Австрали улс, Аделайде Батмөнхийн Мөнхбая р нь эрдэм мэдлэгээ гайхуулж байна | Caak.mn


Австрали улс, Аделайде Батмөнхийн Мөнхбаяр нь эрдэм мэдлэгээ гайхуулж байна

Монгол залуу эрдэм мэдлэгээ гайхуулж байна

XEROX
2013-08-21, 01:44
АЛДАРТАЙ МОНГОЛ
26,610
106

Батмөнхийн Мөнхбаяр нь одоогоор Австрали улсын, Аделайде хотод “Аделайдийн Их Сургууль”-д докторын оюутнаар 100% сургалтын төлбөр болон амьдрах амжиргааны хөлсийн өндөр тэтгэлэгтэйгээр суралцах эрхийг аваад байгаа юм байна. Түүний докторын зэргээр суралцах судалгааны ажлын сэдэв нь “Multi-scale modeling approach to the engineering of DSSC photo-electrodes” -гэж төлөвлөгдсөн ажээ.

expand.svg

Монгол залуу эрдэм мэдлэгээ гайхуулж байна

Б.Мөнхбаяр нь 2012 оны 8-р сард БНСУ-н “Gyeongsang-н Их Сургууль”-н Энерги, Механикийн Инженерийн тэнхим дэх Дулаан болон Шингэний судалгааны төвөөс “Магистр” зэргийг “Effect of the Grinding Method on Dispersion and Thermal Characteristics of Multi-Walled Carbon Nanotubes, and Its Application for the Dye-Sensitized Solar Cells” сэдвээр хамгаалан гардаж авчээ.

Тэрээр сүүлийн 2 жил буюу магистрт суралцах хугацаандаа гол зохиогч (first author)-р ажилласан 15 гаруй судалгааны ажлуудыг олон улсын шилдэг гэгдэх “Journal of Power Sources”, “Electrochimica Acta”, “Composites Part B”, “Powder Technology”, “Materials Research Bulletin”, “Ceramics International” гэх мэт сэтгүүлүүдэд хэвлүүлээд байгаа. Тэдгээр сэтгүүлүүдийн 11 нь SCI буюу шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийг хэвлэдэг тэргүүлэх зэргийн сэтгүүлүүд бол 4 нь SCIE буюу энгийн сэтгүүлүүд юм. Энэхүү хөдөлмөрийнх нь үр шим болсон амжилттай судалгааны ажил, бүтээлүүд нь түүнд олон улсын хэмжээний нэр хүнд болон хүндтэй шагнал урамшууллуудыг авчирсан байна.

Үүнээс дурдвал:
“Young Pioneer Researcher 2012, GNU”,
“Second Phase Brain Korea 21 (BK21)” and
sciencedirect.com TOP 25 articles” 3 удаа гэх мэт.

00.jpg

Тэрээр 2010 оны 6-р сард МУИС-н “Химийн факультет”-н хими технологийн тэнхимд “Бакалавр” зэргээ хамгаалсан юм. Энэхүү амжилтынх нь гарааг тавьж өгсөн сургуульдаа, сурган хүмүүжүүлсэн хүндэт багш нартайгаа 2013 оны 2-р сараас 2013 оны 6-р сар хүртэлх хугацаанд “Физик Хими (цахилгаан хими)” болон “Коллойд Хими”-н багшаар хамтран ажилласандаа туйлын бахархалтай явдагаа бидэнд хэлсэн юм.

Тэрээр Австрали улсын доктор зэрэгт суралцагсадад зориулсан “International Postgraduate Research Scholarship” шагнал болон амьдрах хөлс болох жилийн 24,653 Австрали доллар (такс төлөхгүй), эрүүл мэндийн 100% даатгалыг олгох “Australian Postgraduate Award” урамшуулаллыг олон орны шилдэг оюутнуудаас шалгаран, авах болзлыг хангасан байна.

Мөн Б.Мөнхбаяр нь Австрали, Канада, Щвед, Япон, Солонгос улсуудын сургуулиудаас дээрхийн адил тэтгэлэгтэй докторт суралцах хүсэлтийг хүлээн аваад байснаас дэлхийн ТОП сургуулиудын тоонд ордог Австрали улсын “Аделайдийн Их Сургууль”-д суралцахаар сонгожээ.

Б.Мөнхбаярын одоогийн судалгааны сонирхол нь – “Шинэ нано-материалыг гаргаж авах бөгөөд шинж чанарыг судлах болон түүнийгээ цахилгаан химийн хэрэглээ болох нарны зайн гэрэл, аккумуляторт хэрэгжүүлэх юм.”

http://www.caak.mn/view/8253303/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s