Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршл ага Сэдэвт III Чуулга Уулзалт 6 сарын 5-нд Тор онто хотноо


Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалт 6 сарын 5-нд Торонто хотноо

Шилдэг бизнес эрхлэгч болон мэргэжилтэн шалгаруулах ангилалд нэр дэвшихийг хүсвэл энд дарна уу.

Монгол Орны Хөгжилд XII Чуулга Уулзалтын Хүрээнд Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалтанд урьж байна.

Сайн байцгаана уу, Монголчуудаа?

Та бүхнийг 6 сарын 5-нд Торонто хотноо болох Монгол Орны Хөгжилд XII Чуулга Уулзалтын Хүрээнд Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалтанд урьж буйдаа таатай байна.

Энэхүү арга хэмжээний эрхэм зорилго бол:

1. Канад дахь Монголчуудын Холбооны анхдугаар уулзалтыг зохион байгуулах
2. Монголын мэргэжилтнүүдэд Канадад хэрхэн бизнес эрхлэх талаарх мэдээлэл өгөх
3. Канадад одоогоор үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн талаар танилцуулах
4. Амжилтанд хүрсэн монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах болно.

Хэрэв та өөрөө дэвших эсхүл хэн нэгнийг санал болгохыг хүсвэл info имэйл хаягруу дараах мэдээллийг явуулна уу?

1. Бизнес эрхлэгч болон мэргэжилтний нэр, холбогдох утасны дугаар, и-мэйл хаяг
2. Бизнес эрхлэгч болон мэргэжилтний талаарх товч танилцуулга
3. Явуулж буй үйл ажиллагаа болон ажиллаж буй хугацаа, хэзээ, хэрхэн амжилт гаргасан талаарх мэдээлэл

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор та Канад дахь бусад монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдтэй холбогдож, туршлага солилцох боломжтой. Үүнээс гадна энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол мэргэжилтнүүд болон бизнес эзэмшигчдийн сүлжээ байгуулах үндсийг тавихыг бид зорьж байна.

Цаашдаа Канад дахь монголчуудын мэргэжлийн болон бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэхэд тантай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

Giuseppe Esposito
Канад Монголын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s