Улаанбаатар хот дахь үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд – Good Youths
Орчин үед хүн болгон англи хэлийг бие даан суралцах боломжтой болсон хэдий ч ярианы чадвараа сайжруулах нь хамгийн хэцүү байдаг билээ. Хэдийгээр уншиж, бичиж чаддаг болсон ч ичимхий зан, алдаа гаргахвий гэсэн айдсаас мөн яриагаа сайжруулах орчин бүрэлдэхгүйн улмаас нэг л болж өгөхгүй байгаа бол та Улаанбаатар хотод зохион байгуулагддаг англи хэлний ярианы клубуудад очоод үзэхэд илүүдэхгүй юм. Олон шинэ танилтай болж, ичимхий зангаасаа салж, хэлний түвшингээ сайжруулах зэрэг маш олон боломжуудыг олж болох үнэ төлбөргүй 4 англи хэлний ярианы клубыг танилцуулж байна.