Австрали улсад хэрхэн суралцах вэ? – Good Yout hs


Яагаад Австрали гэж?

Нэгт Австрали улсын боловсрол олон улсад өндрөөр үнэлэгддэг. Хэрэв Дэлхийн шидэг 100 сургуулийн жагсаалтыг үзвэл түүн дотор Австрали улсын 7 дээд сургууль багтсан байгааг та харж болно. Хэдий тус улсын хүн ам нь ердөө л 23 сая боловч улс даяар нийт 1100 гаруй их дээд боловсролын байгууллага байдаг. Австралид нийт 2,5 сая гаруй гадаадын овюутнууд суралцсан бөгөөд хамгийн чанартай болон дэлхийд танигдсан чиглэл нь Математик, Сэтгэл судлал, Инженер болон байгалын ухааны салбарууд байна.

ozzeh

Төлбөр Хэлний бэлтгэл

Хэлний бэлтгэлийн хувьд та өөрийн хэлний мэдлэгээс хамаарч Англи хэлний олон улсын 1-ээс 4 хүртэлх сертификат авах хүртлээ суралцаж болно. Байршил болон хугацаанаас хамааран нэг долоо хоногийн төлбөр нь 300 доллар хавьцаа байна. Хэрэв түвшингээр нь нийтэд нь судлахаар шийдсэн бол 4-с 6 сар нь 4000 доллар хүртэл төлбөртэй байна. Хэрэв ахисан, мэргэжлийн англи хэлийг сурахаар бол цогц сургалт нь 22000 долларын үнэтэй байдаг ажээ.

Бакалаврын сургалт

Сургуулийн чансаа, байршил, хэмжээ зэргээс хамааран өөр өөр байх боловч улсын сургууль дунджаар 10000 доллараас 20000 доллар хүрэл үнэ нь хэлбэлздэг бол хувийн сургуулиуд 33000 долларын үнэтэй байна. Гэвч мэдээж энэ бүхнийг хөнгөлөх тэтгэлэг, сургултын зээл байгааг мартаж болохгүй.

Мастерын сургалт

Дундаж сургуульд мастерын зэрэг хамгаалахаар шийдсэн бол 20000 доллараас 30000 долларын үнэтэй байх нь бий. Мөн судалгаанд Австрали улс их хэмжээний тэтгэлэг олгодог тул санхүүгийн байдалдаа санаа зовохгүй сурч болох нь.

international_scholarship_banner2

Тэтгэлгүүд

International Postgraduate Research Scholarships буюу IPRS нь мх сургуулиа төгссөн судлаачдад Австралид судалгаа хийх боломжийг олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлгийг Шинэ Зеландаас бусад орны мастер болон докторын зэрэг горилогчдод олгодог бус сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал зэргийг багтаадаг. Жилд 300 судлаачдад олгодог бөгөөд та илүү их мэдээллийг IPRS websiteаас авна уу.

jason

Joint Academic Scholarships Online Network JASON нь Австралид суралцахаар зорьж буй оюутнуудад зориулсан тэтгэлэг хайх сайт юм. Тус сайтад бүх тэтгэлгүүдийн жагсаалт болон шаардлагатай материал, тавигдах шаардлага зэргийг дурдсан байдаг. Энэхүү сайтаас та мэргэжил, бакалавр эсвэл магистрын зэрэг, суралцах чиглэл зэргээ оруулан өөрт хамгийн тохирсон тэтгэлгийг олдог хайх программ хүртэл олж болно. Мөн тус сайтын алба руу мэйл бичин дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой байна.

http://www.goodyouths.com/study_abroad/how-to-study-in-australia/#comment-11

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s