Surgamjit oguulleguud


  • A. Www.gegeen.com 2009-12-28 00:26 бичсэн.

    Би чамд хайртай, хонгор минь

    Тэд гэрлээд олон жил болжээ. Хамтдаа амьдрах хугацаанд сайдаж, муудах зүйл олон байв. Нөхрийнхөө ажил дээрээ цаг наргүй өнждөгөөс болоод нэг өдөр эхнэр нөхөртэйгөө маргалджээ. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байлаа.

    Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэг орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний хоёр талд суугаад бие биенийхээ чухам юу таалагдахгүй байгааг жагсаан бичихээр болов. Дараа нь цаасаа солилцоод энэ талаараа ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байгаа болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэр рүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж, цаасаа солилцлоо.

    Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө хоёр хуудас цаасан дээр “Би чамд хайртай, хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 2009-12-28 00:34 бичсэн.

    Давстай кофе-хайрын түүх

    Тэр түүнтэй зүгээр энгийн үдэшлэг дээр тааралдсан. Тэр гайхалтай байсан. Бараг бүх залуус л түүнийг мөрөөдөж байхад тэр залуу хэн ч анзаарахгүй жирийн л нэгэн залуу байв. Шөнө ч дууслаа өглөө ч боллоо. Тэр зориг гарган түүнийг хамт кофе уухыг урив. Бүсгүй ч гайхаж зүгээр соелтой зан гарган зөвшөөрөв.

    Тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа айж байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд хийх давс авчирж өгж чадахгуй биз” гэжээ.

    Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаал, тэхдээ л кофендоо давсаа хийгээд ууж орхив. Бүсгүй түүнээс чи яагаад давс хийж ууж байгаан гээд гайхан асуув. Тэр хариулахдаа: Би жоохонбайхдаа далайн эрэг дээр амьдарч байсан юм, тэнд бүх бага насаа өнгөрүүлсэн. Кофендоо давс хийж уухаар би далайн амтыг мэдэрдэг ,би өөрийнхөө амьдарч байсан газрыг, үргэлж бага насаа санадаг, одоо хүртэл тэнд амьдардаг ээж ааваа санадаг гэжээ.

    Түүний дараагаар бүсгүй амьдралаа ярьж эхэллээ, өөрийнхөө бага нас хаана өссөн, амьдарч байсан хот гээд л бүх зүйлээ ярилаа. Энд их таатай сайхан яриа өрнөсөөр л байлаа энэ нь тэр хоерын жирийн бус гайхамшигтай хайрын түүхийн эхлэл байлаа. Тэр 2 уулзаж эхэллээ. Бүсгүй залууг өөрийнх хүлээж байсан мөрөөдөж байсан цагаан морьтой мөрөөдлийн ханхүү нь гэдгийг ухаарлаа. Залуу маш сайхан сэтгэлтэй, зөөлхөн, халамжтай, соелтой. Тэр үнхээр саак залуу байхад бүсгүй золтой л түүнийг алдчихсангуй. Давстай кофе минь баярлалаа!!!!
    Цаашдаа бүх л сайхан хайрын түүх шиг сайхан үргэжилсээр байлаа. Гүнж ханхүүтэй гэрлэж урт удаан сайхан амьдарлаа. Бүсгүй хайртад нь таалагддаг учир кофе хийж өгөх болгондоо түүндээ кофенд нь бага зэрэг давс хийж өгдөг
    байжээ.

    Хамт амьдарсан 40 жилийн дараа залуу нэгэн захидал үлдээгээд хорвоог орхижээ. Захиандаа Хайрт минь намайгаа уучлаарай бид 2-ын энэ олон жилийн хамтын сайхан амьдралын турш би чамдаа худлаа ярьсныг минь уучлаарай. Би чамдаа нэгхэн удаа л худлаа ярьсан тэр нь давстай кофены тухай худлаа ярьсан юм. Бид 2 анх танилцаж байсныг санаж байна уу тэгхэд би яаж сандарж байсныг? Би уг нь элсэн чихэр авчирж өгөхийг хүсэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд хэлчихсэн юм. Тэгээд дахин элсэн чихэр гэж хэлэхээсээ ичээд тэгээл давс хийгээд уусан. Би хэзээ ч энэ давс бид 2-ын хайрын эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Би энэ тухай чамд хэлэх гэж зөндөө оролдсон боловч даанч айдаг байсан. Би чамдаа хэзээ ч худлаа ярихгүй гэж амласан. Гэхдээ би одоо үхэж байна, би одоо юунаас ч айхгуй байна тийм учраас чамдаа хэлж байна. Би давстай кофег үзэн яддаг, ямар муухай дотор муухайрмаар амттай гээч, би чамтайгаа танилцсанаас хойш дандаа уусан. Хэрвээ би дахин төрж дахин чи минь миний эхнэр байвал би дахин дахин тэр муухай амттай кофег уун чинийхээ хажууд байхад бэлэн….. гэжээ

    Бүсгүйн нулимас урссаар захиан дээр урсаж норголоо. Нэгэн өдөр бүсгүйгээс хэн нэгэн “давстай кофе ямар амттай вэ” гэж асуухад “амттай” гэж хариулжээ…

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Х. Болор-Эрдэнэ үнэхээр мундаг бичдэг шүү… Энэ бол ёстой тас… 1/1 О. Долгион

    A. Www.gegeen.com 2009-12-29 23:53 бичсэн.

    “Охины минь дурлах залууд илгээх захидал”

    Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно.

    Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун’ шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун өртөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

    Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна.

    Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас ягтүүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

    зохиолч Х.Болор-эрдэнэ

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 2009-12-31 00:13 бичсэн.
    Эцэг нүглээ наминчилсан нь
    http://biznetwork.mn/topic/show/7416/1#comment_body_203902

    коммэнт дээр нь бас бус юм байна..

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 2010-01-03 11:49 бичсэн.
    Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаас “Та хүнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгүй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ. Таны хийсэн муу зүйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ түүх лүгээ адил мунхагуудын уур бухимдлыг хүлээж авалгүй хэрүүл маргаан, муу муухай бүхнийг сэтгэл зүрхэндээ нэвтрүүлэхгүйгээр ингэж амьдраарай.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 1 сарын өмнө бичсэн.

    Нинжин сэтгэл

    Бичсэн Author unknown
    Даваа, 2010 Нэгдүгээр сар 25 20:14

    Өвлийн жихүүн орой нэгэн залуу 2 урсгалтай xөдөөний замаар xуучин машиныхаа аяд тааруулан аажуухан гэлдэрч байж гэнэ. Баруун мужийн нэгэн жижиг xотод амьдрах тэрээр ажлаасаа xалагдаад удаж буй тул xаа нэгэнтээ яараад байх шалтаг ч байсангүй. Өдөр алгасахгүй ажил xайн ойр тойрны бизнесүүдийн xаалгыг татсаар xэдэн сар өнгөрч өвлийн улиралтай золгоод буй нь энэ. Түүнтэй xамт ажилладаг байсан найз нөxөд нь том xотыг бараадахаар аль xэдийн нүүн одсон ч мань xүн төрж өссөн газраа орхиж чадалгүй өдий xүрчээ. Засгийн газраас өгөх ажилгүйдлийн тэтгэвэр удахгүй зогсоно, гэр бүлээ яаж тэжээх вэ гээд элдэв долоон бодолд бодлогширсон тэрээр замын xажууд гар өргөн зогсох настай эмэгтэйг гэнэт олж xаржээ.

    Энэ орой болсон xойно яах аргагүй туслахгүй бол болохгүй гээд машинаа нөгөө эмэгтэйн Мерседес-ийн өмнө зогсоов гэнэ. Xэдийгээр тэрээр инээмсэглэн дөхөн очсон ч, тэр эмэгтэйн нүдэнд айсан, цөxөрсөн xарц илт байлаа. Xойд талын нэг дугуй нь газартай наалдчиxаж, асуух ч хэрэг байсангүй. Намайг Билл гэдэг гээд өөрийгөө танилцуулаад, та машиндаа ороод сууж бай, би багажтайгаа яваа гэв. Xүйтэн төмөрт xайруулан замын шавар шалбаагт будагдан даарч чичирсээр ажиллаж эxлэв гэнэ.

    Тэр эмэгтэй ч удахгүй цонхны шилээ буулган түүнд ямар их баярлаж бас их төвөг болж буйдаа уучлалт гуйж гэнэ. Тэрээр нэлээн эртлэн зам дөxөxөөр гарсан ч, xэдэн цагийн өмнө дугуй нь xагарч бас нэлээд xэдэн машинд гар өргөсөн ч аз таарсангүй гээд даxин даxин тун баярласнаа илэрхийлж гэнэ. Илүү дугуйг нь залуу тавьж өгөөд, за та одоо зорьсон газраа санаа зоволтгүй xүрнэ гээд тэрээр инээмсэглэж гэнэ. Эмэгтэй ч баярласнаа даxин xэлээд өнөөдөр энэ xүйтэнд чи намайг аюулаас аварлаа, би чамд xэдийг төлөх вэ, санаа зовоx xэрэггүй шүү гэж гэнэ. Xэрэв тэр залуу зогсоогүй бол юу болох байсныг төсөөлөх ч аргагүй, xичнээн цаг зогсоод аргаа барж айж ядарсан эмэгтэй xэдийг ч гэж xэлсэн төлөхөд төвөгшөөxөөргүй байлаа. Xарин тэр залуу даxин дотно инээмсэглээд, эгчээ та xол явах хүн байна танд бэлэн мөнгө xэрэгтэй, xарин та дараа нь миний тусыг санаад xэн нэгэнд бас туслаарай гэж гэнэ. Xүнд тус болсныхоо xариуд төлбөр авах сэтгэл түүнд ердөө төрсөнгүй. Xэдийгээр тэнгэр xуйрагнаж цас бударсан жихүүн өдөр байсан ч тэр залуугийн сэтгэл дулаахан сайхан байлаа.

