E.Gantulga: Австралийн Сидней хотод суралцахаа р зорьж буй хүмүүст өгөх зөвлөгөө


PS: uul n bolq l yum bgn ter huns tamhi edr bol. $80 n tatvariig n tuluud oncgoi tatvariin baraa tamhia avchrah n haashaan gehees. Arhi 4 shil 2250ml tatvargui orj irne.

Ajillah erh tal deer bas no-toi l medeelj ingej bj uuruu heregt oroh vii gehdee yahav niited zarlahgui ch iimerhuu l mayagaar zarim oyutnuud aus dah amidralaa z.b -lj bgagaas caash no comment

Австралийн Сидней хотод суралцахаар зорьж буй хүмүүст өгөх зөвлөгөө /Сиднейд сурж буй оюутны сэтгэгдлээс/

Таны суралцах виза амжилттай гарч, Сидней хотыг суралцах чиглэлээ болгон сонгосон бол энэхүү нийтлэлийг та сайтар анхаарч уншаарай.

1. Австрали руу юу юу авч явах хэрэгтэй вэ?

Зарим оюутны хувьд тээшээрээ дүүрэн хувцас авч яваад эргээд өмсөлгүйгээр Монгол буцаах тохиолдлууд цөөнгүй гардаг. Эсвэл Сиднейгээс хямдхан авч болохоор зүйлсийг цүнхэндээ дүүргээд, үнэхээр хэрэгтэй зүйлсийг орхигдуулах тохиолдлууд цөөнгүй. Тиймээс дараах зүйлсийг та харгалзан өөрийн тээшийг бүрдүүлэх хэрэгтэй.
– Их биш хэмжээний хувцас. Сидней хот бол Австралидаа №1 Shopping хот. Тиймээс бүх хувцасаа авчрах шаардлага байхгүй. Мөн Монгол шиг хүйтэн биш гэдгийг сайтар харгалзан өвлийн хувцаснуудаа орхих хэрэгтэй.
– Гэр ахуйн бүтээгдэхүүнээ Сиднейгээс авах хэрэгтэй. Нэг танил маань Австрали явахдаа 3 багц банны алчуур, аяга халбага сэрээ гээд гэр ахуйн зүйлдээ тээшнийхээ хамаг зайг эзлүүлэн авчраад энд ирээд харамссан түүх бий. Та гэр ахуйн зүйлсийг хямдхан үнээр нь дэлгүүрээс бүрэн авах боломжтой.
– Тамхи ба архи. Мэдээж Сидней хотод амьдарч буй Монголчуудын хооронд явагддаг түгээмэл наймаа бол Монголоос ирсэн тамхи болон архины худалдаа. 1 багц буюу дотороо 10 хайрцаг тамхи нь 80$-оор зарагдах бөгөөд Австралидаа энэ үнэ бол маш боломжийн үнэ юм. /Австрали тамхи 1 хайрцаг нь дундажаар 27$ байдаг/. Хэдийгээ Австралийн хил хамгаалах газар 1 хүн 2хон хайрцаг тамхи оруулах ёстой гэж заасан байдаг ч ихэнхдээ 2-3 багц буюу пачки тамхитай хүмүүс шалгуулалгүйгээр нэвтэрч байгаа. Та тамхи татдаг бол Сиднейд тамхи маш үнэтэй бөгөөд, эрэлт маш их байдгийг мэдэх хэрэгтэй.
– Архины хувьд мөн адил 2 шил согтууруулах ундааг тээшиндээ багтаан авч гарах боломжтой бөгөөд та өөрөө уудаггүй ч гэсэн ажилд оруулж өгсөн хүндээ бэлэгдэх, баяр ёслолоор хэрэглэх, эсвэл бүр 40$-50$ зарах ч боломжтой.
– Эмийн бүтээгдэхүүн. Монголд аптекд зарагдаж буй эм, эмийн бүтээгдэхүүнүүдээс өөртөө хэрэгтэй гэсэн эмүүдээр эмийн сан бүрдүүлэх авч явах хэрэгтэй. Австралид эмийн сангаас ихэнх тохиолдолд зөвхөн эмчийн бичигтэй бол эм авах эрхтэй байдаг бөгөөд маш яаралтай тохиолдолд та өөрийн эмийн сантайгаа бэлэн байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь шүд өвдөх үед зуух өвчин намдаах эм заавал таны эмийн санд байх хэрэгтэй.
– Хүнсний бүтээгдэхүүн, борц, ааруул гэх мэт. Хилээр гарахад шалгах магадлалтай бүтээгдэхүүнүүд. Хэрэв таны аз таарвал шалгахгүйгээр ч оруулж магад. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Миний хувьд багахан хэмжээний борц, хэсэг ааруул авч орсон боловч миний тээшийг шалгаад ааруулыг маань олж хураан авсан. Надад сануулга өгсөн бөгөөд би дахин Австралийн хилээр нэвтрэхдээ энэ мэт хүнсний бүтээгдэхүүн оруулж ирвэл шууд 380$ торгууль төлөх ёстой болсон. Тиймээс та бүхэн үнэхээр борц, ааруул г.м хүнсний бүтээгдэхүүн авч явж байгаа бол Улаанбаатар их дэлгүүрийн хажууд хүнсний бүтээгдэхүүн тугалган цаасаар пакетлах үйлчилгээг сонгож бүрэн пакетлуулах хэрэгтэй гэж зөвлөе.

