсан асуултуудад нь хариулт өгч чадсан
– Австрали дахь Монгол бизнесүүдийг бусдад нь дуулгаж, олон үйлчлүүлэгчидийн анхаарлыг татаж чадсан More Information…

гэх мэт өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжилт бүтээлийн арвин их олз омогтой байлаа. Цаашид ч блогийн хөтлөгчидийг сайн санааны үйл ажиллагаагаа үргэжлүүлэн, хамтын хүчээр Австралийн Монгол Коммунитийг хүчирхэг болгоход их үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна.

Блогоор зочилж, бидэнд олон сайхан шинэ санаа өгч, урмаар тэтгэж байсан нутаг нэгтнүүддээ хамгийн их баярлалаа.

*******************************

Tsogoo and maani Bayariin Cake beldjee. Ene dalbaanuud ene teriig haanaas olood, iim hurdan cake hiichihev gee l angaigaad l, almairaa l, aimaar ih gaihaa l suujiilaa. Bi ch er ni neleen deer tsogoogiin ulaan fan-r shalgaraad avsan tohioldol baigaa shuu, henii post deer ch bilee, bidnii heden bloggeruud tsogoogoo niilj magtsan yum. Uneheer magtahuits baagii baisan ni dahin davtan batalgaajlaa.

2008-06-03

Гэгээн нэг нас хүрчээ!!!

Гэгээн нэг нас хүрчээ. За Гэгээндээ зориулаад энэхүү төрсөн өдрийн бялууг өргөн барья (Бялуун дээр нэг лаа байгаа шүү 🙂 ).

Гэгээн маань нэг жилийн дотор хоёр тивийг холбосон нэгэн гүүрийг бий болгож, Монгол ахан дүүсдээ үнэхээр хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэж ирсэн юм. Цаашид энэхүү гүүрээ асар өргөн болгож, Монгол-Австрали хоёрын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна.

Та бүхэн ч гэсэн Гэгээнд төрсөн өдрийн баярын мэнд хүргээрээй. Гэгээний маань ажил үйлс ямагт өөдрөг байх болтугай. Д. Цогбадрахаас

1 Сэтгэгдэл:

gegeen said…
hee, yasan yammy haragdaj bainaa. araanii shulj asgaruulmaar amttai cake-r dailsand asar ih talarhav, ahiad nahina geed daraa jil dairah vii, harjil baigaarai, keke.

03 June 2008 09:38

22 responses to “Гэгээний Төрсөн Өдөр-Өнөөдөр 1 ой хүрлээ

  1. iim zaluu bsan yum uu. Happy birthday!

  2. Bayarlalaa bashiilaa, baliashiguuddaa talarhlaa. keke.

    Zaluugaar barah u, zaaval hogshroh zorilt taviad oiriin 5 jiliin tolovlogoo gargaad ajillaj baigaam baileeshdee, hehe.

    Zaluuhan bolohoor aldaa madag arvintai l baigaa, aimaar ih turshlaga suuj hashir burhi boloh beltgelee bazaagaa l baijiinaa hoo.

    Anhnii setgegdel uldeesen Aztanaar todorsond bayariig hurgeye!

  3. Гэгээндээ нэг насны мэнд хүргэе. Цаашид олон сайхан мэдээ мэдээлэл хүргэж байгаарай. За амтат сайхан бялуугаа эндээс аваарай. 🙂 http://tsogbadrakh.blogspot.com/

  4. Gegeendee neg nasnii mend hurgie. Tsaashid olon saihan medee medeelel hurgej baigaarai. Za tursun udriin amtat cake-ee endees avaarai :).
    http://tsogbadrakh.blogspot.com/

  5. Happy birthday! Tanai hamt olond Amjilt husie Gegeen-ee Good luck:-).

  6. За нэг насны баярын мэнд хүргье. Та нөхдийн ажил үйлс дэлгэрч байх болтугай.