    Xалуун цай олж уухаар нөгөө эмэгтэй замд таарсан цайны газарт удалгүй зогсож гэнэ. Өдөржин зогсож xүнд үйлчилсэндээ ядарсан гэхээргүй цагаан шүдээ яралзтал инээсээр нэгэн бүсгүй ирж мэнд асууж гэнэ. Тун сайхан инээмсэглэж үйлчлэх тэр бүсгүй нөгөө эмэгтэйн өдрийн ядаргааг ч дор нь арилгаж орхив гэнэ. Үйлчлэгч бүсгүй амаржих тун дөxсөн xарагдсан тул асуугаад 8 сартай гэдгийг нь мэдэж авчээ. Өдөржин ажилласан ч нүүрэнд гийх инээмсэглэлээ алдаагүй түүнийг нөгөө эмэгтэй xайрлан өрөвдөх сэтгэл гэнэт төржээ. Замд тус болсон залуугийн xэлсэн ч санаанд нь орж гэнэ. Цайгаа ууж дуусаад өгсөн зуун долларын дэвсгэртийнх нь xариултыг барьсаар үйлчлэгч иртэл нөгөө эмэгтэй аль xэдийн алга болсон байв гэнэ. Ширээн дээр амны алчуур дээр xарин нэгэн зурвас үлдээсэн байлаа. “Надад чи ямар ч өглөгөгүй шүү, надад нэгэн сайхан сэтгэлтэй залуу өнөөдөр тус болсон юм. Нинжин сайхан сэтгэл гаргаж чи xэн нэгэнд xэрэгтэй үед нь тус болоорой” гэсэн байв. Уг зурвасыг нулимс цийлэгнүүлэн уншиж дууссан бүсгүй удахгүй гэртээ xарьсан ч тэр зурвас санаанаас нь огт гарсангүй гэнэ. Xүний нинжин сэтгэлд талархаж баярласандаа нойр нь xулжсан бүсгүй xажуудаа дугжрах нөxрөө үнсээд, Билл минь сайхан амраарай гэж шивнэх нь сонсогдов гэнэ.

    http://davaajargalpost.blogspot.com/

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 27 өдрийн өмнө бичсэн.

    Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)

    Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа.
    Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
    Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
    Сургамжит өгүүллэг-2 номноос

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    А. Цолмон 25 өдрийн өмнө бичсэн.
    Сайхан өгүүллэгүүд байна. Ялангуяа сүүлийн өгүүллэг ихэд таалагдлаа. Гэгээнээ.
    Эрх чөлөөт талын Монголчууд өнөөдөр хашаа хайс, хана туурга, хог утаанд хашигдан цагийн ажилдаа түүртэн үүнээс гарах өөр гарц үгүй юм шиг асуудалд хандах нь тахианы хашаанд унасан бүргэдийн дэгдээхэйг санагдуулах мэт.
    Бид чинь хашаан дотор идэх юм эрэн тонголзох тахианы дэгдээхэй биш шүү дээ.
    Тээр өндөрт дүүлэн нисэх Бүргэд адил тэнүүн эрх чөлөөг эдэлж, дураар аж төрж ирсэн Тэнгэрлэг үндэстэн. Хэзээ байхдаа Монгол хүн хянагч харгалзагч (камер)- аар цагдуулж цагийн ажил хийж цалингийн төлөө амьдарч байлаа. Хэт цахиур гэж нэг юм Монгол эрчүүдэд байсан даа. Бусад аар саар ахуйн хэрэгцээг буянт малынхаа ашиг шим, баян байгалийнхаа өгөөж хишигээр зохицуулж хэнээс ч хараат бус тааваараа аж төрж ирсэн. Ийм тайван амьдрал өөрөө ирсэн юм гэж үү? Үгүй ээ.
    Оюун ухааныг дээдлэн ном дор мөргөж, Гурван эрдэнэд шүтэж саруул ухаанаа Гэгээрүүлэн хөгжиж ирсний хүчээр өнийн ертөнцийг зохицуулан ер бусын амар тайван аж төрж ирсэн.
    Тэр ер бусын аз жаргалаа умартсан бол одоо санах цаг нь иржээ.

    Бүргэдийн дэгдээхэйд чи огторгуйд халин нисэх БҮРГЭД гэдгийг нь хэлэхгүй бол өөрийгөө тахиа гэж итгээд хашаанаас гарч чадалгүй хорвоог барах нь байна. Түүн шиг Тэнгэрлэг оршихуйн тэр сайхан үеийг нь хэн нэгэн хэлж сануулахгүй бол Монголын сор болсон та мэтийн залуус нь харьд хүчээ өргөж, Монголдоо үлдсэн шилдгүүд нь харийн гар хөл болж хамаг баялагаа гадагш зөөн Монгол орон хувхайрах нь байна.

