Author Archives: galbadrakh (gala_mn@yahoo.com)

ОЮУНЫ БАЯЛГИЙГ БҮТЭЭГСЭД


2013-1-30, Лхагва гариг, 19:47
Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах

\Монголын багш нарын өдөрт зориулав\

…Монголын  нийгмийн баялгийн тухай бид олонтаа дурддаг.  Эхэндээ  бид улсын мэдлийн  өмч хөрөнгө, хүмүүсийн хөдөлмөрлөж бүтээсэн бүхнийг “баялаг” гэж боддог байсан бол, сүүлийн жилүүдэд  “уул уурхайн баялаг” бас “баялгийн хараал” гэх мэт хэллэгүүд нилээд хүч түрэн орж ирж байна. Үргэлжлүүлэн унших

Америк дахь “Монгол хүүхдүүд”


Америк дахь “Монгол хүүхдүүд”

Нийтлэгдсэн огноо 2008-3-22, Бямба гариг, 22:43
Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах

           …Энэ болсон явдлын тухай, миний нэг танил надад сонин болгож ярьсан юм. Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа суусангүй. Үргэлжлүүлэн унших

ХАРВАРДАД ХҮРЭХ ЗАМ Мөнхбатын Нямсүрэн \цуврал ярилцлага-01\


Бүлэг: Ярилцлага
Нийтлэгдсэн огноо 2012-10-3, Лхагва гариг, 16:50
Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах
Үзсэн: 4093 Үргэлжлүүлэн унших

“Би баян хүн”-Вашингтон ДС монголчуудын эрхэлдэг бизнес


4 цаг 43 минутын өмнө

-Маналжавын Дэлгэрцогт

…Вашингтон ДС орчмын монголчуудын эрхэлдэг бизнесийн дийлэнх нь чулууны үйлдвэрлэл байдаг. Байгалийн болон хиймэл чулуугаар гал тогооны тавцан, ширээ болон банны өрөө, камин, бусад олон бүтээгдэхүүнүүдийг хийдэг юм. Tомоор бэлтгэсэн хавтгай чулууг зүсч, үйлчлүүлэгчийн захиалгын дагуу гоёмсог сайхнаар хийж өнгөлж, гэрт нь аваачиж угсарч бэлэн болгодог бизнес л дээ.  Үргэлжлүүлэн унших

ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА


http://orloo.info/writers/galbadrah/9230–28
ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-28\PDFХэвлэхИмэйл

Бичсэн Галбадрах

Бямба, 2012 Дөрөвдүгээр сар 28 06:40

CIMG0625Нэ Үргэлжлүүлэн унших

Хийрхэл


Posted on 08/04/2012

Монголчууд бидний сэтгэлгээний хямралын өөр нэг шалтгаан нь өнгө мөнгөний төлөөх өрсөлдөөн юм. АНУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон танил маань ийн ярьсан юм.Монгол минь зөндөө л өөрчлөгдөж хөгжжээ. Нэг л дасахгүй байгаа зүйл нь ажил төрөл амин хувийн асуудлаар хүмүүстэй уулзахад өмссөн хувцас, зүүсэн зүүлт, унасан машин, барьсан гар утсыг минь ихэд сонжих юм. Тэр ч бүү хэл, хүмүүсийн харилцааны хэмжүүр нь энэ болсон бололтой. Хэрэв энэ бүх хэрэглээ нь хүний сонирхол татахуйц биш, бас муухан бол харьцаxгүй янзтай.

Саяхан нэгэн сайт дээр “9911…..” дугаарыг 5000$-оор зарна”  Үргэлжлүүлэн унших

Microsoft Mongolian-Myagmar SUVDMAA


suvda1-500x500

М. Сувдмааг яг хэлсэн цагтаа ярилцлагад ирэхэд нь “Ямартай ч ажил хэрэгч бүсгүй юм даа” гэж бодож амжив. Сувдмаагийн тухай нэг бус удаа сонсож байсан л даа. Түүнийг өдгөө Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй мэдээллийн салбарт ажиллаж байгаа болохоор уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Хүмүүс түүнийг GOOGLE-д, YAHOO-д, эсвэл  MICROSOFT-д ажилладаг гэж хольж яриад байдаг. Тэр ч байтугай өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдаас “Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад” хаягласан захидалд GOOGLE-д ажилладаг Б. Сувдмаа гэж дурдсан нь андуурал байлаа. Үргэлжлүүлэн унших

