Австралийн Засгийн газрын тэтгэлэгт тэнц ээд түвшин тогтоох IELTS-ийн шалгалт өгөхөд 6 оноо авсан


Англи хэл ба боломж

Би бээр 2004 оноос эхлэн Англи хэлийг маш идэвхтэйгээр судалж эхэлсэн. Гол шалтгаан нь тэр үед Paper-based TOEFL Internet-based TOEFL руу шилжих тухай яриа гарч бушуухан амжиж уг шалгалтыг өгөхөөр бэлдэж эхэлсэн.

Эхлээд 2004 онд ESP гээд Хөгжим, бүжгийн сургуулийн замын эсрэг талд байдаг курсэд дунд шатнаас авхуулаад 3 шат (1 шат нь 2,5 сар) дараалан суралцсан. Дараа нь JET School of English (байрлал нь одоо Багшийн дээдийн хажууд байгаа)-д General ба Academic Toefl-ийн курсэд тус бүр 2 удаа сууж (бараг 1 бүтэн жил гэсэн үг) Чинзориг багшийн ачаар өгүүлбэрийн бүтэц, academic writing гэдгийг өөрийнхөө хэмжээнд нилээн сайн сурсан гэж бодож байгаа. Үгүй ээ мөн сайн багш шүү.

Ингээд нөгөөх TOEFL гэдэг шалгалтыг өгөөд 500 оноо авав. Уг нь 550 авах ёстой байсийн. Гэхдээ энэ 500 оноо миний амьдралд маш том тус хүргэсэн энэ оноогоороо Австралийн Засгийн газрын тэтгэлгийн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн бас Сингапурт Олон улсын валютын сангаас зохион байгуулдаг сургалтад нөгөө голоод байсан оноогоо үзүүлж байгаад явчихсан гэж байгаа. 2006 онд байхаа.

Монголд тэр үед Англи хэлний курсэд суралцахад дутагдалтай тал нь курсууд нь унаган Англи хэлтэй багшгүй байснаас ярих чадвар бас сонсох чадвар хөгждөггүй байсан. Одоо өөр болсон байна лээ мундаг мундаг TESOL нтр тэй гадаад багш нартай болсон байна лээ.

За тэгээд ярих сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд хуучин ХИД 1-д байрлах Hartford institute гэдэг дан гадаад багштай хэлний курсийг зорьж 2 шат суралцсандаа. Үнэхээр бас ярих, сонсох чадвар маань дээшилсэн шүү. Гадаадад ажлаар явахдаа хүлээн авах чадвар маань хамаагүй дээшилж гэдгээ мэдэж билээ.

2007 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт тэнцээд түвшин тогтоох IELTS-ийн шалгалт өгөхөд 6 оноо авсан тэгээд цаанаасаа явуулдаг Англи хэлний курсэд нь 6 сар суугаад л нөгөөх босго оноо болох 6,5 аваад Австрали гэдэг улсад 2009 онд очиж суралцаад магистр болоод ирсэн гэж байгаа.

Дээрхээс дүгнэхэд:

1. Хүн өөрөө хүсвэл бас зоривол ажлаа хийнгээ хажуугаар нь оройн цагаар хэлээ бэлдээд байх боломжтой гэхдээ цаг заваа маш зөв хуваарилах хэрэгтэй л дээ. Ер нь бол шөнийн 2-3 цаг хүртэл даалгавраа хийх бол энүүхэнд.

Хүсэх гэдэг чинь аливаа ажлын 50 хувь гэдэг бол үнэхээр үнэн.

2. Миний хувьд өмнө нь багадаа оросуудтай хамт өсөж, Москвад их сургуулиа төгссөн болохоор Орос хэлний маш сайн суурь байсан нь сайнаар нөлөөлсөн байх.

Өөр хэлний суурьтай бол тэр нь таньд бас нэг давуу талыг бий болгоно.

3. Нилээн шаргуу дайралт хийн 3 жилд багтаан курсээр голдуу суралцсан тул тодорхой зардал гарсан. Би тэр үед булган шуба, Итали гутал 2-3-ийг авах мөнгөөр л хэлний курсэд сурсан ойролцоогоор тухайн үеийнхээр 5000$ орчим.
(Миний хувьд хамгийн мундаг хөрөнгө оруулалт болсон бараг 30 дахин өсөж үр дүнгээ өгсөн цаашид ч өсөхөөр байгаа)

Тэгэхээр эхлээд материаллаг сонирхолоо богино хугацаандаа хойш нь тавих хэрэгтэй. Ер нь бол өнгө, мөнгө бол цаг зуурын юм ш дээ. Толгойд хийсэн хөрөнгө оруулалт чинь чамтай бараг насан туршид чинь үлдэнэ.

4. Сурч дуусаагүй байгаа. Мэргэжлийн англи хэл, уран зохиолын англи хэл, яриагаа улам сайжруулах гээд надад бас асуудал байнаа байна.

Магадгүй эмээ болсон хойноо ч сураад л сууж байх байх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s