    Ид шид миний дүүг аврана гэдэгт итгэсэн дээрх охин шиг би ч гэсэн өнөөгийн хүнд хэцүү байдлаас хүн төрөлхтнийг ид шид аврана гэдэгт итгэдэг. Мэс засалч эмчийн алтан гар шиг тэр ид шид нь Монгол түмний үнэнийг таньсан Гэгээн ухаан байна гэдэгт итгэнэм.

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 5 минутын өмнө бичсэн.

    Аяга уу? Кофе юу?

    Тухайн ажил албандаа нэлээд өндөр байр сууринд хүрцгээсэн нэг ангийн төгсөгчид уулзаж их сургуулийнхаа профессор багшийнд цуглацгаажээ.

    Элдвийг ярилцсаар тэдний яриа нэг мэдэхэд тэдний ажил амьдрал дээрхи бухимдал, бэрхшээлүүдийн тухай яриа болон хувирчээ. Профессор ирсэн зочиддоо кофе уухыг санал болгон гал тогооныхоо өрөө ороод том савтай кофе болон шаазан, хуванцар, шилэн, болор зэрэг зарим нь энгийн, зарим нь үнэтэй, зарим нь гоёмсог зэрэг олон төрлийн аягануудын хамтаар авч иржээ. Профессор тэдэнд кофеноос аягалан ууцгаа гэв. Тэгээд бүгд кофе аягалан барьсаны дараа профессор “Хэрэв та бүхэн анзаарсан бол бүх гоё хээнцэр аяганууд нь шилэгдэж харин энгийн болоод хямдхан аяганууд нь үлдэж хоцорсон байгаа. Та бүхэн өөрт таалагдсан хамгийн сайн гэснээ л сонгосон нь ердийн үзэгдэл хэдий ч энэ чинь л та бүхний тэр бухимдал, бэрхшээлүүдийн чинь гол эх үүсвэр нь юм. Та бүхэний гол хүсэж байсан зүйл чинь кофе болохоос аяга биш биз дээ гэтэл та бүхэн ухамсартайгаар хамгийн сайн болон муу гэсэн аяганд сонголт хийлээ шүү дээ. За тэгэхээр амьдрал гэдэг бол кофе харин ажил алба, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бол аяга нь юм. Тэд бол зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлс боловч амьдралын чухал мөн чанар хэзээ ч өөрчлөгддөгүй юм. Заримдаа бид зөвхөн аяганд хэт анхаарснаас түүн доторхи кофег мартчихдаг”

    Аяга нь бус кофе бидэнд хамгийн чухал биш гэж үү!

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 4 минутын өмнө бичсэн.

    Хэрээ

    80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа.
    – Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад

    – “Хэрээ гэдэг юм” гэж хүү хэллээ.

    Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ 2 дахь удаагаа
    – Энэ юу вэ? гэхэд хүү нь
    – Ааваа “Энийг хэрээ гэдэг юм” гэж би танд хэлсэн шүү дээ гэв.

    Өвгөн 3 дахь удаагаа
    – “Энэ юу вэ?” гэж асуув.
    Энэ үед хүү нь “Үүнийг хэрээ, хэрээ гэдэг юм” хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа .

    Жаахан байзнаад аав нь “Энэ юу вэ?” хэмээн 4 дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь “Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ?” хэмээн эцэг рүүгээ хашгичлаа.

    Эцэг нь өрөөрүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрсөнөөс хойш хөтлөж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудасыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараахи зүйл бичээтэй байлаа.

    “Өнөөдөр гурван настай хүү минь буйдан дээр надтай зэрэгцэн сууж байтал манай цонхон дээр нэгэн хэрээ ирж суулаа. Хүү минь 23н удаа “Энэ юу вэ?” хэмээн асуух бүрт нь би түүнд 23 удаа “Үүнийг хэрээ гэдэг юм” гэж хариулав. Хүү минь нэгэн ижил асуултыг 23н удаа асуух бүрт нь би хүүгээ энхрийлэн харж, гэнэн хонгор үрээ түвэгшээлгүйгээр хариулж, хайр энхрийлэл харин ч улам ихээр ундарч байлаа” гэсэн байв

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 3 минутын өмнө бичсэн.

    Хулганы түүх

    Нэгэн хулгана хананы цоорхойгоор фермэр эхнэрийн хамт боодолтой зүйл задлаж байхыг харлаа. Ямар хоол хүнс байгаа юм бол хэмээн бодоод энэ нь хулганы хавх байхыг олж мэдээд өнөөх хулгана ихэд цочирдлоо.

    Хулгана гадагш гүйн гараад “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн бусдад сэрэмжлүүлэн хашгирлаа.

    Үүнийг сонсон тахиа толгойгоо өргөн ингэж донгодов. “Хулгана аа Энэ чинь чамд л тийм чухал асуудал болохоос надад огтхон ч хамаагүй. Энэ чинь миний санааг зовоохгүй байна ” гэлээ.

