Австралид бага насаа өнгөрөөсөн Хятадад Б акалаврын зэргээ хамгаалж, дараа нь Амери кийн Иелийн их сургуулийг Магистрийн зэрэ гтэй төгсөөд гадаад дотоодгүй том төслүүд дээр ажиллаcan: Talk With Me Bulgantuya – YouTube


Monglish accent subtitle tai n chihee ongoilgocgooy. Ajilchin angiin avgai nar ar gertee yadag talaar sonirholtoi yarij bn.

Австралид бага насаа өнгөрөөсөн Хятадад Бакалаврын зэргээ хамгаалж, дараа нь Америкийн Иелийн их сургуулийг Магистрийн зэрэгтэй төгсөөд гадаад дотоодгүй том төслүүд дээр ажиллаcan: Talk With Me Bulgantuya – YouTube
Via: За энэ ёстой мундаг эмэгтэй байна, Шууд Ерөнхий сайд болгочихмоор тийм л шууд итгэл төрөхүйц, мэдлэг боловсрол өндөртэй, ялангуяа эдийн засгийн бүр макро түвшний асар өндөр мэдлэгтэй нь харагдаж байна. Юун Сайханбилэг, Баярцогт, Хүрэлсүх, Энхболдууд, Энхбаяр, Ганбаатар, Уянга нтр вэ л байна ш дээ, одоогийн албан тушаал нь МАН-ын нарийн бичиг гэж байна, МАН-ын залуус бол хол хаягдахаар эмэгтэй байна, зөвхөн энэ эмэгтэйг дэмжиж Ерөнхий сайд болгохын тулд МАН-ыг дэмжихэд бэлэн байна, өөрөө гэхдээ багтаа ямар хүн авч ажиллахуулахаа мэдэх байх, ямарч л байсан тэр Харвард төгссөн Оюунэрдэнэ нтр болон бусад НАМЗХ-ын залуусаас хамаагүй бүр хамаагүй хол тасархай боловсрол мэдлэг, сэтгэлтэй залуусыг сонгоосой билээ.

Нэвтрүүлэг эхлэхэд л Britishдуу акцэнттэй юмуу гэж сонсогдож байсан ч Австралид бага насаа өнгөрөөсөн юм байна, тэгээд аав ээжийнхээ зөвлөснөөр Хятадад Бакалаврын зэргээ хамгаалж, дараа нь Америкийн Иелийн их сургуулийг Магистрийн зэрэгтэй төгсөөд гадаад дотоодгүй том төслүүд дээр ажиллаж байж, ер нь хүүхдийн амжилттай сурж боловсрох орчин нөхцөл боломж давуу тал нь аав ээжээс нь их шалтгаалдаг ба тийм амжилттай яваа хүүхдүүдийн аав ээж нь голдуу гадаадад эрдмийн зэрэг цол авч байхад нь тэд тэнд өсөж торнисон байдаг, мэдээж өөрсдийн 100%-ын чадлаар өөрсдийгөө дайчлаад гадаад хэл сурч амжилттай яваа хүүхдүүд олон л доо, гэхдээ л нилээд тийм хүүхдүүд голдуу аав ээжийнх нь ажиллаж байсан орчин их нөлөөлсөн байдаг.

Тэгээд энэ нарийн бичиг эмэгтэй аль нэг улс төрийн хүчний хүн гэхэд нэг талыг хэт барилгүй зөв байр суурь илэрхийлж буй нь намынх нь залуус ч бусад намын залуус ч суралцахаар их зав хандлага санагдаж байна, жишээ нь хөтлөгч МАН 2012 онд ялагдсан шалтгааныг асуухад сонгогчдын хувьд МАН-ыг сонгохоор авилга хээл хахууль ил тод болохгүй байх дүр зураг харагдсан болоод АН-ыг сонгож байсан байх гээд яг л бодит байдлыг шударгаар л хэлж байна (тэрнээс хар машинаас болж АН санал луйвардсан гэдэг МАН-ын залуусаас хамаагүй бодитой байгаа биз), ийм л хүмүүс намуудад дутагдаад байгаан, тэрнээс манай намынх нь бол луйварчин байсан ч дуугүй дэмжээд нөгөө намынх л бол зөв зүйтэй зүйл ярьж хэрэгжүүлсэн ч шүүмжлээд байдаг тийм нэг сонин сэтгэхүйтэй намчин залуусаас аргагүй мэдлэг боловсрол, ажлын туршлага, үзсэн харснаараа ялгарч буй энэ эмэгтэйг бол би аль ч нам байсан зөвхөн энэ эмэгтэйг дэмжихийн тулд уг намыг дэмжинэ гэж бодож байна, та хэд нэг цаг зав гаргаад (амралтын өдөр ч таарч байна), энэ англи дээрх ярилцлагыг нь нэг үзээрэй, доорно нь монголоор subtitle нь гүйж байгаа.

Ер нь анх удаа улс төрийн намын хүний ярилцлага үзээд шууд таалагдаж буй нь энэ боллоо, ийм хүмүүс л төрд гарч байж манай улс эдийн засгийн болон нийгмийн зөв хөгжилд орох байх гэдэг найдлага төрж эхэлж байна,

Аргагүй мэдлэг боловсролтой байна гэдэг өөр юм аа …,

https://m.youtube.com/watch?sns=fb&v=SN4ym6jVpJM

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s