Өргөдөл Гаргагчидын Туршлагаас


Check often for the futher updates from different applicants!

Student Visa Documents: https://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

Анхаарах зүйлс:

– Монголчууд Бээжин дэх Австралийн элчинд визний өргөдөл гаргах ба биеэр очих шаардлага байхгүй, зөвхөн шуудангаар материалаа явуулаад байхад болно.

– Австралийн элчингийн ярилцлага гэсэн юм байдаггүй тул хэлний курсээс бусад тохиолдлоор суралцах хүмүүсээс www.IELTS.org шалгалтын оноог шаардах ба зөвхөн материал бүрдүүлэлтэнд үндэслэж виз олгох эсэхээ шийддэг. Виз нэг гарсан бол хил дээр шалгана, буцаана гэсэн юм бараг байхгүй. 2-с дээш жил Англи хэл дээр Англи хэлтэй улсад боловсролын зэрэг эзэмшиж байсан бол хэлний шалгалтын оноо шаардлагагүй.

– Бусад элчин шиг буцаж харих баталгаагүй гэсэн шалтгаан огт заадаггүй тул заавал гэр бүлтэй байх шаардлагагүй, гэр бүлтэй байсан ч 1 жилээс дээш хугацаагаар суралцах гэж буй оюутны бүх гэр бүлийн гишүүд цугтаа визэнд орж бүгд нэгэн зэрэг визээ гардаж авч болно.

– Хэлний мэдлэгтэй, чадварлаг гадаадынханыг австралид найр тавин угтдаг, 2-с дээш жилээр боловсролын зэрэг Австралид эзэмшиж чадсан хүмүүст 18 сарын ажлын виз эсвэл байнгын оршин суух виз санал болгодог. Applying for PR

https://gegeen.wordpress.com/2007/06/19/ielts/

– Сургуулийн урилга үнэгүй авах боломж их бий.

– Сургуулийн урилгаа санхүүгийн материал бэлэн бол 4-с дээш сарын дараа, бэлэн биш бол 6-с дээш сарын дараа сургууль нь эхлэхээр тааруулж аваарай. Тэгэхгүй бол урьдчилсан виз 3 сарын дараа, жинхэнэ виз ахиад урьдчилсан визнээс хойш сар орчимын дараа гардаг. https://gegeen.wordpress.com/2007/06/28/questions-about-student-visa/

10. Does having an agent prepare my application affect the outcome?

If you provide sufficient evidence with your application that shows that you meet the criteria for the grant of a student visa, then the visa will be granted. DIAC is not influenced in any way whether you use an agent or whether you prepare the application yourself.

– Сургалтын төлбөрийг урьдчилсан виз гарахаас нааш төлөх шаардлагагүй.
Old: http://www.china.embassy.gov.au/bjng/DIMAFAQ.html
Question 5. When should I pay my tuition fees?
You should not pay your tuition fees until after you are notified by DIAC that you have passed the PVA-Pre Visa Assessment stage.

New:

http://www.china.embassy.gov.au/bjng/DIMAFAQ01.html 3:40 PM
8. When should I pay my tuition fees?
You should
not pay your tuition fees unless DIAC informs you that you have passed
the pre-visa assessment stage and requests that you obtain a
Confirmation of Enrolment and have a medical examination.

– Дансандаа их мөнгө заавал байлгах шаардлагагүй. Байлгахаар бол сүүлийн 3 сарын турш орлоготой шууд хамааралтайгаар прогрессоор өссөн дүнтэй байх ёстой. Зөвхөн үлдэгдэл харуулсан бичиг үндэслэлгүй. Гүйлгээний хуулгыг оригиналиар нь шаарддаг.

– Банкны хадгаламжын дэвтэр нь болж өгвөл нээлгээд удсан байвал сайн. Янз бүрийн орсон гарсан гүйлгээнүүдтэй, үхмэл биш, мөнгө түгждэггүй данстай байх хэрэгтэй тул хадгаламжын бус харилцах данс байж бас болно.

