Daily Archives: 2015-03-04

ACU ISS Scholarship March 2015


ОУОТ буюу олон улсын оюутны тэтгэлэг (ISS- International Student Scholarship)-ийн өргөдөл авч эхэллээ, битгий хоцроорой.

Австралийн Католик Их сургууль ОУОТ (2 дугаар семестрийн) хүсэх өргөдлийг 2015 оны 3 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд авч байна. Энэ тэтгэлэгийг авахын тулд Та Австралийн Католик Их сургуулийн (АКИС)суралцуулах санал хүлээн авсан байх шаардлагатай. АКИС хөтөлбөрийн өргөдөлийг хянахад 2-3 долоо хоног болдог тул суралцуулах саналаа 3 сарын эцсээр авсан байхын тулд өргөдлөө даруйхан гаргавал зохино.
АКИС жил болгон дипломын өмнөх ба дараах сургалт эхлэх 20 гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлэг нь бүтэн цагийг сургалтын төлбөрийн 50 хувийг төлдөг. Мөн судалгааны зэрэгт сургалтын 2 оюутанд бүтэн тэтгэлэг олгодог.
Энэ тэтгэлэгийг өмнөх академик сургалтандаа дунджаар 80 хувийн амжилт үзүүлсэн оюутан хамрагдах боломжтой.

ОУОТ авахын тулд доорхи шаардлагуудыг хангасан байвал зохино:
• Австрали болон Шинэ Зеландаас бусад улсаас ирж суралцаж байгаа гадаад оюутан байх
• АКИС -ийн дипломын өмнөх болон дараах сургалтанд суралцах санал хүлээн авсан байх
• Бүтэн цагийн сургалтын тэтгэлэг учир be суралцагч бүтэн цагаар суралцах хүсэлтэй байх • Өөр тэтгэлэг аваагүй байх
• АКИС-ийн Гадаадад суралцах болон Оюутан солилцооны хөтөлбөрийн оюутан биш байх

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтаас авна уу: http://www.acu.edu.au/338363

http://facebook.com/gegeen

Австралид 700 гаруй уутат баавгайг устгажэ э


157227-04032015-1425459575-341819925-jkbb8i37.jpg

Австралийн Засгийн газрын тушаалаар 700 гаруй коала буюу уутат баавгайг устгажээ хэмээн AFP агентлаг мэдээллээ.

Сүүлийн үед коалагийн тоо толгой өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү шийдвэр гаргасан гэж орон нутгийн эрх баригчдын хэлэв.

Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзэхэд Австралид нэг га газарт 20 уутат баавгай ноогдож байгаа нь тогтоогдсон юм. Иймээс хоол хүнсний дутагдлын улмаас эдгээр амьтдын ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдана гэж үзсэн Австралийн Засгийн газар ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байсан гэж мэдээлсэн байна.

Мөн устгалд оруулсан эдгээр 700 гаруй коалагийн биеийн байдал муу байсан гэсэн юм.

Коалагийн тоо толгойг цөөрүүлэх ийм арга хэмжээ ирээдүйд дахин явагдахыг эрх баригчид үгүйсгэхгүй байгаа аж.

Уутат баавгайг ийнхүү хоморголон устгасан явдал Австралийн амьтдын эрхийг хамгаалагчдын дунд маш их эсэргүүцэл дагуулав.

Дашрамд сонирхуулахад коала Австрали тивд тархсан, модон дээр амьдардаг өвсөн тэжээлтэн, ууттан амьтан бөгөөд уутат баавгайнханы одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм.

Коала нь Аделаидаас Кэйп Йорк хойгийн өмнөд хэсэг хүртэл, зүүн болон өмнөд Австралийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тааралдана. Мөн хангалттай чийг бүхий, эх газрын ойд ч амьдрах нь бий.

Эх сурвалж: AFP

http://news.gogo.mn/r/157227

Залуус ажлын байр голж, цалинг чамлаж байн а


Calingiin unelgee Mongold Australias 18 dahin dooguur bga.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ ажлын байр бий болгох зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Өнөөдрийн байдлаар тус биржид 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа юм байна.

Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг ч тус биржид ханддаг ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүмүүс байдаг юм байна.

Тэдгээр хүмүүст дээрх ажлын байрыг санал болгоход хийхийг хүсдэггүй, улмаар мэргэжлээрээ ажилладаггүй юмаа гэхэд мэргэжлийн бус ажил юу хийх вэ? гэхэд “Оффисийн, биед амар, хотын төвд байрлалтай ажил байвал хамаагүй гэж хариулах нь элбэг байдаг гэлээ.

Залуучууд ажил олддоггүй гэж гомдолдог хирнээ ажлын байр, орчин нөхцөлийг нь голох, цалин чамлах байдал ихсэх хандлагатай болжээ.

