PR Визний Сонголтууд


Australian Permanent Residency visa : Австралийн Байнгын Оршин Суух эрх олгох виз

Steps to apply: https://gegeen.wordpress.com/2007/09/02/applying-for-pr/
————————————————————————————
Холбогдох мэдээллүүд:
Bold’s story: https://gegeen.wordpress.com/2007/06/19/aussie-greencard-story/
More details: http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/
Шинэ онооны тест ямархуу байх вэ? aussie-greencard-test
Free aseesment: skilled_assessment
Sample assessment: aussie-greencard-story
Demanded Professions: 1121i.pdf
————————————————————————————
Онооны тест – Визний шинэ дэд ангиллуудад зөвшөөрөгдөх (passing) болон нөөцийн (p-ll) оноо хэд байх вэ?

Ямар зорилгоор хүсэлт гаргах

Зөвшөөрөгдөх оноо

Нөөцийн оноо

Ур чадвартай – Биеэ даасан/Тусдаа (дэд ангилал 175) 120 оноо 100 оноо
Ур чадвартай – Батлан даагчтай (дэд ангилал -176) 100 оноо 80 оноо
Ур чадвартай – Орон нутгийн батлан даагчтай (дэд ангилал 475) 100 оноо Байхгүй
Ур чадвартай – Орон нутгийн батлан даагчтай (дэд ангилал 487) 100 оноо Байхгүй
Ур чадвартай – Биеэ даасан (дэд ангилал 885) 120 оноо Байхгүй
Ур чадвартай – Батлан даагчтай (дэд ангилал 886) 100 оноо Байхгүй

Англи хэлний оноо хэр өөрчлөгдөж байгаа вэ?

Англи хэлний чадвар их чухал гэж үзсэний үндсэн дээр, онооны тестээр Англи хэлний чадвар сайтай өргөдөл гаргагчид илүү өндөр оноо авахаар болж байгаа.

Англи хэл Өргөдөл гаргагч чадварлаг Англи хэлтэй 25 оноо
Англи хэлний босгын шаардлага хангахуйц мэдлэг:

  1. • шаардлага хангасан Англи хэл
  2. • мэргэжилийн Англи хэл (хэрвээ өргөдөл гаргагч худалдааны ажил эрхэлдэг бол)

• зөвшөөрөгдөх Англи хэл – хэрвээ өргөдөл гаргагч Ур чадвартай – орон нутгийн батлан даагчтай виз(дэд ангилал 475 юмуу 487) хүсэлт гаргаж байгаа бөгөөд тухайн бүс нутгийн Англи хэлний сургалтанд хамрагдах төлбөрийг төлсөн бол

15 оноо

Чадварлаг Англи хэл гэж юу вэ?

Нарийн төвөгтэй хэлийг маш сайн ойлгож, шууд хариулт өгөх чадварыг чадварлаг Англи хэл гэнэ. Чадварлаг Англи хэлтэйгээ батлахын тулд:

• IELTS-ын 4 хэсэгт доод тал нь 7.0 гэсэн оноо авах эсвэл
• Мэргэжилийн ажлын Англи хэлний тест (-ET) дээр B юмуу түүнээс дээш авах

Шаардлага хангахуйц Англи хэл гэж юу вэ?
Нэлээд нарийн төвөгтэй Англи хэлийг ерөнхийд нь ойлгож хариулт өгөх чадвар.
Шаардлага хангахуйц Англи хэлтэйгээ батлахын тулд:

• IELTS – ын 4 хэсэгт бүгдэд нь доод тал нь 6.0 авах эсвэл
• Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ юмуу Ирландын Бүгд Найрамдах Улсын пасспорттой байх

Мэргэжилийн Англи хэл гэж юу вэ?
Тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэгтэй, өөрийн ажилладаг салбарын хүрээнд Англи хэлээр харилцах чадвартай
Мэргэжилийн Англи хэлтэй гэдгээ батлахын тулд:

• IELTS-ын бүх 4 хэсэгт доод тал нь 5.0 оноо авах эсвэл
• Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ юмуу Ирландын Бүгд Найрамдах Улсын пасспорттой байх

Зөвшөөрөгдөх Англи хэл гэж юу вэ?
Таны Англи хэл унших, бичих, сонсох, ярих хэсгүүдэд хэсгүүдэд ижил тогтвортой биш, гэхдээ ерөнхий Англи хэлний чадвартай байхыг хэлнэ.
Зөвшөөрөгдөх Англи хэлний чадвартайгаа батлахын тулд IELTS-ын 4 хэсгийн дундаж оноо 5.5 байх хэрэгтэй. Зөвшөөрөгдөх Англи хэлний чадварыг GSM-ын доорх нөхцлүүдэд хүлээн зөвшөөрнө:

• Уp чадвартай – орон нутгийн батлан даагчтай (түр хугацааны) виз мэдүүлж байгаа
• Тухайн орон нутгийн Англи хэлний сургалтанд сурах төлбөрөө хийсэн бол