АМЕРИКТ гайхагдаж байгаа МОНГОЛЫН БАХАРХАЛ-ууд


_MG_3853

Нэг. Лас-Вегас
…Өдөр шөнийн 24 цагт амьдрал буцалж байдаг Лас-Вегас хотыг яах ч аргагүй дэлхийн тэргүүн зэргийн шоуны хот гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Өдөрт хэдэн сая хүн энэ хотыг зорин ирж казинод тоглон мөнгөө алдаж, бас заримдаа олж, олон төрлийн шоу үзэж сэтгэлээ баясган, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гайхамшигт байгууламжуудыг харах бүрдээ бишрэн дуу алдана. Үргэлжлүүлэн унших

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД


…Эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш Өүлэн эх амьдралын хатуу нугачааг эр зориг хатуужлаараа гэтэлж, гагц үр хүүхдүүдээ л “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх” чин хүсэл өвөрлөж, өөрийн жаргалыг умартан, өдөр шөнийн ээлжийг сэтгэлийн хатаар давах аж. Хөвгүүдээ “хаан” болгох гэж бус ” хүн” болгох гэж зүтгэх сэтгэлийн чанадад зовлон жаргал, шаналал цөхрөл бүгд л байсан. Харгалдаж муудалцах бүрийд нь эвийг зангидах “5 сумны” зэвэнд нь эр зориг, хатуужил ухаарлыг шингээн байж шивших нь түүний л ухаан. Үргэлжлүүлэн унших

Gala: “Тамын тогооны үлгэр” ба “сэтгэгдэл”-ээр доромжлогсод


…Тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцxан монголчуудын тогоо л манаачгүй байдаг гэнэ. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлөөс нь татаад унагачихдаг гэнэ. Тийм болохоор энд манаачийн хэрэггүй төдийгүй, тэд хэзээ ч тогооноосоо гарч чадахгүй гэнэ. Иймэрхүү утгатай “үлгэр” -ийг бид өөр хоорондоо ярилцаж, үүгээрээ бахархал, дургүйцлээ илэрхийлцгээнэ. Бараг л монголчууд бидний “имиж” болтлоо яригдсан энэ “үлгэр” гэгч, бидний сэтгэл зүйд “улиг” болтлоо нөлөөлж, “байх ёстой зүйл” мэтээр төсөөлөгдөх болжээ.  Үргэлжлүүлэн унших

Дэлхийн Банкинд ажилладаг Монголчууд: Амгаабазарын Болормаа


ЗОРИЛГО БҮХЭН БОЛОМЖ АВЧ ИРДЭГ

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
… АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод байрладаг Дэлхийн Банкны Төвд нилээд хэдэн Монголчууд ажилладаг. Тэд бүгдээрээ л уйгагүй зүтгэл, нөр их хичээл зүтгэлийнхээ ачаар энд ажиллахаар шалгарч ирцгээсэн. Энэ бол хүн болгонд амар олдоод байдаг ч ажил биш. Хүссэн хүн болгон орж ажиллаад байдаг газар биш.  Нэр хүндтэйд тооцогддог энэ газар ажилладаг А.Болормаатай уулзаж  ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм.

  Үргэлжлүүлэн унших

Алдартнууд: ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ ДИЗАЙНЕРҮҮД – ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 3


Ganbold-Daria

…Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа,  хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Үргэлжлүүлэн унших

World Deaf Scholarship by Namiraa


хэлтэй сонсголтой эрүүл мөртлөө ээж аавын мөнгөөр архидаж тамхидаж баардаж байгаа цөөхөн залуус уншаасай билээ….. бурхан минь ямар аугаа тэвчээр вэ…
Баасан, 2010 Арваннэгдүгээр сар 26 09:08

…Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Сургуулийг үүсгэн байгуулагч нь өөрийн өв хөрөнгөө, өөрийнхөө хүүтэй адилхан хувь заяатай хэлгүй, сонсголгүй олон хүүхдүүдэд зориулсан гэнэ. Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий. Үргэлжлүүлэн унших

