Баян болох энгийн зүйлээс эхлэлтэй – Cosmopolita n.mn цахим сэтгүүл


Лондоны “Channel 4” телевизийн хит шоу “Саятнуудын нууц” нэвтрүүлгээр Английн хамгийн баян бүсгүйчүүдийн нэг Гилл Филдинг баян болох нууцаа дэлгэжээ. Бид бүгдээрээ хангалуун, хүссэнээрээ, баян тансаг амьдрахыг хүсдэг. Үгүй гэж үү? Гэвч хүн бүхэн хүсдэг шигээ баян болж чаддаггүй. Тэгвэл баян болсон хүмүүсийн нууц юундаа байдаг юм бол… Хэрхэн мөнгөө хадгалж, баян болдог юм бол… Гилийн хөрөнгөтэй болохын тулд заавал хэрэгжүүлэх ТОП 10 аргыг танилцуулж байна. Доорхи аргуудыг уншаад баян болох тун энгийн зүйлээс эхтэй юм гэдгийг анзаарах биз ээ.

Баян болохдоо бэлд
Өөрийн хөрөнгөө бүртгэж, орлого зарлага, тогтмол бэлэн мөнгөний урсгалаа хянаж, тооцож эхэл.

Юу хүсч байгаагаа тодорхойл
Хүн бүр эд баялаг, мөнгө хөрөнгөний тухай янз бүрийн ойлголттой байдаг. Чинийхээр эд баялаг гэж юу болохыг тодорхойл, олж нээ.

Мөнгөтэй хэрхэн харилцдагаа тань
Жишээ нь чи ахлах сургуульд байхдаа өөрийгөө математиктаа муу гэж боддог байсан учраас л сайнгүй дүн авдаг байсан байх. Яагаад гэвэл хүний тархи аливаа бодлыг бодит амьдралд “нийлүүлэхдээ” онцгой сайн байдаг. Үүний нэгэн адил чи өөрийгөө мөнгөтэй харьцахдаа тааруухан, мөнгө бол муухай зүйл эсвэл мөнгөнөөс айдаг, баян болно гэдэгтээ итгэдэггүй бол чи хэзээ ч саятан болж чадахгүй. Толгойноосоо эдгээр муу бодлоо бүр мөсөн чулуудаж хаях хүртлээ шүү дээ.

Өр зээлийн тухай зөв ойлголттой бол
Сайн зээл, муу өр хоёрын хоорондохь ялгааг ойлгох нь хамгийн чухал. Өр, зээлтэй байна уу, байгаа бол яагаад ийм байдалд хүрэв гэдгээ мэдэж ав. Нэг зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй. Үрэхийн тулд хэзээ ч бүү зээл ав. Зөвхөн хөрөнгө оруулахын тулд өр тавь.

Мөнгөний урсгалыг мэдэж ав
Мөнгө бол яг ус шиг. Дотогшоо ч, гадагшаа ч урсаж байдаг. Харамсалтай нь олонхи хүний мөнгөний урсгал орохдоо бага багаар дусалсаар байхад үер адил бөөн бөөнөөр нь гаргаж байдаг. Тиймээс л дээр дурдсанаа дахин энд өгүүлж байгаа юм. Бэлэн мөнгөний урсгалаа хянаж, мэддэг бай. Зарлагаа хамгийн бага хэмжээнд хүргэх боломжийг хай. Чамд үнэхээр фитнесс төвийн гишүүнчлэлийн карт хэрэгтэй юу?… Бодох л хэрэгтэй.

Нийлбэрийг нь тодорхойлж сур
Чи өдөр бүр дэмий зүйлд үрдэг мянган төгрөгөөрөө юу хийдэг вэ. Кофе эсвэл амттан авдаг уу. Тэгвэл сард 20 мянга, хагас жилд 120 мянган төгрөгийг зүгээр л “цацдаг” байх нь. Энэ мөнгийг чи өөр ямар үр дүнтэй, томоохон зүйлд зарцуулж болох байсан бол.

Үл хөдлөхөд хөрөнгө оруул
Эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж, өөрийн гэсэн өмчтэй бол. Үргэлж үнэ, цэнийг нь нэмэгдүүлж бай.

Өмч хөрөнгийн талаархи Засгийн газрын бодлого, төлөвлөгөөнд анхаарал хандуул
Засгийн газар хөрөнгийг дэмжих, өсгөх олон бодлого, төлөвлөгөө боловсруулдаг юм шүү. Тэтгэврийн сандаа эртнээс хуримтлал үүсгэж эхэл.

Бизнест хөрөнгө оруул
Бизнесийн үнэ цэнэ, хурдацтай өсөлтийг судалж, мэд. Идэвхгүй байдлаа орхиж, бизнесийн салбарт амжилт олох арга замыг эрэлхийл.

Нэгтгэн дүгнэ тэгээд амжилтаа тэмдэглэ
Бид өөрсдийн амжилт, өсөлтөө урамшуулдаггүй нь нэг том дутагдал. Санхүүгийн хувьд өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх үедээ өөрийгөө урамшуулж, баяраа тэмдэглэ.
http://cosmopolitan.mn/news/show/1574

Сэтгэгдэл бичих