2016 оны Дэлхийн шилдэг Их сургуулиуд тодорч ээ | Caak.mn


Сайхан амьдрахын тулд хэн бүхэнд мэдлэг боловсрол хэрэгтэй. Мэдлэг боловсролыг олж авах хамгийн гол зүйл бол сайн багш, сургууль л байдаг шүү дээ. Өөрийн хүчээр дэлхийд нэрээ мөнхөлсөн нэгнийг үгүйсгэхгүй ч ихэнх хүмүүс шилдэг их дээд сургуульд суралцаж, сайн мэдлэг эзэмшин эх орондоо залуу халуун боловсон хүчин болохыг эрмэлздэг. Ингээд та бүхэндээ 2016 оны хамгийн шилдэг их дээд сургуулиудыг танилцуулъя.

expand.svg

2016 оны Дэлхийн шилдэг Их сургуулиуд тодорчээ

15Колумбын их сургууль, АНУ (86.1)

Тус сургуулийн алдартай төгсөгчдийн нэг бол АНУ-ын 26-р ерөнхийлөгч Теодор Рузвельт (Theodore Roosevelt) болон 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin Roosevelt), АНУ-ын агуу удирдагчдийн нэг Александр Хамилтон (Alexander Hamilton) нар юм. Колумбд амьдралын өртөг харьцангуй өндөр учир, сургалтын төлбөр нь ч нэлээд өндөрт тооцогдоно.

Сургалтын чанар болоод судалгааны чанараараа 86.1 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 15-рт оржээ.

14Лондонгийн их сургууль, Англи (87.1)

1826 анх үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн бүсгүйчүүдийг элсүүлдэг байжээ. Гэвч 1878 оноос эхлэн эрчүүдийг элсүүлж эхэлсэн аж. Энэ сургууль нь өдгөө дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг юм. Залуусын хамгийн их суралцдаг, эрэлттэй сургуулийн тоонд ч мөн орно.

Сургалтын чанар болон судалгааны чанарны үнэлгээ: 87.1 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 14-рт оржээ.

13Беркли дэх Калифорнийн их сургууль, АНУ (87.2)

Тус сургууль нь Ази судлалаараа нэртэй юм. Сонирхуулахад 1935 оноос хойш Монгол хэлний хичээлийг оюутнууддаа зааж эхэлжээ. Калифорнийн их сургууль нь Америктаа маш өвөрмөц сургуульд тооцогддог. Учир нь тус сургууль баруун эрэг дээрх хамгийн эртний сургуулийн нэг бөгөөд улсаас санхүүждэг сургууль юм.

Сургалтын чанарын үнэлгээ: 87.2 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 13-рт оржээ.

12Иелийн их сургууль, АНУ (87.4)

1701 онд байгуулагдсан тус сургууль нь АНУ-ын анхны 3 их сургуулийн нэг бөгөөд 18000 гаруй оюутан, 3000 гаруй багш ажилтантай ажээ. Тус сургуулиас төрийн тэргүүнүүд, төрөл бүрийн салбарын манлайлагчид ихээр төрөн гарсан байдаг. Мөн хуулийн сургуулиараа алдартай.

Сургалтын чанарын үнэлгээ: 87.4 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 12-рт оржээ.

11Жонс Хопкинсийн их сургууль, АНУ (87.6)

Тус сургууль нь 1876 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш өнөөг хэр нь үйл ажиллагаа явуулж байгаа шилдэг сургуулиудын нэг юм. Сургуулиас төрөн гарсан төгсөгчид үргэлж шилдгийн эгнээнд багтдаг бөгөөд АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсон (Woodrow Wilson) төгссөн байдаг.

Сургалтын чанарын үнэлгээ: 87.6 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 11-рт оржээ.

10Чикагогийн их сургууль, АНУ (87.9)

Чикагогийн их сургууль 1890 онд Америкийн газрын тосны магнат Жон Д. Рокфеллер (John D. Rockefeller) -ийн оролцоотойгоор үүсгэн байгуулагджээ. Сургуулийн систем, багш нарын ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Сургуулийг төгсөгчид хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны салбарт үнэмлэхүй амжилтыг гаргадаг байна.

Сургалтын чанарын үнэлгээ: 87.9 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 10-рт оржээ.

9Цюрих дахь Швейцарийн технологийн холбооны институт (88.3)

Тус сургууль нь 1855 онд үүсгэн байгуулагдсан юм. Голчлон инженер, шинжлэх ухаан, математик, менежментийн чиглэлээр хичээллэдэг бөгөөд сургуулийн төгсөгчид нь чансаагаараа жилээс жилд сайжирсаар байгаа юм. Үргэлж л өөрсдийн салбарт амжилт авчирдаг учраас сургуулийн зорин ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

Сургалтын чанарын үнэлгээ: 88.3 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 9-рт оржээ.

