Монгол орон Австрали зурагчны нүдээр… | Caak .mn


John Feely (Жон Фили) хэмээх Австралийн зурагчин эр, анхны аяллын нислэгээрээ Монгол улсыг сонгожээ. Ийнхүү олон цагийн нислэгийн дараа зорьсон газраа ирж, алслагдсан баруун аймгуудаас аяллаа эхэлсэн гэдэг. Тэрээр энэхүү фото төслөө “Cast Away” хэмээн нэрлэсэн бөгөөд 7 хоногийг өнгөрүүлсэн аж. Ийнхүү та бүхэндээ алсын гийчин эрийн авсан, Монгол орноор аялсан фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.

expand.svg

Монгол орон Австрали зурагчны нүдээр...

1

Эгэл боргил Монгол гэрийн эзэгтэй, сүүтэй цай чанаж байна. Шороон замаар 200 км газар туулсны эцэст амссан хамгийн сайхан зүйл минь энэ байсан юм. Гэрийн эзэд маш өгөөмөр, тусч сэтгэлтэй. Тиймдээ ч миний аялал үнэхээр сайхан болсон.

2

Монголын Алтайн нуруу харагдаж байна. Би хэдэн өдрийг энэ үзэсгэлэнтэй сайхан газар өнгөрүүлж билээ. Энэ газар яг л дундад зууныг санагдуулам, бага зэрэг соёл иргэншлээс хоцрогдсон газар юм. Гэвч уур амьсгал, агаар, цэлмэг тэнгэрийг өөр юутай ч зүйрлэхийн аргагүй. Түүнээс гадна энд сэтгэл цаанаасаа их уужим сайхан болж, би их зүйлийн талаар бодсон шүү.

3

Залуус машинаасаа алсын барааг ширтэн сууна. Бид эндхийн нутгийн иргэдтэй их сайхан харилцаатай болсон. Гэвч хэлний бэрхшээлийн улмаас сайтар ярилцаж, ойлголцож чадахгүй л байлаа. Хэдийгээр орчуулагчийн тусламжтай бид зарим зүйлсийн талаар ярилцсан ч, энэ нь хангалттай байгаагүй юм. Би энэ ард түмэн, эх орныг хэзээ ч мартахгүй.

4

Энэхүү бяцхан охиныг Хасар гэдэг. Бидний очсон газарт жаахан хүүхдүүд ч мөн аж ахуй, ээж аавынхаа ажилд тусалдаг. Жаахан биендээ багтамгүй эр зориг, авхаалж самбаатай, сэргэлэн жаалууд олон юм. Хасар ч гэсэн тэдний нэг. Тэрээр аавдаа ан хийхэд нь тусалж, ээждээ үнээ, малаа саахад нь тусалдаг.

5

Цамбагарав уулын энд их бороотой, манантай байлаа. Хүмүүс морин дээрээ мордоод л цаг агаарын байдал, бүхнийг мартдаг юм шиг… Илүү хийморлог, сэргэг болоод ирэх нь гайхмаар. Босоо Монгол гэдэг үүнийг л хэлэх байхдаа.

6

Баян-Өлгий аймгийн нисэх буудал дээр газардлаа…Үйлчлэгч нар нь үнэхээр тусархаг, сайхан харилцаатай, найрсаг хүмүүс шиг санагдсан шүү. Би энд ирсэндээ үнэхээр баяртай байна.

7

Алтайн уулын орчимд нэгэн айлд хоноглосон юм. Би яг одоо тамхилангаа тэднийг цонхоор ажиглан зогсоно. Гэрийн эзэгтэй, нөхөртөө халамжтай хандаж, халуун цай, хоолыг нь аягалан өгнө. Үүнээс харахад, тэд маш хүндэтгэлтэй, халамжтай хүмүүс шиг санагдаж билээ.

8

Гэрийн эзэн морин дээрээ мордсон байна. Тэр бидэнд зам зааж, цаашдын аяллаа үргэлжлүүлэхэд минь тусалсан билээ. Түүнээс гадна, замдаа хэрхэн явах, бартаат зам, дөт замыг хүртэл зааж өгсөн. Би яг л эндхийн хүн мэт эрх чөлөөтэй сайхан байсан шүү.

9

Миний аяллын бас нэгэн сайхан хэсгүүдийн нэг бол гэр барихтай таарсан явдал юм. Урьд нь өөрийн нүдээр харж, таарч байгаагүй болохоор их сайхан байсан. Гэрийн гишүүд нэг бүрчлэн оролцож, хамтдаа эвтэйгээр гэрээ барьж байгаа харагдана. Харж төсөөлж байснаас минь ч утга учир, ёс журамтай санагдсан.

10

Нутгийн хөгшин хүүгээ аян замд мордоход нь сүүгээр цацал өргөлөө. Учир нь ингэснээр тухайн хүн аян замдаа бартаа саадгүй явж, эсэн мэнд эргэн ирдэг учиртай. Хүүхэд хөгшидгүй гэрийн хүнээ үдэн гаргаж, нулимстай зогсоно.

11

Хөдөөний айлуудын өнгө төрх… Бүртийж, бүлтийн олон зүйлгүй ч тэд маш эрх чөлөөтэй, уужим сэтгэлтэй ард түмэн юм. Ирсэн зочид гийчдийг гадных хэмээн ялгаварлахгүй, яг л өөрийн хүн мэт нааштайгаар угтаж, нулимастай үдэх нь сайхан. Энэ хэдэн хоногийн турш бид тэдгээр хүмүүст дэндүү ихээр ээнэгшин дассан юм.

12

Бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй агшин… Жаалхүү ханан дээрх төмрөнд хувцсаараа гогд татагдаж, эгч нар нь дүүгээ авахаар өндийнэ…Хэдийгээр уйлаан, дуулиантай өнгөрсөн ч тэд энэ өдрийг хэзээ ч мартахгүй болов уу….

13

Ийнхүү урт өдрийн аялал маань дуусч, Монголын нэг өдрийн наран жаргалаа. Аялал маань хэзээ ч мартагдахгүй сайхан болсон юм. Бид энд ердөө 7 хоногийн хугацаатай ирсэн болохоор буцас цаг минь ч болжээ.

http://www.caak.mn/view/8267688/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s