Daily Archives: 2009-01-12

IELTS on KiwiPearlTour


From: http://www.kiwipearltour.com/ on 2009-01-11

Related: IELTS | Preparing-your-english | 3. English-in-australia | Tanhil.mn: Англи хэл сурах
АйЭЛТС 6,5 авах: IELTS (general) Experience | IELTS (academic) Experience
IBT TOEFL vs IELTS: Eng Exams and Skill Level | IELTS books on Asuult.net
IELTS e-books Uploaded | Aнгли хэлийг яаж сурвал дээр вэ | For all English Learners

IELTS шалгалтын талаар

Анх 1990-ээд оны эхээр Монголд авч эхэлсэн энэ шалгалтын талаар одоо олон хүмүүс мэддэг болжээ. Би энд уг шалгалтын бүтэц зохион байгуулалтын талаар олон юм нуршихыг хүссэнгүй, учир нь үүний тухай хаанаас ч, Англи Монгол аль ч хэл дээр мэдээллүүдийг олж болно. Жишээ нь: Австралид байдаг хүний gegeen.com сайтан дээр их дэлгэрэнгүй IELTS шалгалтыг тайлбарлан тавьсан байна билээ.
Миний зөвлөгөө бол гол нь энэ шалгалтанд хэрхэн цэгцтэй бэлтгэх тал дээр анхаарах хэдэн зүйлийг хэлэх байна. Энэ шалгалтыг өгөх гэж байгаа бол дундаас дээш түвшний Англи хэлтэй байхгүй бол хүссэн оноогоо авахад хэцүү л дээ. Одоо бол IELTS-д бэлтгэх материал элбэг болжээ. Google дээр free IELTS lessons гэж бичээд хайхад л өчнөөн зүйлс гарч ирдэг. Үргэлжлүүлэн унших

Англи хэлийг яавал сайн сурах вэ?


From: http://www.kiwipearltour.com/ on 2009-01-11

Related: IELTS | Preparing-your-english | 3. English-in-australia | Tanhil.mn: Англи хэл сурах
АйЭЛТС 6,5 авах: IELTS (general) Experience | IELTS (academic) Experience
IBT TOEFL vs IELTS: Eng Exams and Skill Level | IELTS books on Asuult.net
IELTS e-books Uploaded | Aнгли хэлийг яаж сурвал дээр вэ | For all English Learners

Англи хэлийг яавал сайн сурах вэ?

Энэ асуултыг намайг Монголдоо ESPI хэмээх Англи хэлний сургуульд багшилж байхад олон оюутан асуудагсан. Яагаад ч юм бэ тэд надаас маш амархан, товчхон, хурдан, бие бага зовоосон арга хэлж өгөхийг хүлээдэг юм шиг санагддаг байсан.

Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө шаардлагатай байгаа хэмжээндээ л сурахыг эхлээд зорих хэрэгтэй. Үргэлжлүүлэн унших