Factnews.mn – Нэвтрүүлэгч бүсгүйд тохиолдсон ай мшигт түүх задарлаа


http://factnews.mn/jhi

О.Оюунцэцэг гэх энэ бүсгүйг бид МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч байсан гэдгээр нь мэднэ. Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй Ийгл телевизид ажиллаж байсан ч удаатай. Өдгөө тэрбээр Австрали улсад мэргэжлээрээ амжилттай ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн. Харин гоо үзэсгэлэн төгөлдөр харагдах О.Оюунцэцэг өөрийнхөө өнгөрсөн амьдралыг ийн өгүүлсэн байна. Эмэгтэй хүнээс гарах тэсвэр тэвчээр түүнээс гарч өнөөдрийн амжилтанд хүрсэн гэдгийг түүний бичсэн нийтлэлээс уншигч та ойлгож биз ээ.

Би сургуулийнхаа хамгийн хөөрхөн охидуудын тэргүүн эгнээнд байдаг байсаааан . Байсан гэчихсэн үү тиймээ байсан юм 13 нас хүртлээ. Тэр 8-р сарын 13ны хар баасан гариг хүртэл би хөөрхөн охин байсан юм.

Тэр өдөр би эхний удаагаа үхээд босч ирсэн юм.

Миний ээж миний хамгийн бага дүүг төрүүлэхдээ үхэл амьдралтай тулалдаад азаар хоёулаа амьд гараад 12 хонож байлаа. Тэр л хоёр хөөрхөн амьтнаа халамжилж хоол цай бэлдэн даавууг нь угааж гэрийн эзэгтэйн үүргийг бүхэлд нь хүлээж авсан хэдэн хоног байлаа. Гэвч тэр сайхан үүрэг маань удаан үргэлжилсэнгүй… Би гэдэг хүн хоол хийж байгаад өөрийн санамсаргүй байдлаас буцалж байсан тогоотой шөл рүү нүүрээрээ унаад хоолтойгоо хамт буцалчихсан юм. Тухайн үедээ хүн юу ч мэдэрдэггүй юм байна лээ, ямар ч өвдөлт мэдрээгүй. Хэр удаан хугацаа өнгөрсөнийг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч хүйтэн мэдрэгдэж байсан… Гэнт ухаан орж газар тавьдаг цахилгаан тогоотой шөлнөөс толгойгоо гаргаж хажууд байсан сандал дээрх хивсээр нүүрээ арчаад том өрөө рүү гүйж толинд хартал “Миний нүүр яг хойд хана шиг цав цагаан” болчихсон байсан. Чанга орилсоноо л санаж байна.

Нэг сэрсэн чин бие муу байсан ээж маань “Амьдарлын минь ганц сарнай, ийм ч зүйл болох гэж” гээд уйлаад л орилоод л байсан. Харин нүүр маань, цээж маань арьсыг минь хуулж байгаа мэт хорсож өвдөж байсан… Тухайн үед дуудсан түргэн ирээд аан зүгээр зүгээр элсэн чихэр түрхчих гээд яваад өгсөн. Бид энэ зөвлөгөөг нь дагаагүй тулдаа би өнөөдөр хэний ч өмнөөс инээмсэглээд зогсох төрхтэйгээ үлджээ.

Түлэгдсэн даруйдаа сайхан сэтгэлт нэгний өгсөн зэрлэгэ гахайн өөх, ээжийн маань эгчийн авчирч өгсөн баавгайн шинэхэн тос, ээжийн минь хөхний сүү миний амьдарлыг аварсан юм.

Эмэгтэй хүний, охин хүүхдийн нүүр царай арьс, цээж хөхний хэсэг түлэгднэ гэдэг аймшигтай… Түлэгдсэний дараах өдөр гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэд миний нүүрэн дээр марл наагаад хонуулж билээ. Маргааш нь түлэнхийн шарх, шүүс нь тухайн марлтайгаа наалдаад… тэрийгээ авах гэж арьсыг минь дахин хуулсан. Ээжийгээ уйлуулахгүй гэж уйлахгүйг их хичээсэн ч нулимс гэдэг заримдаа захирагдаггүй урсаад л байдаг юм билээ.

Эмнэлэгт яг 10 хоноод гэртээ гарсан. Анх эмнэлэгт хэвтэхэд хүзүү, хоолой түлэгдсэн учраас амьсгалах аргагүй болоод амьдрах магадлал бага шүү гэж аав ээжийг минь их л айлгасан даа эмч нар. Магадгүй аз гэдэг зүйл намайг ивээсэн байх. Ямартай ч уруулаа зүсүүлж хоол соруулаар идэх гэж оролдож байсаныгаа бодоход эмнэлэгээс гарахдаа арай л дээрдсэн байсан нь эмч нарын зүтгэл авъяас байсан байх нь…

Зун байсан болхоор дулаахан, салхигүй байсан ч нүүр маань маш мэдрэмхий хорсоод л байдаг болсон… Миний нэг давуу тал нь аливааг хийхээрээ тууштай байдаг. Энэ зан маань нүүрээ эмчилхэд их л дэм болсонсон. Өглөө бүр ээжийнхээ хөхний сүүг түрхээд, 2 цаг тутам баавгайн тос оо түрхдэг байсан.

Миний нүүр зүүн гар талаасаа баруун тийшээ нүүж эдгэрч байсан. Одоо надад жижигхээн цагаан сорив бий. Сайн анзаарч харвал л мэдэгднэ бусдаар бол харагдахгүй.

Харин тэр үед дөнгөж 12 хоногтой байсан өлгийтэй хөөрхөн амьтан одоо 16 настай том залуу болчихсон (бас их царайлаг), ээж аавд минь хамгийн их түшиг болдог ачлалтай ухаалаг хүү болж өссөн. Миний хувьд бараг 2 жил орчим шоктой байсан. Хүмүүстэй нээх сайн дотносохыг хүсэхгүй, жавхаатай нүд нь бага зэрэг өөрчлөгдөөд … дараа нь оюутан болоод зүгээр болчихсон байсан.

Миний хойноос өчнөөн жил гүйсэн 10 жилийн маань хөвгүүн “ТҮЛЭНХИЙ НҮҮРТ” гэж гоочлон дууддаг болсон үе ч байсан. Тухайн үед энэ үг ямар их эмзэгэ, ямар их өвтгөдөг байсан гээч… Гэвч хүүхэд байсан болхоор л нэгнийхээ зовлонгоор тоглоом шоглоом хийдэг байсан байх…

Хэнд юу ч тохиолдож болно хэзээ ч битгий бууж өг. Даваа болгоныг даваад гар, хүнийг эд мөнгөөр бус сэтгэлээр дэмнэх шиг сайхан зүйл хаа байхав дээ… Би надад тусалсан хэний ч тусыг хэзээ ч мартдаггүй… Яагаад гэвэл жижиг зүйл ч хүний амьдарлыг өөрчилж чаддагыг бяцхаан охин байхдаа мэдэрсэн учраас. Харин муу үйлдэлтэй муу хүнийг эсвэл урвагчыг зүгээр л орхичихдог. Яагаад гэж үү? Амьдрал ямар богинохон байж болдог вэ гэдгийг мэдсэн учраас л тэр…

Тиймээ би “ТҮЛЭНХИЙ НҮҮРТ”

О.Оюунцэцэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s