    Хулгана цааш гүйж гахай дээр очин “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хашгирахад гахай санаа зовсон байдалтайгаар “Хулгана аа намайг уучлаарай. Үнэндээ би чиний төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй нь” гэлээ.

    Хулгана дахин цааш гүйж үнээн дээр очин дахиад л “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хэллээ. Хариуд нь үнээ “Намайг өршөөгөөрэй. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ?” гэлээ. Энэ бүхэний эцэст ихэд гутарсан хулгана толгой гудайлган байшингийн зүг буцлаа.

    Шөнө хулганы хавх тасхийн буух чимээ байшинд сонсогдож фермэрийн эхнэр хавханд орсон зүйлийг харахаар яаран сандран гүйж хүрлээ. Тэнд харанхуй байсан болохоор тэрээр хавханд хортой могой сүүлээ хавчуулсан байгааг олж харсангүй. Өнөөх уурссан могой ч фермэрийн эхнэрийг хатгаж орхив. Фермэр эхнэрээ яаран эмнэлэгт хүргэж өгчөө. Удалгүй эхнэр нь гэртээ буцаж ирсэн хэдий ч өнөөх могойн хорноос болоод маш ихээр халуурч байлаа. Тахианы шөл халуун бууруулдаг гэдэгийг фермэр мэдэх тул шөл бэлдэхээр хутгаа шүүрэн гарлаа. Гэвч эхнэрийнх нь өвчин улам хүндэрсээр түүний найз нөхөд хөршүүд нь түүнийг ээлжлэн сахиж, сувилж байлаа. Тэдгээр хүмүүсийг хооллохын тулд фермэр гайхайгаа нядлав. Эхнэрийнх нь бие улам доройтсоор нас баржээ. Оршуулганд нь маш олон хүн цугласан тул тэдэнд зориулан хоол бэлдэхээр өнөөх фермэр үнээгээ нядалжээ. Энэ бүх үйл явдлыг өнөөх хулгана ханан дахь цоорхойгоор гунигтайгаар харж байлаа.

    Хэрэв дараагийн удаа хэн нэгэнд ямар нэгэн асуудал тулгарсан бол өөрт хамаагүй гэж бүү хувиа хичээ. Бидний хэн нэгэнд тулгарсан асуудал бид бүхэнд хамаатай. Амьдрал гэж нэрлэгддэг энэ аялалд бид бүгд өөр хоорондоо ямар нэгэн сэжимээр холбоотой билээ. Тиймээс бусдад санаа тавьж, урам зориг хайрлаж явцгаая.

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com 1 минут өмнө бичсэн.

    Мөнгөний ваар

    Миний санахын энэ хуучин ваар эцэг эхийн минь унтлагын өрөөний хувцасны шүүгээний дэргэд байж байдаг сан. Аав маань орой унтахаасаа өмнө халаасаа суллаж бутархай мөнгөнүүдээ тийш нь шиддэг.

    Жаахан хүү байхад аав минь вааран савруугаа бутархай мөнгөө хийх тэр жингэсэнсэн дуу нь надад үргэж таатай сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Вааран сав бараг хоосон шахам байхад шидсэн мөнгөнүүд нь маш сайхан жингэнэсэн дуу гарган унадаг. Ваарыг дүүрэх үед энэ дуу нь нэлээд багасаж пүдхийсэн бүгтхэн дуу гарна.

