Австрали далайн акулууд хэд хэдэн хүний а мийг авч одлоо


Австрали далайн акулууд хэд хэдэн хүний амийг авч одлоо2016 оны 6-р сарын 5-нд Австрали далайн баруун эрэг, Перт хотын ойролцоо Миндарийд 60 хэргэм насны эмэгтэй акул загасны дайрлагад өртөж амиа алджээ. Тэрээр 43 настай нэгэн эртэй хамт далайд шумбаж байжээ. Хамт шумбаж байсан залуугийн хэлснээр тэдний хажуугаар нэг хар зүйл сүүдэрлэх шиг болоход акул загас аль хэдий нь эмэгтэйд халдсан байсан гэнэ. Залууд ойролцоо явж байсан загасчид туслан түүнийг аваржээ. Яг ямар гэмтлийн шалтгаанаар эмэгтэйг амь насаа алдсан гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа аж. Мөн өнгөрсөн 1 дэх өдөр буюу уг хэргээс 7 ч хүрэхгүй хоногийн өмнө 35 орчим настай залуу махчин загасны дайрлагаас болж баруун хөл, гаргүй болжээ. Австрали далайн махчин загаснууд ойрын үед маш аюултай байгаа бөгөөд тэндхийн наран шарлагын газруудыг түр хугацаанд хаагаад байгаа гэнэ.

Манайхан аялал зугаалга, ажил төрөл, сургууль соёл гээд олон асуудлаар Австрали улсыг зорих болсон билээ. Хэрэв та далайн эрэг рүү явах төлөвлөгөөтэй байгаа бол анхаарал болгоомжтой байхыг анхааруулъя.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s