Австрали улс ирэх сараас ажлын визний шинэ төрөл нэвтрүүлж эхэлнэ


Австралийн Засгийн газраас ирэх сарын 19-нөөс ажлын визний шинэ журам мөрдүүлэхээр боллоо. Энэ сарын эхээр баталсан шинэ журмаар визний дөрвөн төрөл нэмэгдэж буй юм.

  • Ангилал 400 Түр ажилтан (богино хугацаанд) виз
  • Ангилал 403 Түр ажилтан (Олон улсын харилцаа) виз
  • Ангилал 407 Сургалтын виз
  • Ангилал 408 Түр үйл ажиллагаа эрхлэх виз

Шинэ визний ангиллууд тус улсын визний мэдүүлэг өгөх, түр хугацаагаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж, хялбар болгох зорилготой аж. Түүнчлэн Австрали улсад шаардлагатай мэргэжилтнүүд, бизнес, аж үйлвэрийн салбарын хүмүүсийг өөртөө татах шинэ арга зам гэж үзэж байна.

Та Австралийн виз мэдүүлэхийг хүсвэл:

  • Онлайнаар бүртгүүлэх. Энд дарж цахим бүртгэлд хамрагдах.
  • Спонсороор дамжуулан виз мэдүүлэх (үүнд урт хугацаагаар оршин суух үйл ажиллагаа, сургалт, судалгаа, мэргэжлийн онцлог бүхий ажилтнууд болон үзвэр үйлчилгээ, тусгай хөтөлбөрийн гэх мэт)

Ангилал 400 Түр ажилтан (богино хугацаанд) виз:

Энэ виз нь тус улсад түр хугацаагаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулагдсан.

Үүнд богино хугацаагаар тус улсад ирж ажиллах, өндөр мэргэшсэн, төрийн бус байнгын ажил үүрэг гүйцэтгэх, Энэ улсын ашиг сонирхолд нийцсэн ажилтнуудад уг визийг олгох боломжтой.

Ангилал 403 Түр ажилтан (Олон улсын харилцаа) виз:

Өмнөх визний ангилалтай ижил түр хугацаагаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулагдсан.

  • Тодруулбал, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд
  • Гадаадын Засгийн газрыг төлөөлж, Австралийн их сургууль, коллежид хэл заах
  • Дипломатч ажилтнууд бүтэн цагаар дотоодын ажил үүрэг гүйцэтгэх
  • Хууль тогтоол гаргах, эрх бүхий албан тушаалтан
  • Улирлын ажилтны хөтөлбөрт оролцогчид

Ангилал 407 Сургалтын виз:

Энэ виз нь тус улсад мэргэжлийн сургалт явуулах, эсвэл сургуульд суралцах, түр хугацаагаар богино дамжаанд суралцах хүсэлтэй хүмүүст зориулагдсан аж.

Ангилал 408 Түр үйл ажиллагаа эрхлэх виз:

  • Урлаг соёлын чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд
  • Засгийн газрын болон бусад байгууллагын шугамаар явагдаж байгаа соёлын болон нийгмийн үйл ажиллагаанд оролцогчид
  • Судалгаа, эрдэм шинжилгээний хүмүүс
  • Шашин, соёлын шугамаар
  • Олон улсын харилцаа, соёлын солилцоог сайжруулах хөтөлбөрт хамрагдагсад
  • Спортын чиглэлээр (сургалт гэх мэт)
  • Өндөр зэрэглэлийн мэргэжил эзэмшсэн, Австралийн Засгийн газраас баталсан хууль дүрэм, шаардлага хангасан ажилтнууд.

http://unuudur.mn/article/90866#_=_

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s