    Би ваарныхаа өмнө суугаад ширтэж байхад цонхоор туссан нарны туяанд зэс, мөнгөн зооснууд гялалзан байх нь далайн дээрэмчний эрднэсийн сан шиг харагдаж би алмайран ширтдэг байлаа. Өнөөх ваар дүүрэх үед банк явахаасаа өмнө гал тогооны өрөөний ширээн дээр зооснуудаа асган ялгаж багцална. Зооснуудаа банкинд хийх нь үнэхээрийн том ажил. Жижиг цаасан хайрцаганд зооснуудаа нямбайлан өрнө. Мөнгөтэй цаасан хайрцагаа аав бид хоёр дундаа тавиад түүний хуучин машинаар банкруу явцгаана. Банкруу явах бүрдээ аав минь надруу итгэл дүүрэн харж “Эдгээр зооснууд чамайг энэ жижигхэн тосгоноос явахад чинь туслана аа. Чи минь надаас илүү дээр амьдрах ёстой. Энэ жижиг тосгонд чи хэзээ ч үлдэж болохгүй” гэж хэлдэг сэн. Цаасан хайрцагтай зооснуудаа мөнгө хүлээн авагчид өгөхөөр цонхон доогуур нь шургуулах бүрдээ тэрээр “Энэ зооснуудыг хүүгийн минь коллежийн зардал болох хадгаламжид хийнэ. Хүү минь энэ жижиг тосгонд хэзээ ч надтай адил бүх насаа элээхгүй” хэмээн их л бахархалтайгаар өгүүлнэ. Мөнгөө тушаачихаад түүнийгээ тэмдэглэж дэлгүүрээс заавал мөхөөлдөс худалдан авна. Би үргэлж шокаладтайг харин аав маань дандаа ванилатай сонгодог. Худалдагч хариулт мөнгө өгөхөд аав маань алган дахь зооснуудаа надад харуулаад “Гэртээ хариад бид дахиад л ваараа дүүргэж эхэлнэ дээ” гэж хэлдэг. Гэртээ буцаж очоод хамгийн эхний зоосыг заавал надаар хийлгүүлнэ. Богинохон хугацаанд жингэсэн дуу гаран зоос минь вааранд унахад бид хоёр бие биерүүгээ инээмсэглэн харна. “Чи пэнни*, никэль*, дайм*, куартэрээр* л коллэждоо сурах болно доо. Чи коллежид заавал орно оо. Би ч түүнийг чинь харах болно” гэж надад хэлдэг сэн. Он жилүүд өнгөрсөөр би коллежээ төгсч өөр хотод ажилд орсон. Нэг удаа эцэг эх дээрээ зочилж тэдний унтлагын өрөөн дэх утасыг ашиглахаар орохдоо би өнөөх ваар тэнд байхгүй анзаарлаа. Ваар маань өөрийн үүргээ гүйцэтгэсэн болохоор тэнд байхаа больсон нь тэр байлаа. Хоолойд минь нэг юм тээглэх шиг болж өнөөх ваар байсан газрыг ширтэн хэсэг зогслоо. Аав минь маш цөөн үгтэй. Тэрээр хэцээ ч зорилго чиглэл, хичээл зүтгэл болон итгэл найдвар зэргийн тухай надад сургаал хэлж байсангүй. Харин энэ ваар надад энэ бүхнийг ямар ч мэргэн сургаал үгнээс илүүтэйгээр ойлгуулсан юм. Эхнэр Сьюзантайгаа суухдаа би бяцхан хүүгийн амьдралд өнөөх ваар ямар чухал үүрэг гүйцэтгэснийг түүнд ярьсан юм. Аав минь надад хэр их хайртай байсан нь миний сэтгэлд хоногшин үлдсэн. Гэрт маань ямар ч хэцүү үе байсан ч аав минь зооснуудаа үргэлж вааранд хийнэ. Зун болж аав маань үйлвэрээсэээ халагдан ээж маань долоо хоногт хэд хэдэн удаа хатаасан буурцаг төдийхөнөөр хоол хийж байсан тэр мөчид хүртэл ганц ч зоос ваарнаасаа авч байсангүй. Ширээний эсрэг талд суусан аав маань буурцгаа амтлахаар дээр нь кетчуп түрхэж байхдаа тэрээр ердийнхөөсөө нэлээд шийдэмгийгээр надруу харж “Коллежоо төгсөөд хэрэв чи өөрөө хүсээгүй л бол хэцээ ч буурцаг дахин идэх шаардлага гарахгүй хүү минь” гэж хэлэхдээ нүд нь гялалзаж байлаа.

    Бидний охин Жессикаг төрснөөс хойших анхны шинэ жилээр бид баярын амралтаа манай эцэг эхтэй хамт өнгөрүүлсэн юм. Оройн хоолоо идсэний дараа эцэг эх маань буйдэн дээр суугаад анхны ачаа өхөөрдөн тэвэрч байлаа. Жессикаг уйлагнаж эхлэхэд эхнэр маань охиныг аавын гараас авангаа “Түүнийг хуурайлах хэрэгтэй болсон байх аа” гээд охиноо тэвэрсээр унтлагын өрөөлүү явлаа. Унтлагын өрөөнөөс Сьюзаныг буцаж ирэхэд ямар нэгэн онцгой зүйл болсон нь түүний нүднээс илэрхий байлаа. Эхнэр маань Жессикаг аавд буцааж өгөөд гараас минь хөтлөн унтлагын өрөөг чиглэлээ. “Хараач ” гэж тэр аяархан хэлээд нүдээрээ хувцасны шүүгээний дэргэдэх өнөөх ваар байсан газрлуу заалаа. Гайхалтай нь өнөөх ваар тэр л байрандаа ёроолдоо нэлээд хэдэн зоостой харагдлаа. Би ваарлуу алхаж очоод халаасаа тэмтэрч атга дүүрэн зоос гаргаж ирээд сэтгэл ихээр хөдлөн байж зооснуудаа ваарандаа хийлээ. Намайг эргэж хараад аав минь Жессикаг тэвэрсээр өрөөнд сэмээрхэн орж ирсэн байгааг анзаарлаа. Бидний харц тулгарах тэр мөчид миний мэдэрч байгаа шиг тийм гайхамшигт мэдрэмжийг тэр ч гэсэн мэдэрч байгаа гэдэгийг нь би мэдэж байлаа. Бидний хэн ч юу ч хэлээгүй бөгөөд энэ миний сэтгэлийг бүхнээс илүү хөдөлгөсөн юм.
    Өөрийн хүч чадлыг хэзээ ч бүү дутуу үнэлэж бай. Жижигхээн зүйлээр бид хүний амьдралын сайн, муу алинаар нь өөрчилж чадна. Бусдаас сайн сайханыг олж харахыг хичээ.