  7. gegeenee angaigaad gaihaad baina uu? Bi chin cake-chin hun gedgiig odoo hurtel medeegui yum uu… 🙂

  8. meduulehgui bol medej ogno gej baihgui sh dee hoo, hehe. bid bugd medej avlaa daa harin. oshoo medchihmeer yum yu bainaa, haaya orj irj huvaaltsaj bai l daa. admin erh baigaa biddee

  9. Гэгээний хамт олон нэг насны ойн баярын мэнд хүргэеээ. Та бүхний сэдсэн ажил сэтгэлчлэн бүтэж явах болтугай…

  10. Гэгээний хамт олонд нэг насны ойн баярын мэнд хүргэеээ. Та бүхний сэдсэн ажил сэтгэлчлэн бүтэж явах болтугай…

  11. 1 Jiliin dotor ikh yum amjuulsand bayar hurgie!
    Amjiltaa ahiuj yavaarai! Bayarlalaa.

    hundetgesen,

    S.Mandakhbat Melbourne

  12. Sain uu Gegeen? 1 jiliin oin mend hurgeiye.Chi tursnuusuu ehleed l nutag negt bidendee uram zorig , medleg medeeleleer haramgui tusalj hurgej bsan shuu.Bi ene site-g heregledeg bolsnooroo mash ih husel ermelzeltei bolson shuu.Bayarlalaa Gegeen:)

  13. hey sain uu gegeenee.dandaa heregtei medeelel oruuldagt bayrladag shuu.torson odriin mend hyrgey.bi Australiruu garah bodoltoi bgaa yum aa.thdee surah talaar. tgd ene tal deer haana ehleed yaj handahaa meddeggyi ee.Ug n tetgelegt hamragdmaar l bna.Daanch tgtlee tasarchihsan hel usgyi bolhoor shaardlagii n hangahgyi bnaa.tgheer huviaraa yaj ali boloh hemnelttei,hyamd bdlaar garah uu?urilga ene ter avhuulaad garhad yamar bichig barimt yaj byrduuleh u?ehleed bi haana handah heregtei be?pls help me.i’m looking forward to your advice.my @; b_lkhamuukh2008@yahoo.com

  14. Gegeen.com iin tursun udriin bayariin mend! 🙂 Iluu ih medeelel tugeej baigaarai. amjilt husie!!!!

  15. http://www.bridgebc.com.au -n urilga unegui avaad ogoh uu. mash hyamd surgalttai. 1 jiliin helnii course ni 5500aud, tegeed diplomiin surgaltuud ni 6, 6 saraar 1850aud-gee tolood yavj bolno.

    bridge-d dpm-n angid oruulahad daraah materialuud heregtei.

    Urilga avahad:
    1. Gadaad Passport-n zuragtai nuuriig, sunguulsan bol sungaltiin huudastai ni scandaad yavuulaarai.
    2. yamar negen togsson yum baigaa bol (10 jiliinh ch baisan bolno, deed surguuliin magistr zeregtei ch baisan diplomiin course-r irj boldog yum baina) angli orchuulgiig ni scandaad.
    3. Mongol dahi hayag, utas, email (geriinh, baival bas ajliinh) bolon busad holboo barih medeelluud.
    4. Sydney-d Heden onii Heden sard ehlehee sain bodood 2.5 jiliin urilgiin application form boglono.
    http://www.bridgebc.com.au/text/Client%20Enrolment%20Form%20BBC2005v4.pdf eniig boglood, gariin usgee zuraad scannerdaad yavuulchuul bur sain.

    ehnii eeljind deerhuudiig nad ruu email-r yavuulaarai.

    urilga-g email-r ajliin 5 odort buteej ogdog. ter boltol doorhiig beldej baih yum.

    burduuleh materialuudiig ni endees haraarai.

    Оюутны Визний Мэдээлэл


    Оюутны виз / Сургуулийн урилга

    guilgeenii huulga, balance-n bichig -g ni dohuulj baigaad burduuleerei. odoo 6 sard vis-nd orvol 9-10 sar gehed irchihej bolno.

    1. 157a.pdf & 54.pdf -g bogluulne.

    Click to access 157a.pdf

    Click to access 54.pdf

    asuuh yum garval asuugaarai.