Иймд аливаа ажлыг багаас нь эхэлж хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимийг хүртэж амжилт гарган ажиллаж, амьдрахыг хүсдэг залуучуудад ажлын байр хангалттай байгааг дуулгаж байна.

http://news.gogo.mn/r/157223

ACU 50% scholarship for International students


Date: 4 March 2015 5:33:01 pm AEDT
To:
Subject: Applications for the International Student Scholarship (ISS) are now open – don’t miss out. Reply-To:

If you are unable to see the message below, click here to view. The International Student Scholarship (ISS)
don’t miss out!

Australian Catholic University
Apply to ACUPlay Video
Hi
The International Student Scholarship (ISS) – don’t miss out.

Make sure you don’t miss out on the chance to receive ACU’s International Student Scholarship (ISS).

Applications for the ISS (Semester 2) are open from the 1st to the 31th of March.
You must hold a letter of offer from ACU before you can apply for the scholarship.

As it may take 2-3 weeks for ACU program applications to be processed, we strongly recommend applications be submitted as soon as possible to obtain a letter of offer before the end of March.

ACU offers the ISS to up to 20 international students starting undergraduate or postgraduate courses each year.

These scholarships cover 50% of the recipients’ full-time tuition fees.
ACU also offers full tuition scholarships for up to two international students starting research degrees each year.

These scholarships are awarded to students who can demonstrate academic excellence, including an average result of at least 80% in their prior studies.

To be eligible for the ISS, you must:
• be an international student from a country other than Australia or New Zealand
• hold an offer for a place in an undergraduate, postgraduate or PhD program at ACU
• be willing to enrol at ACU as a full-time student upon accepting the scholarship. You must be enrolled full time to continue receiving the scholarship. • not have received another scholarship or award
• not be an ACU Study Abroad or Exchange student.

For full details and requirements, please visit our website: http://www.acu.edu.au/338363

“Being able to support yourself comfortably while you study at ACU will allow you to focus on and achieve academic success.”

On http://facebook.com/gegeen

өртөг өндөртэй хотуудын эхний тавд Сидней багтжээ.


өртөг өндөртэй хотуудын эхний тавд Сидней багтжээ

Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй улс хэмээн The Economist сэтгүүлийн дэргэдэх “Economist Intelligence Unit” компаниас гаргасан судалгаагаар гаржээ. Ийнхүү дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын жагсаалтыг Сингапур хоёр дахь жилдээ тэргүүлж байна.

Тус судалгаанд дэлхийн 93 орны 140 гаруй хот хамрагдсан бөгөөд хоол хүнс, хувцас хунар, орон сууцны түрээс, тээвэр, хувийн сургууль, амралт, чөлөөт цаг, орон сууц ахуйн үйлчилгээний үнэ өртөг зэрэг 160 гаруй хүчин зүйлийг харьцуулан үзжээ.

Түүнчлэн өртөг өндөртэй хотуудын эхний тавд Парис, Осло, Цюрих болон Сидней тус тус багтжээ.

Удаах байруудад Мельбурн, Женев, Копенгаген, Хонконг орсон бол топ 10-ын жагсаалтын сүүлд Сөүл оржээ.

Сонирхуулахад өнгөрсөн энэхүү жагсаалтын зургаадугаарт жагсаж байсан Венесуэл улсын нийслэл Каракас хот энэ жил 124 дүгээр байранд жагсав. Үүний шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналт, үндэсний валютын үнэгүйдэл, инфляцийн өсөлт зэрэг нөлөөлсөн байна.

Эх сурвалж: The Economist

http://news.gogo.mn/r/157193

810 students out of 2400 Mongolians in Australia – Embassy of Mongolia in Australia » Ка нберагийн Монголчу уд Сар шинийн хүлээ н авалтанд оролцов


Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа ЭСЯ-наас 2015 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Австралийн нийслэл Канбера хотод сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүлээн авалтыг зохион байгуулав. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Р.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Австралид амьдарч буй манай иргэдийн тоо 2400 хүрсэн, тэр дундаа 850 орчим нь оютунууд байгааг тэмдэглэв. Уг арга хэмжээ нь Канбера хотод шинээр ирсэн оюутан залуусыг хооронд нь танилцуулж уулзуулах ач холбогдолтой болдог юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамцын Австрали дахь Монголчууддаа хандсан Сар шинийн видео мэндчилгээг энэ үеэр үзүүлэв. Хүлээн авалтанд 60 орчим иргэд гэр бүлийн хамт оролцов.

http://mobile.dudamobile.com/site/mongolianembassy?url=http%3A%2F%2Fmongolianembassy.org.au%2F&dm_redirected=true#2900