Daily Archives: 2016-09-13

Гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд давхар иргэншил олгох талаар хэлэлцэж байна


Гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд давхар иргэншил олгох талаар хэлэлцэж байна

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөөр Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрнө гэсэн утга бүхий мэдээлэл тархсан билээ. Энэ талаар Консулын газрын дарга Я.Ариунболдоос тодрууллаа.

1998 оноос хойш хилийн чанадад 4800 хүүхэд төржээ. Эдгээрийн 2181 хүүхэд давхар иргэншлийн асуудалтай байгаа аж. Тухайлбал эцэг эх нь АНУ-д оршин суудгийн улмаас Америкт төрсөн хүүхэд тухайн улсын хуулийн дагуу Америкийн иргэн болдог. Эдгээр хүүхдүүдийг Монгол Улсын иргэнээс хасмааргүй байгаа юм. Тэгэхээр Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд давхар иргэншлийг зөвшөөрөх, олгох асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгоорой гэж Я.Ариунболд хэллээ.

Мөн 1990-ээд оны эхээр манай баруун хязгаар оршин суудаг казах иргэд Казахстан улс руу нүүсэн. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын статистик мэдээллээр Монголын 40 гаруй мянган иргэн Казахстаны харьяат болжээ.

“Монгол Улсынхаа харьяатаас гарч амжаагүй байхад тухайн улсын иргэн болох асуудлаа шийдүүлээд яваад байсан учир 90-ээд оны сүүлээр 25 мянган казах иргэн хоёрдмол харьяалалтай байсан. Казахстаны талтай зөвлөлдөх уулзалтыг хийсний үр дүнд дээрх тоог 2700 хүртэл бууруулж чадсан” хэмээн Я.Ариунболд хэлэв.

Үүнээс гадна Казахстан, Монголын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёрдмол харьяаллыг арилгах, иргэншлээ солих асуудлыг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын хэлэлцээр байгуулахаар болсон гэлээ.

http://news.gogo.mn/r/192529

Mонгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэр эгтэй байна


Энэ хямралууд бол товчхондоо, монгол хүн насанд хүрч чадахгүй байгаатай нь холбоотой. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, боловсрол мэдлэг, бусдаас хараат бус байдал, хэнээс ч хамааралгүй би гэдэг оршихуйг бий болгож чадаагүй хүмүүс улс орныг ч тэр, улстөрийн нам, тэр бүү хэл эдийн засгийг ч олигтой авч явж чадахгүй. Эндээс л энэ бүх хямрал эхлэлтэй.

Би хэлээд байгаа шүү дээ. Монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрийнхээ том хүү шиг нь байдаг гэж. Авгай нь ихэвчлэн ар гэрээ авч явдаг. Ээж нь нь хүмүүжүүлж хүн болгож чадаагүй айлын хүүг авгай нь хүн болгох гэж оролдоод эцэстээ бууж өгдөг байхгүй юу. Бидний яриад байгаа энэ хямрал монгол эрчүүд насанд хүрээгүй цагт үргэлжилсээр л байх болно. Хүний хямрал нь нийгмийн хямрал болчихлоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний өөрийнх нь хямрал нийгэм, эдийн засаг, улстөрийн хямрал болсон байна. Монгол хүн өөрөө хүн болж чадахгүй байна. Сэтгэл зүйн баахан асуудалтай, тархи толгой нь мухар сүсгээр дүүрчихсэн, айдастай, өш хонзонтой, нутгархаж, талцаж байгаа цагт монгол орон одоо байгаагаасаа илүү өндийж чадахгүй. Тэгэхээр монгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна. C.Molor-Erdene

http://www.zuvsongolt.mn/page/newsmore/5817