    Хамгийн сайхан болон хамгийн гайхалтай зүйлс хэцээ ч гарт баригдаж, нүдэнд харагддагүй юм. Гагцхүү тэдгээрийг зүрх сэтгэлээрээ л мэдэрэх ёстой.

    The best and most beautiful things cannot be seen or touched – they must be felt with the heart ~ Helen Keller

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com саяхан бичсэн.

    Багш, хулгайч хоёр

    Нэгэн үдэш Шичири Кочун багш судараа дэлгэн уншиж байтал гэрт нь хурц сэлэм агссан хулгайч дайран орж ирээд “Мөнгөө өг эсвэл амиа алдана гэж мэдээрэй” хэмээн шаарджээ. Шичири багш огтхон ч эмээлгүйгээр “Надад бүү саад бол. Тэр шүүгээнд буй. Өөрөө очоод ав” гэж хэлээд судараа цааш нь үргэлжлүүлэн уншлаа. Энэ үйлдэлд нь хулгайч гайхаж эргэлзсэн хэдий ч мөнгийг авахаар очлоо. Түүнийг мөнгийг нь авч байх хооронд Шичири багш “Бүгдийг нь битгий ав. Надад маргааш татвараа төлөх мөнгө үлдээгээрэй” хэмээн хэллээ. Хулгайч жаахан мөнгө үлдээгээд явахаар зэхэж байтал өнөөх багш гэнэт чангаар “Чи миний мөнгийг авсан хэрнээ надад талархахгүй хэрэг үү?! Энэ чинь эелдэг санагдахгүй байна шүү” гэж хэлэхэд хулгайч талархал илэрхийлээд гарч оджээ. Өнөөх хулгайч найз нартаа өөрт тохиолдсон зүйлийг яриад амьдралдаа хэзээ ч ингэж айж байсангүй хэмээн хэлжээ. Хэд хоногийн дараа өнөөх хулгайч найз нарынхаа хамтаар баригдаж Шичири багшийн гэрээс хийсэн хулгай нь илчлэгджээ. Шичири багшийг гэрчээр дуудсанд тэр ирээд “Энэ хүн надаас ямар ч юм хулгай хийгээгүй. Би түүнд тэр мөнгийг өгсөн юм. Үүний хариуд тэр ч надад талархал илэрхийлсэн билээ” гэжээ.

    Энэ үйлдэл нь өнөөх хулгайчид чин сэтгэлээс гэмшил төрүүлж, суллагдасны дараа Шичири багшид шавь орж хожим гэгээрсэн гэдэг

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com саяхан бичсэн.

    Хоолны сав, хоёр аяга кофе

    Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ.
    Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ.
    Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа.
    Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ.
    “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.”
    “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй.
    Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. Өвөө эмээдээ очиж бай. Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.”
    Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав.
    Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай.

  • Таны бичлэг амжилттай орлоо.

    //

  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    A. Www.gegeen.com саяхан бичсэн.

    Хоёр чонын тухай сургаал

    Широкий омгийн индиан өвгөн хүмүүсийн сэтгэлд байнга өрнөж байдаг зөрчил тэмцэлүүдийн тухай ач хүүдээ нэгэн үдэш ийнхүү өгүүлжээ.

    “Хүү минь бид бүхний дотор хоёр чоно байнга тэмцэлдэж байдаг юм”

    “Нэг нь муу чоно. Энэ нь уур хилэн, атаа хорсол, уйтгар гуниг, харамсан гашуудах, шунал тачаал, дээрэлхүү зан, хувь тавиландаа гомдоллох, гэмт хэрэг, худал хэлэх, хуурамч омог, өөрийгөө бусдаас илүүд үзэх хийгээд аминч үзэл билээ. ”

    “Харин нөгөө нь сайн чоно. Энэ нь баяр баясгалан, амар амгалан, хайр энэрэл, итгэл найдвар, саруул ухаан, даруу төлөв зан, нинжин сэтгэл, сайн санаа, бусдын зовлонд өөрийгөө тавьж бодох, өглөгч зан, үнэнч шударга, нигүүлсэнгүй хийгээд итгэл үнэмшил юм.”

    Ач хүү нь хэсэг бодолхийлж байснаа “Тэгээд аль чоно нь дийлдэг юм бэ?” гэхэд өвгөн индиан “Алийг нь чи тэжээн тэтгэнэ тэр нь дийлдэг юм даа хүү минь” гэж хариулжээ.

Бусад: http://biznetwork.mn/topic/show/4423/6#comment_255813

Сурталчилгаа

16 responses to “Surgamjit oguulleguud

  1. bugded ni mash ih baerallaa.

