Австрали улсын Аделаида хотоор аялсан нь №2


Австрали улсын Аделаида хотоор аялсан нь №2
Өмнөх дугаартаа хэрхэн ийшээ ирэх талаар бичсэн. Харин одоо энд ирээд юу болсон талаар бичиж байна. Нэгэн шинэ ертөнц , шинэ хүрээлэл бүх зүйл шинэ санагдаж байлаа. Австрали улсад бусад орнуудыг бодвол Монголчууд харьцангуй бага байдаг учир бүүр л шинэ газар ирсэн юм шиг санагдсан юм.

Онгоцны буудлаас гараад л очих айлруугаа явах замдаа сониучирхан цонхоор харан суулаа. Миний ажигласнаар ихэнх хүмүүс 1-2 давхар хувийн байшинд амьдардаг юм байна лээ. Үйлчилгээний газарууд л өндөр барилгатай байх болохоос орон сууц гэж бараг байхгүй. Хаа нэг тохиолдох олон давхар орон сууцанд гаднаас ирсэн оюутнууд , түр зуур амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн амьдардаг. Байнгийн оршин суугчид бол хувийн байшинг илүүд үздэг юм байна лээ.

Хотын төв нь 4 талаараа ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байдаг ба хотын төвдөө л өндөр өндөр барилгууд байна. Доорх зурагнаас Аделаида хотын төвийг дээрээс харж болно.

Би өвлийн улирал нь очсон учир бага зэрэг сэрүүхэн байсан. Тэндхийн өвлийн улирал нь Монголын хавар намар шиг цаг агаартай. Хаяа хөлдөөчих гээд л хаяа шатаачих гээд л. Зуны улирал нь маш халуун байдаг учир тэдний хувьд +25 , +28 градус юу ч биш байдаг юм шиг байна лээ. Намайг байх хугацаанд хамгийн дээд тал нь +27 градус хүрсэн ( өвлийн улирал шүү дээ хэхэ )

Гадуур яваа хүмүүс өөрт юу л эвтэйхэн байна түүнийгээ л өмсдөг. Өөрөө юу хэрэглэхийг хүсэж байна түүнийгээ л хэрэглэх нь олонтаа. Тэр хүн намайг юу гэж бодох бол , би бусдад ямар харагдаж байгаа бол гэсэн бодол тэдний толгойд байхгүй байх. Учир нь хотын төвөөр нь алхаж байхдаа их сонин содон стилтэй хүмүүс хээв нэг юу ч тоохгүй алхаж байхыг нь харсан юм. Хүний эрхийг зөрчихгүйн тулд зөвшөөрөлгүй зургийг нь авч чадаагүй болно. Хотын төвөөр алхаж байхад их олон төрлийн хувцаслалт харж болно. Зарим хүмүүс нь UGG өмсөж байхад зарим нь зуны углааш өмссөн байх жишээтэй. Тэд хэзээ ч стилд баригддаггүй юм шиг санагдсан.

Мөн маш спортлог хүмүүс. Гүйх , алхах , тоглох талбай хаа сайгүй байдаг учраас тийм байж болох л юм. Хаа сайгүй ногоон талбай. Хүмүүс алхаж гүйж дасгал хийдэг. Нууцхандаа манай оронд ийм байдаг ч болоосой гэж атаархах сэтгэл төрсөн шүү. Мөн тэнд байх хугацаандаа фитнесд явсан. Хамгийн сонирхолтой зураглал бол хөгжилийн бэрхшээлтэй , 70-80 гарсан болов уу гэмээр эмээ өвөө нар залуучуудтайгаа хамт дасгал хийж байх нь тэр. Зарим эмээ өвөө нар бол жирийн хөнгөхөн дасгал биш төмөр өргөөд булчин суугаад байж байгаа харагдана. Үнэхээр гайхалтай санагдсан шүү. Доорх зураг бол уулан дээгүүр алхах замд тааралддаг зураг.

Бас нэгэн гайхалтай зүйл бол номын сан байсан юм. Дүүрэг болгонд хамгийн багадаа 2 номын сантай. Заавал карт авч байж үйлчлүүлэх шаардлагагүй. Харин ном гэрээр авч явах гэж байгаа бол карт хэрэгтэй. Би гэрээр авч явах шаардлагагүй байсан тул хаяа ороод ном уншаад суудаг байсан. Мөн ганцхан ном гэхээс илүү киноны сд , хүүхдийн тоглоомнууд байсан. Өмнө нь би хэзээ ч номын санд хүүхдийн тоглоом байхыг харж байгаагүй ба их л сонин содон санагдсан. Ууттай тоглоомнууд өрөөд тавьсан энэ өрөөнөөс хүүхдүүд өөрийн дуртай тоглоомоо гэрээр авч явах боломжтой , гэртээ авайчиж тоглож байгаад буцааж авчраад өөр тоглоом авч явж болно. Энэ үйлчилгээний хамгийн сайхан санаа нь хүүхэд болгон тоглоомоор тоглох боломжтой. Бага насны хүүхэд тоглоомноос мэдээлэл авч дэлхийтэй танилцдаг. Тиймээс ээж аав нь мөнгөгүй байх нь хамаагүй хүүхэд бүр тоглож чадах болно. Доорх эхний зураг бол миний үйлчлүүлдэг байсан номын сан ” Marion library “. Дараагийн зураг бол гэрээр олгодог тоглоомийн өрөө.

Энэ удаагийнхаа нийтлэлийг энэ хүргээд өндөрлөе. Хэтэрхий урт байвал залхуутай санагдах байх. Дараагийн нийтлэлийг тун удахгүй оруулах болно. Мөн мэдэхийг хүсэж буй зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

http://www.mongoljingoo.mn/content/read/71475/Avstrali-ulsiin-Adyelaida-khotoor-ayalsan-ni-.htm

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s