Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг, “Тэнгри” холдингийн захирал Х.Анхбаяр гэгч залууд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Х.Анхбаяр гэгч энэ залуу бизнесмен үүсгэн байгуулсан компаниудынхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн цуцлах үндэслэл нь гарчихсан байхад тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдаж зөвшөөрлүүдээ сунгаж байсан гэнэ. Түүнд АТГ-ынхан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна. Шалгалтын явцад Карибийн тэнгисийн оффшор бүсэд байсан 12 сая долларыг оруулж ирж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон байна. Мөн нийт 3.6 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Үргэлжлүүлэн унших
