Австрали улсад суралцах хүсэлтэй хүмүүст сургалтын визэндээ томоохон өөрчлөлт ору улж байгаа


Сайн байцгаана уу группийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе

Миний хэл загатнаад гар загатнаад гадаадад суралцах гэж төлөвлөж байгаа зарим залуустаа хэлэх хэдэн үгс байнаа. Би боловсрол зуучлалын байгууллагад ажилладаг юм л даа. Тэгээд би ч өөрийгөө сайн англи хэлтэй гэж боддог байсан тэгээд өмнө нь ч гадаад руу суралцах талаар боддог байсан ч бүр дэлгэрэнгүй судлаж байгаагүй л дээ. Ажилд орсноосоо хойш нилээн олон орон руу суралцах талаар судласаар л явна. Өөрийнхөө байдлыг харахад нилээн бэлдэж өөрийгөө сайжруулж байж суралцах юм байна гэж бодож эхэлсэн. Миний амнаас тэтгэлэг гэдэг үг хүртэл гарахаас эмээх болсон. Гэтэл би энэ хугацаанд маш олон хүнтэй уулзаж гадаадад суралцах тухай сонсож зөвөлгөө өгж ирлээ лдээ, Ер нь очиж суралцах улсаа сонгосон тэр улсынхаа талаар мэдээллээ олсон, суралцах бол ямар шаардлага хангах талаар судлаад явж байгаа хүмүүс олон байсан ч нөгөө нэг юугаа ч мэдэхгүй хүмүүсээс илт цөөн байсан.

Австрали улсад суралцах хүсэлтэй хүмүүст сургалтын визэндээ томоохон өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ нь яг л суралцах чин хүсэлтэй хүмүүст бол амархан даваа, харин очоод ажиллах, үлдэх сонирхол бүхий хүмүүст бол хэцүү даваа байгаа юм, миний анзаарснаар.
Та Австрали улсад суралцах л зорилго тавьсан бол ямар ч түвшний сургалт байсан TOEFL 35 IELTS 4.5 оноо авсан байх хэрэгтэй байгаа юм. Энэ нь анхан шатнаас дунд шат хүртэлх завсрын түвшин байгаа. Энэнд ядаж 1 сар бэлдээд шалгалтаа өгчих хэрэгтэй. Гэтэл монголчууд яаахаараа шалгалт өгөх ёстой юм яагаад би хэлний бэлтгэлд сурах гэж байж оноотой байх ёстой юм гээд л надруу уурлах юм. Хүний өмнөөс л сураад байгаа юм шиг байхын. Тэр хүмүүс бол шууд л очоод л үлдчих санаатай хүмүүс байгаад байх шиг. Хүмүүс бүр дансаа эртнээс бэлдээд шалгалтаа бэлдээд зорилгоо тавиад явсан хүмүүс ч бас байна тэд нарт баярлалаа. Ядаж хүний нутагт очоод өөрийгөө илэрхийлэх чадвартай л байх хэрэгтэй огт хэлгүй хүн очоод яаж хоолоо олж идэж, яаж байраа олж, учраа олох бол гэхээс би айж байна. Англи хэлний түвшнийг нь асуухаар хүний хэлснийг ойлгоно, хариу бага сага хэлнэ гэх юм. Энийг чинь шалгалт нь тодорхойлоод өгдөг юм.

2рт, тэтгэлэг яаж авах вэ гэж их түгээмэл асуудаг. За хэрвээ үнэхээр өндөр оноотой бол өөрөө нетээс судлаад уншихад бөөн бөөн тэтгэлэг янз янзаараа байдаг тэрийг уншаад ойлгох хэмжээний хэлтэй хүн байна , би тэр бүхнийг энд мэдээд байх боломжгүй байдаг. Харин шалгалтын оноо ч гүй хэл ч гүй, ядаж л голч оноо нь муу тийм байж тэтгэлэг гэдэг үг амнаас нь их л амархан урсаад л гарж байгаад миний сэтгэл эмзэглэж байна. Их л амархан аргаар оччих л бодолтой хүмүүс байх шиг байна. Тэд нарт RIP

3рт, 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд миний хувьд харьцахад хамгийн хэцүү хүмүүс байх юм. Ядаж л өдөрлөгт ирээд уулзахдаа тодорхой мэдээллээ аваад мэргэжлээ сонгоод баримжаатай баймаар юм. Хаашаа ч явахаа мэдэхгүй ямар мэргэжил сонгохоо ч мэдэхгүй наанадаж өөрт нь зөвөлгөө өгөх гэхээр бүтэн сонсчих сэтгэл бодолгүй тийм нэг хувцасны голуудыг харахаар бас их хэцүү юм. Аав ээж нь хөөрхий судлаал явахын, хүүхдүүдийнх нь байжаагаа царайг нээрээ. 10 жилээ төгсөж байгаа дүү нартаа жаахан туслаад өгөөрэй, сайн зөвлөөд хүмүүстэй уулзуулаарай

За, анхааран уншсанд баярлалаа гарын загатнаа арилсан болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s