Gadaadiin Mongolchuud: Americad $1700-4000 sard oldog 80% n deed bolovsroltoi


Australian mglchuudaas iim sudalgaa avdag hun bgullaga sudlaachid bnu

Америк Дахь Монголчууд Тэд хэн бэ?9-04-2016, 10:08
Америк Дахь Монголчууд Тэд хэн бэ?
Сvvлийн жилvvдэд манайхны дунд гадаадад тэр тусмаа Америкт очиж амьдрах зорилго тэмvvллийнх нь нэг болж байна гэхэд хилсдэхгvй. Бид АНУ-д ажиллаж байгаа монголчуудын дунд хэд хэдэн чиглэлийн судалгаа явуулсан юм.

Судалгааны дvн нэлээд сонирхолтой гарсныг тоймлон хvргэе. Харилцан адилгvй ажил мэргэжил, нас, хvйс, соёл боловсрол бvхий нийгмийн янз бvрийн бvлэгт ийм сонирхол нэлээд тархмал болсон. Эдгээр сонирхлыг далимдуулан виз гаргадаг, “ажлын байр”-ыг шинээр бий болгодог нэг тєрлийн бизнес бий болсон юм. Эдгээрийн зарим нь боломжийн ашиг олдог ч хvмvvсийн хvслийг биелvvлж очих гэсэн улс оронд нь нэвтрvvлж байхад зарим нь зєвхєн залилан мэхлэхийг л гол болгодог.

Гэхдээ Америкт очиж байгаа хvмvvсийн олонх нь виз гаргадаг байгууллага, хvмvvсээр зуучлуулаагvй бололтой. Судалгаанд оролцсон таван хvний нэг (20.4%) нь зуучлах компанийн баримт бичиг(3.6%)-ээр эсвэл тодорхой хvмvvст мєнгє тєлж (16.8%) визээ гаргуулсан байна. Америкт ирэх гол сувагт суралцах (40.9%), Америкаас явуулсан урилгыг vндэслэж (18.2%), албан ажлын шугамаар(10.2%) гэсэн хэлбэр зонхилж байна.

Ер нь Америкт буй манай иргэдийн хvн ам зvйн болон боловсрол мэргэжлийн бvтэц, Монголд эрхлэж байсан ажил хєдєлмєр нь бусад оронд ялангуяа Солонгост гарч буй хvмvvсээс нэлээд ялгаатай. Манай судалгаанд хамрагдагсад бараг бvгдээрээ (98,6%) Монголд ажил эрхлэж, сургуульд суралцаж байсан хvмvvс юм. Тэд ихэвчлэн томоохон пvvс компани (23,2%), эсвэл тєсвийн байгууллагад (21,0%) ажиллаж байжээ. Мєн нэлээд хэсэг нь (18,1%) суралцаж байсан. Мєн тєр, захиргааны болон тєрийн бус байгууллага (14,5%)–д алба хашиж байснаас гадна АНУ-д дипломат болон олон улсын байгууллага, хамтарсан тєсєлд ажиллаж байгаад хугацаа дууссаны дараа vлдэж хоцорсон тохиолдол ч байна. Сvм хийд, шашны чиглэлээр, АНУ-ын иргэнтэй гэр бvл болж Америкт ирэх явдал нэмэгдэх болов.

Боловсролын хувьд судалгаанд хамрагдагсдын 97.7 хувь нь бvрэн дундаас дээш. 80 шахам хувь нь дээд боловсролтойн дээр эрдмийн зэрэг цолтой хvмvvс ч байна. Оюутнууд интернэтээр Америкийн их, дээд сургууль, мэргэжлийн болон хэлний курст суралцах єргєдєл илгээж, тофелийн шалгалтад тэнцэж, зохих журмын дагуу очиж суралцдаг. Харин суралцах явцдаа сургалтын тєлбєрийг тєлєхийн тулд ажил эрхлэж хэсэг хугацаанд суралцдаг ч аажимдаа сургуулиа орхидог. Харин Америкт ирсэн дээд боловсролтой хvмvvсийн дийлэнх нутагтаа боломжийн ажил алба эрхлэж байснаа хурал семинар, vзэсгэлэн, худалдаа арилжаа, урлаг соёлын арга хэмжээ, аялал жуучлал, гэрээ хэлэлцээ гэх мэтээр шалтаглан бас л албан тушаалаар виз гаргуулж зорьсон ажлаа дуусгаад vлдэж хоцордог байна. Жишээлбэл, анхны Ерєнхийлєгчийн айлчлалыг сурвалжилсан сэтгvvлч, Ардын дуу бvжгийн чуулгын бvжигчид, бейсболын тэмцээнд оролцсон БТДС-ийн оюутнууд Америкт хоцорсныг тухайн vед сонин хэвлэлээр шуугиж байв.

