Монголчууд гадаад руу дүрвээд дуусах уу ~ Z ALUU.COM: Үндэснийн тэргүүлэгч сайт


Монголчууд гадаад руу дүрвээд дуусах уу

Иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлдэг газруудын нэг бол яах аргагүй бидний нэрлэж заншсан иргэний бүртгэл. Хэдийгээр хотын экс удирдлагууд нэг цэгийн үйлчилгээний төв байгуулж, энэ асуудлыг шийдсэн гэдэг ч өнөөдөр энэ газар ачааллаа дийлэхгүй байгаа нь үнэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сараас гадаад паспорт захиалахад хүндрэлтэй байгаа талаар олон нийтийн дунд бухимдал үүсээд байгаа юм.
Тодруулбал, гадаад паспортын бэлдэц байхгүйгээс иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа талаарх мэдээлэл зуны хэдэн сар дамнасан. Гэтэл ойрын хэдэн өдөр ХБНГУ-д захиалдаг бэлдэцийг Унгараас өндөр үнээр захиалж олон сая төгрөг шилжүүлснээс паспортын бэлдэц тасрахад нөлөөлсөн гэх мэдээлэл гарав. Тэгвэл гадаад паспортын бэлдэцийг авах улсыг ямар учраас сольсон, хэзээнээс хүлээлт үүсээд байгаа паспортын захиалгыг хэвийн явуулах талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг “2016 оны улсын төсөвт 150 мянган бэлдэцийн үнэ болох 850 сая төгрөг суугдсан байдаг. Энэхүү мөнгөнөөс 2015 оны бэлдэцийн өр төлбөр болох 500 гаруй сая төгрөгийг Германы талд шилжүүлсэн. Харин үлдсэн мөнгөнд нь 80 мянган гадаад паспортын бэлдэц татсан юм. Гэтэл дөрөвдүгээр сараас эхлэн тооцоолж үзээд паспортын бэлдэцийн хүрэлцээгүй болж хүндрэл үүсэх нь гэдгийг Хууль зүйн яам болон Сангийн яам гээд холбогдох байгууллагуудад уламжилсан. Гэвч төсөв хүндрэлтэй байсан учраас энэ асуудал хойшилсоор ийм байдал руу орсон” гэх тодруулгыг өгчээ.
Түүнчлэн сүүлийн таван жилийн тоон мэдээллээс харахад жилд 100-120 мянган иргэн шинээр гадаад паспорт захиалан авсан байдаг. Харин 2015 оноос эхлэн гадаад паспортын захиалга 190 мянга гаруй болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 70 мянга орчим иргэн гадаад паспорт илүү захиалсан байдаг аж. Тиймээс өнгөрсөн жил эдгээр иргэдэд паспорт олгохын тулд ХБНГУ-аас дараа төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ хийж, бэлдэц аваад иргэддээ үйлчилгээгээ үзүүлчихсэн юм. Тухайн үед мөн л төсөв хүнд байсан учраас зээлээр бэлдэц авсан байна.
Үндсэндээ энэ онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс өссөн байна. Тухайлбал, оны эхний долоо сарын байдлаар 122 мянган иргэн гадаад паспорт захиалж аваад байгаа аж.
Иймээс ачаалал, гадаад паспортын бэлдэц зэргээс шалгаалан өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн яаралтай үйлчилгээг зогсоож, Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлын 10 хоногт паспортыг хэвлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Уг үйлчилгээг 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлүүлээд 10 дугаар сарын 1-нээс ажлын гурав хоногт гадаад поспортыг гаргадаг үйлчилгээгээ үзүүлж эхлэх юм байна. Мөн энэ сарын 25-26-ны үед бэлдэц хангалттай ирэх учраас иргэдэд яаралтай үйлчилгээгээ үзүүлээд эхлэх талаар албаны хүн ярьжээ. Тэгэхээр ирэх 10 дугаар сараас гадаад паспорт захиалах ажил хэвийн болох нь. Тэгвэл жилд 100-120 мянган иргэн гадаад паспорт захиалдаг байснаа огцом 70 мянгаар нэмэгдсэн нь монголчууд гадаад руу дүрвэж байна уу гэх хардлага гарна. Монголчууд БНСУ руу гурван сарын аяллын визагаар хамгийн их зорчиж байгаа гэсэн статистик байна. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед гадагш гарах гэсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ цаашид хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Үндсэндээ монголчууд жилд хэдэн арван мянгаараа гадагш дүрвэж байгаа нь л үнэн юм.

Г.НАРАН

– See more at: http://www.info.mn/news/76721.htm#sthash.XDCPAGvv.dpuf
http://www.zaluu.com/read/9f7gb7dg

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s