Австрали Улсад цалинтай дадлагажигч ажил чин сонгон шалгаруулах бүртгэл


МЭДЭЭЛЭЛ

Австрали Улсад соёлын солилцооны шугамаар цалинтай дадлагажигч ажилчин сонгон шалгаруулах бүртгэл явагдаж буй тухай зар мэдээ Монголын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдээс тус ЭСЯ-нд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт нилээд ирүүлэв. Үүнтэй холбогдуулан дараах ерөнхий мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Монголоос Австралид цалинтай дадлагажигч ажилчин урт, богино хугацаанд авч ажиллуулах тухай асуудлаар хоёр орны холбогдох яам, байгууллагын хооронд өнөөгийн байдлаар тохирсон зүйл байхгүй. Тийм тохиролцоо хийх боломж ч Австралийн хууль тогтоомжийн дагуу хязгаарлагдмал.

Харин Номхон далайн орнуудын иргэдэд олгодог хөнгөлөлттэй ижил нөхцлөөр монгол иргэдийг эхний ээлжинд улирлын чанартайгаар ажиллуулах асуудал хоёр талын яриа хэлэлцээнд 3 жилийн өмнөөс хөндөгдөж, Амралтаараа ажиллах (Working Holiday) визийн хүрээнд шийдэж болох юм гэж үзэн үүнтэй холбоотой хэлэлцээрийг байгуулахаар хоёр тал ажиллаж байгаа болно.

2. Гадаадын иргэд Австралид суралцахад зуучлалын байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Үүнд Монголын хэд хэдэн компани оролцон үйл ажиллагаа явуулан жилээс жилд туршлага хуримтлуулж явааг энд онцлон тэмдэглэх ёстой.

Тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хоёр улсын Элчин сайдын яамд болон холбогдох байгууллагуудад ирдэг.
Харин дадлагажигч ажилчин сонгон шалгаруулах бүртгэл хийж буй гэх компани анх удаа гарч ирэв. Монгол иргэдээ гадаадад хууль журмын дагуу ажиллуулан амьдрал ахуйд нь нэмэр болох гэх аливаа оролдлого, санаачлагыг сайшаан дэмжих нь ЭСЯ-дын үүрэг боловч асуудлыг анхааралдаа авч, хүлээн авагч орны төрийн байгууллагуудаас лавлан тодруулж, иргэдэд нэмэлт мэдээлэл өгөх ёстой.

Монголд тарсан зарын дагуу Австралийн Цагаачлал, хил хамгааллын яаманд хандан тодруулахад Австрали Улс Монголоос соёлын солилцооны шугамаар дадлагажигч ажилчин авах ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй, монгол иргэдэд тийм төрлийн виз олгох боломжгүй гэсэн хариу өгөв.

Чингэхдээ 2015 оны 12 дугаар сарын 14-нд батлагдсан хуулийг иштатан Австралид зорчих аливаа визийг зуучлах нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг онцлов. https://www.border.gov.au/Trav/Work/Work-1 Ийм төрлийн хэрэгт Австралийн Цагаачлал, хил хамгааллын яам онцгой анхаарал тавьдаг гэх бөгөөд эл асуудлаар Улаанбаатарт суугаа ЭСЯ-ндаа шуурхай үүрэг өгч шалгуулна гэж мэдэгдэв.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2016 оны 11 дүгээр сарын 17

Advertisements

One response to “Австрали Улсад цалинтай дадлагажигч ажил чин сонгон шалгаруулах бүртгэл

  1. Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com)
    Анита Женсен

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s