МОНГОЛЧУУД АМЕРИКТ ЯМАР АЖИЛ ХИЙДЭГ ВЭ?

Манай судалгаанд оролцогчдын

70.3 хувь нь ажиллаж байна,
19,6 хувь нь суралцдаг,
6,5 хувь нь сурч байгаа,
3,6 хувь нь одоохондоо ажилгvй гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 10,5 хувь нь оюуны хєдєлмєр голлосон хєдєлмєр эрхлэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Том болон тvvний салбар охин компани, улс хоорондын хамтарсан янз бvрийн шатны байгууллагад орчуулагч, менежер хийдэг, єєрсдєє бие даан болон хамтарч боломжийн хэмжээний vйлчилгээний цэг ажиллуулдаг, хуулийн зєвлєгєє єгдєг хvмvvс ч цєєнгvй байдаг зэргээс дvгнэхэд монголчууд Америкт тийм хvнд хvчир, “хар ажил” хийгээд байдаггvй бололтой.

Тэд худалдагч, рестораны vйлчлэгч, хаягаар хоол хvргэгч, таксины жолооч, єндєр настан асрах зэрэг vйлчлэх зохицуулах хєдєлмєрийг голлон эрхлэхийн зэрэгцээ айл нvvлгэх, барилга, засварын газар, дэлгvvрт ачигч хийх зэрэг биеийн хvчин голлосон ажил хийж байна.

Америкт ажиллаж буй монголчуудыг дундаж америк хvний тєвшинтэй харьцуулшгvй боловч тэдний цалин хєлс амьдралд нь бvрэн хvрэлцдэг. Єдєрт дунджаар 70 хvртэл ам.доллараар цалинждаг 31,5 хувь, 71-100 хvртэл 39,4 хувь, 101-120 хvртэл 17,3 хувь, Тvvнээс дээш ам.доллараар цалинждаг 11.8 хувь гэсэн бvлгээр ангилан судлагсдын сарын цалинг тодорхойлбол 1700-4000$ болж байна.

Манайхны дунд “Монголчууд гадаадад очихоороо бие биенээ таньдаггvй, монголчуудаасаа холхон байгаараа” гэсэн яриа нэлээд тархсаныг бид мэднэ. Одоо ч энэ байдал vргэлжилсээр байгаа билээ. Гэхдээ улс орон болгоны онцлог, тухайн улсад ямар хvмvvс хэр олноор бєєгнєрч байгаа, эхэлж тогтсон харилцааны шинж, тvvний нєлєє, хамрах хvрээ зэрэг олон хvчин зvйл нєлєєлєх нь мэдээж хэрэг. Ер нь монголчууд бол бие биедээ туслах, ядарсан нэгэндээ тус дэм vзvvлэх талаар сайхан уламжлалтай vндэстэн.

Америк дахь монголчуудын дунд хоёр сар байхдаа тэдний хооронд тусч найрсаг, соёлтой харилцаа голлодгийг ажигласнаа тэмдэглэмээр байна. Монголчууд олноор цугларсан том хотуудад vндэсний баяр наадмыг зохион байгуулалт сайтай тэмдэглэх, бие биедээ боломжийн ажил, орон байрны талаар мэдээлэл єгєх, тvvнд чин сэтгэлээсээ туслах, баярт vйл явдал, зовлон бэрхшээлийг хуваалцаж буй сэтгэл, алдаа доголдол гаргасан нєхдєє зэмлэж зєвлєх, ахас ихсийг хvндлэх, “шинэков”-д туслах зэрэгт чин сэтгэлийн найрсаг харилцаа, Монголоо гэсэн сэтгэл илт харагдаж, мэдрэгдэж байсанд vнэхээр баярламаар.