Австралид ажилласан туршлага Сүүлийн 48 сарын ядаж 12 сард нь өөрийн тодорхойлогдсон болон түүнтэй холбоотой мэргэжилийн ажлаар Австралид ажилласан бол 10 оноо
Сүүлийн 48 сарын ядаж 12 сард нь өөрийн тодорхойлогдсон болон түүнтэй холбоотой мэргэжилийн ажлаар Австралид ажилласан бол
Австралийн боловсрол Доод тал нь 2 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас докторантурт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан 25 оноо
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас магистрт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас бакалаврт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
гэсэн үзүүлэлттэйгээр нийт доод тал нь 3 жилийн турш сурахаар болсон бол
15 оноо
-Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас онцлох зэрэгийн (2-р анги болон түүнээс дээш) тэтгэлэг авах шаардлага хангасан болон
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас бакалаврт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
гэсэн үзүүлэлттэйгээр нийт доод тал нь 3 жилийн турш сурахаар болсон бол
15 оноо
-Доод тал нь 3 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас онцлох зэрэгийн бакалаврын (2-р анги болон түүнээс дээш) тэтгэлэг авах шаардлага хангасан болон 15 оноо
Хоёр жил сурах шаардлага хангасан 5 оноо
Эрэлттэй ажил • Өргөдөл гаргагчийн эрхэлж буй ажил эрэлт хэрэгцээтэй байгаа
• Өргөдөл гаргагч:
– Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 48 сарын сүүлийн ядаж 12 сард нь хүсэлт гаргасан ур чадвартай мэргэжилийн ажил болон түүнтэй ойролцоо ажил хийж байсан
– Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 24 сарын хугацаанд доод тал нь 10 үндсэн ажилтантай байгууллагт хүсэлт гаргасан ур чадвартай ажлаараа болон түүнтэй ойролцоо мэргэжилийн ажлаар бүтэн цагаар ажиллах санал хүлээн авсан
20 оноо
• Өргөдөл гаргагчийн эрхэлж буй ажил эрэлт хэрэгцээтэй байгаа• Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 48 сарын сүүлийн ядаж 12 сард нь хүсэлт гаргасан ур чадвартай мэргэжилийн ажил болон түүнтэй ойролцоо ажил хийж байсан 15 оноо

19 responses to “PR Визний Сонголтууд

  1. би австралид ажилламаар байна, ямар ч хамаагүй аргаар гараад ажиллах л сонирхолтой байна, эсвэл хэлний курс дамжаагаар ч юм уу, гэхдээ их мөнгө хэрэгтэй юм билээ, мөнгө багатай англи хэл мэдэхгүй хүнд ч мөрөөдөл байх даа,…

  2. hural, temtseen, uuzlalt, business, ayalal juulchlal-n shugamaar ireed ulddeg humuus mer ser bii

  3. manai nuhur uul ni uul mining enjineer mergejiltei gehdee hel bol tag bhgui bi sainuu minii ner zergee l medne bi bol goo saihanch bas huvtsasnii zurach zohoin buteegch mergejiltei uul ni naaana chini ajilaj amidarahad saihan l yum nogoon karttai mergiljiliin ajilaa hiideg bol daanch hel gej algaa yamar neg argaar ochood ajilaad amidarya gevel juulchinii vizeer garaad daraa ni viznii angilalaa solij boloh boluu uul ni ochood ajilalaa olood amidarbal saihan l gazar bna te

  4. Бушуу болих Aussie Greencard Test « https://gegeen.wordpress.com

  5. Бушуу болих PR визийг хэрхэн авах вэ « https://gegeen.wordpress.com

  6. Бушуу болих AU needs skilled migrants « https://gegeen.wordpress.com

  7. Бушуу болих Ivanhoe Mines Prj Worker « https://gegeen.wordpress.com

  8. Бушуу болих Visa to Work in Australia « https://gegeen.wordpress.com

  9. Бушуу болих Booming Australia needs U « https://gegeen.wordpress.com

  10. Бушуу болих Баруун Австралид 400,000.00 уурхайчид хэрэгтэй « https://gegeen.wordpress.com

  11. Бушуу болих MN Client of LiveInAustralia « https://gegeen.wordpress.com

  12. Hi all.

    Bi helnii kurst yabahiig husej ba. Ene talaar medeelel ogooch.

  13. hi bi bagshiin deediin pizik-compteriin bagsh .tehnologsh mergejiltei um odoo neg kollejid comteriin mergejilteneer ajildag 2 jil bolj bn bi angli helee odoo surch bgaa IElts ogoh sanaatai bi ene 3 jiliin ajiliin vizeer ochij ajilah hvseltei bhiin nadad zovolgoo ogooch

  14. bi mongold ajildag ene 3 jiliin ajiliin vized hamragdaj boloh uu

  15. Bi 4 jiliin dotor angli heliig TOEFL IELTS iin tuvshind surmaar bna. Haana handah ve? Tuslaach pls.

  16. uuchlaarai buruu bichij. 4 bish 1 jiliin dotor.

  17. Бушуу болих Gadaadad shineer iregsded | Гэгээн Монгол

  18. Сайн байна уу?? PR визанд хамрагдах маш их хүсэл байна. Би нөхөртэйгөө хоёулаа австралид 3-5 жил ажиллах хүсэл зорилготой байна. Хэлний түвшин бол дундаас лав дээшээ тодорхой шалгалтуудыг өгөөгүй нт бас асуудал болох гээд байна. Мөн дээд боловсролтой хараасан сурсаар ажилж амжаагүй байна энэ тал дээр яаж вэ? Мөн хамрагдхад хэдэн төгрөг шаарлагатай байдаг вэ??? Боломжит байдлыг минт харгалзан үзэж оновчтой зөвлөгөө өгч туслаач гуйж байна.

Сэтгэгдэл бичих