Magi: Австралийн Мельбурн хотод оюутан байхд аа хотын төвд орших The Deanery ресторанд аяга у гаагчаар ажилладаг байлаа


Caff’e Bene-д ажиллаж байгаа энэ эмэгтэйг хараад нэгэн дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 10 жилийн тэртээ би Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг Австралийн Мельбурн хотод оюутан байхдаа хотын төвд орших The Deanery ресторанд аяга угаагчаар ажилладаг байлаа. Ажил маань орой 17 цагт эхлээд 11,12, эсхүл бүр 01 цаг хүртэл үргэлжилнэ. Цагт 15 доллар, долоо хоногт хоёр удаа ажиллахаар сардаа бараг 800 гаруй доллар авчихна. 25 нас хүрээгүй, төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй, залуухан гэр бүлтэй надад энэ бол их мөнгө байсан. Цалингийн хуудас буюу time sheet минь ч энд байна.
Австралид очоод удаагүй, аялга амьдралын хэв маягтаа дасаагүй болохоор эндээс их л олон зүйлийг анзаарч сурч мэдэж авч байлаа. Сүүлд бодоход хөгтэй ч гэмээр зүйл олон л тохиолдож байж…
Ресторан хотын төвд байдаг, гайгүй нэр хүндтэй тул хоол нь нэлээд үнэтэй, түүнийгээ дагаад бас их гоё амттай. Москвад 4 жил болсон ч барууны оронд анх удаа ирсэн надад өндөр хуульч, санхүүчдийн зооглодог тансаг оройн хоолнууд үнэхээр гайхалтай санагдана. Ямар сайндаа ажил хэчнээн орой тарсан ч гэсэн рестораны гоё хоолоо эхнэртээ амсуулах гээд өөрөө идэхгүй хадгалчихдаг байлаа. Эхнэр минь ч дуртай хичнээн шөнө, орой байсан ч хамтдаа орцыг нь нэг бүрчлэн судалж ярилцаад хувааж иднэ. Ингэсний ч хэрэг гарсан байх, эхнэр минь тэр рестораныхаас илүү амттай хоол хийдэг болсон тул би сүүлдээ гэртээ хоолоо авчрах шаардлагагүй болсон.
Бүх аяга таваг, түмпэн сав, халбага шанагаа угааж цэвэрлэж (ядах зүйлгүй бүгдийг том автомат машинаар угаана) дуусчихаад хамгийн сүүлд гал тогоооны шалаар дүүрэн ус, хөөс асгаж байгаад шалаа угаах Ертөнцийн хамгийн сайхан зүйл шиг л санагддаг байж билээ… Заримдаа 12 өнгөрчихөөр трамвай, метро зогсчихно. Тэр үед нь сургуулийн 24 цагийн байр луу очоод өглөөний 5 цаг хүртэл бас жаахан компьютер дээр сууж хичээлээ хийдэг байлаа. Тэгээд 5 цаг болохоор хамгийн түрүүний метронд суугаад гэрлүүгээ яаран явна. Нялх үрээ яслид нь хүргэж өгөх гээд яарч байгаа нь тэр.
Дэлхийн шилдэг 50 сургуулиудын нэг, Австралийн №1 их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ 25 настай би ийм ажил хийж байсан. Над шиг мянга, мянган монгол болон гадаад оюутнууд бас л ийм ажил хийгээд сурахын зэрэгцээ ажиллаж байгаа. Тэдэнд АМЖИЛТ ХҮСЬЕ!
Далимд нь хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Залуу хүний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, хэрэгцээ юунаас ч илүү хүчтэй. “Босоо” Ганбаа аяга таваг угаагаад сургуулиа төгсөх арга байгаагүй гэж сүүлдээ бүр Англи улсыг капитализмтай нь буруутгах шахсаныг зөвтгөхийн арга байхгүй шүү. Угаасаа Монгол шиг орны хүмүүс бусдаас хамгийн багадаа 2-3 дахин илүү хичээж байж юманд хүрдэг.
Нөгөө талаар, энэ ажилдаа “хэт анхаарал” хандуулаад үндсэн зорилгоо умартсан бол тэр оюутныг өмөөрөхөд хэцүү. Хэдийгээр хөлсөө дусаан олсон энэ мөнгө амттай ч түүнийхээ зэрэгцээ мэдэж сурч авсан “мэдлэг”-ээ хэрэглээд тархиа ашиглаж эх орондоо илүү өндөр цалин, орлоготой, Улс орныхоо хөгжилд хэдэн зуу дахин их хувь нэмэр оруулах боломж байдаг.
Сугалаанд найдаж амьдарч болохгүй ээ, хичээнгүй зүтгэл, чин хүсэл эрмэлзэл амжилтанд хүргэнэ шүү.
манай The Deanery рестораны линк: http://www.thedeanery.com.au/

Via https://www.facebook.com/mandakhbat/posts/10154236959736757

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s