Шаргал үст Мельбурн рүү


From: http://www.ineehuu.com/onigoo.php?cat_id=10

Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв. Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй.Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.

Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй

Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрэлсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав

Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:

Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн

****************

Австралийн 2 уугуул Австралийн 2 уугуул иргэн тааралдаж байна. 1 нь асууна:
– Чи чинь яагаад толгой дээрээ ийм том хавдартай болчихоов?
– Би шинэ бумиранг хийсэн юмаа. Тэгээд хуучныгаа хаячихсан юм.

Onigoochin 2008-05-14 00:59:41

****************

Австралийн амьтны хvрээлэнгээс кенгуру зугатжээ. Ажилтнууд нь кенгуруг барьж авав. Тэгээд хашаан дээгvvр харайгаад зугатаж гэж vзээд хуучин гурван метр байсан хашааг 5 метр болгон өндөрлөжээ. Гэтэл маргааш нь нөгөө кенгуру чинь ахиад зугатаачихаж. Ахиад л барьж аваад хашааны өндрийг 9 метр болгоод орхив. Гэтэл кенгуру маргааш нь ахиад л зугатчихсан байжээ. Дахиад л барьж аваад хашааны өндрийг 15 метр болгоод орхив. Оройхон тийшээ хажуугийнх нь торонд амьдардаг тэмээ нөгөө кенгурунээс асууж байна гэнэ:-Цаадуул чинь чиний хашааг хамгийн өндөртөө хэдэн метр хvртэл өндөрлөж чадах бол?

-Аан мэдэхгvй, оройдоо миний торны хаалгыг тvгждэг болохгvй бол ч 60 метр хvргэх байх шvv…

****************

Австралид

Нэг залуу Австралид амарч байгаад иржээ. Найз нь ямархуу байсныг асуухад:
– Өө ёстой гайхалтай сайхан газар байна лээ. Надад пиво уух баартай, хүүхдүүдэд тоглох элстэй, эхнэрт биеэ шарах шарлагын газартай, бүүр хадам эхийг маань залгих матар гарж ирсэн гээч…

Сэтгэгдэл бичих