Tехнологиор доогуур ордог ч судлаачдын чад вар дэлхийн дунджаас дээгүүрт жагсдаг. “Ш инжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэх гүй байна“


footer@2x.png

Tехнологиор доогуур ордог ч судлаачдын чадвар дэлхийн дунджаас дээгүүрт жагсдаг. “Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байна“

“Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байна”

Б.БАЯРМАА, ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
2 ЦАГ 27 МИНУТЫН ӨМНӨ
TWEET
6ХУВААЛЦАХ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
ca409f_1441884724_regdel-guay_ph.jpgca409f_1441884724_regdel-guay_x974.jpg

Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй Монголын инновацийн салбарын талаар ярилцлаа. Тэрбээр инновацийн салбар зогсонги байдалд орсныг онцолсон юм.

-Инноваци гэдэг үгийг хүн бүр мэддэг болжээ. Монголд инновацийн салбар ямар түвшинд байна вэ?

-Олон асуудлаас шалтгаалаад инновацийг бодитоор хэрэгжүүлэх ажил улсын хэмжээнд зогсонги байдалд орсон. Монгол эрдэмтний санаачилсан технологиор бүтээгдэхүүн хийе гэхэд манайд үйлдвэрийн бааз байхгүй.

Эрсдэл гаргаад өндөр түвшний технологиор сайн бүтээгдэхүүн хийх түвшинд манай бизнесменүүд хүрээгүй байна. Хамгийн гайгүй компани нь гадаадын сайн гэсэн технологийг импортолдог.

Түүнээс доод түвшнийх нь гаднын энгийн, хуучирсан технологийг оруулж ирдэг. Жишээ нь, саяхан гэхэд 1970-1980 онд хятадууд өрхийн түвшинд хэрэглэж байсан технологиор Улаанбаатар хотод хар төмөрлөгийн үйлдвэр олноор нь байгуулсан. Монголын бизнесийн салбарт технологийн мэдрэмж алга.

Инновацийг хөгжүүлье гэж зоригловол юуны өмнө дэлхийн жишигт нийцсэн хууль гаргах ёстой.

Манай хөнгөн үйлдвэр, ноолуур, уул уурхайн салбараас дунд зэргийн өндөр технологийн бүтээгдэхүүн гардаг. Бусад 80 гаруй хувь нь технологийн агууламжгүй гэсэн ангилалд багтаж байгаа.

Хэрэв өнөөдөр бизнес эрхлэгчдэд таалагдах зүйл хийе гэвэл технологиос бага хамаардаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй болж байна. Тэгээд ч инновацийг бүрэн хэмжээнд идэвхжүүлэх эрх зүйн орчин манайд байхгүй.

-2012-2016 оны УИХ инновацийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиас үр дүн гарч байна уу?

-Хуулийг анх батлахдаа л Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэсэн төрийн байгууллагыг ажилтай байлгахад чиглүүлсэн. Олон хуультай зөрчилдөж байсан ч сонгуулиас өмнө амжуулах гээд яаран баталсан юм.

Тухайлбал, эрсдэлийн санхүүжилт олгодог хамтын эзэмшлийн компанийн тухай бүтэн бүлэг орсон. Гэтэл Компанийн тухай хуульд тийм хэлбэр байхгүй. Ийм зөрчлүүдийг хуулиас хасаад явж байгаа.

-Гэхдээ гарааны компаниудыг бодлогоор дэмжиж байгаа шүү дээ.

-Гарааны компани байгуулах асуудлыг Засгийн газрын түвшинд 2014 онд шийдсэн. Гарааны компанид холбогдох журмыг батлаад, нэлээн хэдэн компани байгуулсан юм.

Шинжлэх Ухааны Академийн дэргэд дөрвөн компани байгуулагдсан нь шинэлэг зүйл болсон. Гэтэл гарааны компани эрх зүйн орчноос болоод хөгжиж чадахгүй байна. Гарааны компаниуд байгуулаад хоёр жил болсон ч яг тэр шугамаасаа цааш алхаж чадахгүй байгаа.

-Цааш алхахад юу саад болоод байна вэ?

-Аливаа бизнесийг хөрөнгө оруулалтаар дэмжих ёстой. Гэтэл хэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийдээгүй. Банкнаас зээл авах юм уу, төрөөс санхүүжүүлэх үү гэдэг дээр зохицуулалт байхгүй. Мөн гарааны компанийн үр дүнд бий болсон жижиг үйлдвэр, цех хэний өмч болох вэ гэдэг асуудал байна.

