Америк, Австралид 1 Жил англи хэлний курст хангалттай сайжирч чадах уу?


Mongol Xav Өлсөөд эхлэхээр юун англи, австрали америк хэлээр урсгаж өгнө шүү дээ… хамгийн гол нь элэг нэгтгүүдээс холхон байхгүй бол бие биенээс монголоор гуйлга гуйсаар хэл сурахгүй шүү. :-)) LOL
11 minutes ago via mobile · Unlike · 2

Meedq gedeg 1000 ugiin taglaa kk. joohon syndrome n hodoltson uyed taarch l bdg, teed tiim uyedee asuultand hariu ogch suudag taartsan 2 taar shuudai gah gah.. Cyrillic-deheer ingeed group-r mass msg savj bolq bolgochino, email body-nd bas asuudaltai bolchino, ene share-leh durtai ulsuudyn songoltyg unen nuhchij bga bhgui yu. Link n hurtel yu ve teer – https://gegeen.wordpress.com/2013/01/30/%d0%b0%d0%bc%d0%b5%d1%80%d0%b8%d0%ba-%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b4-1-%d0%b6%d0%b8%d0%bb-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%ba%d1%83%d1%80/

1. Жилийн хооронд англи хэлний курст суухад хангалттай сайжирч ирж чадах уу?

– Хүнээсээ болно, бас сургалтын чанараас ч хамаарна. Сургууль нь сайн байлаа ч ангийн багшийн ур чадвар, хамт суралцагсадын уур амьсгал, төвшин зэргээс хамаарах зүйлс ч бий. Болж өгвөл дассан сурсан орчиндоо эхлээд анхан, дунд шатаа хүртэл хэлээ сураад, жаахан ч болов дөртэй болж байж ирэхгүй бол ирсэн хойноо манарч явсаар  байтал сурах арга барилаа олох гэж хагас жил шахуу болно. Их адтай сэргэлэн, угийн хэлний авьяастай улсуудыг үүнд дурьдсангүй, хувь хүний чинь хувьд мэдэхгүй болохоор болж өгвөл хэл яаж сурдаг вэ-г эхлээд мэдэхтэйгээ болчихоод, бас хаана яваад байгаагаа мэдэхээ байтлаа төөрсөн ч гадаад хэл дээр асуугаад учрыг нь олчихоор хэмжээнд болж байж гадагшаа зүглэхгүй бол хэлгүй бол хөлгүй, хэнд гай тарьж асуудлаа шийдэх нь үнэн бүрхэг хэхэ.
2. Америк, Австрали хоёрын аль нь дээр бол? (Хэлээ сайн сурахад)

– Ажил төрөл хийхгүй, аль болох англи, америкийн төрөлхийн англи хэлтэй иргэдийн дэргэд амьдрана гэвэл бүүр жижгэвтэр хөдөөний таун, жижиг хотууд руу ирж суралцвал дээр байж магад, гэхдээ тусалж дэмжих хүнгүй, бас арьс өнгөний үзэл үнэртэж магад гэдгийг бодолцвол олон монголтой том хотууд руу нь очоод учраа олоод эхний ээлжинд гарах зардлууд, мэдэж авбал зохих зүйлсээ гялс тодруулчихвал тэгээд дараа нь гадаадууд бараадаад гарч орохоо хүнээр заалгалтгүй болчихно.

Австрали яахав ажиллах эрх өгдөг, сургуулиуд нь оюутнуудын ажил эрхлэлтийг дэмждэг байж болох ч том хотууд нь өртөг өндөр, дандаа монголчуудаа бараадаад байвал монгол хэлний дадлага хийсээр байгаад л таарна, уул нь цөөвтөр монголчуудтай улсын тоонд орно, 800 орчим л байгаа Австралиа даяараа. 20,000 монголтой Америкийн хувьд мэдээлэл хангалттай интернэтээр олдох байх, тэнд нь амьдардаг хүмүүсээс тодруулаарай.

Хүсвэл 99207936 одноогоос Австралийн тухай Монгол ном авч уншаад хот мужууд, сургуулиудын талаарх мэдээлэл авч болох юм. Тэс өөр зөвлөмж өгөх Австралийн Монголчууд ч байж болохыг үгүйсгэхгүй, яг хэл, аялга, түүх талаас нь сонирхсон эсэхийг чинь мэдэхгүй, хэлний чиглэлийн улсууд ялгаануудыг нь яруу сайхнаар дүрслэх бизээ.

3. Австралид хэлний курстээ суухын хажуугаар ажил хийгээд (сургалтын төлбөрөөсөө бусад) амьдрах зардалаа олох болов уу?

Олдогоороо хүргэдэг нь ч байна, олсноосоо Монгол явуулдаг нь хүртэл байна, олох нь бүү хэл Монголоосоо байнга мөнгө зөөлгөж иддэг нөхдүүд нь ч байна. Өртөг өндөр, орлого өндөр үед ажилтай л бол аргатай хангалуун амьдрал (Монголчуудын хувьд ш дээ, баян улсын иргэдийн хангалуун амьдрал гэсэн төвшинг төсөөлөх ч эрхгүй улсуудын хувьд зөв зөвлөх ч шаардлагагүй байхөө) хаяанд нь л байгаа. Хаа газар тэгээд сэтгэж чаддаг, хийж чаддаг, хийлгэж ч чаддаг, амны хишигтэй, авхаалжтай ажилсаг улсуудад асуудал арай бага байдаг байхөө.

