Австралийн Засгийн газрын тэтгэлгийг сэр гээх боломжтой гэлээ – Монгол Улсын Засгий н Газар – Government of Mongolia


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 онд тохионо, өнгөрсөн хугацаанд хоёр талын найрсаг харилцаа боловсрол, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжиж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Австрали улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгосон. Өнөөдрийн байдлаар нийтдээ 440 орчим Монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд тус улсад боловсрол эзэмшээд байгаа. Оюутан суралцуулах тэр дундаа уул уурхайн мэргэжилтэн бэлтгэн гаргахад дэлхийд дээгүүрт бичигддэг тус улсын хувьд тэтгэлгийг сэргээх боломжтойг Элчин сайд хэллээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэн ажиллахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Томоохон төслүүддээ өндөр ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. http://zasag.mn/news/view/15412

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s