Италийн Милан хотноо зохигдож буй сонирхогчын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн


Mongoliin tamirchid Olimpiin togloltoos gurvan alt hoyor mongon medial avlaa,Tsagaanbaatar hedhen hongiin omno delhiin avraga bolloo, odoo shiren beeliituud maani eeljit avragaaa avhaar huch uzej baina.Australiin Mongolchuud shiren beeliituuddee amijilt husej mash anhaaraltai uzej baina.
Onoodoriin baidalaar yamar amijilttai yavj baigaag sonirohnuu.

Дөрвөн боксчин шигшээ наймд үлдэхийн төлөө тулалдахаар боллооӨнөөдөр 7 цаг 42 минут -Тэмцээний 60 кг-ын жинд тоглосон ОУХМ З.Энхзоригийн хувьд учраагаа барсангүй. Харин С.Эрдэнэбаярын хувьд эхний тойрогт ялаад байна-

Боксын ДАШТ: 4 дэх өдөр

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн буюу өнгөрсөн баасан гаригт /IX.04/ 51, 60, 64, 81 кг-ын жингийн тоглолтууд болж, манай дөрвөн тамирчин Миланы рингэнд ээлжит тулаанаа хийлээ. 51 кг-ын жинд өрсөлдөж буй Н.Төгсцогт Словакийн тамирчин Петр Сенькийтэй тулалдаж, 12:7 /4:3, 6:2, 2:2/ харьцаатай ялснаар ээлжит ялалтаа авсан юм. Тэрбээр шөвгийн наймд шалгарахын төлөө ирэх мягмар гаригт Ирландын боксчин Деклан Герратитай тулалдана. Мөн өнгөрсөн баасан гаригт 64 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Румыны Тайан Лупуг 14:9 /4:2, 6:4, 4:3/ харьцаагаар буулгаж авснаар шөвгийн 16-д шалгарлаа. Түүний ээлжит өрсөлдөгч нь тэмцээнийг зохион байгуулагч Италийн боксчин Дарио Вангели байх юм. Хоёр тамирчны тулаан ирэх мягмар гаригт болно. Тэмцээний 60 кг-ын жинд тоглосон ОУХМ З.Энхзоригийн хувьд учраагаа барсангүй. Тэрбээр Пуэрто-Рикогийн боксчин Хосе Педразатай эн тэнцүүхэн өрсөлдөж, харамсалтай нь шийдвэрлэх гуравдугаар үед оноо алдаж, 4:3 /0:0, 2:3, 2:0/ харьцаатай ялагдал хүлээсэн юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас анх удаагаа хүнд жингийн төрөлд оролцож буй тамирчин нь С.Эрдэнэбаяр юм. 81 кг-ын жинд өрсөлдөж буй С.Эрдэнэбаяр баасан гаригт /IX.04/ анхны ялалтаа авсан. Тэрбээр Йорданы тамирчин Ахмад Алтейматтай тулалдаж, 10:4 харьцаагаар өрсөлдөгчөө төвөггүйхэн буулган авсан байна.

Боксын ДАШТ: 5 дахь өдөр

Сонирхогчдын боксын ДАШТ-ий 48 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба өнгөрсөн бямба гаригт /IX.05/ Словакийн боксчин Мирослва Ковачтай тоглож, 10:3 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Словакийн тамирчныг ялснаар П.Сэрдамба өнөөдөр Бразилийн боксчин Паула Карвахотой тоглохоор болоод байна. Мөн өнгөрсөн бямба гаригт Миланы рингэнд 54 кг-ын жинд тулалдсан манай тамирчин Э.Идэрхүү Английн боксчин Льюк Кэмпбэллийг 11:9 харьцаатай хожжээ. Түүнийг дараагийн тойрогт Ирландын тамирчин Жон Жое Невин хүлээж байна. Энэ өдрийн хувьд 75 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Т.Чулуунтөмөр Македоны тамирчин Виктор Котиужаншид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байна.

Италийн Милан хотноо зохигдож буй сонирхогчын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт есөн жинд тамирчдаа илгээсэн билээ. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ З.Энхзориг /60 кг/, Н.Төгсцогт /51 кг/, Э.Идэрхүү /54 кг/, Б.Жавхлан /57 кг/, Ж.Отгонжаргал /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нарын тамирчид олимп, тив, дэлхийн аваргуудтай нэгэн дэвжээнд хүч сорин өрсөлдсөнөөс одоогийн байдлаар тав нь тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Тодруулбал, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, Э.Идэрхүү нарын тамирчид Миланы рингэнд урамтай, сайхан тоглолт гаргаж, өрсөлдөгчдөө ээлж дараалан буулгаж авснаар ДАШТ-ий шөвгийн 16-д шалгараад байна. Харин С.Эрдэнэбаярын хувьд эхний тойрогт ялалт байгуулаад байгаа юм.

С.ШҮР
news.mn

Сэтгэгдэл бичих