Өөрийнхөө ямрыг мэдэж амжаагүй байгаа бол ирээд л мэдэрч дээ гэхээс дээ хэхэ, өөр хүнээс мянга асуугаад юу гэхээ мэдкүү ш дээ, айхтар мундаг хүн ирлээ гээд Австрали түүнд ээлтэй байгаа ч уу гүй ч үү, гэхдээ би билэггүй юм хэлмээргүй байгаа ч аз хийморь гэж юм нь үхчихээгүй л хүн бол аль ч улсад байсан сайхан л амьдрах байхөө.

4. Хэлний курсын жилийн төлбөр дундажаар хэд болох бол? 

– https://gegeen.wordpress.com/2012/12/10/australian-english-course-price-2013-2/

3-English in Australia Хонгорзул | 2013-01-10 at 12:25 AM | Reply

Сайн байна уу? Ингэж их сэтгэл гаргаж мэддэг сурсан туршлагаасаа хуваалцаж байгаа танд маш их талархаж байна. Миний хувьд өөрөөсөө ичээд сэтгэл жоохон гундчихлаа.Би одоо төгсөх курсын оюутан.10жилээсээ англи хэл үзсэн боловч одоо тийм ч хангалттай сайн биш. Ахисан дунд түшиний хэмжээтэй. Тиймээс хэлээ сайжруулахын тулд нэг жилийн хугацаатай америк эсвэл австралид зөвхөн хэлний курст суухыг хүсч байгаа юмаа. Мастер дегрий хийхгүй ээ. Шалтгааны улмаас тэнд жил л байх хэрэгтэй байгаа юмаа. Гэтэл таны бичсэн нийтлэлийг уншаад дэмий их мөнгө үрэх гэж байгаа юм шиг санагдчихлаа. Нэг үгээр бодол минь өөрчлөгдөх шиг.. Гэхдээ л толойнд “орчинд нь очиж байж л сайн болно” гэсэн тэнэг бодол таг суучихжээ.Бүр яаахаа мэдэхээ болиод нойр ч хүрэхгүй нь.хэхэ.. Та надад хувийнхаа зүгээс хэдэн зөвөлгөө өгөөд миний асуултанд хариулж тус болооч?
1. Жилийн хооронд англи хэлний курст суухад хангалттай сайжирч ирж чадах уу?
2. Америк, Австрали хоёрын аль нь дээр бол? (Хэлээ сайн сурахад)
3. Австралид хэлний курстээ суухын хажуугаар ажил хийгээд (сургалтын төлбөрөөсөө бусад) амьдрах зардалаа олох болов уу?
Танд баярлалаа, хариуг нь хүлээж байгаа шүү!

  • Хонгорзул | 2013-01-10 at 12:58 AM | Reply

    Өө бас нэг чухал зүйлээ мартажээ.
    4. Хэлний курсын жилийн төлбөр дундажаар хэд болох бол?

Сурталчилгаа

11 responses to “Америк, Австралид 1 Жил англи хэлний курст хангалттай сайжирч чадах уу?

  1. Аль ч улсад ёурсан хэлний бэрхшээл бага байдаг гэж бодож байна. Гол нь хүнээсээ болно. Хичээвэл болохгүй юм гэж байхгүй Номыг сурч болно харин сэтгэлийг яах боло ооооо

  2. Бушуу болих Basketball of VIC mgl, Melbourne English from $144 pw, TAFE discounted rate, 15YO for Noble nomination and more « Mongolian Students Association in Australia

  3. таны зөвлөгөөг уншаад австрали явах гэж бодож төлөвлөсөн их олон хүн сэтгэлээр унасан байхдаа….би ч гэсэн хамаг урам зориг мохчлоо

  4. Бушуу болих Америк, Австралид 1 Жил англи хэлний курст хангалттай сайжирч чадах уу? | Гэгэ эн Монгол | Mongolian Students Association in Australia

  5. Бушуу болих Америк, Австралид 1 Жил англи хэлний курст хангалттай сайжирч чадах уу? | Гэгэ эн Монгол | Гэгээн Монгол

  6. Бушуу болих Америк, Австралид 1 Жил англи хэлний курст хангалттай сайжирч чадах уу? | Гэгэ эн Монгол | Гэгээн Монгол

  7. Hi bi gadaadad surah bodoltoi bolovch helnii tuvshin min tiim sain bish gadaadad helnii beltgeld yvbal saijrah bluu yaj burtguuleh be?

  8. deerh bichsen bugd hudlaa, Yum surah gej ochood shantarsan aisan hunii niitlel baina. Gadaadad surah saihaan suraad ireh bur saihan. Medeej orchind n surah n iluu oir hurdan bas iluu meriiltteigeer hurdan surdag ene bol unen

  9. yu ni hudlaa bgaan bee.. buh yum huneesee shaltgaalna gedeg unen shde.. bi ch gsn a ch bhgui hyatdad irj bsan, jiliin daraa chuluutei yaridag bolson. hamt irsen bj hunii yaria sain oilgodgui ch hun bn. gerluugee munguu yawuuldag ch hun bn, gereesee mungu tatdag ch hun bn.. nuh zuil huneesee l shaltgaaldag. undur hugjiltei oron bailaa gd hool undiig chin ugnu gsn ug bish, uuruu sergelen baiwal bolomj duuren bii gj l bichsen bn shde.. uhsendee shantardiin. uursduu l meriiwel boloo shd. yamar africa yawah gj bgaa bish..

  10. australia-d ochood shuud l australia hunii amidralaar hangaluun asuudalgui amidarna gj bodoogui bzde.. haa gazar adilhan . gol ni orchin, surgaltiin chanar, tsagiin ajil, tulbur zergee tootsoolood uuriinhuu bolomjind zohitsuul. busad ni bol hunees shaltgaalna shuu dee.

  11. xun xuneesee shaltgaalna sxn medeelel bn bayrlalaa

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s