Гэхдээ “хvний нутагт нэрээ” гэсэн сургаал тэр болгон хэрэгжихгvй нvvр улайлгаж, чих халууцуулмаар vйлдэл хийдэг монголчууд мэр сэр байсаар байна. “Муугийн нєлєє олонд” гэдгийн vлгэрээр тэдний балаг, эх орон нэгтэндээ хэчнээн их гай тарих, муу уршигтайг ямагт санаж явах ёстой.

Эх орноосоо алс хол байгаа хvмvvст Монголын тухай, Монголтой холбогдсон бvх юм сонин сайхан байдаг нь ойлгомжтой.

Нэрд гарч буй хамтлаг дуучдын тоглолт гадаадад буй монголчууд эх орон, элгэн нутаг, ээж аавыгаа санасан сэтгэлийг сэргээсэн, тэдэнд их нэмэр болдог буянтай vйл юм. Тэрхvv тоглолтыг vзэх vедээ нутгийн сонин сайхныг сонсож, монголчуудтайгаа уулзах нэг боломж олддог байна. Yнэндээ гадаадад байгаа иргэддээ Монгол Улсаас vзvvлдэг цорын ганц “vйлчилгээ” бол эдгээр тоглолт гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Тийм ч учраас тоглолтын талаар бидний сонирхолд нийцсэн сайхан тоглолт болдог (12.9%), vзэгчид болон дуучид, жvжигчдийн хэрэгцээ сонирхлыг хангадаг (12.9%) гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Манай урлагийн хамтлаг, дуучид гадаадад байгаа монголчууддаа тоглолтоо vзvvлэх нь тэдний бизнесийн ашиг сонирхолтой холбоотой нь мэдээж боловч тэдэнд соёлоор vйлчилж байгаагийн нэг хэлбэр, сэтгэл санаа, урам зоригийг сэргээсэн, алжаал ядралыг тайлсан сайн vйл, хэн хэндээ ашигтай арга хэмжээ билээ.

Yvнийг манай урлагийнхан сайн ойлгож, хєтєлбєрєє байнга шинэчилж (амьдаараа) чин сэтгэлээсээ тоглох vvрэг хариуцлагатай байх ёстойг ямагт санаж байх хэрэгтэй. Нутгаа санасан хvний сэтгэлийг далимдуулж, єєрсдийг нь хайрлаж хvндэлсэн, хvсэж хvлээсэн гадаадад дахь фенийхээ урмыг хугалахгvй баймаарсан. Яагаад гэвэл судалгаанд оролцсон дєрвєн хvний нэг нь буюу 26.6 хувь нь “бизнесийн сонирхлоор нэгэн хэвийн тоглолтоо давтдаг” гэсэн хариулт єгсєн нь дээрх эмзэглэлийг тєрvvлж байна.

Ажлын хариуцлага, хєдєлмєрийн сахилга хатуутай улс оронд ажиллаж байгаа монголчууд та нарын тоглолтыг vзэх гэж цалин хєлсєє хасуулж, ажлаа зохицуулж чєлєє авна, (нэг єдрийн хєлс дунджаар 60-80 доллар), бас дээр нь 50- 60 мянган тєгрєг тєлж байж тоглолтыг чинь vзэж байгаа шvv дээ. Сэтгэлд нийцсэн сайхан тоглолт vзвэл дээрх зарлагыг юман чинээ бодохгvй, харин баярлаж хєєрцєглєн, дайлж цайлах гэсэн хvсэлд автан “сайхан амарлаа”, “ямар гоё юм бэ” гэж шvvрс алдах улсууд шvv дээ. монголчууд.

ЭХ ОРНЫХОО ТУХАЙ ТЭДНИЙ БОДОЛ

Гадаад оронд очсон хэн боловч тухайн улсын хєгжлийг эх орныхтойгоо харьцуулж “Манай Монгол хэзээ ийм болно доо” гэсэн бодол єєрийн эрхгvй тєрдєг гэлцдэг. Хаана ч явсан хvн болгон эх оронтойгоо зvрх сэтгэлээрээ холбоотой байдаг юм чинь, эх орноо хурдан хєгжєєсэй, хvн ард минь аз жаргалтай, чинээлэг сайхан амьдраасай гэсэн хvсэл мєрєєдєлтэй байх нь зvйн хэрэг.