    2. togsson surguuliin diplom angliar baihgui bol bugdiig ni orchuuluulaarai. orchuulgiin tovchoon deer oorsdiinhoo orchuulsan orchuulga barij orood zovhon tamga daruulj bolno, hyamdhan tusdag baih. buh mongol academic docos, ger buliinhee gerleltiin batalgaa, bugdiinh ni torsonii gerchilgeenuudiig copy-doj notariataar batluulna, tegeed butsaaj angliar orchuulaad visa-ndee havsargana. 35×45 -n 4% tseej zurag buh ger buliin gishuudiinh heregtei. ger bulgui gechuul bas bolno

    3. deer helseneer sanhuugiin material heregtei. uund amidrah zardal sariin 1000aud, ongotsnii bilet, daatgald mon once off 3000aud tosovlooroi. on top of that surgaltiin tolboroo daah chadvartaiga batalsan suuliin 3 sariin progress-r orsson dansnii guilgeenii huulga, ajliin gazaraas orlogiin hemjeeg batalgaajuulsan todorhoilolt avna.

    Deerh bugdees chadahuudaa ehelj bai daa. Yagaad Australia-d surah bolson shaltgaanaa tusad ni zahia bolgoj havsargasan ni zuitei baih. Surah shaardlaga garsan, business-n medlegee nemegduulj gadaad helee saijruulah heregtsee uussen ene ter geed neleen yum bichih heregtei baih.

    za neg iimerhuu baina

  16. Happy Birthday Gegeenee! Tanai site zaluust medleg ogch humuust surgamjtai medeelleer ih tus boldog shig sanagddag, har l daa, torson odrooroo hurtel ajil yriad l yvj bn shuu dee 🙂 Ulam ihiig amjuulaarai, Good luck, UK and’s

  17. Үнэхээр чадварлаг, гайхалтай залуусдаа баярын мэнд хүргэе. Үргэлж тэнгэрлэг байж, ажил үйлс нь өөдөө тэмүүлж байх болтугай.

  18. Australi ulsad surah,ajilaj amidrah sonirholtoi huuhed zaluusiig urij baina.Manai agency 4 jiliin turshalgtai.Australi ulsiin surguuliudtai alban yosnii gereetei ajildag.Oyutnii visa process 100 gaas 100% amjilttai yavagdaj bn.Bidentei hamtran ajilahiig husvel info@newvoice.mn handaarai.
    Bayarlalaa.

  19. http://ambitionist.blogspot.com/2008/01/blog-post.html
    Tuesday, January 8, 2008
    Олон байгаасай …

    Өчигдөр зурагтын сувгаа сольж байсан манай их сургуулийн ангийн оюутан найз бас ч үгүй сайн блогчин Цогбадрах маань 25-р зурагтын 60 секунд гэдэг нэвтрүүлгээр өөрийн 60-н секундэд үгээ хэлээд дуусч байхыг нь сонслоо. Ямарч байсан түүний үг:

    – Оюутны ширээнээс дөнгөж төгсөөд ажил амьдралыг гараагаа эхлэж байгаа будаг нь ханхалсан найзууддаа зөвлөхөд та бүхэн бүхнийг чадна. Бүх зүйлийг ТЭГ(zero)-ээс эхэл. Хэний ч туслалцаа, дэмжлэгийг бүү хүлээ. Ганцхан өөртөө л найд. Чамд туслах хамгийн сайн туслагч бол ТА өөрөө.

    Гэж зөвлөснөөр төгсөж байлаа. Энэ үг надад зориулсан үг байлаа. Яагаад вэ гэвэл би өчигдөр өдөр нь өөрийн дипломын хамгаалалтанд амжилттай ороод газар дээрээ ШУТИС-ийн Бакалаварын төгсөгч оюутан гэсэн тушаалыг уншуулчихсан зогсож байлаа.

    Тиймээ, надад дээрх хэлсэн татаж чангаах татуурга энэ тэр байхгүй. Гэхдээ цөхрөхгүй хүчин чармайлт, зөв санаа байхад хол явна гэдгээ би мэдэж байна.

