Businessmen Mongols USA


From: http://www.orloo.info/

АНУ-Д БИЗНЕС ЭРХЛЭГЧ МОНГОЛЧУУДЫН ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Бичсэн: Д.Цэрэндорж Мягмар, 2008 07-сарын 29

Related: https://gegeen.wordpress.com/2007/11/12/mn-purchased-au-biz/
https://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/
https://gegeen.wordpress.com/2007/11/10/succeeding-in-business/
https://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/
https://gegeen.wordpress.com/2007/10/07/success-of-mn-in-au/
https://gegeen.wordpress.com/2007/11/11/why-doing-business/
https://gegeen.wordpress.com/2007/11/20/mn-in-usa-top-by-book/

Оакланд хотын захиргааны хурлын тохилог танхимд Бямба гарагт болж өнгөрсөн бизнес форумд 100 гаруй Монголчууд хүрэлцэн ирж оролцлоо. Ээлжит чуулганыг Америкийн Монголчуудын Худалдааны танхим (АМХТ), Бэй Аэриагийн Монголчуудын
 
Холбоо (БАМХ), “Замдаан” сэтгүүлийн редакц хамтран зохиолоо. Өглөөний 9 цагаас үдшийн 5 цаг хүртэл явагдсан тус чуулганд газар газраас хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид олон сонирхолтой илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн үеэр санал бодлоо чөлөөтэй солилцож ажил хэрэгч халуун дулаан яриа өрнүүлэв. Чуулганд оролцохоор алс холын Вашингтон Ди Си, Лос Анжелес, Сакраменто хотуудаас 30 орчим зочид зорин иржээ. Мөн Бэй Аэриагийн Сан Франциско, Оакланд, Аламеда, Конкорд хотуудаас бизнес эрхэлдэг төдийгүй бизнес эрхлэхээр зэхэж байгаа Монголчууд чуулганы ажиллагаанд хүрэлцэн ирж оролцов. Хуралдааны дэгийн дагуу өглөө, өдөр, үдээс хойш 3 үеийг Д.Лувсанжамбаа (БАМХ), Э.Жагдагдорж (АМХТ), Д.Цэрэндорж (Замдаан) нар удирдан явууллаа.

АМХТ-ын тэргүүн Э.Жагдагдорж элчин сайдын мэндчилгээг уншиж сонсгов.
 
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбатаас тус чуулганд хандан ирүүлсэн илгээлт, өргөмжит консулын мэндчилгээг уншиж сонсгосны дараа илтгэл хэлэлцүүлэг эхэллээ. Цагийн хувиар бүхий хүснэгтээс уншигч та ерөнхий ойлголт авч болох боловч хэн ямар сэдвээр хэрхэн ярьсан тухай багцлаж дахин дурдая. Юуны өмнө  бүх хүмүүс илтгэлээ тун чамбай сайн бэлтгэсэн байлаа.
 
 
Вашингтон хотоос ирсэн хуульч Г.Ганзоригийн  (Ganzorig Consulting Inc.) үнэ цэнэтэй! (гэхдээ энэ удаа үнэ төлбөргүй) зөвлөгөө, бизнесийн даатгал эрсдэлээс хамгаалах талаар Миссури мужаас ирсэн Я.Өлзийболдын (Bold Agency LLC) чухал зөвлөмжүүд Америкт биснес эрхлэх хууль эрх зүйн орчны тухай голлож байсан бол Бизнесийн харилцаа, Америкт ажил хэрэг эрхлэн явуулхад хувь хүний хүчин зүйл, нарийн ширийн шалгууруудын талаар Ph.D, Ш.Баатар (БАМХ), Д.Жагдагдорж (АМХТ), Д.Энхбат (Сакраменто) нар өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан дэлгэрэнгүй ярьж, онлайн, интернэт сүлжээг ашиглан жижиг бизнес эрхлэх талаар Д.Баярсайхан (Сакраменто), Ph.D, М.Сувдмаа (YAHOO, Inc), Г.Хишигжаргал (Аламеда) нарын бүсгүйчүүд баримт судалгаандаа түшиглэн слайдаар үзүүлж дэлгэн ярьсан илтгэлүүд сонсоод баймаар сонирхолтой байлаа.
 

Ноён, Борис Фоксман. Энэ хүний удирдсан компанид Монголчууд ажиллаж байна.
 