“Манай улс хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой хєгжлийг хангаж чадах бол “ гэсэн судалгааны асуултад 10 орчим жилийн дотор гэж 42.7 хувь, 11-15 жилд 13.8 хувь, 15-аас дээш жилд гэж 35.5 хувь нь тус тус хариулжээ. Монголд явуулсан судалгаатай харьцуулахад гадаадад амьдарч буй хvмvvсийн энэ асуултад єгсєн хариулт арай удаан хугацааг хэлж байгаа юм. Хєгжил дэвшлийн дунд нь ажиллаж, амьдарч юм vзэж, нvд тайлсан болохоор эх орныхоо хєгжилд ямар юм хэрэгтэй, яаж ажиллах ёстой, тєр засаг, ард иргэдийн харилцааны шинж, амьдарч байгаа ахуй байдал гэх мэт олон асуудлыг шинжиж хариултаа єгч байгаа болохоор манай орны эдийн засаг тогтвортой хєгжихєд нэлээд хугацаа шаардагдана гэдгийг тэд ойлгодог.

Нас бие гvйцэж тєрсєн гэрээсээ холдож явсны дараа ухааждаг шиг амьдралын хэв маягаа шинэчлэн, амьдрал ахуйгаа дээшлvvлье, энэ байдлаар амьдарч болохгvй гэсэн сэтгэлээр манай иргэд эрсдэлд єртєхєєс айхгvйгээр зориг шулуудан гадаадад ажиллахаар явцгааж байгаа юм. Гадаад оронд очиж чадвал баян чинээлэг сайхан амьдарна гэдэг бодол заримд нь тєрдєг байж болох ч хамгийн гол нь эх орондоо хvн шиг амьдрах боломж хязгаарлагдмал болохоор л тэд айдас хvйдэс, горьдлого итгэлийн аль алийг нь дагуулан алсыг зорьж байгаа билээ.

Монголд хvн яаж ч сайн ажиллаад сайхан амьдрах боломж алга гэж vзэж байгаа учраас тэд алс холыг зорьж байгаа юм. Жишээлбэл, манай судалгаанд хамрагдсан хvмvvсийн 85 хувь нь ийм бодолтой байна. Бэл бэнчин хєрєнгє чинээтэй 39.8 хувь, танил тал, овсгоо самбаатай 41,4 хувь нь л Монголд сайхан амьдрах боломжтой гэж тэд vзэж байгааг анхаарвал зохино. Монголд ажилд хэнийг яаж авдаг, хэдэн тєгрєгєєр цалинждаг тэр нь амьдрал ахуйд нь хvрэлцдэг эсэх, хэн ямар аргаар хєрєнгєжиж баяждагийг, хєдєлмєрийн vр шим, мєнгєний vнэ цэнэ, боломжийн амьдрал гэж юу болохыг тэд биеэрээ амсч мэдэрсэн улс. Тийм ч учраас дээрх хариултыг єгч байна. Тийм учраас тэд гадаадад ажиллаж амьдрахаар явцгаасан.

Тєрсєн нутаг нуга, тєрєлх эх орноо монголчууд шиг санаж хайрладаг vндэстэн хэр олон бол? Мэдэхгvй. Ямар ч байсан гадаадад цагаачлан бvх насаараа амьдарч харьд “нутаглуулсан” монголчууд тун ховор. Yvнийг зєвхєн хєгжлийн тєвшин, гадаад харилцаа хаалттай байсан гэдгээр тайлбарлавал єрєєсгєл болно. Хvн нь тєдийгvй адуу нь нутаг руугаа гvйдэг ганц Монголын онцлог байх. Манай судалгаанд хамрагдагсад бvгдээрээ (зєвхєн хоёр хvн л АНУ-д амьдарна гэсэн) эх орондоо буцаж ирнэ гэсэн бодолтой байдаг нь Монгол vндэстний дээр дурдсан онцлогтой яах аргагvй холбоотой. Харин хэдийд буцаж ирэх тухайд.

Нутагтаа очих гэж нэг их яарахгvй байгаа буюу шийдэж амжаагvй хvмvvсийн бvлэг судлагдагсдын 20-иод хувийг тєлєєлєж байна. Энэ бvлэгт очоод удаагvй, мєн олон жил болцгоосон, гэр бvл, ах дvv нартайгаа хамт буй хvмvvс гэсэн хоёр дэд бvлгийн аль аль нь багтана.

