ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛ ЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | ГАД ААД ХЭРГИЙН ЯАМ


ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

Дэлхийн 25 улсад үйл ажиллагаа явуулж буй 104 Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцсон “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” Гадаад харилцааны яамны байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы үйл ажиллагааг дүгнэж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ чуулга уулзалт амжилттай болсныг дурдаад гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ байнга холбоотой байж, иргэдээ эх орондоо эргэн ирж, ажиллаж амьдрахад нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо. Хилийн чанадад өндөр мэргэжлийн болоод эрдмийн ажил эрхэлж байгаа Монголчуудад эх орныхоо хөгжил дэвшилд алсаас хувь нэмэр оруулах боломжийг нь бүрдүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Чуулга уулзалтын төгсгөлд холбогдох яамдуудын сайд нарын хамтарсан чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах ба Гадаад харилцааны яам хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллах болно. Чуулга уулзалтын хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг болох юм.

http://www.mfa.gov.mn/?p=36044

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s