Австралид суралцахыг хүсэгчдэд зориулсан үзэсгэлэн болно


Өнөөдөр Шангрила зочид буудалд Австралийн элчин сайдын яам болон боловсролын олон шатны байгууллагууд оролцох “Хил хязгааргүй Австрали 2016” боловсролын үзэсгэлэн болно.

Тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Австралийн боловсролын үзэсгэлэнд их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний сургалт, дунд болон ахлах сургуулийн төлөөлөл оролцож сургалтын хөтөлбөр танилцуулж, оюутан элсүүлэх юм.

Тус үзэсгэлэнг Австрали улсын Засгийн газраас зохион байгуулдаг бөгөөд Австралийн боловсролын тогтолцоог танилцуулах, оюутан элсүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг томоохон арга хэмжээ юм.

Австрали улсад суралцахыг хүссэн хүн бүр сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Боловсролын чанар, заах арга дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй улс бол яах аргагүй Австрали. Тус улсад жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан их дээд, мэргэжлийн болон хэлний сургуулиудад элсэн суралцдаг байна.

Боловсролын салбарт манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Австралийн элчин сайдын яам онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд тус улсын 27 их дээд сургуулийн төлөөлөл болон англи хэлний бэлтгэл, дунд болон ахлах сургуулийнхан мэдээлэл өгөх тул тус улсад суралцахыг хүссэн хүүхэд, залуус, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхээр төлөвлөж буй хүмүүсийг тус үзэсгэлэнг заавал зориорой.

Үзэсгэлэн 12-17.00 цагийн хооронд болох бөгөөд дараах сургуулиуд оролцоно.

• UNSW Australia
• Macquarie University
• Australian Pacific College
• University of Newcastle
• University of New England
• Le Cordon Bleu Australia
TAFE NSW Institute
• Government School of South Australia
• Canberra Institute of Technology
• Australian National University, College of Asia and the Pacific
• University of Tasmania
• The University of Queensland
• University Southern Queensland
• Griffith University
• TAFE Queensland
• Browns English Language School
• Viva College Pty Ltd
• Navitas
• Queensland University of Technology
• Australia Institute of Business and Technology
• RMIT University
• Swinburne University of Technology
• Universal Institute of Technology Pty Ltd
• Central Queensland University
• Victoria University
• Melbourne Polytechnic
• Charles Darwin University
• TAFE NSW Institutes

http://news.gogo.mn/r/192800

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s