Category Archives: Элчингийн Мэдээ

AMOX-Сиднейн Монголчуудыг Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна


ЗАРЛАЛ

Эх орон нэгт монголчууд аа,

2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх хүсэлтэй гадаадад байгаа иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд авахаар УИХ-аас шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Канберра дахь ЭСЯ-нд Австрали улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ саналыг авах бэлтгэл ажилдаа ороод байна.

Иргэд маань саналаа өгөхийн тулд сонгогчдын нэрсийн жагсаалтанд урьдчилан бүртгүүлэх ёстой ба имэйлээр, факсаар, шуудангаар эсвэл өөрийн биеэр бүртгүүлэх боломжтой юм. Сонгогчдын нэрсийн жагсаалтанд 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал бүртгэх тул Сидней хот дахь Монголчуудыг Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүи мэдээллийг Канберра дахь ЭСЯ-ныhttp://www.mongolianembassy.org.au/archives/1114вэбсайтнаас авна уу.

AMOX

via Hantulga G   (Remove)
Сурталчилгаа

Cash Award $700 to Basketball League-Австрали Монголчуудын сагсан бөмбөгийн 2дугаар лигийн Ерөнхий ивээн тэтгэгч – http://mglaus.com/ Mongolian Students Association in Australia Inc.


https://www.facebook.com/MongolianStudentsAssociationInAustralia

http://mglaus.com/2013/01/28/nomads-basketball-league-on-26-jan-2013-proudly-sponsored-by-mglaus-com/#more-1683

Basketball Teams and Sponsors

Basketball Teams and Sponsors and Organizers

Unuudur $700 Shagnaliin san ruu shiljlee. Z/b-lagchidiin talarhald uramshlaa. Bayarlalaa, saikhan toglolt bolno gej naidaj bainaa.

on https://www.facebook.com/MongolianStudentsAssociationInAustralia

Австрали улсын Сиднэй хот орчимын Монголчуудын дунд зохиогдож буй Nomads (Нүүдэлчид) сагсан бөмбөгийн 2дугаар лигийн шалгарсан баг, тамирчидийг дараах урамшуулал хүлээж байна.Ерөнхий ивээн тэтгэгч – Mongolian Students Association in Australia Inc. –http://mglaus.com/
– 1-р байр $300
– 2-р байр $200
– 3-р байр $100
– Лигийн Шилдэг тоглогчид 100$
Ивээн тэтгэгч байгууллагийн нэрэмжит шагналууд дээрх байдлаар хуваарьлагдах ба Шилдэг багууд, тоглогчидийг Ивээн тэтгэгчдийн нэрэмжит болгон сонгож цаашдын тоглолт бүрт нь байнга дэмжлэг үзүүлнэ.

FREE Australian Study Consultancy on 05-10 Feb 2013 in South Korea, Malaysia, Thailand and Macau


Invite friends – https://www.facebook.com/events/127849570723301/

Австралийн Сургалтын зөвлөгөө, семинар
– Куала-Лумпур дахь Marriott Hotel-д 2 сарын 5-нд
– Бангкок дахь Sivatel Hotel-д 2 сарын 6-нд
– Макао дахь Venetian Macao-Resort-Hotel-д 2 сарын 7-нд
– Сөүл дэх Монгол таунд 2 сарын 8-9-нд
тус тус явагдаж байгаа тул бидэнтэй холбоо барьж туслалцаа үзүүлнэ үү.

Viber: +61-(0)407 353 505, Skype: bwstudy, Yahoo: gegeen@yahoo.com

Facebook: http://www.facebook.com/australiastudyconsultancy

Бүх мэдээлэл үнэ төлбөргүй. Тараах материал авч явах боломж бага байгаа тул хэвлэн олшруулах, уулзах оюутнуудын групп зохион байгуулах хүмүүст харилцан ашигтай санал тавих боломжтой. Танилууддаа зар тарааж тусална уу.

