Zulaa-TOEFL preparation experience


zulaa
zulaa_guchka@yahoo.com

Submitted on 2011/08/28 at 2:41 PM

on TOEFLiin shalgalt ogson tuuh by Oyu

Ингээд сэтгэл гаргаад бусаддаа үзсэн харсан тэршлагасаа хуваалцаж байгаа нь сайхан шүү дээ. Үнэндээ би ч бас Тоефлд бэлдэж байгаа. Өөрийнхөө хэрхэн бэлдэж байгаа туршлагаасаа жаахан хуваалцмаар санагдлаа. 1, Хамгийн чухал зүйл бол бүх сэтгэл зүрхээ зөвхөн тоефл өгөх хүртэлх хугацаандаа зориул. Тэр нь яаж вэ гэхээр ерөөсөө л орчноосоо өөрийгөө тусгаарла. Яаж? Бүхий л jerk-нуудаасаа өөрийгөө хол байлга. Гар утас, мэссэнжир, гэрийн ажил, найз залуу, найз охин, найзууд,элдэв янзын гэнэтийн гарч ирч байгаа саад гээд л. Энэ бүхнийг Зөвхөн 2хон сарын хугацаанд /2 сар гэдэг нь тоефл д бэлдэж буй хугацаа дунджаар гэхэд/ яс баримтал. 2, Өглөө эртлэн бос 6 эсвэл 7 бүр 5 цагт ч боссон болно. Энэ их хэцүү. Гэхдээ та үнэхээр тоефлд өндөр оноо авахыг хүсч байгаа бол эрт бос. Тэгээд үгээ цээжил өмнөх орой нь хийж амжаагүй дасгалууд сонсголууд гээд хийх зүйл зөндөө бий. 3,Өдөрт 100 үг цээжил. эхэндээ барагдахгүй мэт санагдаж болох ч яваандаа дасал болчихно. Ер нь бол Тоефлийн хамгийн хэцүү мөн бүхий л сэкшн дрээр гарч ирдэг нэгэн шалгуур бол уншлага байдаг. Тиймээс уншина гэдэг бол бүхэлдээ үг. Тиймээс үг цээжил. Гэхдээ мэлэхгүй үг гарч ирвэл гацчихаж болохгүй. Мэдээж агуулгаас нь таана. За тэгээд сонсгол, уншлага бол олон дахин сонсож унцих давтлага хийж байж л сайжрах чадварууд. Харин яриа, бичлэг хоёр дээр Фором гэж чухал зүйл бий. Мэн Парафрайс гэж чухал чадвар байна. Өөрийн гэсэн ярих форомтой болчих. Бичлэгийн хэсэг дээр ч гэсэн. тэгээд л форомныхоо дагуу юу сонссоноо ярьчихна.. Writing бичих чухал загвар гаргаж өгье. Ерөнхийдөө бичлэг дээр бол ерэнхийд нь мэдэж байгаа биз.
Introduction
Body1
Body2
Body3
Conclusion гэсэн 5 параграфтай байна.
Introduction – 1,тухайн сэдвийн талаар нэг ерөнхий өгүүлбэр.
2, Асуултыг өөрийнхөө үгээр парафрайс ашиглан даваж бичнэ.
3, Агрий эсвэл дисагрий гэдгээ бичнэ. Ингээд ерөнхийдөө интродакшн хэсэг болчихож байгаа юм.
Body 1.2.3 тус бүр дээр агрий эсвэл дисагрий хийх болсон 3 санаа буюу outline-нуудаа тус бүр дээр нь тусгаж өгнө. Тэгээд outline тус бүрдээ- Өөрийн postion- илэрхийлээд
reason
exаmple – уудаар бататгаж өгнө.
Conclusion- мэн л Өийрийн посишноо давтаад /гэхдээ мэдээж paraphrase ашиглана/
Body хэсгүүдээ хураангуйлж бичнэ.
Сүүлийн өгүүлбэрээ prediction – р төгсгөж болно. Гэхдээ асуулт болон сэдвээсээ хамаараад.
Санаануудаа сайн гаргаж өгвөл ийм загвараар бичихэд жинхэнэ 5 онооны эссэ болж чадна.
Ер нь тэгээд Тоефл өгөх гэж байгаа хүн маш их тэвчээр гаргах шаардлагатай болдог юм билээ. Бэлдэхдээ сэтгэлээсээ хий. Би лав одоо өглөө тогтмол 6 цагт босдог. Мөн даалгавар бүрийг сэтгэлээсээ хийе гэсэн хүсэлтэйгээр хийдэг. Мэдээж хүмүүсийн санал болгодог сонсголын дасгалыг хийнэ. Тэр нь хаа чявсан чихэвчээ зүүгээд л сонсголуудаа сонсоно. Сонссоноо бичнэ. дараа нь өөрийнхөө үгээр сонссоноо ярина. Ингэхэд ярих чадвараа мэн дээшлүүлж байгаа хэрэг. Reading дээр бол орчуулга хийнэ. Эхлээд Англиар нь биччхнэ. Дараа нь монголоор орчуулнэ. Тэгээд яг тэр өгүүлбэрээ өөрийнхөө үгээр эргүүлээд англи руу нь буулгана. Ингэхэд ч мөн яриайны дасгалаа хийж байгаа хэрэг. Сонссон, уншсан бүхнээ эргүүлээдп өөрийнхөө үгээр ярьж мөн орчуулах нь бүх л чадваруудаа сайжруулах дасгалыг нэг дор хийж байнаа гэсэн үг.
За Тэгээд өөрийнхөө мэддэг бүх зүйлээ л бичлээ. хүн бүрт таалагдах албагүй. Надас өөр байж болно. Гэхдээ миний бичсэн хэрэг болох хүмүүс байгаа л байх. Бүгдэд нь амжилт. Эцэст нь хэлэхэд Toel is a key of success!!!!!!! Гэдгийг бүү март.

5 responses to “Zulaa-TOEFL preparation experience

  1. toefld beldeed tentssenii daraa daraagiin alham yu we?

  2. ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ БАЙНА.БАЯРЛАЛАА ЗУЛАА, ЭНЭ АРГАЧЛАЛААР БИ Ч ГЭСЭН БЭЛДЭЖ БАЙГАА, БОЛОМЖТОЙ БОЛ ӨӨРИЙН МЕЙЛ ХАЯГИЙГ АВААД ХАМТДАА БЭЛДЭЖ БОЛОХ УУ?

  3. unetei zovolgoo ogsond bayrlalaa, Zula

  4. BAYARLALAA iim hicheegui beldej bgaad chin omnoos chin bayartai bn bi yag odoosoos beldej ehelj bgaa tiim bolohoor nadad ogson hunii turshlaga uneheer heregtei blaa

  5. uuruu ABSOLUTE-d beldsiim bnshd te, yag zaadag yumnud n ug uguulbereere baina

Сэтгэгдэл бичих