8Лондонгийн эзэн хааны хамтарсан коллеж, Англи (89.1)

Оюутан залуусын хамгийн ихээр сонирхон суралцдаг сургуулийн нэг бол тус сургууль юм. Анх 1907 онд, эзэн хааны санаачлагаар үүсгэн байгуулагдаж, өнөөг хэр нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Ойролцоогоор 16 мянган оюутан суралцагсад, 3700 гаруй ажилтантай байна.

Сургалтын чанарын үнэлгээ: 89.1 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 8-рт оржээ.

7Принстоны их сургууль, АНУ (90.1)

1746 онд анх байгуулагдаж, хожим 1896 онд шинэчлэгдэн өнөөгийн өнгө төрхийг олсон юм. Нийт 8000 оюутан, 1200 гаруй багш ажилчинтай. Элсэхийг хүссэн оюутнуудаас маш өндөр шаардлагыг тавьдаг учир жил бүрийн элсэгчид тун цөөхөн байдаг гэнэ. Төдий хэмжээгээр сургалтын чанар сайжирч, төгсөгчдийн ур чадвар нэмэгдсээр байгаа нь гайхалтай хэрэг юм.

Сургалтын чанарын үнэлгээ: 90.1 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 7-рт оржээ.

6Харвардын их сургууль, АНУ (91.6)

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бол яалтачгүй Харвардын их сургууль билээ. Тус сургууль нь маш эрт буюу 1636 онд анх байгуулагджээ. Анх 9 оюутан, нэг багштайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 20,000 гаруй оюутан, 10 захирал, 2000 гаруй факультеттай юм байна. Сургалтын арга нь эртний уламжлалт арга хэлбэрээс аль хэдийн давж гарсан бөгөөд төгсөгчид нь ч өндөр нэр хүндтэй байдаг.

Сургалтын чанараараа үнэмлэхүй өндөр буюу 91.6 оноог авчээ.

5Массачусетсийн технологийн институт, АНУ (92.0)

Тус сургууль нь оюутнууддаа мэдлэгийг бүрэн эзэмших, шинэчлэх, дамжуулах, бусадтай хамтран ажиллах аргыг гол чигээ болгон үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн өөрийн сургуулийн оюутнуудыг зөвхөн сургалтын хөтөлбөртөө баригдалгүй, ухаалаг, бүтээлч, идэвхтэй байхыг шаарддаг байна. Тиймээс ч энэ сургууль нь өдгөө шилдэг хэмээх тодотголыг авсан биз ээ.

Сургалтын чанарын үнэлгээ: 92.0 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 5-рт оржээ.

4Кэмбрижийн их сургууль, Англи (92.8)

Их Британийн хамгийн том бөгөөд эртний сургуулиудын нэг юм. Тус сургуулийн сургалтын амжилт нь дэлхий дахинд хэдийнээ танил болсон билээ. Учир нь маш олон алдартай төгсгөгчидтэйгөөс гадна, өндөр шаардлагыг оюутнууддаа тавьдаг. Сургалтын арга барил, систем нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр системээр хичээллэдэг байна.

Сургалтын чанарын үнэлгээ: 92.8 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 4-рт оржээ.

3Станфордын их сургууль, АНУ (93.9)

Дэлхийд алдартай тус их сургууль нь байгуулагдаад хэдийн 131 жилийг ардаа үджээ. Салбар бүрд мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд 7 факультет, 15000 гаруй оюутантай байна. Нийт оюутны 40 хувь нь АНУ-ын иргэд байдаг.

Сургалтын чанарын үнэлгээ: 93.9 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 3-рт оржээ.

2Оксфордын их сургууль, АНУ (94.2)

Оксфордийн их сургууль нь мөн л маш эртний сургуулиудын нэг бөгөөд бөгөөд есөн зууныг дамжин үйл ажиллагаагаа явуулж байна. Заах арга болон судалгаа шинжилгээний төвөөрөө олон улсад танигдсан төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг юм. 130 орныг төлөөлсөн 18,000 гаруй оюутантай бөгөөд дотроо бие даасан 39 коллежийг багтаадаг.

Сургалтын чанарын үнэлгээ: 94.2 оноотойгоор дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын 2-рт оржээ.

1Калифорнийн технологийн институт (95.2)

Мөн л хамгийн шилдэг, боловсон хүчнийг бэлтгэдэг алдартай сургуулийн нэг бөгөөд суралцагчдынхаа мэдлэгийг тэлэх эрхэм зорилготой. Одоогийн байдлаар төгсөгчдөөс нь 32 Нобелийн шагналтан төрөөд байгаа бөгөөд биологи, химич, химийн инженер, компьютерын мэргэжилтэн, геологи, газар зүйн шинжлэх ухаан, хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан, физик, математик, одон орон судлал зэргээр мэргэжил эзэмшүүлж байна.

Сургалтын чанараараа хамгийнх өндөр буюу 95.2 оноог авчээ.

http://www.caak.mn/view/8266268/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s