Инновацийг хөгжүүлье гэж зоригловол юуны өмнө дэлхийн жишигт нийцсэн хууль гаргах ёстой. Төрийн өмчийг ашиглаж бий болсон бүтээгдэхүүний бүх орлого төрийнх байна гэж хуульчилсан. Гэтэл гарааны бизнес зах зээлийн зарчмаар хөгжих ёстой шүү дээ. Мөн судлаач өөрөө компаниа удирдах гэдэг. Угтаа бол өөрөө судалгаагаа өргөжүүлээд өөр хүнд үйлдвэрлэлээ хариуцуулах хэрэгтэй.

-Дотоодын бизнес эрхлэгчид эрсдэлээс айгаад инновацийн салбар руу орохгүй байх шиг?

Шинжлэх ухаан, бизнес хоёр бие биедээ итгэхгүй байгаа нь бодит үнэн. Төр тодорхой эрсдэлийг даагаад энэ хоёр салбарыг ойртуулахгүй бол хоёр тийшээ харчихаад байна.

Итгэлцэл бий болсны дараа үйлдвэрлэлийн шатанд технологийн суурь сайжирдаг. Тэгээд эрдэмтдийн бүтээлд хандах нийгмийн хандлага сайжирдаг. Яваандаа төрийн оролцоо ч багасч, шинжлэх ухаан болон бизнес нягтарна гэсэн үг.

-Монгол эрдэмтдийн мэдлэг, чадварыг дэлхийд хэрхэн үнэлдэг бол?

-Чадварын хувьд монгол эрдэмтэд гологдохгүй. Манайх үйлдвэрлэлийн технологиор хамгийн доогуур ордог ч судлаачдын чадвар дэлхийн дунджаас дээгүүрт жагсдаг. Үүнийг тусгай үзүүлэлтээр тогтоодог л доо.

Шинжлэх ухааны бүтээлийн статистик үзүүлэлтэд Азийн 46 улс хамрагддаг. Үүнээс Монгол Улс 2014 оны байдлаар 19 дүгээрт орсон. Гуравхан сая хүн амтай, 1500 судлаачтай хэр нь Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон зэрэг орны түвшинд дөхөж байна.

-Ямар үзүүлэлтээр ингэж жагсаадаг юм бэ?

-Суурь судалгааны үр дүн, олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тухайн өгүүллээс бусад судлаач эшлэл авч байгаа тоогоор хэмждэг. Амтай болгон эрдэмтэд юм хийхгүй байна гэдэг л дээ. Яаж хэмжээд ингэж буруу ойлгоод байгааг мэдэхгүй юм.

-Монгол Улс эрдэм шинжилгээний аливаа судалгаанд хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?

-Манайд суурь судалгаанд зориулж байгаа мөнгө дэндүү бага. Жилд судалгаанд 30 хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг хувийн компаниуд Солонгост байдаг.

Гэтэл манайд 30 сая төгрөг ч гаргах компани байхгүй. Хувийн салбарууд муу байгаадаа биш сэтгэлзүй, хөрөнгө чинээ, технологийн дэвшлийн хувьд болоогүй байна гэсэн үг. Жилд 1500 судлаачид 30 тэрбум төгрөг өгчихөөд улс орны эдийн засагт нөлөөлөхүйц бүтээл гарга гэвэл одоогийнх шигээ хоёр тийшээ харсаар л байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас дээш хэмжээний хөрөнгө зарж байж шинжлэх ухаанаас эдийн засгийн бодит үр дүн гардаг гэсэн бичигдээгүй хууль бий.

Гэтэл манайх 0.2 хувийг зарцуулна. Хэрэв нэг хувьд хүргэвэл тав, зургаан жилийн дараа л үр дүн гарна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмнэ гэж тусгасан байсан. Энэ амлалт хэзээ биелэх бол гэж хүлээгээд сууж байна.

-Энэ салбарыг хөл дээр нь босгохын тулд нэн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

Суурь судалгааны салбар ийм өндөр түвшинд байгаа учраас төр дэмжих ёстой. Харин хэрэглээнд чиглэсэн судалгааг хөгжингүй орнуудад бол бизнесийн салбар авч явдаг жишигтэй. Суурь судалгааг дэмжвэл судлаачдын мэдлэг, чадвар сайжирдаг.

Тэдний зарим нь хэрэглээний судалгаа руу ордог. Мэдээж эхлээд эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Дараа нь боломж харагдаж байгаа хэсгийг дэмжих нь чухал. Харин шинжлэх ухаанаас бага хамааралтай хэсгийг хойш тавьж болно.

-Инновацийн салбарт эерэг мэдээ байна уу?

-Инновацийн тухай ярьдаг хүн олон болж байна. Хэрэв санхүүжилтийн механизмыг зөв хэрэгжүүлбэл хүч чадал нь аажмаар нэмэгдсээр байгаад нэг л өдөр улсын эдийн засагт дорвитой нөлөөлнө. Эдийн засгийг тогтвортой байлгах, хүндрэлээс гаргах гол хүчин зүйл нь инноваци дээр суурилсан бизнес байх талтай.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг татах боломж энэ салбарт хэр байна вэ?

