Daily Archives: 2016-09-15

Америк амьдрал ба Гашуун үнэн


Америкийг зорьж буй, энд ирсэн байгаа хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөөг Х. Тэргэл өгч. “Энд ирээд хэл сурнаа гэж биш , сурчихаад ирвэл Монголчууд минь илүү цаг мөнгө ,хэмнэх асар өөр боломжтой.”. Яг үнэн, хэл сурах гэж, хар ажил хийх гэж бүү ир. Нэгэнт тийм амьдралд баригдвал гарахад хэцүү байдаг. Өдөр тутмын байр, хоолны мөнгөө залгуулах гэж зай завсаргүй ажилласаар, хэтийн зорилгодоо хүрч, олигтой мэдлэг мэргэжилтэй болох боломжоо алдаад байдаг. Монголд аав ээж, ах дүүгийн дэмээр үнэгүй шахуу амьдрах боломжоо ашиглаад хэлээ сурчихаад, энд шууд олигтой мэргэжил эзэмших сургуульд орсон дээр. Чанартай сургуульд орохыг хичээ, олон сарын бэлтгэл хийх хэрэгтэй байсан ч, залхууралгүй цаг зарцуулж элсэлтэндээ бэлд. Хоосон диплом Монголдоо буцаж очиж л хэрэглэх гээгүй юм бол энд хэрэг болддоггүй юм. Гэхдээ чанартай гэхээр заавал Ivy League эсвэл топ сургуулиуд байх албагүй. Тухайн салбартаа сайнд тооцогддог хэдэн арван сургуулиуд байдаг, алинд нь ч сайн мэдлэг олж авна. Дунд зэргийн үнэтэй, Монголд нэр нь сонсогдоогүй, сайн чанартай public (улсын, мужийн) сургуулиуд элбэг. Чанаргүй ашгийн төлөө (for profit, accredited биш) сургуулиудаас холхон яв.

http://news.zone.mn/content/read/75285.htm

Г.Өлзийжаргал Сиднэй их сургуульд доктор, мэргэжлээрээ судлаач хийж буй Монгол бүсг үй


footer@2x.png

Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах бүх зүйлийн үндэс нь ХӨДӨЛМӨР

IKON.MN
5 ЦАГ 34 МИНУТЫН ӨМНӨ
TWEET
485ХУВААЛЦАХ

IKON.MN
223d73_unnamed_1__ph.jpg223d73_unnamed_1__x974.jpg

УЛСЫН БАЯЛАГ ХҮН. Толгойтой бүхэн уул уурхайн салбар руу улангасан дайрч, тэндээс л эдийн засгийн гарц, ирээдүйн хөгжлийг эрэлхийлж байгаа энэ цагт монгол оюун ухаан дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгааг нэгэн бүсгүйн жишээгээр харуулахыг зорилоо.

Энэ эмэгтэйг Г.Өлзийжаргал гэдэг. Австрали улсын Сиднэй их сургуульд доктор хамгаалж эндээ мэргэжлээрээ судлаач хийж буй Монгол бүсгүй.

Сиднэй хотын нэгэн нарлаг өдөр булангийн Coffee shop-т сэтгүүлч миний бие түүнтэй анх нүүр тулж уулзсан юм. Болзсон цагаасаа түрүүлэн ирсэн би түүнийг ямар хүн байх бол гэсэн төсөөлөлд автав. Тэр судлаач, номын хүн учраас нүдний шил зүүсэн, намдуухан ярьдаг гэх мэт бодлууд хөвөрсөөр…

Сайн байна уу, гэж Монголоор мэндлэх хүртэл би түүнийг Монгол хүн гэж таниагүй юм. Өндөр нуруутай, нүүр дүүрэн инээсэн, ёстой л нэг гялалзсан бүсгүй зогсож байх нь тэр. Тэр миний төсөөллөөс тэс ондоо байв.