  2. SAIHAN ZVIL BVHEN YMAGT URAGSHA TEMVVLEN OORIIN ADIL SAIHAN BVHNIIG OORTOO SHINGEEJ HOINOOSOO DAGUULAN URAGSHILSAAR BAIDAG TA BVHNII SAIN VIL BVHEN DELGEREH BOLTUGAI

  3. Oguulleguuded chn bayrlalaa. Uuriin amidralinha utga uchr.g oilgohod hoshureg n bolj nadad uhaaral bolloo… Thanks

  4. ухаарал бэлгэлсэн өгүүлгүүд тавьсанд баярлалаа

  5. mash ikh bayarlalaa. Saikhan setgeld tarkhi tejeegch mini

  6. Үнэхээр гоё өгүүллэгүүд байна. Их ч ухаарал хайраллаа. Та бүхэнд үнэхээр их баярлалаа 🙂

  7. bi ta nart 1 tuux bichij ogoy- xawriin 1 sxan ogloo. -Eejee bi xicheeldee yawlaa! -oo minii oxin yawax gj bgaaamuu za za bolgoomjyoi yawaarai -za eejee ta odoo yaagaad l namaig jaaaxan xuuxed shg bodoj bdag yum be?-za za minii oxin yaw daa demii yumand bitgii sanaagaa zowoo aliw eej ni unsey……. ene bol bdag l 1 odor xarin bi ingej yawsaar odoo magistar xamgaaalaaad ajil xiij bn olon jiliin omno aaw min nas barsan yum dag. xarin zunii 1 amraltiin ogloo yum ugaagaad gertee 1ara bj baital manai 1 nz xaalga togshisoor orood irew. -za yu bn? -oo yu bxaw 2ulaa garay!!! -yu bi yum xiij bn shd eee ter yaaxaw ee manai 10 jiliin tulgat onoodor irj bga genee terentei ochij uulzay – yu we yamar??? – yaaagaaw dee nogooo ta chn xeseg uyerxej muyerxeeed bsn biz dee. -aan ter uu bi yawkuuiiii eee. – za mayaglaad bgaarai….. ingeed bid xoyor ter zaluug anglias irexed ni tosoj awlaa l daa tgd manai nz za za bi ger luuugee yawlaa chi tulgaaag gerteee xonuulna biz yaxaw baka!!! tgd tulgaaa bid xoyor manaid ochood bi tuund or zasaj ogow. tgd untax gd xewtej btal tulgaaa – xooy xoyuulaa uyerxlee daxiad sergeex uu???? – yu chi chn soliotoi yum uu???? – ugui eee bi chamaig xuuraxguin tuld anglid nz busguitee blsn gj xudlaaa xelsiinmaa xoyulaa untay neg oron deer texuuu???- aaaaaa chi oedoo bur medrel muutai bolood irsiimuuu xaaashinn yum be odoo za za unt oilgosn uu!!!!- za za untlaaa!!! – shono untaj btal genet nuruu owdood yawjlaa l daa sereed xartal ter minii xajuud xewtchixsen nuruun dooor owdmoor yamar neg yum xxiiijixsen baiw bi gaixaad xaju tiishee boltol tuunii emzeg yum gart medregdlee bi orilj bosood tuuniig gadaa nutsgen xooogooood gargachixsan xarin odoo bi tuuneees uuchlalt guix yostoi yu nadad zowloooch??????????????????

    • OVOO MEDREL YM BICHDEG HUUHEN BN DAA EEJ AAV NTR GEED BHAAR NI UNSHSAN CHN CHI YUNDAA UUCHLALT GUIH GEEV TER ZALUUDAA HUDLAA HELSEND NI ITGEED SHA……GAAGUIDEE YU
      ESUUL ODOO CH GSN SHA……GMAAR SANAGDAAS BGAANMUU EOOOEH YAMAR IH YUM BICHICHVEEE HAHAH

  8. saltsan l yum bol yah gej tosoj avaad l gertee honuulj baridag yum shoniin yavdal todorhoi shuu dee.yum oilgomjtoi bh ni zugeer shuu dee saltsan ch yum shig ugui ch yum shig tolgoi erguulsen jonhuu hereggui ee.tiim bol tiim ugui bol ugui tsetstei oilgomjtoi amidar.tegehgui bol amidral emh tsegtsgui bantan bolood chi dund ni toorood ooriigoo ch olohoo bolino.yamar ch uuchlalt hereggui uuchlal guih zuil chamd algaa…

  9. erchvd bol erchvd shvvde.eorn zoloo yamr t1 yum bichdin.neeh joohn asudlig svr bolgoo bichtsenl bndag

  10. Yamar goyo oguulleguud ve nadad unetei surgamj ogloo mash ih bayrlalaa.Urgeljluulen saihan oguulleguud oruularai

  11. goi ymaa oor bhgui ymuu
    ]]

    ]

  12. hariin sh saihan surgamjtai bgaa bizdee

  13. Надад маш их таалагдлаа. Би бага ангийн багш чамд амжилт хүсье.

  14. эхүүд маш их таалагдлаа амжилт хүсье

  15. mash goy uguulleguud bnaa bi yahiin argagui nulims dusgalaa

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s