Boxer Kangaroo: Huntsmen vs wild life


Box-chin imj: Nugel teesen husel naiziinh n amiig avch odoh bsnu.

Их Британийн “The Mirror” цахим сайтад Австралид нэгэн эр кенгуруг цохиж, нохойгоо аварч байгааг харуулсан бичлэг тавигдсан нь амьтан сонирхогч төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татав. Эл үйл явдал өнгөрсөн зургадугаар сард болсон бөгөөд Австралийн Нью Саут Уэйлсийн Кондоболин ангийн газар болсон юм.

Тэгвэл энэ бичлэгийн цаана гашуун түүх байдаг аж. Учир нь хэсэг залуус хорт хавдар өвчнөөр шаналж байсан 19 настай Кайлем Барвик хэмээх залуугийн мөрөөдлийг биелүүлэхээр анд явахад нь ийм үйл явдал болсон аж. Харин бичлэгийн баатар залууг Грейг Тонкинс гэдэг бөгөөд амьтны хүрээлэнд ажилладаг гэнэ. Тэрбээр Кайлемийн сүүлчийн анд туслаж байсан юм.

Кайлем Барвик

Кайлем цаг үргэлж 100 кг жинтэй бодон гахай агнах хүсэлтэй байжээ. Энэ хүслийг нь биелүүлэхээр найзууд нь хамт анд явсан юм. Тэрбээр мөрөөдлөө биелүүлснийхээ дараа өөрийн цахим хуудсандаа пост үлдээсэн юм.

Түүний пост:

Би зүгээр л миний мөрөөдлийг биелүүлэхэд тусласан хүмүүсийн нинжин сэтгэлд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Өөрийнхөө нохойны хамт 100 гаруй кг жинтэй гахай агнаж чадсандаа баяртай байна. Эдгээр залууст талархахгүй байхын аргагүй байлаа. Тэдний ихэнх нь миний төрсөн нутгаас ирсэн. Грейг Тонкинс бол бүр нэг хотын анд маань.

Кайлем энэ оны эхээр хорт хавдраар өвчилж буйгаа мэдсэн бол энэ сарын эхээр нас барсан юм. Тэрбээр өөд болохоосоо өмнө найз бүсгүй Бранди Ле Вадвеллонтой өнгөрсөн сарын 27-нд гэрлэж, бас нэг мөрөөдлөө биелүүлжээ.

Сонирхуулахад, уг бичлэгийн талаар “National Geographic” сэтгүүлд Шербрук дээд сургуульд багшилдаг, тус сэтгүүлийн амьтан шинжээчдийн нэг Марко Феста Бианчет “Энэ залуу кенгуруд алуулаагүй, амьд үлдсэн нь азтай хэрэг” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн юм. Кенгуру “өрсөлдөгчөө” зөвхөн бокс бокс тоглоод зогсохгүй хөлөөрөө маш хүчтэй тийрдэг амьтан. Хэрвээ биеэ хамгаалах зорилгоор кенгуру энэ үйлдлийг хийсэн бол нохойгоо аврах гэсэн залуугийн оролдлого эмгэнэлт явдлаар дуусаж магадгүй байжээ.

Бичлэг дээрх кенгуру эрэгчин бөгөөд 185 см өндөр, ойролцоогоор 80 кг жинтэй, бусад кенгуруны адил 9-15 настай байсан болов уу гэж таамаглаж буй. Эрэгчин кенгуру эмэгчингээ булаалдаж, өөр хоорондоо зодоон хийдэг бөгөөд зарим тохиолдолд нэгнийх нь үхлээр дуусах үзэгдэл багагүй байдаг гэнэ. Кенгуру өөрөөс нь огт өөр хүн гэдэг амьтан хүрч ирээд цохисонд ихэд балмагдаж, шоконд орсон нь залуугийн амийг аварсан бололтой.

https://www.facebook.com/gegeen/posts/1467108133316930

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s