– Сургалтын төлбөр зээлэхийг зөвшөөрсөн зээлийн баримт хүчинтэй.

https://gegeen.wordpress.com/2007/09/04/financing-student-visa/

Байгууллагын тэтгэлэг олгохыг зөвшөөрсөн бичиг бас санхүүгийн баримт болж чадна.

https://gegeen.wordpress.com/2007/09/05/letter-of-funding/

Өөрийн ойрын хамаатан, эцэг эхийн санхүүгийн туслалцаа үзүүлэхийг баталсан тодорхойлолтууд мөн санхүүгийн баримт болох үндэслэл бий. Аль ч тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэр үнэн бодитой, өргөдөл гаргагчтай шууд хамааралтай, хөрөнгийн чадамжтайг баталсан материалууд үнэмшихүйц байх шаардлагатай.

– Сургалтын төлбөр (дунджаар 1 долоо хоногт 250USD) болон амьдрах зардал (хамгийн багадаа 8500USD жилд, гэр бүлтэй хүмүүс нэмэлт мэдээлэл авна уу) болон бусад зардал, онгоцны билет болон эрүүл мэндийн даатгал төлөх чадвартайг баталсан санхүүгийн баримтууд:

  1. Аль нэг нэртэй байгууллагаас жилийн 20000USD-с багагүй тэтгэмж авах гэж буйг баталсан бичиг ба/эсвэл
  2. Сүүлийн 3 сарын прогрессоор өссөн дүнтэй бүх зардлыг даах хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжын дэвтэр, ҮХХ-н бичиг …

– 2-с дээш жил суралцах үед эхний 24 сарын зардалыг бүрэн даахуйц хэмжээний хөрөнгийн баталгаа болон үлдсэн хугацааны зардалыг ирээдүйд олох орлогын эх үүсвэртэйг баталсан баталгааг хавсаргана. https://gegeen.wordpress.com/2007/08/08/affordable-studies/

– Оюутны виз ажлын эрхтэй. Оюутны гэр бүлийн хүмүүс ажиллах эрхтэй. Заавал гэр бүлтэй байх шаардлагагүй.

– Зуучлагчаар заавал дамжих албагүй. Зуучлуулагсад оюутны визний талаар мэдлэгээ нэмэгдүүлбэл сайн.
http://www.china.embassy.gov.au/bjng/DIMAFAQ.html
Question 6. Does having an agent prepare my application affect the outcome?
No. If you provide evidence with your application that shows that you meet the criteria for the grant of a student visa, then the visa will be granted. DIAC is not influenced in any way whether you use an agent (authorised or not) or whether you prepare the application yourself.

– Хар тамга гэж дарахгүй. Виз буцаагдсан өдөрөөс нь эхлэн шалтгаанд заасан зүйлүүдийг засан ахиж хэдэн ч удаа оюутны визний өргөдөл гаргаж болно

– Хоёр дахь удаагийн оролдлого эхнийхээсээ илүү амжилттай байх талтай.

Виз хүсэхээс өмнө ямар нэг төлбөр сургууль болон хувь хүмүүст төлж болохгүй. Ажлаасаа гарах, онгоцны билет захих, очоод байрлах байр бэлдэх гэх мэт ахин өөрчлөхөд төвөгтэй зүйлсийг хийж болохгүй.

Виз хүссэний дараа хэрэв бүх материал шаардлага хангасан гэж үзвэл урьдчилсан виз олгох ба жинхэнэ виз даруулахын өмнө сургалтын төлбөр болон бусад зүйлсийг зохицуулах шаардлагатай.

Урьдчилсан виз гарсаны дараа эрүүл мэндийг үзлэгт орох бөгөөд эмэгтэйчүүд жирэмсэн байж болохгүй, мөн элдэв өвчнүүдээ яаралтай эдгээсэн байх шаардлагатай. Түр суурьших буюу оюутны визэнд цусны шинжилгээ шаардахгүй.