-Гадаад зах зээл дээр гаргахад шаардлага хангах бүтээгдэхүүн хэр олон байна вэ гэдэг том асуудал. Тэгэхийн тулд төр манлайлан оролцох ёстой гэж боддог. Монголыг бусад оронтой харьцуулахад технологийн мэдрэмж сул л даа.

Гадаад орнууд ганцхан инноваци гэж ярихаа больсон. Хөгжлийн арай өндөр шат буюу цогц төслийн шат руу орсон. Манайх нэг шинэ бүтээгдэхүүн хийх инновацийн анхан шатны асуудлыг ярьж байна шүү дээ.

Шинжлэх ухаан технологийн, нийгмийн удирдлагын, бизнесийн гэсэн гурван төрлийн инновацийг нийлүүлээд бүтээгдэхүүн гаргахыг цогц инноваци гэдэг. Ингэж байж нийгэмд бодитой ашиг авчирдаг. Канадын Засгийн газар гэхэд сүүлийн 10-аад жил ийм төслүүдийг санхүүжүүлж байна.

-Шинжлэх ухааны парк байгуулах тухай нэг хэсэг яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Монголд парк байгуулах чиглэл гэсэн баримт бичиг олон жилийн өмнө гарсан. Мөн шинжлэх ухааны парк байгуулах хуулийн төсөл ч бий. Гэтэл сонгууль дамжсаар байгаад өнөөдөр цаасан дээр л байна.

Гадаад орнууд ганцхан инноваци гэж ярихаа больсон. Хөгжлийн арай өндөр шат буюу цогц төслийн шат руу орсон.

2011 онд Хятадаас хөрөнгө оруулалт авахаар аман байдлаар тохирсон ч хариуцаж байсан хүмүүс, төр засаг солигдсон учраас зогссон. Эрдэмтэд бизнесийн салбарт хандаж цаг алдаж байснаас шинжлэх ухааны паркт туршиж, анхан шатны үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй.

Бүтээгдэхүүн борлуулаад эхэлсний дараа түүнийг нь өргөжүүлэх менежер олдож л таарна. Монгол Улсад өндөр технологийн үйлдвэр байгуулна гэж хий ярьж явахаар Шинжлэх ухааны паркаа байгуулах нь хамгийн зөв зам. Даанч энэ асуудал мөн л цаасан дээр гацчихлаа.

-Ямар бүтэц, зохион байгуулалттай парк манай нөхцөлд таарах вэ?

-Судалгааны газар, технологийн инкубатор, үйлдвэрлэл явуулах цехүүд, банкууд нэг дор байдаг сонгодог хэлбэр гэж бий. Монголд ямар чиглэлийн парк байгуулах вэ гэдгийг манайхан нэлээн олон жил судалсан. Хөдөө аж ахуй, нано технологийн чиглэлээр байж болно гэж үздэг. Хөрөнгөө олж аваад шууд дэд бүтцээ барьж эхлэх хэрэгтэй байгаа юм.

Хятадад бол хотыг өндөр технологийн бүс болгосон байдаг. Тэр нь дүүргийн хэмжээний статустай бүс байдаг. 2009 оны эдийн засгийн хямралаас гарахад шинжлэх ухааны паркууд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хятадууд өөрсдөө ярьдаг юм. Харин энэ хувилбар манайд тохиромж муутай. Хятадад тийм бүс байгуулах хот хэдэн зуугаараа байдаг. Манайд бол ганцхан Улаанбаатар хот байдаг ч зай талбайгүй.

-Парк байгуулахад хэр хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ?

-Ямар чиглэлийн парк байгуулах вэ гэдгээс шалтгаална. Манайд бусад улс шиг том хэмжээний парк байгуулах боломжгүй. Монгол Улсын зах зээлээс давсан, гадаадад бүтээгдэхүүнээ борлуулах хэмжээтэйг бий болгоё гэж бодъё.

Мэдээж өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулахад хамаагүй жижиг л дээ. Зөвхөн техник, эдийн засгийн үзүүлэлт төслийг боловсруулахад гурван тэрбум төгрөг орно.

Түүнийгээ бүтээн байгуулалт болгоно гэвэл эхний ээлжид 30-40 тэрбум төгрөг хэрэгтэй. Монголын өнөөгийн эдийн засагт бол их мөнгө биш шүү дээ. Гагцхүү зөв газар, чиглэл, бүтээгдэхүүнээ олоод, тэнд хийж байгаа судалгаагаа төрөөс дэмжвэл Монголын хөгжлийн хамгийн том гарц мөн. Манайд шинжлэх ухааны паркийн эхний хөрөнгө оруулалтыг хийх зоригтой төр засаг хэзээ бий болох нь бүрхэг байна.

http://www.ikon.mn/n/u05

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s