Бидний сонирхлыг татсан нэг хариулт бол судалгаанд хамрагдагсдын 29.4 хувь нь єєрсдийнхєє садан тєрєл эсвэл таньж мэдэх хvмvvсээс АНУ-ын иргэн болсон хvн байдаг гэсэн хариулт юм. Магадгvй энэ хариулт єндєр хувьтай гарсан нь амьдрах эрх бvхий хvмvvсийг багтаан ойлгосон байж болзошгvй, нєгєє талаар иргэн болсон цєєн тооны хvмvvсийг тэнд байгаа монголчуудын нэлээд нь мэддэг байж бас болно. Тvvнээс бус тийм богино хугацаанд АНУ-ын иргэн болох нь эргэлзээтэй, Америкийн иргэнтэй гэр бvл болсон гадаадын иргэд тодорхой хугацааны дараа л сая ногоон паспорт авдаг юм билээ. Судлагдагсдын дєрєв орчим хувьд хамрагдах хvмvvсийн хvvхэд нь АНУ-ын тєрийн хуулийн заалтын дагуу иргэн нь болсон байна. Энэ бvгдээс vзвэл Америк руу чиглэсэн монголчуудын урсгал тасралтгvй vргэлжилж “Америк дахь єєрийн гэсэн онцлогтой амьдралын хэв маяг, vнэт зvйлс, ёс заншилтай монголчууд”-аас “Америкийн монголчууд” гэсэн нэг нийтлэг бvлэг тєлєвших ирээдvй айсуй.

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ТЭДНИЙ САНАЛ ХYСЭЛТ

АНУ-ын муж болгон єєрийн хуультай, амьдралын єртєг, амьжиргааны тvвшин, ажлын хєлс, зонхилох ажил хєдєлмєр гээд ялгагдах онцлогтой болохоор монголчууд суурьшсан орон нутгийн орчин нєхцєлд зохицон амьдарцгааж байна. Хамгийн эхлээд орох орон, ажлын байртай болох асуудал тулгарна. Танил, найз нєхєд, садан тєрлєє бараадаж эдгээр асуудлыг шийдвэрлэдэг боловч зєвхєн сураг ажгаар монголчуудаа бараадах тохиолдол ч бас байдаг.

Эхний vед олдсон ажил, цалинг голохгvйгээр ажлаа идэвх чармайлттай сайн гvйцэтгэдэг. Ази гаралтай Америкийн иргэний пvvс компанид ажиллах нь элбэг, тэд ч хєдєлмєрт шаргуу монголчуудыг ажилд авах сонирхолтой. Байдлыг харзнаж цалин хєлс гайгvй, ядаргаа багатай ажил олж тєвхнєж амжина. Байрны хєлс єндєр учир найз нєхєдтэйгээ нийлж хамтран амьдарцгаана. Нэг хоёр жилийн дараа ирсэн зардлаа нєхєж, тєлж дуусгаад лизингээр машин тэрэгтэй болцгоож найз нєхдийн хvрээ ч тэлж, ажил амьдралаа єєд татаж эхэлнэ. Хєдєлмєрийн сахилга батыг чанд сахиж, зав чєлєє багатай ажилладаг. Ажилдаа ирж очихоос хамаарч єглєєний 7-гоос оройн 19 хvртэлх цаг єнгєрнє. Гэр орны тав тух сайн. Айлд байх ёстой бvхий л эд хогшил, соёл, гоо сайхан, ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл бvрэн. Нийтийн орон сууцанд хоёр унтлагын єрєє бvхий (гал тогоо, зочны єрєє тусдаа) байр хєлсєлж сууна. Зарим нь house-д амьдардаг. Оройн хоолыг ихэвчлэн гэртээ бэлтгэх боловч чєлєєт цагаа хамтран аль болох зугаатай єнгєрєєхийг эрмэлзэж, ресторан, бааранд ч хооллох нь олон. Хэсэг хугацааны дараа “хамтран амьдрагч” (эрэгтэй, эмэгтэй)-тай болж эсвэл нутгаасаа эхнэр, нєхрєє ирvvлж, єрх тусгаарлан арай цєєхvvлээ амьдарна. Байнга харилцаа холбоотой байдаг найз нєхдийн хvрээнд тоглох наадах, нэгнийдээ очих, эсвэл салхинд гарах, спортоор хичээллэх гэх мэт тєрєлжиж хэвшсэн “хийх ажил”-тай болно.