Мөн Сакраменто хотноо үл хөдлөх хөрөнгө, бизнес худалдаа зуучлалын чиглэлээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан С.Цогтбаатар “Бизнес худалдах, худалдан авах” Бизнесээ зарахад юу анхаарах вэ; Бизнес яаж худалдаж авах вэ; Хийх хэрэгтэй болон огт хийж болохгүй санамжууд сэдвээр, Монголчуудын бизнес чуулганд уригдан оролцож байгаа Кальфорн муж дахь Монгол Улсын өргөмжит консулын туслах ноён Жим Мива (Office of Export Development, Sacramento, CA), “How to Start Small Business” Some aspects of financing, business loan, award, and grant possibilities for Mongolian small businesses in CA” сэдвээр, Вашингтон Ди Си хотоос ирсэн ноён Борис Фоксмэн (National Business and Consultancy Corporation), “ABC of starting a business and tax saving strategy” Everything from start a business” сэдвээр ярьж сонсогчдын тавьсан олон асуултанд хариулав.
 

Оакландын Гэрэлээ, Аламедагийн Хишигжаргал нар.
 
Америкийн зүүн эрэгт авто машин засвар үйлчилгээний газар нээгээд амжилттай ажиллаж байгаа Сандагаа, Лос Анжелес хотноо Япон хоолны ресторан 3 дахь жилдээ ажиллуулж Америкт бизнесийн цар хүрээгээ тэлж байгаа залуучуудын нэг Баярмөнх нарын яриа олон хүнд урам зориг өгсөн байхаа. Сакраменто орчмын Монголчуудын Холбооны тэргүүн Д.Лхагваа, Вашингтоноос ирсэн “Монголын Гоо Ертөнц” нийгэмлэгийн тэргүүн Ганхуяг, Вашингтон хотноо байгуулагдсан Монгол сургуулийн Хишигээ, “Монгол Ивэнт” байгууллагын зохицуулагч Д.Баярхүү, Сан Франциско хотноо төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг “Пасифик Маркетинг” компанийн захирал Батжаргал, “Асуулт.нэт” цахим сүлжээг эрхлэн гаргадаг авъяаслаг залуусын нэг Хундагаа (Лос Анжелес), Оакланд хотноо ажиллаж амьдардаг хэл шинжлэлийн ухааны доктор Я.Баатар, Сан Франциско хотноо байгуулагдсан “Монголын Өсвөр Үе” хүүхдийн байгууллагын тэргүүн Т.Эс-Олдох нарын олон хүн үдээс хойших хуралдаан дээр санал бодлоо хэлж энэ удаагийн чуулганы ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
 

Өргөмжит консулын төлөөлөгч ноён Жим Мива
 
Дараа нь АМХТ-ын тэргүүн Э.Жагдагдорж танхимын ажлын нэг жилийн тайланг тавьж цаашид хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар нийтэд танилцуулав. Орой нь Бэй Аэриа дахь Монгол эмэгтэйчүүдийн Холбоо ирсэн зочид төлөөлөгчидэд зоог барин найрсаг дулаан уур амьсгалд чөлөөт ярилцлага хийснээр бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ тун үр өгөөжтэй болж өндөрлөлөө.
 

Ph.D, M.Сувдмаа “YAHOO компанийн төвд (Пало Алто) ажилладаг.
 

Ph.D, Ш.Баатар. “All States компанийн ахлах мэргэжилтэн
 

Д.Баярсайхан (Сакраменто) гэрээрээ жижиг бизнес эрхлэх арвин туршлагатай
 

Д.Энхбат (Сакраменто) цэвэрлэгээний компани удирдан ажиллуулж байна.
Энхбат, Хишигжаргал нарын сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл
энд дарна уу?
 

Г.Хишигжаргал (Аламеда) аялал жуулчлалын бизнес гэрээсээ эрхэлдэг.
 

“Монголын Гоо Ертөнц” нийгэмлэгийн тэргүүн Ганхуяг
 

Баярмөнх (Лос Анжелес) Япон рестораны Монгол босс
 

Сандагаа Авто шоп гэхээр зүүн эргийнхэн андахгүй
 

Сакраменто орчмын Монголчуудын Холбооны тэргүүн Лхагваа
 

Ди Си-гийн Монгол сургуулийн Хишигээ мэндчилгээ дэвшүүлж байна.
 

