IELTS 7-оос дээш авах гэж байгаа хүмүүст зөвлө гөө


IELTS 7-оос дээш авах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Ер нь IELTS өгөхөд үгсийн сан маш чухал. Яриа болох бичих дээрээ ерөнхийдөө ӨНДӨР ТҮВШНИЙ үгсийг ашиглавал 7-г амархан авах боломжтой (basic vocabulary ашиглах хэрэггүй). Wright Right (http://www.mediafire.com/download/8d90frcdmswphz7/IELTS%E2%80%93WriteRight.pdf) гэдэг номонд 5 болон 7 түвшний эссэг харьцуулсан байдаг. Тэгээд ямар үгс нь 7-оос дээш түвшний үгс, ямар нь 5 түвшний үгс болохыг заагласан байгаа. Тиймээс өндөр түвшний үгсийн санг ашиглаад сурах хэрэгтэй. Миний санал болгох ном бол http://www.dyo.com.cn/html/kaoshi/download123/131122085137.pdf , http://www.dyo.com.cn/html/kaoshi/download123/131122085137.pdf, https://www.google.iq/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=3&cad=rja&uact=8&ved=0ahUKEwiSk7O_pobOAhVDPhQKHUBQDBgQFggmMAI&url=http%3A%2F%2Fwww.sharewithu.com%2Fforum.php%3Fmod%3Dattachment%26aid%3DMTI1MjgwfDQxMGYwZjdjfDE0Njc2MTQyMzR8MHw1MDk1NzI%253D&usg=AFQjCNHLqeoWZzumelUFcoA1IlmvuaREGA&sig2=2MMEHNFnRciYXGCrPYLt7A&bvm=bv.127521224,d.ZGg, энэ хоёр ном байна. Дээр нь Word Master by Denis Waitley гээд 500 үг байгаа, https://thepiratebay.org/torrent/5751119/CHECK_YOUR_VOCABULARY_FOR_IELTS-MANTESHWER. Grammer дээр бол та бүгдийн сайн мэдэх English grammer in use гэдэг ном маш сайн ном. Өөр ном хэрэггүй. Сонсох дээр анхаарал их шалгах юм. Тиймээс rephrase хийх маягаар асуулт дээр байх юм. Тиймээс яг тухайн үгийг хэлэхгүй, rephrase хийнэ гэж ойлгоод, сайн ойлгож сонсоорой. Reading хэсэг дээр: стратеги чухал. Цаг их давчуу юм байна лээ. Тиймээс эхлээд уншихгүй, асуулт дээр байгаа key words-ийг доогуур нь зурж тэмдэглэнэ. Бүх асуултыг эхлээд харах хэрэгтэй. Дараа нь эхний параг уншаад ямар асуулт энд гарч байгаа бол гэж таамаглаад эргээд асуултуудаа харах гэх замаар хариулна. Speaking Дээр бол аль болох сандрахгүй чөлөөтэй байгаарай. Дээр нь англи хэлний шалгалт өгч байгаа гэдгээ мартахгүй аль болох төвөгтэй байдлаар, ур чадвар харуулсан байдлаар тэдгээр энгийн асуултуудад нь хариулаарай. Гол нь мэдээллийг дамжуулах биш, түүнийг хэрхэн илэрхийлэх нь чухал. Таны санал, хариулт зөв эсхүл буруу огт биш. Магадгүй өөрийн сайн мэдэх сэдэврүү чиглүүлээд хариулчих боломжтой. Дасгал хийсэн л дээр. За баярлалаа =)))

Via dictator bold

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s