Australia on ErdemAgency.mn


From: http://erdemagency.mn/wsGeographic.aspx

HYYP Бидний тухай Манай Yйлчилгээ Визний ангилал Австрали орноор Асуулт Хариулт Өнөөдөр Холбогдох

Skip Navigation Links. Газар зүй онцлог Муж болон бүсүүд Засаг захиргаа Банк санхүү татвар Соёл шашин шүтлэг Хоол хүнс, үйлчилгээ Амралт баяр ёслол

Австрали хүмүүс

Австралчууд Англи хэлтэн ард түмэн бөгөөд амьжиргааы түвшингээрээ дэлхийд дээгүүрт ордог орны нэг юм. Австралид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн буюу 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг бөгөөд 6 Австрали хүн тутмын 1 нь гаднаас ирсэн болон гадаадад төрж өссөн хүмүүс байдаг. Австралид дээрх олон орны соёлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь үндэсний нэгэн онцлог нөгөө талаас Австралийн маш том давуу тал болж чадсан юм.

Газар зүйн онцлог

AustraliaАвстрали нь дэлхий дээрх хамгийн том арал болоод хамгийн жижиг тив юм. Австрали нь өмнөдөөс умард хүртэл 3,200 км, баруунаас зүүн хүртэл 4,000 км ба газар нутгийн нийт хэмжээ ойролцоогоор 7,7 сая хавтгай дөрвөлжин км талбайтай эргэн тойрондоо Номхон дөлгөөн далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн байдаг. Тивийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2228 метр ба байгалийн бүсүүд нь цөл, мөнх цаст уулууд, ойт хээр болон ойн бүсүүд эзэлнэ.

Цагийн бүс

Австрали нь цагийн үндсэн гурван бүстэй. Газар нутгийн зарим бүсүүдэд зуны болон өвлийн саруудад цаг шилждэг. Австралийн Зүүн бүсийн Стандарт цагаар (Eastern Standard Time-AEST) бусад мужийн цагийг тогтоох ба Зүүн бүсийн цаг нь Гринвичийн цагаас 10 цагаар түрүүлж явдаг. Энэ цагийг Australian Capital Territory, New South Wales, Victoria, Queensland мужуудад тус тус мөрдөнө. Зүүн бүсийн цагаас 30 минут хасаад South Australia болон Northern Territory, 2 цаг хасаад Western Australia тус тус мөрдөнө. Cидней, Мельбурн, Канберра хотуудын цаг 04-өөс 10-р саруудад Улаанбаатарын цагаас 2 цагаар түрүүлдэг. 11-ээс 3-р сар хүртэл 3 цагаар түрүүлнэ. Брисбен хотод цаг шилждэггүй учир Улаанбаатарын цагаас байнга 2 цагаар түрүүлдэг.

Улирал болон хувцаслалт

Австралид 4 улирал ээлжлэн солигдох бөгөөд сэрүүний улиралд өндөр уулс болон цөлийн бүсүүдэд шөнөдөө 0 хэм хүрдэг. Ихэнх улиралд хувцаслалт бол өөрсдийн сонирхлын дагуу биед эвтэйхэн, хөнгөн, чөлөөтэй загвараар хувцаслах бөгөөд бизнест бол ажил хэрэгч загвараар хувцасладаг.

  • Зуны улирал:12 сараас 2 сар хүртэл : Зуны нар буцах өдөр 12-р сарын 21
  • Намрын улирал:3 сараас 5 сар хүртэл : Намрын өдөр шөнө тэнцэх өдөр нь 3-р сарын 21
  • Өвлын улирал: 6 сараас 8 сар хүртэл : Өвлийн нар буцах өдөр 06-р сарын 21
  • Хаврын улирал:9 сараас 11 сар хүртэл Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр 09 –р сарын 21

Ус

Австралид ус бол үнэт хэрэглээний нэг юм. Австралийн олон хот тосгонуудад усыг үр ашигтай зарцуулах арга хэмжээнүүдийг нилээдгүй хэрэгжүүлдэг бөгөөд үр ашиггүйгээр усыг зарцуулахгүй байхыг хичээцгээдэг. Хэрвээ та усыг хэрхэн зөв, үр ашигтай ашиглах талаар мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар хандаж сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.www.sydneywater.com.au Австралийн карантны ус нь уухад маш цэвэр бөгөөд найрлагандаа фтор (fluoride) агуулсан байдаг тул сургуулийн насны хүүхдүүдэд чихэртэй ундааны оронд крантны ус уухыг зөвлөх талтай.

Хэмжээ болон хэмжүүрүүд

Австрали нь хэмжүүрийн нэгждээ метрийн системийг ашигладаг ба уртын хэмжүүрийг километрээр (kilometers), хүндны хэмжүүрийг килограмм болон литр (kilograms and litres), цаг агаарыг целсээр (Celsius) тус тус хэмжинэ.

Erdem Student Exchange Agency

Сэтгэгдэл бичих