Америк маягийн амьдралд дасч зохицон амьдраад ирэхээр болдогсон бол ард хоцорсон гэр бvл, vр хvvхэд, ах дvv нараа АНУ-д авчрахсан гэсэн бодол бараг бvх монголчуудад тєрдєг. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь (95.5%) нь ингэж хариулсны зэрэгцээ тvvнээс нэлээд нь (49.2%) vvнийгээ хєєцєлдєєд vзжээ. Авчрах хvмvvсийн тоонд ах, эгч, дvv нар хvvхдээ (13.4%), эхнэр (нєхєр) хvvхэдтэйгээ (8.9%) гэсэн хариулт хамгийн их байсан юм. Ид залуу зандан насандаа байгаа ах, эгч, дvv нараа єєдтэйхэн амьдруулах гэсэн бодол юуны тvрvvнд тєрж байгаа нь баярлууштай зvйл.

Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын нэлээд нь албан ёсны бус, бидний хэлж заншсанаар “хар”-аар байгаа нь нууц бус. Ихэвчлэн суралцах зорилгоор ирсэн залуус, мєн Америкт байх хугацаа нь дууссан олон хvн яаж ийгээд амьдарцгааж байна. Тэдний гол хvсэл бол албан ёсны эрхтэй болох явдал.

Манай судалгаанд оролцогчдоос хоёр улсын харьяат байх (18.5%), иргэдээ дэмжиж, туслах (13.8%), ажиллах албан ёсны эрхтэй болгох (10.8%), иргэдээ хамгаалах, vйлчлэх, мэдээллээр хангах (10.4%) зэрэг асуудлыг шийдвэрлэж єгєхийг санал болгосон байна. Аль ч улс орны хуулийг тухайн оронд амьдарч буй хvн бvр дагаж мєрдєх нь зайлшгvй. Америкт олон монгол ажиллаж л байвал манай улсад ашигтай. Хэчнээн олон айл єрх Америкт байгаа vр хvvхэд, ах дvv нараасаа “ногоон” авч амьдралаа залгуулж байгаа бол? Тэр “хєрєнгє оруулалт”-ын ачаар бизнес эрхлэж, хєл дээрээ босоцгоосон айл єрх ч цєєнгvй.

Монгол иргэдийн эрх ашгийг дэлхийн нэг номер хvчирхэг гvрэн АНУ хамгаалах албагvй нь мэдээж. Гэхдээ дипломат харилцаа, дипломат арга гэж бас нэг юм буй. Нєгєє талаар АНУ-д дэмжиж туслах улс орныг онцгой хєнгєлєлттэйгєєр єєрийн орондоо нэвтрvvлж, амьдрах боломжийг нь нээж єгдєг улс билээ. Солонгос, Вьетнамын дайны дараагаар эдгээр улсын иргэдийг, 1980 оны сvvлчээр польшуудад ийм боломж олгож байсан тvvхтэй.

Тэгээд ч цагаачдын орон гэгдэх Америкт хэдхэн тооны монголчууд (бараг бvгдээрээ очлоо ч гэсэн) тєвєг учруулаад байх ч vгvй, тэр том гvрэн ч нэг их сvйд болохгvй. Америк, Монголын харилцаа улам батжин Ерєнхийлєгч Ж.Буш, Тєрийн нарийн бичгийн дарга К.Райс нарын томчууд айлчилсан билээ. Энэ болгоныг нягтлан vзээд, дипломат аргаар байдлыг єргєн уламжилж, АНУ-д монголчууд зорчих, тодорхой хугацаагаар амьдрах эрх зvйн vндсийг нааштайгаар шийдвэрлэх боломж єргєжинє гэдэгт найдаж байна.

Ц.УРТНАСАН (Өнөөдөр сонин, 2006.01.11)
adminНийгэм / Дэлхий дахиндУншсан: 2 681

One response to “Gadaadiin Mongolchuud: Americad $1700-4000 sard oldog 80% n deed bolovsroltoi

  1. 2006 onii niitlel ym uu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s