“Пасифик Маркетинг” компанийн захирал Батжаргал.
 
 

Чуулганы ажиллагаанд оролцохоор 100 орчим хүн ирлээ.
 

Оакландын хотын захиргааны үүдэнд. 2008.7.26, Бямба гараг
 
Америкт Монголчууд бид ажиллаж амьдарсаар арав хүрэхгүй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд энгийн ажилчнаас бизнесийн компанийн эзэн хүртлэх амаргүй замыг туулж амжилтанд хүрсэн олон сайхан жишээ бий. Одоо бүгдээрээ цугларч хуримтлуулсан туршлагаа солилцон хүч оюунаа нэгтгэх цаг болжээ. Хүний нутагт хөл дээрээ баттай зогсож ахуй амьдралаа аваад явах хэрэгцээ хэнд маань ч байгаа. Сайн яваагаа дэмжин түшиж, бизнесийн эхлэлээ тавьж байгаа нэгнээ татаж дэмжээд босгоод ирэх хэрэгтэй байна. Санал бодлоо солилцон хүчээ нэгтгэхэд чуулга уулзалт хувь нэмэрээ оруулах нь дамжиггүй. Ирэх жилийн чуулган Вашингтон Ди Си хотноо болно. Энэ удаагийн чуулганыг зохион явуулхад бүх талаар тусалсан хүмүүст баярлаж талархаснаа илэрхийлж байна. Тухайлбал амттай сайхан хоолоор зочид төлөөлөгчдөд үйлчилсэн Бэй Аэриа дахь Монгол эмэгтэйчүүдийн байгууллага (тэргүүн Сүрэнхорлоо, гишүүд Энхжаргал, Алимаа, Сэлэнгээ, Нараа эгч), чуулганы үеэр ус ундаагаар хангасан “Монголын Өсвөр Үе” байгууллагын Т.Эс-Олдох, зочид төлөөлөгчдийг угтан авч тусалсан Б.Түмэндэмбэрэл, “Амон” компанийн Бадрал анд нартаа их баярлалаа. Тэмдэглэл болон фотог Д.ЦэрэндоржRelated: https://gegeen.wordpress.com/2007/11/12/mn-purchased-au-biz/
https://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/
https://gegeen.wordpress.com/2007/11/10/succeeding-in-business/
https://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/
https://gegeen.wordpress.com/2007/10/07/success-of-mn-in-au/
https://gegeen.wordpress.com/2007/11/11/why-doing-business/
https://gegeen.wordpress.com/2007/11/20/mn-in-usa-top-by-book/

 

 

Чуулганы цагийн хуваарь

Цаг

сэдэв / илтгэгч

8:45 AM

Бүртгэл

9:15 AM

Нээлтийн ажиллагаа
Аженда, танилцуулга
Э.Жагдагдорж
Нээлтийн мэндчилгээ
Бэй Aэриа дахь монголчуудын холбооны тэргүүн Д.Лувсанжамбаа
Элчин сайдын мэндчилгээ
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Х.Батбэх
Өргөмжит консулын мэндчилгээ
АНУ-н Калифорни муж дахь Өргөмжит консул Грэйс Робэртс (Special Assistant Jim Miwa)

9:40 AM – 11:00 AM

Panel I
Chair: D.Luvsanjambaa (MCABA)
Panelists:
G.Ganzorig (Ganzorig Consulting Inc.), “Америкт бизнес хэрхэн нээж, эрхлэх вэ? – Хууль эрх зүйн зөвлөгөө”
Америкт бизнэс хэрхэн эрхлэх вэ – хуулчийн нүдээр харахад; Ямар дутагдал, бэрхшээл гарч байна; Хууль хэрхэн тусалж чадах вэ; Бизнес эрхлэгчид оршин суух болон визний ямар статус солиж, шинээр авч болох вэ; Бизнэсийн төрлүүд, ялгаа, хариуцлага
Ya.Ulziibold (Bold Agency LLC), “Бизнесийн төрөл бүрийн эрсдлээр хэрхэн хамгаалах вэ”
Бизнесийн даатгал гэж юу вэ, яагаад заавал хэрэгтэй вэ; Бизнесийн ямар даатгалууд байдаг вэ; Insurance liability гэж юу вэ?
M.Suvdmaa (Yahoo), “Жижиг бизнест онлайн буюу интернэт ашиглах”
жижиг бизнестээ интэриэтийг хэрхэн ашиглах вэ; онлайн маркетинг, онлайн худалдаа, онлайн нүүр царай, …
E.Jagdagdorj (MACC), “Бизнесийн харилцаа”
Хэрэглэгчтэйгээ хэрхэн харицах вэ; Бизнес имэйл захиа хэрхэн бичих вэ; Захианы төрлүүд, түүнээс хамаарч бичигдэх хэлбэрүүд