2. Байр хэрхэн олох вэ?

Сидней хотод байр маш үнэтэй. Бусад хотуудтай харьцуулбал заримаас нь бараг 2 дахин үнэтэй гэхэд буруудахгүй. Хотын төвд амьдрах нь маш үнэтэй сонголт болдог учир хүмүүс ихэвчлэн метроны буудалтай ойролцоо, хотын төвөөс метрогоор 10-30 минут зорчих дүүргүүдэд амьдардаг.
Монголоос эхэлж очиж буй хүмүүс хэрэв Сиднейд танилгүй бол байр олдоход ярвигтай болно. Миний зөвлөгөө бол Facebook-т буй Сиднейн Монголчууд группт түр байрлах байрны зар тавих, түүгээр дамжуулан эхний 7-28 хоног байрлах байраа олоод дараа нь Сиднейд очсон хойноо өөрөө байр хайх нь хамгийн зөв шийдэл санагдсан. Байрны хувьд үнийн түвшин өөр өөр боловч дундажаар 7 хоногт: – Master bedroom- $300-$350. /дотроо 00-н өрөөтэй унтлагын өрөө/ – Shared bedroom – $150-$200 /өрөөндөө өөр нэг хүнтэй хамт түрээслэнэ/ – Living room – $100-$120 /том өрөөндөө байрлана/ тус тус үнэтэй байдаг.
Хэрэв та өөрөө байр түрээслэх гэрээг хийх гэж байгаа бол дундажаар 4 долоо хоногийн барьцаа буюу Бондыг байрны эзэнд урьдчилан төлөх ёстой.
Монголчуудын түгээмэл амьдардаг дүүрэг нь Wolli Creek бөгөөд ихэвчлэн шинэхэн ашиглалтанд орсон орон сууц ихтэй, цэвэрхэн тохилог дүүрэг юм.

3. Ажил хайх, ажилд орох

Сидней хот бол Австралидаа хамгийн том бизнес, санхүүгийн төв. Энэ ч утгаараа ажилд ороход бусад хотуудаасаа хамгийн амархан нь Сидней байдаг.
Та ажилд орохыг хүсэж байгаа бол мөн л өнөөх Сиднейн Монголчууд групптээ ажил хайсан зар бичих хэрэгтэй.
Сиднейд сурж, ажиллаж, амьдарч буй дийлэнх Монгол эрчүүд барилга дээр ажилладаг. Барилга дээр олон төрлийн ажил байгаа ч дараах 2 төрлийн ажилыг ихэвчлэн Монголчууд хийж буйг ажиглаж болно. Үүнд: – Steel Fixing буюу арматур зангидах.
– Labour буюу Барилгын туслах ажилтан.
Үүнээс гадна айл нүүлгэлт, барилгын засал, барилгын дараах цэвэрлэгээ, хүргэлтийн ажил, үйлдвэрийн ажил гэх мэт 8 сая хүн амтай том хотод ажлын санал асар их бий. Гэхдээ таны хэлний түвшин, ажлын туршлага зэргийг харж шалгаруулан оруулах ажлууд ихтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн хувьд төдийлөн барилга дээр ажиллаад байдаггүй бөгөөд Оффис, зочид буудлын цэвэрлэгээ, kitchen hand буюу ресторан, зоогийн газрын туслах ажилтан, зөөгч, barrista буюу кофе найруулагч, зочид буудлын reception гэх мэт ажлуудыг гүйцэтгэдэг.

Үүнээс гадна Австралийн компаниудад мэргэжлээрээ ажиллан оффисын ажил хийн амьдарч буй Монголчууд цөөнгүй бөгөөд гол нь таны хэлний болон мэргэжлийн ур чадвар, төгссөн сургууль болон мэргэжил гэх мэт олон ур чадваруудыг харьцуулан ажилд авдаг.

4. Steel Fixing ажил гэж юу вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл.

Steel Fixing буюу Арматур зангидах ажилд Монголчууд түгээмэл ажилладаг. Яагаад энэхүү ажлыг сонгодог шалтгаан нь ердөө энгийн, цалин өндөр байдаг. Миний бие өөрөө Австрали улсад 5 сарын өмнө ирсэн бөгөөд Steel Fixing ажилд шууд ороод одоогоор 5 дахь сардаа ажиллаж байна.

Анхлан Сидней хотод ирж буй хүн Steel Fixing-н ажил сонирхож байгаа бол Монголуудтай танилцах хэрэгтэй. Ихэнх Монгол эрчүүд Steel Fixer тул тун удалгүй өөрийг чинь боссдоо танилцуулан ажилд оруулж өгөх байх.