– Хэлний курсээс бусад тохиолдлоор сурах бол хэлний шалгалтын оноо хэрэгтэй. IELTS 6.5 хүрэхгүй бол 0,5 оноо тутамд 10 долоо хоногийн хэлний курсэд суухаар тооцож ирээрэй. IELTS 5.0 + 30 weeks English Course

10 сараас дээш хугацаагаар буюу 47 долоо хоногоос урт хугацаагаар сурахаар ирсэн хүмүүст сунгах эрхтэй виз өнгө. Зөвхөн хэлний курсээр ирэх хүмүүст 10 сараас дээш хугацаагаар сурах виз тэр бүр өгдөггүй ч, үүнийг боломжтойг баталсан жишээнүүд бий. Тэгэхээр хэлний төвшин дундаж хүмүүсийн хувьд богино хугацааны хэлний курс бүхий тусгай мэргэжлийн сургалт, бакалавр, магистрын сургалтанд ирвэл виз сунгуулахад зүгээр байдаг

https://gegeen.wordpress.com/2007/10/15/student-visa-payment/

– Виз гарсаны дараа, Пасспортоо Монгол руу хүргүүлэх төлбөрийг нь бас төлөхгүй бол сургууль чинь эхэлчихнэ шүү. Бээжин дэх Монгол элчингээс туслалцаа хүсч болох юм. Хүмүүс голдуу шуудангаар пасспортоо буцааж авдаг. Register to DHL – return service

http://www.china.embassy.gov.au/bjng/DIMA050102.html

Return of Passports to Mongolia

Usually passports are returned to Mongolia via registered Chinese post. Applicants may also wish to arrange and pay for the return of their passports through a respectable courier service.

Please note: The Australian Embassy will not pay for the return of passports by a courier service. Applicants must arrange payment directly with the courier service.

In addition to arranging payment and return of the passport the applicant must provide a signed letter giving the Embassy permission to give the passports to the courier service. This can be done by the applicant faxing the Embassy a SIGNED letter, with their name, date of birth and/or reference number (if known) stating they wish their passports to be given to the courier service and that they have paid for the passport’s return. If your correspondence address is in Mongolia, please include 4 self adhesive labels with your name and address clearly printed in English.

Back to Visa Information for non-PRC Applicants

5 responses to “Өргөдөл Гаргагчидын Туршлагаас

  1. sainuu gegeenee. heregtei medeelel ugdugt tani bayarlalaa. neg zuil todruulah gesen yum. deer duridsanchlan angli helnii bogino kurstei mergejliin bolood baklavriin surgaltand ochihod banknii batalgaa hed bh ve? helnii kurs bol 25000$ geed bgaa sh dee. uuntei adil uu? visa ni yurunhiiduu heden jileer gardgiin bol? kurseesee hamaarah uu? hugatsaa ni duusahaar naashaa irelgui shuud tendee sungaj boloh uuu?

  2. heregtei zuvulguu bnaa, visanii huraamjaa yamar dansruu mongoloos shiljyyleh yum be? ene dasnii dugaariig site-naas n haigaad oldgyi ee, passport buchaah shuudangiin mungiig bas uridchilaad uguhuu? bi oyutanii visa-aar yavah gej bgaan tegeed work permission gedegiin yniig bas odoo tuluhyy? medeelel ugch tus bolooch

  3. sain uu gegeenee, heregtei medeelluud ugsund mash ih bayarlaj bnaa, bi dunguj turuuchen cham ruu mail bichcheed suuj bnaa,anjie_gm@yahoo.com gesen hayagnaas. minii asuusan zuiluuded hariu bicheerei,pls

  4. I searched for the article title and discovered this, never thought i’d find the answer

Сэтгэгдэл бичих