ТАРХИ УГААГЧИД


ТАРХИ УГААГЧИД

Written by Г. Галбадрах

Monday, 07 September 2009 18:30

Саяхан интернетэд тавигдсан олон бичлэгүүд дотроос нэгэн бичлэг намайг ихэд цочирдуулав. Үргэлжлүүлэн унших

Gala: Монгол хүн ба үндсэрхэг үзэл


Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг. Үргэлжлүүлэн унших

Gala: Оюу эрдэнэстэй толгой


Оюу эрдэнэстэй толгой

Оюун ухаантай толгой

Өдгөө монгол орон даяараа, монголчууд маань бараг бүгдээрээ, оюу их эрдэнэстэй толгойн зүг анхаарлаа хандуулан, цэцэрхэн тайлбарлаж, марган мэтгэлцэж, эсэргүүцэн бухимдацгааж байна. Монгол орны хөгжил зөвхөн үүнээс л хамаарах мэт, Үргэлжлүүлэн унших

Gala: Хариуцлага


                                                                 Хариуцлага
-Нөгөө хэн гуай хариүцлагатай ажилд  томилогдсон гэнэ
-Тэр мөн ч хариуцлагагүй хүн юм аа
-Ажлын хариуцлага алдаж арга хэмжээ авахуулав
 Албархуу маягийн иймэрхүү яриа, мэдээллээс, хариуцлага гэдэг их л сүрхий юм байдаг тухай, аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг ойлголт сэтгэлд минь төсөөлөгдөж асан. Үргэлжлүүлэн унших

Gala: Боломжоос давсан хэрэглээ


                                              Боломжоос давсан хэрэглээ                        
“Хөнжлийн хэрээр хөлөө жий”
 Хүн ая тухтай нойрсоход, нөмөрч унтдаг хөнжил их үүрэгтэй гэнэ. Хэрэв хөнжил нь багадвал, хөл нь ч юм уу биейин аль нэгэн хэсэг нь ил гарч даарч зутрах, эсвэл хөнжилдөө багтахын тулд атирч, эвхэрч тух алдана. Харин хөнжил нь яг л таарч байвал, биед нь амар төдийгүй, тухтай сайхан нойрсож, тавтай сайхан зүүдэлнэ. Харин хөнжил нь томдвол, энд тэнд хөглөрч, овоорсон хэсэг нь биед тээглэж, даарахгүй хэдий ч бас л тух алдана.
 “Хөнжлийн хэрээр хөлөө жий”  гэдэг монгол сургааль, зөвхөн хөнжлийн тухай ч биш юм аа. Хүний алив хэрэгцээ гэгч өөрийнх нь боломжинд таарч байх учиртайг сануулсан хэрэг.
…Цөөхөн хэдэн малтай хэрнээ, мянган малтай нэгэнтэй адил тансаглаад байж болохгүй л дээ. Өнөөдөр өөрийн хэрэглээгээ танаж байж,   малаа өсгөн арвижуулахыг хичээнэ. Үүний тулд их л хөдөлмөр зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Харин өөрийн хөдөлмөрийн үрээр үржиж олон болсон мал сүргээ харахдаа баяртай байх аж.
…Өнөөдөр сарын 200$ цалин, орлоготой байж, заавал үнэтэй машин авч унах гэж зүтгэх хэрэггүй л дээ. Үргэлжлүүлэн унших

Gala: Амар олдсон мөнгө


                                              Амар олдсон мөнгө
…Казинод тоглж байгаа хүн, тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50$ нь, 100$ бүр 500$ болж өссөн ч “одоо боллоо”  гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт, амар олдсон мөнгө нь, түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулж, 1000$, 5000$ л нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна. Буцаан алдаж эхлэх үедээ, “за яахав, энэ чинь зүгээр л олдож буй мөнгө шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулан аргадах. Үргэлжлүүлэн унших

Gala: Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам


Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

Ням, 2009 Долдугаар сар 12 16:01

dcnaadam2009Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.) Үргэлжлүүлэн унших