11:00 AM – 11:10 AM

Завсарлага

11:10 AM – 12:30 PM

Panel II
Chair: L.Batbayar (MACA)
Panelists:
Ms. Tumenbayar Nyamaa (Mongolian Embassy), “Албаны хүний үг”
Монгол Америкийн эдийн засгийн өнөөгийн харилцаа; Америкт бизнес эрхэлдэг монголчуудад элчин сайдын яамны зүгээс ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн хамтарч ажиллаж, ямар зүйлийг бид мэддэггүйгээс элчинтэйгээ холбоотой байдаггүй вэ?
Mr. Jim Miwa (Office of Export Development, Sacramento, CA), “How to Start Small Business”
Some aspects of financing, business loan, award, and grant possibilities for Mongolian small businesses in CA
Mr. Boris Foxman (National Business and Consultancy Corporation), “ABC of starting a business and tax saving strategy”
Everything from start a business
Sh. Baatar (MCABA), “Хүний нөөцийн асуудал”
Америк компанийн зохион байгуулалт, ажилд хэрхэн хүн авдаг гээд боловсон хүчин, хүний нөөцийн бодлого, ярилцлага авах … эдгээрийг жижиг бизнесүүд үйл ажиллагаандаа хэрхэн тусгах вэ? Мөн олон жижиг бизнес бусад компанийн интепендэнт контрактар болдог. Энд дээрх зүйлс ямар нөлөөтэй вэ?

12:30 PM – 1:00 PM

Завсарлага

1:00 PM – 2:20 PM

Panel III
Chair: D.Tserendorj (MACC)
Panelists:
D.Bayarsaikhan (MACC), “Жижиг бизнесийн санаанууд, санаагаа хэрхэн мөнгө болгох вэ”
бодит жишээ, вэб сайтууд, …
M.Aigul (MCABA), “Нягтлан бодох бүртгэл”
жижиг бизнесийн санхүү нягтлан бодох хэрхэн хөтлөх вэ; MS Excel бизнесийн шийдвэр гаргахад хэрэглэх нь
S.Tsogtbaatar (MCAS), “Бизнес худалдах, худалдан авах”
Бизнесээ зарахад юу анхаарах вэ; Бизнес яаж худалдаж авах вэ; Хийх хэрэгтэй болон огт хийж болохгүй санамжууд
D.Enkhbat (MCAS), “Америкт бизнес хэрхэн зөв эрхлэх вэ? – Хууль эрх зүйн зөвлөгөө”
Америкт бизнэс эрхлэхдээ ажилчидтай хэрхэн харицах вэ – хуулчийн нүдээр харахад; Ямар дутагдал, бэрхшээл гарч байна; Хууль хэрхэн тусалж чадах вэ?
G.Khishigjargal (Bestflamingotravel.com/)
Аялал жуулчлалын бизнес гэрээсээ эрхлэж буй туршлага

2:20 PM – 2:30 PM

Завсарлага

2:30 PM – 2:50 PM

Танхимын тайлан
E.Jagdagdorj (MACC), “Үйл ажиллагааны тайлан”
Ya.Ulziibold (MACC), “Санхүүгийн тайлан”
G.Ganzorig (MACC), “Зөвлөлийн танилцуулга”

2:50 PM – 3:00 PM

Завсарлага

3:00 PM – 4:00 PM

Ya.Ulziibold (Bold Agency LLC), “Дугуй ширээний ярилцлага”
Бэй ариагийн болон бусад бизнес эрхлэгч монголчууд танхимын зүгээс юу хүлээж байна, хэрхэн хамтран ажиллах, ямар бэнэфит хэрэгтэй байгааг тодорхойлох brain storming хийж танхимын зөвлөлд зөвлөмж гаргана

5:30 PM

Оройн хоол
Кальфорн муж дахь Монгол эмэгтэйчүүдийн байгууллага 

Сэтгэгдэл бичих