Америк амьдрал ба Гашуун үнэн


Америкийг зорьж буй, энд ирсэн байгаа хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөөг Х. Тэргэл өгч. “Энд ирээд хэл сурнаа гэж биш , сурчихаад ирвэл Монголчууд минь илүү цаг мөнгө ,хэмнэх асар өөр боломжтой.”. Яг үнэн, хэл сурах гэж, хар ажил хийх гэж бүү ир. Нэгэнт тийм амьдралд баригдвал гарахад хэцүү байдаг. Өдөр тутмын байр, хоолны мөнгөө залгуулах гэж зай завсаргүй ажилласаар, хэтийн зорилгодоо хүрч, олигтой мэдлэг мэргэжилтэй болох боломжоо алдаад байдаг. Монголд аав ээж, ах дүүгийн дэмээр үнэгүй шахуу амьдрах боломжоо ашиглаад хэлээ сурчихаад, энд шууд олигтой мэргэжил эзэмших сургуульд орсон дээр. Чанартай сургуульд орохыг хичээ, олон сарын бэлтгэл хийх хэрэгтэй байсан ч, залхууралгүй цаг зарцуулж элсэлтэндээ бэлд. Хоосон диплом Монголдоо буцаж очиж л хэрэглэх гээгүй юм бол энд хэрэг болддоггүй юм. Гэхдээ чанартай гэхээр заавал Ivy League эсвэл топ сургуулиуд байх албагүй. Тухайн салбартаа сайнд тооцогддог хэдэн арван сургуулиуд байдаг, алинд нь ч сайн мэдлэг олж авна. Дунд зэргийн үнэтэй, Монголд нэр нь сонсогдоогүй, сайн чанартай public (улсын, мужийн) сургуулиуд элбэг. Чанаргүй ашгийн төлөө (for profit, accredited биш) сургуулиудаас холхон яв.

http://news.zone.mn/content/read/75285.htm

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s