Австралид сурч ирээдүйгээ баталгаажуулъя


Австралид сурч ирээдүйгээ баталгаажуулъя

Суралцдаг гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг Австрали

“Тэнгэрт боломжууд хаа сайгүй нисч явдаг юм. Харин тэр боломжуудыг олж харахын тулд чамд мэдлэг, боловсрол хэрэгтэй. Хэдий их мэдлэгтэй байна, төдийчинэ олон боломжуудыг шүүрнэ”.

Боломжоор дүүрэн ирээдүй

Танд эдгээр үгсийг сонсоод тогтвортой орлого, санаа зовох зүйлгүй сайхан амьдрал, баталгаатай ирээдүй гэсэн ойлголт төрж байна уу? Нийгэм маань нүд ирмэх зуур даяаршиж, тэр хэмжээгээр өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед сонсогч та боломжоор дүүрэн ирээдүйг үр хүүхэддээ, дүүдээ эсвэл өөртөө бий болгохыг хүсч байна уу?

Хэрэв тийм бол та 9 дүгээр сарын 17-ны Бямба гарагт хүүхдээ, дүүгээ, гэр бүлээ дагуулаад Шангри-Ла зочид буудлыг зориорой.

Австрали Улсын Засгийн газраас жилд ганцхан удаа зохион байгуулдаг, албан ёсны “Хил хязгааргүй Австрали” боловсролын үзэсгэлэнд ирснээр та суралцдаг гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт ордог; их дээд сургуулийн зэрэглэлээрээ Их Британи, Герман, Япон болон Нидерландын ардаа орхиж дэлхийд 8 бичигддэг; дэлхийн 100 шилдэг их сургуулийн 7 нь байдаг Австрали Улсын 27 их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний сургалт, дунд болон ахлах сургуулиудын бүхий л мэдээллийг найдвартай, баталгаатай эх үүсвэрээс, нэг дороос, цогцоор нь авах боломжтой.

Тиймээс үр хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхчүүд болон мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхээр төлөвлөж буй ирээдүйн манлайлагчид энэ боломжийг ашиглаж, дээр дурьдсан Австралийн боловсролын байгууллагуудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, утсаар, цахим шуудан эсвэл цахим хуудаснаас авч чадахгүй, нарийн, тодорхой мэдээллийг аваарай.

Түүнчлэн, үзэсгэлэнгийн үеэр Австрали Улсын дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, бэлтгэл сургууль, хэлний сургууль, дунд болон Ахлах сургуулийн сургалтын тогтолцооны талаарх дэлгэрэнгүй, мэдээлэл танилцуулгыг тухайн сургуулиудын төлөөлөгчид хийнэ.

14159935_1095808190504881_2053104507_n-093840-1372950876.jpeg
fb_c_80.png

fff-094026-1628068716.jpeg
fb_c_80.png

5 дах удаагийн энэхүү арга хэмжээг энэ жил Монгол улсад үүдээ нээгээд удаагүй байгаа Австралийн Элчин сайдын яам, Австралийн худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа тул оролцогч боловсролын байгууллагуудын тоо, тэдгээрийн сургалтын хөтөлбөрийн цар хүрээ ижил төсөөтэй бусад арга хэмжээнүүдээс илүү байхын зэрэгцээ мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлын хувьд та бүрэн итгэлтэй байж болно.

Уншигч та Австрали Америкаас ойрхон, Англиас хямд өртөгтэй энэ улсад боловсрол эзэмшихтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.studyinaustralia.gov.au/mongolia цахим хуудаснаас аваарай.

За тэгээд бүгдээрээ, 9-р сарын 17-ны Бямба гарагт 12 цагт Шангри-Ла зочид буудалд уулзацгаая.

http://news.gogo.mn/r/191991

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s