NSW road Mongolian driver experience


Ихэнх 🇲🇳Монголчууд тэр тусмаа гэр бүлтэй Mонголчууд маань 🇦🇺#Австралид очоод 🚙🚗🚕 жижиг тэрэг, машин авч унадаг ерөнхийдөө хямдхандаа 3500$ хавьцаа аваад уначих боломжтой. Очоод будлих зүйл их гарнаа гарна, иймд та бүхэнд өөрийн жолоо бариж байсан туршлагаасаа хуваалцая:
✅ Юуны өмнө Монгол жолооны үнэмлэх #Австрали улсад зөвшөөрөгддөг тул та сүүлд гарсан саарал үнэмлэхээр #Австралид жолоо барих боломжтой.
✅ Очоод жолоо барихдаа та машинаа даатгуулах хэрэгтэй шүү учир нь таны буруугаас зам тээврийн осол гарвал нөгөө машины засвар үйлчилгээг та бүрэн хариуцна, миний амьдралд тохиолдож байсан жишээнээс дурьдхад осол болоод нөгөө машины зөвхөн урд гупер, гэрэл хагараад, копуд нь хонхойсон байхад түүний даатгалын компанид 3200$ төлж байсандаа хөөрхий😢 уг машины өөринх нь үнэ ердөө л 8000 орчим доллар. Засварын үнэлгээ маш өндөр буюу вьетнам засвар гэсэн ойлголт бараг байхгүйдээ шууд л шинээр солиж өгнө. Дээрээс нь өөринхөө машиныг хямдхан засуулаад нийт 4000$ орчим болж байсан😭😰😡. Үүнд замын цагдаа оролцоогүй харин даатгалын компани нь мөнгөө байнга 😤 📞шаналгаастай.
✅ Австралид зүүн гарын дүрмээр явдаг тул эхлээд хурган будилнаа бас нэг мэдэхэд эсрэг урсгал дээр тууж явна урдаас машин тулж зогсоод нэг нэгийгээ аймар гайхаж 😳 хараад тэгсэнээ гэнэт би Австралид явж байгаагаа санах бантах мөч зөндөө зөндөө.
✅Хэрвээ та 👨‍👦‍👦хүүхэдтэй бол машины суудлыг заавал эхлээд авч өгөөрэй. Учир нь жолоо барих үед хүүхэд машины суудалгүй байхад цагдаа таарвал бас л хөөрхөн торгоно, одоо яг машинаасаа буу хүүхдийн суудалтай 🚖такси дууд эсвэл хүүхдээ аваад 🚌 автобусаар яв гээл загнангаа торгоол явчина. Загнах нь зөвөлдөө. Бас хүүхдээ хэзээ ч битгий машиндаа орхиж яваарай, дэлгүүр орчоод ирий суужээ гээд орхиж явж болохгүй шүү хуулиар хориотой байдаг.
✅ Бас нэг анхаарах зүйл бол хурд, хурд хэтрүүлвэл хэтрүүлсэн илүү км/ц аар торгоол явчина, 📸 камер хаа саагүй зураг авна, 👮🏻цагдаа нар бутан дотроос нуугдангаа хурд хэмждэг буугаараа буудаад л өөрийгөө од мэт төсөөлнө дөө эсвэл араас давхиж ирээл торгоно, нээрээ араас гэснээс цагдаагийн 🚓 машин ард яваад дээрээ байдаг 🚨улаан цэнхэр гэрлээ анивчуулаад байвал зогс гэсэн үг шүү, бас л зогссонгүй гээд загнаал байсан.
✅ Ер нь машин авахдаа 🗺Garmin GPS бас авчуул давуу талууд ихтэй, 1рт төөрөхгүй жишээ нь 📱 утасны map Сиднейд түнээл рүү доошоо ороод сүлжээ орж гараад map гацдаг тэгээл 🛣 замууд салахаар хашаа гарах вэ гээл гээд харж харж байгаад буруугаар нь гарчихна тэгээл төөрөх сул талтай, 2рт хурдны зам дээр явж байхад GPS нь камер илрүүлэгч буюу камер байна гэдгийг 500м орчмоос сануулдаг, тэгээд тэр үед нь хурдаа сааруулаад яваад байж болдог.
✅ Австралид машинаа 🅿️ парклах нь харин жоохон асуудалтай, байр, ажил, 🏢сургуулийнхаа гадаа тавихад хүртэл 🅿️parking permit заавал авч тавина. Ихэнх нь төлбөртэй зогсоол Сидней хотын төв рүү цагийн 70, 80$ зогсоолууд ч их байдагшүү, бусад газруудаар цагийн 2,3$ орчим байдаг. 🅿️Parking ticket төлөөгүй байвал 80$ орчимоор торгуулийн хуудас наагаал явчина манай ачдаг машинууд шиг гэнэт гарч ирээл гялс наагаал гялс алга болчихно.
✅ Мөн Сиднейд зарим хотын төвийн замууд төлбөртэй байдаг 💻 интернэтээр төлбөрөө урьдчилаж төлөөгүй бол торгуулийн хуудсууд захиагаар ирээд л байна иймд урьдчилаад төлчихнө дээр шүү. ✅ Австралид машинтай аялал хийхэд сайхан шүү
Австралид дэлхийн хамгийн урт хурдны зам байдаг бөгөөд Австрали улсаа 🌎 тойроод бүх эргээ дагаад 8 мянга гаруй км урттай. Хурдны зам дээр киноон дээр гардаг шиг хааяа кэнгэрүү гарч ирээд дайруулсан их харагддаг, үүнээс болж зарим машинууд урд гупер ээ тоноглосон байдаг.
✅ Бензины хувьд ⛽️unleaded manaihaar 92,95 литр нь 1.30$ орчим тэгээд австрали долларын ханш хэр байгаагаас шалтгаалаад дээшээ дошоо бууна буурна.

За энэ бяцхан зөвлөгөө таалагдсан бол бусдаддаа түгээгээрэй залуучуудаа!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s