Дээрх хотууд дахь Монголчуудыг өргөнөөр ирж уулзахыг уриалж байнаа. Австрали улсын тухай болон Австралийн Монголчуудын өнөөгийн байдал болон хэтийн зорилго, боломжын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно. Үргэлжлүүлэн унших

Photos of Mongolian Students in Australia First Official Meeting on 25Nov2012


More: http://mglaus.com/2012/12/13/first-official-meeting-pictures-of-mongolian-students-in-australia-on-25nov2012/

Австралид Hийт 800-гаад монгол иргэн, 300 гаруй монгол оюутан


-Австрали-Монголын харилцаа боловсролын салбарт тодорхой байр суурь эзэлдэг. Ер нь манайхаас хэчнээн хүн энд сурч байна? 

Элчин сайд Р.Болд-Сүүлийн 15, 16 жилд 150 гаруй монгол иргэн дипломын дараах сургалт дүүргэсэн. Одоо бол Австралийн Засгийн газрын тэтгэлгээр, төрийн сангийн шугамаар, эсвэл хувиараа зардлаа даагаад ирсэн 300 гаруй монгол оюутан суралцаж байна. Сиднейн их сургуульд олонх нь байдаг. Энэ бол оюуны том хөрөнгө оруулалт. Австралийн Засгийн газраас ердөө хоёр долоо хоногийн өмнө “Австрали ба Азийн зуун” гэсэн цагаан номыг зарласан. Түүнд 2025 он хүртэл хэрэгжүүлэх 25 дэд зорилт дэвшүүллээ. Түүний нэг зорилт нь дэлхийд боловсролоор тэргүүлэгч 10 орны нэг нь Австрали байна, түүний дотор дэлхийн шилдэг 100 сургуулийн 10 нь Австралид байх юм гэсэн зорилт дэвшүүлсэн. Мөн Австралийн бүх сургууль Азийн нэг сургуультай холбоо тогтооно, Азийн аль нэг хэлийг их, дээд сургуульд заана ч гэж байгаа. Одоо шинэ он эхлэнгүүт монгол хэлний түргэвчилсэн курс зохион байгуулах гэж байна. Мэргэжилтэн багш урихад Элчин сайдын яамыг туслаарай гэж байгаа.

-Байнга оршин сууж байгаа хэдэн монгол иргэн байна? 
Элчин сайд Р.Болд-Бусад оронтой харьцуулахад цөөн, 80 орчим хүн бий. Оюутан, докторын сургалтынхан гээд нэмбэл нийт 800-гаад монгол иргэн Австралид байна.

From: https://gegeen.wordpress.com/2012/12/05/%D1%8D%D0%BB%D1%87%D0%B8%D0%BD-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D1%80-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4-%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%85%D2%AF%D0%BC%D2%AF/

Элчин сайд Р.Болд: Австрали, Монгол хүмүүс хэнэггүйгээрээ адил


http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1216755

Бусад : » Р.Болд: Австрали, Монгол хүмүүс хэнэггүйгээрээ адил


2012-12-04 09:19:27 , Мэдээний дугаар: #1216755

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болдыг урьж ярилцлаа.
-Сайн байна уу. Та Австрали улсад Элчин сайдаар ажиллаж эхлээд нэлээд хэдэн cap боллоо. Ажил аль хэр жигдэрч байна? 
-Ажил жигдэрч байна аа. Би ирээд дөрвөн cap илүү боллоо. Энэ хугацаанд Австралийн Засгийн газрын, орон нутгийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай танилцсан. Мөн мужуудаар албан ёсны айлчлал хийгээд амжлаа. Үргэлжлүүлэн унших

NO Australian Embassy in Ulaanbaatar yet ONLY Australian Consulate-General (ACG) in Mongolia


There is no Australian Embassy in Ulaanbaatar yet. We only have Australian Consulate-General (ACG) under the roof of Australian Trade Commission (Austrade) Ulaanbaatar.
2. AVAC center operates under the Department of Immigration and Citizenship (DIAC) of Australia, therefore ACG is a separate organisation and do not deal with visa.
3. AVAC center is located at the DHL building next to the 1st maternity hospital and their phone number is 7711-4474 with working hours from 8am to 3pm.

(Enkhmaa tomorbaatar (05 Dec 14:13):‎ iishee utasdaj asuuhaar medeelel uguhgui dan material l huleen avch bgan bnlee)

Thank you for attention and warm regards,

Austrade and ACG, Ulaanbaatar