За ажлын эхний өдөр өөрөө чинь хувцас, ажлын багаж болон хамгаалах хэрэгсэлтэй ирсэн байх ёстой. Дундажаар $150-$200 зарцуулан шинээр нь бүгдийг нь худалдаж авах боломжтой, мөн хүний хэрэглэж байсан багаж, хувцасыг хямдхан үнээр авах ч боломжтой. Яг ямар хувцас, хэрэглэл авах талаар Сиднейн Монголчууд группээс асуухад л хариулаад өгнө.

Хэрэв та барилга дээр ажиллаж үзээгүй, хар ажил төдийлөн хийдэггүй хүн бол ажил эхлээд эхний 14 хоног өөрөөсөө асуух асуулт чинь магадгүй би яг юу хийгээд, яагаад энд байна вэ? Гэж асууж магадгүй. Тийм ээ, барилга дээр төмөр арматур зангидах тийм ч амар ажил биш. Зармидаа 35 градусын халуунд халсан төмөр зөөгөөд хөлсөө урсган бүтэн 8 цаг ажиллах ч тэсвэр шаарддаг шүү. Гэхдээ та эхний 1 сарыг шүд зуугаад ажиллаад сурчихвал дараа сараас таны бие организм блон сэтгэл санаа хатуужаад тоохгүй болно. Миний хувьд одоо бол өдөр тутмын энгийн л ажил шиг гарт ороод ирчихсэн байна даа.

Цалингийн хувьд эхний ээлжинд өдрийн 150$-180$ эхэлнэ. За тэгээд 1—сарын дараа цалин нэмэгдэж дундажаар $200 болох бөгөөд 4-5 сар ажиллаад бүр туршлагажаад ирэхийн алдад $220-$250 болно. Үүнээс ч илүүг авах боломж бүрэн байгаа, хэрэв та ажилдаа л сайн байх юм бол тун удахгүй өдрийн $350 авах боломжтой. Өдөрт $350 авч байгаа цөөнгүй Монгол залуус Сиднейд бий.

Үүнээс гадна эрт ажил эхэлнэ, эрт тарна. Өглөөний 06 цагт ажилдаа яваад 15:00- н үед тарах жишээний. 5. Сиднейн оюутны амьдрал.

Мэдээж Австрали улсад одоогоор цэвэр ажлын виза хараахан байхгүй тул Сиднейд ирж буй ихэнх хүмүүс сургалтын визатайгаар ирдэг.
Гэр бүлээрэ ирж буй хүмүүсийн хувь аль нэг нь сураад, нөгөө нь бүтэн цагаар ажиллах эрхтэй ирдэг бөгөөд энэ нь ч хамгийн зөв юм.
Хэрэв та оюутан бөгөөд суралцахынхаа хажуугаар ажил хийхээр шийдсэн бол дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй болов уу.
– Болж өгвөл оройн ангид суралцах нь илүү их ажиллах боломжийг бий болгодог. Гэхдээ нөгөө талаар оройн ангид ажлын дараа сурах нь ядраад хичээлээ ойлгохгүй байх сөрөг талтай.
– Ирц 80%-с доош ороход таныг Австралийн элчинд мэдэгдэнэ. Тиймээс таны таслалт 20%-с ихгүй байх ёстойг анхаарах хэрэгтэй
– Assignment бас дахин assignment. Та их сургуулийн оюутан бол бие даалтуудаа л маш сайн гүйцэтгэж байх хэрэгтэй. 5000 үгтэй эссе бичих даалгаврыг 2 сарын өмнө өгсөн бол болоогүй гээд тайвшрах хэрэггүй, 5 өдрийн өмнө хийнэ гээд яваад байсан хүн хийж чадалгүйгээр тухайн хичээл дээрээ унасан тохиолдол бий.

Эцэст нь хэлэхэд Австрали улсад суралцах нь миний амьдралдаа хийж байсан цөөхөн хэдэн зөв шийдвэрүүдийг нэг байсан. Австралид оюутандаа албан ёсоор ажиллах эрх өгчихдөг, гэр бүлийн гишүүдийг нь хамт визанд оруулаад бас ажиллах эрх өгдөг гэх мэт олон давуу талууд байсан. Урьд нь миний бие Америк улсад 1 жил сурж байсан ч эхнэрийн маань виза татгалзсан, 1 цагийн ажлын хөлс багатай зэрэг шалтгаануудаар Монгол буцаж ирээд гэр бүлээрээ Сидней хотод сурж, ажиллаж байна.
Энд ажил, хичээл болон амьдралаа зохицуулаад явбал тун муугүй шүү. Хэдий төрсөн эх орон Монгол улсыг маань хэзээ ч гүйцэхгүй ч гэсэн бидэн шиг залуу хүмүүсийн хувьд Сидней хот, Австрали улс суралцахад таатай чиглэл гэж би хэлмээр байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Э. Гантулга.
/Эхнэр 1 хүүгийн хамтаар Сидней хотоос. 2016.12.18/

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s