    Оюутан ахуйдаа төдий л хичээдэггүй байсан нь үнээн. Ямар сайндаа л дөрөв хагасаар төгсөж байхав дээ. Төгсөх ч гэж дээ, дипломоо авч байхав дээ. Сүүлийн хичээлийн семистер ганц унасан хичээлдээ суухаас өөр юм хийгээгүй. Ажлаа хийгээд цалингаа аваад яваад байхаар сургууль шагайхаас уур хүрч дипломтой дипломгүй болно зүгээр гэсэн бодлоор Билл Гэйтс ахыг дуурайх ч гэж үзэж байлаа. Гэтэл надад түүн шиг дэлхийг донсолгох аугаа АЛСЫН ХАРАА байсангүй :(. За яахав би дипломоор үнэлэгдэж, магистраар цалин нэмэгддэг нийгэмд амьдарч байгаа хүн, тэгээд ч аав ээжийгээ гомдоохгүй гээд өнгөрсөн зун “Би дипломоо авнаа” гэж амласан амлалтандаа хүрч КТМС-ийн дипломыг нэг юм авлаа. Энэ яахав хожим намтраа бичиж байхад ийм сургууль төгссөн гэж бичихэд хэрэг болох байх. Би энэ сургуульд орсноороо алдсан зүйл байхгүй, сурсан зүйл ихээ. Гэхдээ сүүлийн үед ойрын хараа муудаж, холын хараа сайжраад байгаа болохоор арай өөрөөр сэтгэх гээд үзэж байгаагийн нэг илрэл байх л даа. Ядаж байхад бас манай улсын сургалтын систем шал ГАЖИГ байдаг нь хэцүү. Ямар ч л байсан намайг элсэн орж байхад дээд курсийн хүүхдүүдэд заадаг байсан юм надад ч яригдаад л явж л байсан. Ямар ч шинэ содон юм байхгүй. Бүр 2003-н онд хийгдэж байсан дипломын удирдамж энэ тэр нь хэвээрээ, би бас түүгээр нь хийгээд ч байх шиг. Мэдээллийн технологийн сургууль гэж манайх ийм байгаа юм чинь бүр бусад сургууль ч бүр хэцүү дээ. “Тооно нь дугуй болохоор Гэр маань босчих байлгүй” гэдэг шиг суурь нь өөрчлөгдөхгүй болохоор нэг юм оюутнууд болоод л байх шиг байна.

    За за бүр хадуурч байна. Уг нь сайхан эхэлж байсан юмсан. Хаа сайгүй л нийгмийн бухимдал байгаа болохоор тэр биз гэж өөрийгөө зөвтгөе.

    Юутай ч энэ завшааныг ашиглаад Цогоогоо магтаж авъяа гэж бодлоо. Манай Цогоо бол их сайн залуу. Манай сургуулийг онцлох дипломтой төгссөн, бас миний л бодлоор түүнтэй нөхөрлөж байгаа бүх найз нар нь онц сурдаг. Түүний нөлөөллөөс болоод тэгдэг байсан гэж би бодож байна. Гэхдээ л түүний хичээл зүтгэл, шаргуу байдал нь түүнийг хэзээд бусдаас түрүүнд байхад нь тусалдаг. Бодож зорьсон бүхнээ хийж чаддаг л хүн дээ.

    Би ийм залуусыг нэг их олон танихгүй. Би танил муутайдаа тэр биш харин түүн шиг залуус олон байдаггүйд юм. Би ийм залуусыг олон байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Монгол оронд, ард түмэнд, ер нь бүгдэд хэрэгтэй болохоор тэр (цэг)

  20. ix ajil xeregch bylan bna shvv. manai ene nytagt daxi mongolchyyd iim olon xezee bolox bol, bi xezee mongolooroo ene afict nytagt yariltsaj cyyx bol xe xe. anyways tanai blog-g eroocoo vzej bgaagvin bna. ix xeregtei medeeleleer dvvren baidag yum bnaa.
    ta bvxendee ajliin amjil xvcie, ylam ixiig bvteej ylam ixiig vvcgen baigyylj mandyylan yavaarai. gegeen-i ene zyrgiig odoo xvrtel yug ni meddeggvishd xe xe. mongol malgaitai mongol banxar shig l xaragdaad bdag yum. yu yum boldoo xe xe. tegcen xedii ch alc cyygaa nadad mongol l gecen bolgon dotno xaragddag shvv

  21. Сайхан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Австрали улсад амьдардаг Монголчууд та бүхэн Өмнөговь аймгийн тухай мэдээллийг-www.umnugobi.tk- сайтаас авч байгаарай. Мөн та бүхний сайтыг линк холбочихсон байгаа.Өмнөговьчууд та бүхний мэдээллийг авч байг гэж бодлоо. Хөдөөний жижигхэн сайт шүү. Битгий дооглоорой .Та бүхэнд амжилт хүсэе.

Сэтгэгдэл бичих