Australian burtgeld orq bol $180n torguulitai


Census.abs.gov.au -s harna u

Шуудангийн хайрцганд чинь юмуу эсвэл хувь хүн нэг тийм анкет маягийн юм хүргэж өгсөн байгаа, тэрэн дотор захидал байгаа, тэрэн дээр нь бүх заавар, бас 12 ширхэг тоо байгаа, тэр нь таний код юм, хэрвээ та энэ бүх шуудан хог гэж бодоод хаяцан бол заавал 1300214531 руу залгаарай, тэгээд шинэ дугаараа авч болно

Австраль-д байгаа бүх Монголчууддаа сануулах үүднээс энэ постыг бичлээ. Энэ 8 сарын 9−ны өдөр нь Австраль улсад хүн амын тооллогын бүртгэлийн өдөр гэж зарлагдсан учраас, яг энэ өдрийн шөнө нь гадна дотны ч хэн ч байна уу, хаана юу ч хийж байна гэдгээс хамаарахгүй яг байгаа газраа хүн амын тооллогод хамрагдах ёстой юм гэнэ шүү. Хэрэв энэ бүртгэлд яг тэр заасан өдөр нь ороогүй бол хугацаа хэтэрсэний торгууль гээд өдрийн Австраль $180 долларын торгуультай юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг Австралийн Статистикийн Улсын Хорооны сайтаас олж уншаарай. Энэ бүртгэлд Австраль улсад яг тэр заасан өдөр хаана ч бай хэнч бай, тухай орчинд амьдарч байгаа бүх хүмүүст хамааралтай, гэхдээ зөвхөн дипломат ажилтан юмуу, тэдний гэр бүл бол хамаарахгүй гэнэ. Тиймээс надад хамаагүй гэж бодож болохгүй юм байна шүү, өөрт чинь хамааралтай хамааралгүйг Австралийн Статистиийн Хорооны мэдээлэх төвөөс заавал утасдаж асуугаарай. Хэрвээ 8 сарын 9−ны өмнө тухайн оюутан ч бай, гэр бүл ч бай, ажилгүй ч бай, визгүй ч бай, хэн ч бай, ийш тийшээ яваад эзэнгүй байх ч юмуу, эргээд ирэхээр ч бай, мөн ямар нэгэн асуудал гараад бүртгүүлэх хугацаанаас хоцрохоор шалтгаантай ч бай хамаагүй та энэ алба руу холбогдоод учраа гаргавал торгуулиас холдох магадлалтай юм шиг байна шүү. Энэ бол зөвхөн л санаа өгч байгаа хэдхэн үг шүү, тэрнээс миий хувийн зүгээс надад хамаараад байх асуудал биш гэдгийг ойлгоорой!!! Ганц нэг Монголчуудыгаа ийм аймаар торгуульд орчихлоо гэдгийг сонсмооргүй санагдсандаа л мэдээлэл болгож илгээлээ. Тунгаагаад авна уу, тоохгүй хаяна уу…таний ухаан л мэднэмзээ …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s